Category: Индэр

  • №2 Монголын хил залгаа нутаг дахь шашны байдал

    Протестант шашин, Лалын шашин, Даогийн шашин гэсэн таван шашныг албан ёсны шашинд тооцдог бөгөөд “Эх орончдын ассоциаци” буюу Хятадын Буддистуудын холбоо, Католик эх орончдын холбоо, Протестант гурвалын эх орончдын хөдөлгөөн, Хятадын Ислам шашинтнуудын холбоо, Хятадын Даочуудын холбоо гэсэн 5 байгууллага дээрх таван шашныг хянаж байдаг гэнэ. Түүний зэрэгцээ бүх шашны бүлэглэлүүд холбогдох шашны байгууллагадаа бүртгүүлсэн байх ёстой ажээ. 1994 оны нэгдүгээр сард “Төрийн зөвлөлийн шашны хэрэг эрхлэх товчооноос” шашны үйл ажиллагаа явуулах байрны удирдамж, шашны үйл ажиллагааны үйл явцын дүрмийг тус тус батлан гаргасан байна. Бүртгүүлэхээр өргөдөл гаргаж байгаа шашны бүлэглэлийн удирдагч нь эх орончдын ассоциацаас батламжлагдсан шашны мэргэжилтэн байна гэж заажээ. Аливаа бүртгэлгүй шашны байгууллага нь хууль бус бөгөөд түүнийг “нийтийн эмх журам, гэмт хэргийг зохицуулах дүрмийн” дагуу 1994 онд нэмж оруулсан “бүртгэлгүйгээр олон нийтийн байгууллагын нэрийн дор үйл ажиллагаа явуулсан” заалтаар яллана гэж заасан байдаг юм .
    БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны хувьд шашны талаар тусгай бодлого явуулж, шашин сүм хийдийг төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэн засвар үйлчилгээ хийж, аялал жуулчлалын үзвэрийн үндсэн хэсэг болгожээ. Сүм хийд шашны зан үйлийг тогтмол явуулдаг ба энэ нь гадаадын жуулчдын сонирхолыг татах үзвэр болдог байна. Сүм хийдийн дэргэд түүх, соёл, гар урлал, худалдааны үйлчилгээ бүхий төвүүдтэй. Тэндээс цөөнгүй иргэд амжиргаагаа залгуулж байдаг. Өвөрмонголын Хөх хотод монгол лам нар бүхий хоёр хийдийн үйл ажиллагаа нь шашны зан үйл, жуулчдын сонирхолыг татах үзвэрүүд, монгол гар урлал, худалдааны төв, монгол үндэсний хоолны газар гэсэн цогцолбороос бүрдэж байна.
    Өвөрмонголын аялал жуулчлалын өөр нэгэн цогцолбор нь Ордос хот, түүний дэргэдэх Чингис хааны онгон юм. Шинэ Ордос хот хүртэл автомашины хурданы болон галт тэрэгний зам тавьж, Чингис хааны хөшөө цогцолбор бүхий төв талбай, өвөрмөц загвараар барьсан театр, соёлын болон номын сан, хиймэл нуур, таван одтой зочид буудал бүхий хотыг шинээр байгуулсан байна. Мөн Чингис хааны онгон, хөшөө, их нүүдэл, эзэнт гүрний зураглал, музей, зочид буудал, хоолны газар, урлагийн тоглолт зэрэг иж бүрэн байгууламж бүхий томоохон амралт, үзвэрийн газар энд ажиллаж байна. Чингис хааны онгоны газарт онгоныг хамгаалагч ордос
    хүмүүс тахилга үйлдэх шашны зан үйлийг үзүүлдэг. Энэ нь нөгөө талдаа дотоод, гадаадын жуулчлагчдын сонирхолыг татах нөлөө бүхий зан үйл болж байна.
    Мөн Бээжин хот дахь монгол хэл дээр шашны үйл ажиллагаа явуулдаг гол сүм, хийд нь төрөөс шийдвэрлэсний дагуу гадаадын жуулчдыг заавал үзүүлдэг маршрутад ордог үзвэрийн газар болжээ. Энэхүү хийдэд 300-500 лам оролцсон шашин номын уншлага байнга явуулдаг, шашны бусад зан үйлүүд хийгдэж хэвшсэн нь сүсэгтэн олноос илүүтэй гадаадын жуулчдын сонирхолыг татаж, орлого олох гол нөхцлийг бүрдүүлдэг байна. Сүм, хийдэд гол орлогыг гадаадын жуулчид бүрдүүлдэг учраас тэдэнд үйлчилгээ явуулах тусгай албатай болон хөгжсөн байна.
    Тэрчлэн Түвдийн Лхас хот бол Буддагийн шашны гол төв болон хөгжсөөр өнөөг хүрч иржээ. БНХАУ-ын төр засгаас Түвд нь Далай ламтай холбоотой, олны анхаарал татах газар болсонтой холбоотой тусгайлсан бодлого явуулж, Түвдийн Лхас хотоос 90 км зайд Лхас мөрний эргийг ашиглан олон улсын нисэх онгоцны орчин үеийн нисэх буудлыг байгуулжээ. Энэ буудал нь гадаадын жуулчдын дамжин өнгөрөх гол төв болсон байна. Түвд үндэстний ёс заншил, зан үйл, шашин шүтлэгтэй нягт уялдуулан жуулчдыг татах тодорхой маршрутыг байгуулжээ. Үүнд Лхас хот дахь Далай ламын ордон болон бусад сүм хийд, Тэнгэр нуур гэсэн багтдаг юм. Гадаадын жуулчдад зориулсан энэ маршрутын дагуу төрөөс зориуд хөрөнгө оруулж зам харилцаа, барилга байшинг тохижуулсан байна.
    Түвдийн Лхас Хотын гол гудамж, байгууламжийг Хятадын өндөр хөгжсөн муж, хотын Намын хороодод даалган өгч тохижуулжээ. Ингэснээр Лхас нь гадаадын жуулчдын сонирхолыг татсан орчин үеийн барилга бүхий хот болжээ.
    Жуулчдад Далай ламыг тодруулдаг Тэнгэр нуур хүртэл замын дагуу түвд үндэстний амьдардаг майхан, мал аж ахуй эрхэлдэг байдал болон түвдүүдийн ахуй
    амьдралыг жуулчдад үзүүлж үйлчилдэг. Малчид цагаан идээ худалдаж, сарлаг унуулах, гар урлалын зүйлээр үйлчлэн орлого олдог. Замын дагуу байдаг малчдад улсаас зориуд түвд уламжлалыг тусгасан орон сууцыг барьж өгсөн байдаг. Тэнгэр нуур бол өндөр уулын бүсэд байрладаг цэнгэг ус бүхий нуур юм. Энд аялал жуулчлалын зочид буудал, хоолны газрууд, Түвд үндэстэний соёл, зан заншил, шашин шүтлэгийг харуулсан үйлчилгээний газрууд ажилладаг. Дэлхийн хамгийн өндөр газар байгуулсан төмөр зам, түүний туннел, гүүрүүд зэрэг нь хүмүүс, жуулчдын анхаарлыг татах байгууламж болж чаджээ. Түвдэд зуны улирал маш богино болдог боловч энэ хугацаанд жуулчдад зориулж дулааны цахилгаан станцын усан хөргөлтийг ашиглан ил задгай усан байгуулж ажиллуулсан нь сонирхолтой шийдэл юм.
    ОХУ-ын Буриад, Тыба иргэдийн шүтдэг үндсэн шашин нь Будда байна. Гэтэл төрөөс явуулж байгаа бодлого нь муж, хязгаарыг томсгох хэлбэрээр бага үндэстэн, ястаныг уусган нэгтгэх, уламжлан ирсэн ёс заншилыг орчин үеийн соёл иргэншлээр солих, улмаар орос үндэстэн давамгайлах, байр суурь эзлэх үйл явц ажиглагдаж байна. Хөрш зэргэлдээ улс гүрэнд шашны талаар явуулж байгаа бодлого ийм байна.

  • №1 Дэлхийн улс гүрнүүдийн шашны байдал

    хөгжлийн энэ зуунд дэлхийн улс орнуудын хөгжил, улс төр, эдийн засгийн хүчин зүйлээс шалтгаалан харилцан адилгүй байгаа.
    Өндөр хөгжилтэй улсуудад эдийн хямрал газар авч, тэдгээрийн анхааралд байгалийн баялаг бүхий бага буурай хөгжилтэй улсууд өртөх боллоо. Харьцангуй хөгжлөөрөө дорой буурай хөгжилттэй боловч байгалийн их баялаг нөөцтэй Ирак, Афганистан, Африкын улсуудад улс төрийн байдал хурцдаж, Египэт, Ливи, Сири зэрэг арабын хойгийн улсуудад улс төрийн хямрал нүүрлэв. Зарим орнуудад иргэний дайны гал дүрэлзэн асч эхэллээ. Түүний зэрэгцээ бүс нутгуудад нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл явцаас гадна шашны хөгжил, нөлөөлөлтэй шууд холбоотой үйл явдлууд эрчимтэй өрнөх боллоо.
    Америк, Европыг хамарсан Христын, Ази тивийг хамарч байсан Буддагийн шашны хөгжил саармагжих хандлагатай болж, Арабын хойг, азийн өмнө хэсгийг эзэлж байсан лалын шашин хүрээгээ тэлж, америк, европ тив рүү нүүдэллэх болов. Энэ их нүүдлийг хязгаарлах зорилт эдгээр улсуудад тулгарч байгаа бөгөөд одоохондоо дорвитой үр дүнд хүрч чадаагүй байна.
    АНУ-д гарсан террорист үйл ажиллагаа өрнө, дорны хооронд харилцааны шинэ нөхцөл бий болгов. АНУ болон европын орнуудад болсон террорист ажиллагаануудыг лалын үндэсэрхэх үзэлтнүүд зохион байгуулсан ба террористуудыг бэлтгэх гол төв нь лалын шашинт орнууд болох Афганистан, иран, пакистанд байрлаж сургалтаа явуулж байна. Эдгээр улс дээр латин америкын хэд хэдэн орон нэмэгдээд дэлхийн хар тамхины түүхий эдийн гол бааз, наймааны эх үүсвэр болсон байна. Өнөөдөр терроризм, хар тамхины худалдаатай тэмцэх онолын үндэс нь шашинтай холбогдох болсон. Шашны нийгэмд гүйцэтгэх үүрэг их төлөв уламжлалыг хадгалах хэлбэрээр оршин тогтнодог байна. Одоо хуучин социалист гэгдэж байсан орнуудын ихэнх нь “уламжлалт” буюу “үндэсний” шашныг “шинэ” хэмээгдэх шашнаас ялган зааглаж байна. Уламжлалын хувьд орон тус бүр харилцан адилгүй, европын улс орнуудад христос шашны аль нэг чиглэл, Дундад Азийн орнуудад исламын шашин давамгайлж ирсэн байхад зарим оронд “уламжлалт” шашны тоонд хэд хэдэн шашин, тухайлбал христос шашны өөр өөр чиглэл ба жүүдийн шашин ордог байна .
    Баруун Европ хийгээд Хойд Америкийн нийгэм-улс төрийн тогтолцоо нь шүтэх, эс шүтэх эрхийг хуулиар хамгаалах, түүнд хэн ч үл халдах зарчим дээр тулгуурласан байдаг. Гэхдээ “эрх чөлөө хангагдсан байдал” гэдэг ойлголтыг “аливаа дарангуй дэглэмээс шашныг албадан хүлээлгэх, эс бөгөөс албадан хориглох нөхцлийг арилгах” гэсэн хамгийн анхдагч, наад захын хүлээлтээс ахиулан ойлговол дээрх хоёр бүс нутгийн хооронд нэлээд ялгаатай зүйлс илэрнэ .
    Европт. Их Британи, Швед, Норвеги, Дани зэрэг үндсэн хуульт хаант засаг бүхий улсуудад төрийн тэргүүн – хан, хатан нь тухайн улсын хүн амын олонхийн уламжлалт шүтлэг болох Евангелийн лютеран шашинтан байх ёстойг хаан ширээг залгамжлах тухай хууль, тогтоомжуудаар баталгаажуулсан байдаг . Түүнчлэн Их Британийн хан (хатан) нь төрийн тэргүүнээс гадна шашны тэргүүн гэж тооцогддог ба түүний албан ёсны цол гуншинд “Тэнгэрээс ивээлт” (By the grace of God), “Шашныг сахин хамгаалагч” (Defender of the Faith) гэсэн үгс ордог. Италийн Үндсэн хуулинд БН Итали Улс, Ромын Гэгээн Ширээт Улс (Ватикан)-ын хооронд 1929 онд байгуулсан Латераны конкордат (“тангаргийн гэрээ”)-ын хэд хэдэн заалтуудыг хавсаргасан ба үүгээр Итали улс дахь католик шашны онцгой байр суурийг баталгаажуулсан байдаг .
    Төр, сүм хийдийн уламжлалт тогтсон харилцааг ийнхүү хуульчлах нь иргэний шүтэх, эс шүтэх эрхийг хязгаарласан мэт ажиглагдах боловч эрх зүйн үүднээс хязгаарлалт гэж үзэх аргагүй ажээ. Тухайлбал, хаант засаг бүхий улсад хаан ширээ залгамжлах эрх нь зөвхөн хаан ургийнханд, тэр дотроо тодорхой дараалал бүхий цөөн хүмүүст хадгалагдаж байдаг бөгөөд энэ эрх үнэндээ бусад иргэдэд хүртээмжгүй зүйл, тиймээс ийм зохицуулалт нь иргэдийн шүтэх эрхийг хязгаарласан бус, харин хаан угсааныханд тавьж буй уламжлалаа хадгалах шаардлага гэж ойлгогддог ажээ. Гэхдээ л Евангелийн лютеран шашинт хаант ёсыг уламжлан хадгалсаар байгаа нь иргэд нь түүнийг дээдлэх ёс заншлаар хүмүүжиж байгаагийн гол үндэс болдог. Энэ мэтчилэн шашны уламжлалаар тухайн үндэстэн, ард түмний оюуны соёлын уламжлалыг хадгалах давхар бодлого явагдаж байдгийн жишээг олноор нь тоочиж болно.

    Азийн өндөр хөгжилтэй бусад оронд ч энэ асуудалд анхаарлаа хандуулж иржээ. Өмнөд Солонгост бурханы шашны сүм хийд тэргүүтэй соёлын өв дурсгалыг хамгаалж хайрлахыг 1987 онд хуулиндаа тусгаснаас үзвэл Буддын шашин нэлээд уламжлалт байр суурийг эзэлдэг байж болохыг харуулна . Энд соёл хийгээд Аялал жуулчлалын яамны “Шашны асуудал эрхэлсэн товчоо” нь аливаа шашны үйл ажиллагаа, тухайлбал, баяр тэмдэглэх, хурал зөвлөгөөн хийх, шашны талаар сонин сэтгүүл гаргах асуудлыг хариуцан ажилладаг байна. Мөн тэнд шашин хоорондын харилцаа хэдийгээр их найрсаг ч хэдэн жилийн өмнө “протестант фанатикууд” гэгдсэн хэсэг залуус Буддын шашны сүм хийд, соёлын дурсгалт зүйлсийг сүйтгэх үйл ажиллагаа явуулах болсныг хуулийн хүрээнд шийдвэрлэжээ.
    Өмнөд Солонгос ойролцоогоор 48 сая хүн амтай. 1995 оны интернет мэдээгээр бурханы шашныг шүтэн бишрэгч 1О,3 сая хүн, протестант шашныг 8,7 сая хүн, католик шашныг шүтэгч 2,9 сая хүн, кунзийн суртгаалыг баримтлагч 21О мян хүн, вон хэмээх солонгосын өвөрмөц шашныг шүтэн бишрэгч 86.9 мян хүн, бусад шашныг шүтдэг 267.9 мян хүн байсан гэсэн тодорхой баримт байдаг юм байна . Энд Буддын ба Христос шашин шүтэгсдийн тоо ойролцоо байхад Буддын шашны 38, Католик шашны 15, Протестант шашны 83 байгууллага байдаг гэсэн дүнгээр бол Христос шашны, түүний дотроос Протестант шашны байгууллагын тоо 2-3 дахин их байгаа нь харагдаж байна.
    Шашны байгууллагыг бүртгэх, зөвшөөрөл олгох асуудалд улс болгонд өөр өөрийн гэсэн онцлог байр суурийг баримталдаг байна. Социалист гэгдэж байсан Европын орнуудын хувьд ихэнх нь шашны байгууллагуудыг төрийн бүртгэлийн албанд бүртгэж, шашны асуудал эрхэлсэн зөвлөх гэх мэт албан тушаалтан томилон ажиллуулдаг байна. Бүртгүүлэх эрхийг нь татгалзуулсан байгууллага сонин хэвлэл гаргах, хурал цуглааны зориулалтаар төрийн өмчийн орон байр түрээслэх, телевиз, радиогоор нэвтрүүлэг цацах, албан ёсоор виз гаргах эрхгүй байдаг байна.
    1995 онд Аум Шинрикё Токёо хотын метронд тэсрэх бодис тавьсан явдал Японы засгийн газрыг “Шашны нэгдлийн баримт бичигт” өөрчлөлт оруулахад хүргэсэн байдаг. Тэр өөрчлөлт ёсоор шашны байгууллагууд “Монбушо” буюу Японы Боловсролын яамны хяналтанд байх, Монбушо нь шашны байгууллагуудаас санхүүгийн эх үүсвэрийнх нь талаар дэлгэрэнгүй тайлан гаргуулж авч байхаар болгосон байдаг. Тэрчлэн, гишүүнчлэл, хөтөлбөр болон үйл ажиллагааных нь талаар ч шалгах эрхийг Монбушо-д өгчээ . 1951 онд Шашны нэгдлийн баримт бичигт шашны байгууллагууд орон нутгийн болон үндэсний засаг захиргааны байгууллагад албан ёсоор бүртгүүлснээр татвараас чөлөөлөгдөх эрхтэй болохыг заасан буй. Тус баримт бичгийн 86 дугаарт хэрвээ шашны нэгдэл шашны үйл ажиллагаанаасаа ухрах буюу хазайх эсвэл ард иргэдэд аюул занал учруулвал шүүхийн зүгээс тэр байгууллагыг тараах хүртэл арга хэмжээ авна гэжээ .
    Мөн Өмнөд Солонгост 1991 оны гуравдугаар сарын 1-нд гадаадын шашны номлогчид удаан хугацаагаар өмнөд солонгосын нутагт байж болохгүй гэж “Цагаачлалын хяналтын хуулиндаа” нэмэлт заалт оруулжээ.
    Ислам шашинтай орнуудын дотроос хамгийн ардчилагдсанд тооцогддог Турк улсад шашны эрх чөлөөг Үндсэн хуулиар хангахаар заасан байдаг, түүнийг Засгийн газар нь практикт хүндэтгэж хэрэгжүүлдэг. Гэвч засгийн газрын бүтцийн болон харъяа газрууд, шүүх, цагдаа, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуульд шашны бүлэг, байгууллага ажиллахыг хязгаарладаг байна. Энэ нь дурьдсан байгууллагуудаар дамжуулж төр, засгийн газарт шашин, сүм хийд нөлөөлөхөөс болгоомжлох зорилготой юм.

  • “НЭГЭН ЖИЛ”

    Нэгэн жил- түүхийн хувьд авч үзвэл ахар богино хугацаа, гэвч бид, Бөө нар эвлэлдэн нэгдэж МБНЭ-ийг байгуулаад нэгэн жил өнгөрчээ, бид юуг амжуулав, бид юуг бүтээв гэдэгт хариулах гэж оролдоё.
    Нэгэн жил, Олон зуун жил явж ирсэн тархай бутархай байдлыг халж, Эзэн Чингис хаанаас хойш Бөө нар эвлэлдэн нэгдэж, нэгэн дээвэр дор цугларч чадав. Энэ нь олон асуудалд хариулт өгч байна. Бөө нар нэгдэж чадахгүй, хоорондоо таардаггүй гэнэлээ, нэгдсэн ч удахгүй тарна гэж оношлож байв. Бидний тараах гэсэн, бутраах гэсэн оролдлого ч гарч байсан.
    Гэвч бид өнөөдөр Мөнх хөх тэнгэр, Эзэн Чингис хааны гэгээн сүнсний дор нэгдэн нийлж, нэг цул хүч болон Монголын Бөө нар нэгдэж чадлаа. Бөө нар бол Мөнх тэнгэрийн Улаач нар төдийгүй Их монгол Улс, Эзэн Чингис хааныхаа ариун сургаалыг түгээгч, Монгол үндэсний үзэл, Монгол генийн уг уламжлалыг үргэлжлүүлэгч, Монгол бахархал, Монгол омогшил, Монгол огшилыг биеэр үлгэрлэгчид билээ.
    Түүх бидэнд өндөр хариуцлагыг үүрүүлжээ. Тэр бол даяаршлын эрин зуунд Монголыг монголоор нь авч үлдэх оюун санааны талбарт явагдах хүнд хэцүү тэмцлийн манлайд нь явах Тэнгэрийн улаач нарын тэргүүлэгч үүрэг юм.
    Түүхийн олон зуун жилийн асар их туршлагатай, хөрөнгө мөнгөний хувьд маш их чадвартай, бас өргөн хэмжээний туслалцаатай, зохион байгуулалтын хувьд жигдэрсэн, цэгцтэй сургаалтай, сая саяар тоолох мөргөлтөнтэй, түүнээсээ дэмжлэг авдаг олон шашин сүүлийн 20 жилд Монголын оюун санааны салбарт хүч түрэн орж иржээ.
    Энэ бүхний нөгөө талд нь түүхийн олон зуун жилийн турш Харийн гүрний бодлогод эзлэгдэж, тэдний үзэл суртал болсон шашин, сурталд хүчээр дагаар орсон, Бөө нарыг бөөнөөр нь генецит хийж устгасан, зан үйлээ хийх наад захын бололцоог хууль цаазаар дарангуйлан хавчсан, Бөө шүтлэгийг хүй нэгдлийн харанхуй бүдүүлэг зүйл мэтээр хүмүүст ойлгуулсан тийм л цаг хугацааг туулж өнөөдрийг хүрч иржээ.
    Мөнх Тэнгэр бол зөвхөн Монголчуудад заясан аугаа их сургааль, шүтлэг, Түүнийг түгээгчид нь Тэнгэрийн улаач та бүхэн, түүний түшээ нар, шүтлэгтэн олон билээ. Бид түүхийн өмнө хүлээж байгаа үүргээ ойлгож байна. Бид Монгол орноо Монголоор нь авч явах түүхэн хариуцлагыг гүнзгий ухамсарлаж байна. Тиймээс бид улам бүр нэгдэн нягтарч хамтарч ажиллах болно. Мөнх тэнгэрийн улаач бол бусдад үлгэр жишээ үзүүлэгч манлайлагч байх ёстой.
    Бид ганц нэгээрээ, жалга довоороо, нутаг усаараа явж ирсэн өнгөрсөн олон зуун жилийн түүхээс сургамж авч, нэгдэн нийлж, хамтарч ажиллах, улмаар аугаа их хүчийг олох тэр л ирээдүй бидний өмнө байна. Бид үүнийг хийж чадна.
    Нэгэн жил-Тэнгэрийн улаач нар маань хэдэн мянгаар тоологдох уул, ус түүний лус, савдагийг тахих уламжлалт зан үйлийг хийжээ. Ямар их хүч хөдөлмөр гаргаж, ямар их сэтгэлийн хүч тэнхээг хүмүүст өгөө вэ. Байгаль эх дэлхий өлгий нутгаа хамгаалах тэмцэлд та бүхний оруулж байгаа хувь нэмэр асар их бөгөөд түүний ач холбогдол нь Аугаа их юм. Даяаршилын энэ зуунд, ялангуяа хөрсөн доороо асар их баялагтай Өвөг дээдсээс минь онгон дагшинаар хадгалж ирсэн нутаг Лиценз нэртэй алга дарам цаасаар харийнханы эзэмшилд очиж, эрчимтэй сүйтгэгдэж байна.
    Бидний хийж байгаа Тахилга тайлга бол эх нутгаа хамгаалах тэмцлийн нэг хэсэг, энэ олон тахилга тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль, эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрнэ. Бид хийж байгаа ажлаа ингэж ойлгож ажиллах ёстой.
    Харийнхан бидний нутгийг хамгаалахгүй, харийн сэтгэлтэн бидний нутгийг хайрлахгүй, тиймээс Монголоо Монголоор нь авч явах хариуцлагатай үүргийг Тэнгэрийн улаач нар, бид хийхгүй бол хэн хийх юм бэ, Байгаль эх дэлхий, онгон дагшин эх нутгаа хамгаалах тэмцэл бидний үндсэн үүрэг мөн.
    Нэгэн жил-Монгол Бөөгөө уламжлалт дэг жаягаар хөгжүүлэхийн төлөө тэмцэл байлаа. Монгол Бөө бол дэлхийд гайхагдах гайхамшигт соёл, өв уламжлал билээ. Дэлхийн бүх улсад бөө байдаг боловч Мөнх тэнгэрийн хүчийг олж, Төрийн түвшинд хүндлэгдэж, Дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэгнэсэн Төр улсыг байгуулж, шүтлэгдэж ирсэн Бөөгийн түүх өөр хаана ч байхгүй, өөр хаанаас олохгүй. Энэ бол Монгол бахархал, Монгол Бөөгийн гайхамшиг билээ. Монгол бөөгөө уламжлалаа баримтлан, нууцаа хадгалан хөгжүүлэх түүхэн үүрэг өнөөгийн Тэнгэрийн Улаач нарт ногджээ.
    Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд Улаанбаатар хотод төвлөрөн ирсэн бөөгийн нэгдлүүдийн түүхийг давтахыг хүссэнгүй. Бид Монголын хэмжээнд бүтэцтэй нэгдсэн байгууллага байгуулахыг зорьж байна. Бидний зорилго амжилттай биелж байна. Монголын арван хоёр аймагт салбараа байгуулжээ. Ийм хэмжээнд ажилласан Монгол Бөөгийн Их дархан Удган Д.Батчулуун, Д.Энхжаргал нартаа та бүхний өмнөөс талархал илэрхийлэхийг хүсж байна. Мөн орон нутагт МБНЭ-ийн салбарыг байгуулж, идэвхтэй ажиллаж байгаа Монгол Бөөгийн Буриадын Их Удган Гэрэлтуяа, Зайран Ганболд нартаа МБНЭ-ийн Дээд цэцийн өмнөөс болон МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэхийг хүсч байна.
    Энэ сайхан хүмүүсийн зүтгэл бүтээлийг үгүйсгэн хэн нэгэн нь саяхан манай сайтад “удган хүүхнүүд, банди” нар, “МБНЭ-д хэнд ч хэрэггүй хүмүүс цугларсан газар” хэмээн бичжээ. Бидний ажлыг үгүйсгэхдээ, арга ядсандаа энэ зүйлийг бичжээ. Ингэж аяглах нь хэнд хэрэгтэй юм бэ.
    Монгол Бөөгийн Нэгдсэн байгууллага байгуулах нь зөвхөн цөөн хэдэн хүний ажил биш ээ. Энэ бол Мөнх тэнгэрийг шүтэн бишрэгчдийн бүгдийнх нь өмнө хүлээсэн үүрэг. Өвөг дээдсийн ариун сургааль, номлолыг үргэлжлүүлэн авч явах хүндтэй үүрэг Та бидний өмнө байна.
    Өнгөрсөн 20 жил зөвхөн Бөөгийн нэрийг ашиглан хувьдаа өндөр алдарт хүрсэн, бөөгийн нэрээр бизнес хийж ашиг олсон ч хүмүүс бий. Одоо тэдэнд биднээс хэлэх үг бий. Монгол Бөөгийнхөө төлөө ажиллах цаг иржээ. Одоо би гэдэг үгнээс татгалзаж бид гэж ярьж суръя, бид гэж хамтарч ажиллаж суръя. Бөөгийн нэрийг худалдан амьдрагчдыг энэ мөчөөс хуучин заншлаасаа татгалзаж, шинээр амьдарч бөөгөө хөгжүүлэхийг уриалж байна. Бас зарим нэг нь “од”-ын өвчнөөр өвчилж, бөөгийн уг бариад цөөхөн жил болж байгаа мөртлөө ахмад үе, ах захынхаа дээгүүр харайж янз бүрийн цол хэргэмийг өөрсдөдөө хүртээж маяглаж байгааг яалтай билээ. Манай нэртэй Зайран энэ үйлдлийг “Хав”-ийн нүүрэнд арслангийн маск өмсгөсөн ч биеэ нь “хав” хэвээрээ харагдана шүү дээ” гэж тун оновчтой хэлсэн билээ.
    Мөнх тэнгэрийн төлөө зүтгэж, өөрийн бүхий л амьдралаа зориулсан “Тэнгэрийн улаач” нарын зүтгэлийг үнэлдэг газар алга байна. Төрөөс үнэлэх нь тун ховор байдаг. Тиймээс энэ байдлыг зарим хүмүүс овжин ашиглаж, янз бүрийн цол, нэрийг бий болгож, түүнийгээ худалдан ашиглаж байна. Янз бүрийн хуурамч цол, ганц хүний үзэмжээр олгодог, элдэв тэмдэгээс татгалзая. Ямар нэгэн сэдвээр бүтээл тууриваагүй, эрдмийн зөвлөлөөр орж сэдвээ хамгаалаагүй бол “хуурамч” доктор цол авахаас татгалзая. Ийм хуурамч алдар цол нь өнөөдөр хэн ч мэдээгүй үедээ хэрэгтэй юм шиг санагдаж байж магадгүй, маргааш олон түмэн мэдээд ирэхээр нүүр хийх газаргүй “онигоо” болно. Бөө нар нэг нэгэндээ цол, гуншин өгдөг мэт сэтгэгдэл нийгэмд бий болно. Үүнээс сэргэмжлэх ёстой. Монгол төрөөс шийдвэр гаргаагүй байхад “Төрийн” гэсэн Зайран, Удганы цол олгох, Төрийн шагналыг дууриасан дууриаж “Ард түмний баатар”,“Ард түмний гавьяат”,…..бүр сүүлдээ төрөөс гаргасан “Ашигт малтмалын зөвшөөрөлийн лиценз”-ийг дууриасан залуу “Тэнгэрийн улаач” нарт зориулсан “лиценз” бий болгожээ. Цаашдаа ийм инээдэмтэй, онигоотой зүйлээс татгалзаж сурья.
    Өөрөө бүх зүйлийн толгойд байх ёстой мэт аягладаг өвчин мэт зүйлээс зарим бөө нар татгалзах цаг нь ирсэн байна. Олон жил бөөгийн нэр хүндийг ашиглаж явахдаа цаг үеээ мэдэрч Монгол бөөгөө нэгтгэх талаар яагаад бодож, сэтгэж ажиллаагүй юм бэ. Тэгээд бөө, шүтлэгтэн нар нэгдээд ажиллаад эхлэхээр энэ байгууллагыг зөвхөн “Бөө хүн” удирдах ёстой гэж олон түмэнд мэдэгдэж, улмаар хийж байгаа ажлыг саармагжуулах нь хэнд хэрэгтэй юм бэ. “Тэнгэрийн улаач” нар шүтлэгтэн олон хамтарч “Мөнх тэнгэр”-ээ шүтэж байгаа цагт бөөгийн байгууллагыг “Тэнгэрийн улаач” болон эгэл жирийн хэн ч удирдаж болно. Харин бөөгийн ёс зүйд хяналт тавих, бөөгийн нэр, цол олгох зэрэгт зөвхөн Бөө хүнэээр ахалсан, тийм бүрэлдэхүүнтэй “мэргэшсэн” баг ажиллах нь гарцаагүй билээ.
    Нэгэн жил-Монгол орны оюун санааны салбарт үүссэн нөхцөл байдал өнөөдөр монголчуудаа даяршилын сөрөг зүйлээс хамгаалах дархлааг хөдөлгөөнд оруулжээ. Олон мянгаар тоологдох бөө нар бий болж байна. Тэднийг жинхэнэ уламжлалт жаяг, ёсоор бөөгийн зан үйлд сургахыг цаг хугацаа шаардах болжээ. Бөөгийн гэх гэмт хэрэг бий болж, бөө нарыг хуурамч, жинхэнэ хэмээн ангилах болжээ. Нийгэмд үүссэн ийм байдлыг арилгахын тулд МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн Зайран Батсайхан, Одонхүү нараар ахлан “Монгол бөөгийн ёс зүй”-г боловсруулж, МБНЭ-ийн бага хуралдайгаар хэлэлцүүлж, бөө нар нийтээрээ мөрдөж эхэллээ. Монгол бөөгийн ёс зүйг боловсруулахад сэтгэл зүтгэл гаргаж ажилласан Зайран Батсайхан, Одонхүү нартаа талархал илэрхийлэхийг хүсч байна.
    Бид хэлэлцэж гаргасан “Монгол бөөгийн ёс зүй”-гээ олон түмэнд сурталчлах, хэрэгжүүлэх ажилд шамдан орох цаг ирлээ. Үүнийг хэрэгжүүлэхэд МБНЭ-ийн гишүүд дэмжигчид манлайлан оройлж оролцох ёстой.
    Монгол бөөгийнхөө төлөө амьдралаа зориулсан “Тэнгэрийн Улаач” нартаа нэгдсэн журмаар алдар нэр, цол олгохоор боллоо. Энэ цолыг МБНЭ-д нэгдсэн бүх байгууллагууд хүлээн зөвшөөрч байгаа тул МБНЭ-ийн Дээд цэцийн болон Хяналтын цэцийн гишүүд бүгд гарын үсэг зурж баталгаажуулсан байх болно. Манай иргэд, шүтэгч нар ийм батламжтай, цолтой “Тэнгэрийн улаач” нараар үйлчлүүлж байхыг уриалж байна.
    Мөн Монгол бөөгийнхөө төлөө сэтгэл, биеэ зориулан ажилласан “Тэнгэрийн улаач” нартаа МБНЭ-ээс одон, медалиар шагнаж байхаар тогтлоо. Энэ бүхэн бол бөөгийн үйл ажиллагааг шинэчлэх, цэгцлэх чиглэлээр бидний хийж байгаа ажлын эхлэл юм.
    Нэгэн жил-бид МБНЭ-ийн бага хуралдай таван удаа, МБНЭ-ийн дээд цэцийн гишүүдийн хуралдайг арван удаа хийж, цаг үеийн тулгамдсан олон асуудлыг хэлэлцлээ. Бидний хамтарч ажиллаж сурч байгаагийн илэрхийлэл бол хуралдаан бөгөөд хамтын шийдвэр, бодлого бол бидний эцсийн шийдвэр, манай гишүүдийн хэрэгжүүлэх ёстой даалгавар болж байна. Бид ойрын жилүүдэд Монгол бөөгөө хөгжүүлэх хэтийн зорилттой, жилийн төлөвлөгөөтэй, нэгдсэн тахилга тайлга хийх төлөвлөгөө, хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүдтэй болжээ. Бид бусдын өмнө хэлэх үг, зорилготой болжээ. Бид хамтарч ярилцаж, ажиллаж сурч байна. Цаашид ч энэ чиглэлээр хийх ажил их бий.
    МБНЭ-ийн сонгуульт ажил бол зөвхөн нэрийн хуудсанд чимдэг хэдэн үсэг биш бишээ. Сонгуульт ажлын цаана хүлээх хариуцлага, үүрэг бий. Энэ үүрэг, хариуцлагаа биелүүлж чадахгүй бол хамтарч ажиллахын утга учир байхгүй юм. Тиймээс МБНЭ-ийн Дээд цэц, Хяналтын цэцийн гишүүнээр сонгогдоод ажилдаа хариуцлаггүй хандаж байгаа хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Энэ нь сонгосон бага хуралдай, нөгөө талдаа хувь хүнээс шууд хамааралтай байна.
    МБНЭ-ийн бага хуралдайн гишүүнээр сонгогдоод хуралдаа ирдэггүй, татвараа төлж МБНЭ-ээ дэмждэггүй гишүүддээ хариуцлага тооцож МБНЭ-ийн бага хуралдайн гишүүнээс хассан. Цаашид Монголын бөөгийнхөө төлөө жинхэнэ сэтгэл зүрхнээсээ зүтгэж чаддаг хүмүүс бага хуралдайн гишүүн байх ёстой гэсэн шаардлагыг тавих болно. МБНЭ-ээс зохион байгуулсан ажилд оролцох идэвхтэй оролцоо, гишүүний татвар, хандив бол нэг чухал шалгуур үзүүлэлт байх болно.
    Одоо бид МБНЭ-ийн Дээд цэцийн зөвлөлийн зарим гишүүдтэй хариуцлага тооцохыг хүсч байна. МБНЭ-ийг байгуулахдаа Дээд цэцийн гишүүнээр сонгохдоо тодорхой үүрэг хүлээсэн хүмүүс бий. Гэвч энэ итгэл найдварыг биелүүлсэнгүй. Түүгээр зогсохгүй МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанд тун цөөхөн оролцсон төдийгүй өөртөө нь холбоотой гарсан шийдвэрийг өнгөрсөн хугацаанд биелүүлсэнгүй, МБНЭ-д шавь нараасаа нэг ч гишүүн элсүүлсэнгүй.
    МБНЭ-ийн нэрийг өөрийн нэр хүндээ өсгөхөд ашигладаг төдийгүй өөрийгөө МБНЭ-ийн Ерөнхийлөгч хэмээн тунхаглаж ёс зүйгүй авирлахыг нэг бус удаа гаргалаа. Тэгсэн атлаа МБНЭ-ээс татгалзаж гарсан хүмүүстэй нэгдэж ажиллаад байгаа бид юу гэж ойлгох вэ. Бүгдэд нь тал алдахгүй гэж дунд гүйж, зальжин маягаар ажиллаж, нэр төр хайгчдад сонголт олгоё, бас хариуцлага тооцоё.
    Ийм зохисгүй үйлдлийг удаа дараа гаргасан, сонгуульт ажлаа хийгээгүй МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч Эрдэнэбаярт хариуцлага тооцож, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгчийн сонгуульт ажлаас чөлөөлөх саналыг Бага хуралдайд оруулж байна.
    МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгчийн сонгуульт ажилдаа хайнга хандаж байгаа Зайран Чинбатад анхааруулга өгөхийг хүсч байна.Бид зөв сонголт хийж, хамтарч тэмцэж, ажиллаж сурах хэрэгтэй байна.
    Нэгэн жил-Монгол бөөгийн гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр тодорхой бодлого чиглэлтэй ажилласан болно. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд Дэлхийн бөөгийн сантай хамтарч ажиллан Монголд түүний нэрийг зээлдэн залилан хийж байсан үйл ажиллагааг таслан зогсоолоо.
    ОХУ, БНХАУ, БНАСАУ-ын Элчин сайдын яамны соёлын атташе нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар саналаа танилцуулж хамтран ажиллах эхлэлийг тавьлаа.
    ОХУ-ын Буриадын Бөөгийн “Тэнгэр” байгууллагын тэргүүн , Халимагын тэнгэр үзэлтэн ,Өвөр монгол, Японы эрдэмтэн, АНУ-ын бөө нартай уулзаж бөө судлалын талаар санал бодлоо солилцлоо.
    Гадаад хамтын ажиллагаа нь зөвхөн хэдэн хүний асуудал биш бөгөөд бидний хамтын зүтгэл нэн чухал юм. Манай МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Ц.Отгонсүрэн ОХУ-ын буриадын бөө нартай хамтарч ажиллах чиглэлд идэвхтэй ажиллаж байна.
    МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Буянбадрах Дэлхийн байгаль хамгаалагчдын Их хуралд, МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч Чинбат Монгол туурагтны Их наадамд тус тус төлөөлөгчөөр оролцсон байна.
    Нэгэн жилийн хугацаанд хийсэн ажлын талаар ярилаа. Одоо МБНЭ-ийн бага хуралдайн гишүүдэд энэ зун хийх ажлын талаар саналаа солилцохыг хүсч байна.Энэ жилийн хувьд нэгдсэн тахилгыг гурван удаа хийх бөгөөд эхний тахилга бол 2013 оны 5 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд хийгдэх Арван гурван Алтайн толгой хайрхан Жаргалт ханы их тахилга юм. Өнө эртнээс тахиж шүтэж ирсэн энэ хайрханы тахилга бол Монголчуудын сэргэн мандалтын эхлэлийг тунхагласан, өвөг дээдсээс улбаалан өнөөг хүртэл цусаа үл хайрлан, хөлсөө газар шороондоо шингээн тэмцэж ирсэн баатарлаг, хөдөлмөрч ард түмний минь үеийн үед үл мартан тунхаглаж Монгол төр, эзэн Чингис хааны ариун сүнсийг баярлуулж, зуун зуунаар тасарсан бөөгийн нэгдсэн их залбирал, Их хэнгэрэгийн аянга мэт дууг Мөнх хөх тэнгэртээ хүргэх сэтгэл баясгаж, итгэлийг огшоосон, монгол бахархалыг бадраасан “Тэнгэрийн улаач” нарын Их үйлс байх болно. Алс холын баруун хязгаарт болох энэ их тахилгад оролцох бүх хүмүүсийнхээ төлөө “Тэнгэрийн улаач” нар залбирал үйлдэж, сэтгэл санаа итгэл зорилгоор хамт гэдэгээ илэрхийлэхийг хүсч байна.
    Хоёр дахь их тахилга бол Монгол орны гол төв газарт хийгдэх Монгол туурагтаны Их тахилга юм. Монгол туурагтны алтан өлгий нутаг болох гурван голын билчэр, Ихэс дээдэс минь Монгол овогуудаа нэгтгэн улмаар дэлхийг эзэлсэн Их гүрнийг байгуулсан түүхийн эхлэл, Алтан нутгийн минь Зүрх уул, Бурхан халдуны Их тахилга үүнтэй зэрэг хийгдэх юм.
    Улсын нийслэл Улаанбаатар хотын ойролцоо болох Их тахилга нь 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Нарны тахилгаар эхэлнэ. Энэ тахилга бол Тэнгэртээ болон газартаа Монголын төрд “Тэнгэрийн улаач” нар нэгдсэн их хүч болсоны илэрхийлэл, өвөг дээдсээс өнөөг хүртэл Монголчууд бидэнд уламжлан үлдээсэн эх орныхоо онгон сайхан байгалиа хамгаалах их тэмцлийн Тунхаглал, монгол туурагтнууд тэнгэрийн зарлигаар холбогдон ажиллах Их үйлсийн эхлэл байх болно. Энэ тахилгад Монгол бөөгийн бүх байгууллагууд, Тэнгэрийн улаач нар, сүсэгтэн олноо оролцохыг уриалж байна.
    Энэ намар хийгдэх гурав дахь тахилга бол Монголын хөл уулын Их тахилга юм. Өнө эртнээс монголчуудын нэгдлийг тунхагласан их тулаанууд, өвөг дээдсүүдийн уухиан дуу, морьдын төвөргөөнийг хөрсөн дээрээ тамгалж ирсэн Монголын зүүн хязгаар нутагт болох Их тахилга бол зон олны минь олон зуун хүлээж ирсэн их хүлээлтийн “тэсрэлт” болно.
    Эдгээр их үйлийн бид хийхгүй бол өөр хэн хийх билээ-“Тэнгэрийн улаач” нар минь ээ. Монголын бөө нарын хувьд дотооддоо хийж цэгцлэх ажил их бий. МБНЭ байгуулагдсанаас хойш Бөө нэрийг зээлдэн гэмт хэрэг хийгсэдийн тоо эрс багассан. Харин залилан хийгсэд улам нууц байдалд орж, арга нь нарийсч байна. Гэлээ ч тэнгэрийн үйлээр тоглох эрх хэнд ч байхгүй бөгөөд ийм хүмүүст тэнгэрээс өгөх гэсгээл туйлын хатуу байх болно.
    МБНЭ-ээс “Монгол бөөгийн ёс зүй”-г цаасан дээр буулгаж, “Тэнгэрийн улаач” нар мөрдөж ажиллах “үндсэн хууль” болгон тунхагласан билээ. “Монгол бөөгийн ёс зүй” бол амьдралаар улам баяжиж, боловсронгуй болж байх их ажлын эхлэл гэж ойлгох хэрэгтэй. Мөнх тэнгэрээ шүтэгчдийг тэнгэр ивээх болно.
    МБНЭ-ээс Бөө нарыг Мөнх тэнгэртээ зүтгэсэн зүтгэл, амьдралаа зориулсан их үйлийг нь үнэлж цол, нэр, шагнал олгохоор шийдвэрлэсэн билээ. Эхний ээлжинд МБНЭ-ийн Дээд цэцийн болон Хяналтын цэцийн гишүүдэд цол, нэр олгосон бөгөөд эдгээр гишүүд оролцсон ажлын хэсгүүд байгуулагдсан бөгөөд дараагийн шатанд МБНЭ-ийн бага хуралдайн гишүүдэд тусгайлан шалгаж цол нэрийг олгох болно.
    Тиймээс бага хуралдайн гишүүд хүсэлт, уг барьсанаа тодорхойлсон багшийн тодорхойлолт, Дээд цэцийн болон хяналтын гишүүдийн батлан даалтын хамт МБНЭ-д ирүүлж болно. “Монгол бөөгийн ёс зүй”-д тунхагласан хэмжээнд багш болон батлан даалтыг гаргасан байхыг зөвлөж байна. Томилогдсон Ажлын хэсэг тусгай шалгуур үзүүлэлт, чиглэлийн дагуу шалгалтыг хийх болно. Энэ ажлыг бид хоёр сарын хугацаанд багтаан хийх шаардлагатай.
    Дараа нь энэ зуны улиралд МБНЭ-ийн Дээд цэцийн зөвлөл, Хяналтын цэц, Бага хуралдайн гишүүд оролцсон ажлын хэсгүүд байгуулж, бусад бөө нарыг шалгаж, цол нэр олгох ажлыг хийх болно. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд багш бөө нарын үүрэг их бөгөөд шавь нараа нэгтгэн, зардлыг нь хариуцаж цол нэр олгох ажлыг зохион байгуулах шаардлага тулгарч байна.
    Бөөгийн байгууллагууд болон багш нар нэгдсэн Тахилга, чанар хийх үедээ МБНЭ-албан бичгээр хүсэлт ирүүлэх нь зүйтэй. Уг хүсэлтийн дагуу Ажлын хэсгийг томилж, шалгуур үзүүлэлтийн дагуу шалгах цол, нэр олгох ажлыг хийх болно. Энэ ажиллагаа бол хаана, хаана их цаг хугацаа шаардагдсан шахуу ажил төдийгүй хэн нь хэн бэ гэдгийг тодруулсан үйл ажиллагаа байх болно.
    Монгол бөө цэгцлэгдэх нь нэн чухал үйл явц бөгөөд бөөгийн нэр хүнд өссөнөөр бөө шүтлэг нь цэцэглэн дэлгэрч зон олны минь ажил үйлс арвижан дэлгэрэх сайхан цаг үе ирэх болно. МБНЭ-ийн гишүүдээс өөрсдийн түүхэн үүргээ гүнзгий ухаарч зохион байгуулж байгаа ажилдаа идэвхтэй оролцохыг хүсч байна.
    2. Санхүүжилтийн тайлан.
    Нөгөө талын шалгуур үзүүлэлт бол МБНЭ-ийг санхүүгийн хувьд дэмжих гол дэмжлэг бол гишүүний татвараа төлөх, хандив туслалцаа юм. Гишүүний жилийн татвар 30 мянган төгрөг гэж бодоход нэг медалийн үнэ 12-17 мянган төг, одон 25-30 мянган төгрөг болно. Энэ тооцоог харахад та бүхнээс авч байгаа татвар эргээд гишүүддээ зориулагдаж байгаа. Тиймээс өнөөгийн нөхцөлд санхүүгийн дэмжлэг нэн чухал гэдэг нь тодорхой асуудал юм.
    Бид МБНЭ-ийн дүрэмд заасны дагуу санхүүгийн тайлангаа тавьж байна.
    МБНЭ-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан “Эвлэлийн бүх шатны байгууллага хөрөнгийн зарцуулалтын талаар жил бүр гишүүдэд мэдээлж байна.” Гэж заасныг үндэслэн 2012 санхүүгийн жилийн тайланг МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлд улмаар МБНЭ-ийн Бага хуралдайд танилцуулж байна.
    МБНЭ-ийн 2012 оны Санхүүгийн тайланг танилцуулахдаа МБНЭ-ийн дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Хандивлагчдын нэрсийн жагсаалт, мөнгөн дүн, түүний зарцуулалтыг хандив цуглуулах болсон арга хэмжээ бүрээр тухайн үед нь гаргаж жил дутам дээд шатны байгууллагад мэдээлнэ.” Заасныг үндэс болгон гурван хэсэгт хуваан танилцуулгыг бэлтгэлээ.
    НЭГ. МБНЭ-ийн Дээд хуралдайг зохион байгуулахад нийт 2 290 000 төгрөг зарцуулсан байна. Гол зардал нь хуралдайн төлөөлөгчдийг хооллох, хурлын заал, хурлын фонд хийхэд зарцуулагджээ.
    ХОЁР. Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тохиолдуулан “эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх Тахилга тайлгын ажиллагаанд зориулсан арга хэмжээнд мандат олгосноор 2 155 000 төгрөг хуримтлагджээ. Түүнийг Тахилга, тайлгад бүрэн зарцуулсан байна. Энэ хуримтлалаас тухайн үед МБНЭ-д ажиллаж байсан Мөнхзулд 200 000 төг, Отгонбаяр 100 000 төгрөг авсаныг өнөө болтол төлж барагдуулаагүй байна. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд баривчлагдан хоригдож байсан учраас зарцуулалтад хяналт тавьж чадаагүй болно.
    ГУРАВ. МБНЭ-ээс зохион байгуулсан Шинэ жилийн арга хэмжээнд нэг хүний 70000 төгрөгөөр урилгыг борлуулсан бөгөөд 79 хүн төлбөрт /цагаан хоолны 3 хүн-21000 төг/ нийт 5 530 000 төгрөг хуримтлагджээ. Урилгаар 25 хүн оролцсон бөгөөд түүнд хуримтлалаас 1 750 00 төгрөг зарцуулжээ.
    ДӨРӨВ. МБНЭ-ийн Батлах олголт 131 гишүүнд олгосноос 3 800 000 төгрөгний хуримтлал бий болжээ.
    Гишүүдийн хандиваар 4 870 000 төгрөг цугларсанаас Дээд хуралдайд 2 290 000 төгрөг, Хөх нуурын тахилгад 1 480 000 төгрөг зориулалтаар нь зарцуулжээ. Гурван гишүүнээс ирсэн 1 100 000 төгрөгийг санхүүгийн тайланд тусгаж зарцуулжээ.
    Ерөнхий журнал 2012 онд МБНЭ-ийн үлй ажиллагаанд Д.Жаргалсайханаас 14,934077 төгрөг зарцуулжээ. Зарцуулалтын зардлыг дэлгэрэнгүй тооцвол:
    Хандив 2012 он
    № Огноо Хандив Мөнгөн дүн Тайлбар Зардлын ангилал
    МБНЭ-ийн Дээд хуралдайд
    1 Д.Жаргалсайхан 2.000.000₮ Дээд хуралдайд
    2 Энхзаяа 100.000₮ Дээд хуралдайд
    3 Д.Саранцэцэг 50.000₮ Дээд хуралдайд
    4 Д.Энхцэцэг 20.000₮ Дээд хуралдайд
    5 Ч.Чинбат 60.000₮ Дээд хуралдайд
    6 Олдох 60.000₮ Дээд хуралдайд
    Дүн 2 290 000
    Хар зүрхний Хөх нуурт
    8 Д.Энхжаргал 500.000₮ Хөх нуурт
    9 Л.Юра 500.000₮ Хөх нуурт
    10 Ч.Дангаасүрэн 300.000₮ Хөх нуурт
    11 Д.Энхжаргал Майхан Хөх нуурт
    12 Хишигжаргал 180.000₮ Эвлэлийн туг
    Дүн 1 480 000
    12 Д.Батчулуун 500.000₮ МБНЭ
    13 Гантогоо 100.000₮ Тугны догь МБНЭ
    14 Ч.Батболд 500.000₮ МБНЭ
    Дүн 1 100 000
    Нийт 4 870 000
    Би зөвхөн ойрхон хугацаанд хийх ажлын талаар ярьлаа. Бидэнд Бөө шүтлэгээ хөгжүүлэх талаар хийх асар их ажил бий. Бид эхлээ ч үгүй байна гэдгийг дурдахыг хүсч байна.
    Мөнх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай.

  • Хамтын ажиллагааг ойртуулсан айлчлал-2

    Монгол Улс-ОХУ-ын хооронд хамтран ажиллах протоколд миний гарын үсэг зурж байгаа гэрэл зураг түүх болон үлджээ. Энэ зургийн цаана их түүх бичигдэх учиртай. Гэвч тэр бүхнийг ил бичих боломжгүй.
    Хоёр орны төрийн зохих байгууллагуудын оролцоотой, бэлтгэл ажлууд олон арван сарын турш хангагдан, албан ёсны айлчлал эхлэв.
    Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга В.Б.Рушайло хүрэлцэн ирэв. Хүндтэй зочноо нисэх онгоцны буудалд угтаж авахаас үдэж мордуулах хүртэл манай хамт олны ажил үргэлжлэнэ.
    В.Б.Рушайло бол ОХУ-ын АБЗ-ийн нарийн бичгийн даргыг гурван жил хийсэн, Төрийн чухал албанд томилогдож үүрэг гүйцэтгэж байсан, шинжлэх ухаан технологийн туршилтын хүрээлэнгээс ажлын гараагаа эхэлсэн, Цагдаагийн дээд сургууль, Дотоод Хэргийн Академи төгссөн, Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх шуурхай чиглэлээр ажилласан туршлагатай, аюулгүй байдлын хууль эрх зүйн чиглэлээр мэргэжсэн эрдэмтэн, ОХУ-ын Дотоод хэргийн сайдаар ажиллаж байгаад ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдсон, Түүхийн ухааны доктор, ОХУ-ын баатар, хурандаа генерал цолтой. Манайх шиг хамааралгүй, хэн нэгнийг хүн томилдоггүй.
    Хоёр орны Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын
    уулзалт бүр нь маш чухал ажлын эхлэл болдог. Түүгээрээ чухал ач холбогдолтой байдаг.
    Энэ үеэр хоёр тал хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцаж, олон улсын болон бүс нутгийн зарим асуудлаар санал солилцдог. Түүний дараа олон ажил, хамтын харилцааны гараа эхлэдэг.
    Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бараалхана. Гол гол салбарын яамдын сайд нартай ажил хэргийн уулзалтууд болдог. Хэвлэлд товчхон мэдээ тавигдана.
    Хоёр орны Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл хоорондын протоколуудад гарын үсэг зурж, цаашдын ажлууд тодордог.
    Монгол-Оросын хамтын ажиллагааны гол салбар Эрдэнэтийн үйлдвэрт зочилж, Монголын байгалийн сайхан, онгон байгальд амрах богинохон завсар олддог. Хамтын ажиллагааны талаар маш товчхон мэдээлэл үлдэж, асар их ажил цаана нь хийгдээд өнгөрдөг. Түүхэнд хийгдсэн ажил, зураг нь ховор үлддэг, хоёр орны хамтын ажиллагааг ойртуулсан түүхэн явдал болоод өнгөрдөг билээ.
    Д.Жаргалсайхан

     

    djmedia:112
  • ЦЭРГИЙН СУРГУУЛИЙНХАН

    нийгмийн ухааны багш нартай авахуулсан зураг нэн ховор зурагт орно. Нийгмийн ухааны тэнхимийн бүх багш нар зурганд орсон байгаа. 1921-1990 он хүртэлх хэн хүний танилцаж байгаагүй хэлмэгдүүлэлтийн материалыг уншсаны хувьд хэлмэгдлийн тухай бичихсэн гэж бодож явдаг. Манай тэнхимийн ихэнх багш нар 1960-иад оны “сэхээтний төөрөгдлийн” хэлмэгдэлд өртсөн хүмүүс байж билээ.
    Цэргийн сургуулийн дөрвөн жил нэгэн казармд алба хааж, амьдарна гэдэг эрчүүдийн насан туршийн нөхөрлөлийн суурь болж өгдөг. Тэгэхээс аргагүй. Цэргийн амьдралын эхлэл болсон карантины сар тангарагийн баяраар өндөрлөнө. Энэхүү баярын арга хэмжээнд шинэ дайчдыг төлөөлөн үг хэлж, үүрэг авч байхад дэргэд минь ЦНДС-ийн захирал, дэслэгч генерал Ж.Ёндон, ротын захирагч ахмад Чулуундорж, курсын захирагч, ахлах дэслэгч Хүрэлбаатар нар байж, радиогийн сурвалжлагч сурвалжлага авч билээ. Удалгүй дэслэгч генерал Ж.Ёндон, БХЯ-ны сайдаар дахин томилогдсон билээ.
    Сургуулийн жил эхлээд тасгийн захирагч, бага түрүүч, удалгүй курсын захирагчийн орлогч, түрүүч цолтой хэдэн сарыг өнгөрөөв. Тэр жилээс сонсонгчид он, оноор байрлах болсонтой холбогдуулж, нэгдүгээр курсүүдийн жагсаалын даргаар томилогдож, ахлах түрүүч цолтой ажиллах болсон билээ.
    ЦНДС-ийн захирал, генерал Ж.Ёндон жагсаалын дарга нартайгаа илүү дотно харилцдаг байсан. Би генералынхаа гарын үсэгтэй дурсамжийг нандигнан хадгалдаг.
    Нэгдүгээр курсийн сонсогч надад цэргийн нэртэй жанжинтай гар барьж, бусад соносгчоос илүүтэй танил болж байсан тэр мөч мартагдашгүй юм. Хүлээж байсан өвлийн амралт болж хотын хэд анхны дурсгалын зургаа авахуулсан байдаг.
    Эхний жилээс эхлээд цэргийн карантин дээр бага даргаар томилогдон ажилласан билээ. Цэргийн хэргийн анхны цагаан толгой заах сургалтын нэг сар цэрэг хүний олон зан чанарыг тодорхойлно. Тэдний дотроос олон генерал, хурандаа, улс төрийн албан тушаалтан, Ерөнхий сайд, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, Жанжин штабын орлогч дарга нар төржээ.
    Хоёрдахь жилд карантин дээр ажилласан бага дарга нар зургаа үлдээжээ. Дараа нь бид салаан захирагчийн дадлагаа Зүүн баянгийн дивиз дээр хийсэн юм. Биднийг ангийн багш дэд хурандаа Хасгиа ахлаж ажилласан билээ.
    Биднийг цэрэг хүний хатуужил, эр хүний хатуу гарыг дааж сургаж, цэрэг хүн болгосон Батальон захирагч дэд хурандаа Бавуудорж, Ротын захирагч ахмад Цэнд-Аюуш, улс төрийн орлогч ахлах дэслэгч Бямба, курсын захирагч ахлах дэслэгч Батсүх нар хамтдаа байх нэгэн зураг надад бий.
    Генерал Лхагвасүрэн гуйатай сургуулийн клубт болсон уулзалтын дараа бид хамтдаа зургаа даруулсан байдаг. Монгол хүн сансарт ниссэн түүхэн мөчид армийхан офицеруудын ордонд сансрын нисгэгч Гүррагчааг хүлээн авах баярын цуглаанд сонсогчдоо төлөөлөн оролцож баяр хүргэж үг хэлж байсан мөчөө дурсах сайхан.
    Хамгийн дурсамжтай үйл явдал бол Монголын Ардын Армийн 60 жилийн ойн баярын хуралдаанд тэргүүлэгчдийн суудалд суусан. Тэнд би арын өрөөнд Маршал Цэдэнбал даргатай гар барин мэндэлсэн ховор завшаан тохиосон.
    Курсын захирагч ахдах дэслэгч Батсүх, бага дарга нартай авахуулсан зураг байна. АЭХЦ-ийн ангид улс төрийн орлогчийн дадлагаа гурвуулаа хийсэн юм. ЦНДС-ийн ойд зориулж драмын жүжиг тоглож билээ. Тэр жүжигт оролцсон дүрүүд хувцастайгаа зургаа даруулсан байдаг. Цэргийн сургуулийн хээрийн полигоны Галын бэлтгэлийн шалгалт дээр дэслэгч генерал Цог ирсэн байлаа. Буудлагын улаан шугам дээр сандал тавиулж тухлаад жагсаалаас энэ жил онц төгсөх гэж байгаа арван сонсогчийг гаргаж билээ. Тэгээд өөрийн биеэр буудлагын шалгалтыг авсан юм. Буудлагын дадлагыг бүрэн хийсэн болохоор өөртөө итгэлтэй болдог юм билээ. Шалгалтын дараа онц төгсөгч ганц үлдсэн билээ.
    Төгсөлтийн ажиллагаанд Улсын шалгалтын комиссыг дарга хошууч генерал Гомбосүрэн, “энэ жил алтан медальтай, Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай төгсөж байгаа сонсогч хэн билээ” гээд заалгаад, надад дөхөж ирээд медалийг сонирхож билээ. Сонсогч нарт ахлагч цол тун ховор олгодог байсан. Тиймээс би ахлагч цолоороо гангарах их дуртай байлаа.
    Дөрвөн жилийн дараа төгсөгчдөө төлөөлж үг хэлэх завшаан надад тохиов. Анх элсэж ороход дэргэд минь дэслэгч генерал Ж.Ёндон байсан бол төгсөхөд Сүхбаатарын талбайд болсон төгсөлтийн ёслолын ажилагаанд БХЯ-ны сайд хурандаа генерал Ж.Авхиагаас дэслэгчийн мөрдөсөө гардан авч, “сайдын дурсгал“-ын цагаар шагнуулж, төгсөгчдөө төлөөлж үг хэлж, тэр болгон хүнд олдохгүй ховор дурсамжаар цэргийн сургуулиа төгссөн билээ. Ахдах дэслэгч, ахмад цолыг хугацаанаас өмнө шагнуулж байсан. Гэвч ч хүсээгүй боловч армиас “хүчээр” халагдаж, хүнд хэцүү сорил дунд миний амьдрал өрнөсөн юм.
    Д.Жаргалсайхан

     

    djmedia:109
  • ИНДЭР-ЗУРАГ ТҮҮХИЙГ АВЧ ҮЛДЭНЭ №27 Монголын хамгийн урт туннель бүхий Тайширын УЦС

    Тэгээд хариултыг нь бичиж сууна. Энэ туннелийг тэр болгон хүн хараагүй болохоор арга ч үгүй биз. Монголын хамгийн урт туннель бол Тайширын усан цахилгаан станцын голын урсацыг шилжүүлэх туннель бөгөөд голын гольдролд станцын үндсэн барилга байгууламжийг барьж байгуулах зорилгоор 5 м голчтой, 165 м урт туннель байгуулж, урсацыг өөрчилсөн юм.
    Энэ томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай жил бүр танилцаж, түүхэн зургийг гэрэл зурганд үлдээх боломж надад олджээ. Тэгээд бүтээн байгуулалтын явцаас өгүүлсэн цөөхөн хэдэн зургийг тавьлаа.
    Ил барьсан станцад очих туннель бол мөн 5м голчтой, 2 машин зөрөх хэмжээний автозамтай юм. Мөн станцын даланы өндөр 50 м, хярын урт нь 192 м, эзэлхүүн 187000м3. Далан байгуулснаар 52 км2 усан толион талбайтай, 1000 сая м3 эзэлхүүн бүхий усан сантай юм.
    Анх шан тавихаас жил бүр очиж байсан болохоор жил жилийн зурагнууд байдаг. Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах, урьдчилсан судалгааны ажлыг 1998-1999 онд Герман улсын Лахмейр компани хийж гүйцэтгэсэн. ТЭЗҮ, урьдчилсан судалгааны дүнд Тайширын УЦС-ыг байгуулах нь техникийн хувьд зөв шийдэл бөгөөд эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчны талаас онцын сөрөг нөлөөгүй учир барьж байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан.
    Тайширын Усан цахилгаан станц нь Арабын Эдийн Засгийн Хөгжлийн Кувейтын сан (20,0 сая ам. доллар), Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби Хөгжлийн Сан (13,0 сая ам. доллар)-гийн зээлээр санхүүж хэрэгжсэн.
    Тайширын УЦС-ын Зөвлөх ажил үйлчилгээний тендерт Австрали-Канадын хамтарсан АМЕК-СМЕК, Монгол Улсын МСэС компаниуд шалгаран 2002 оны 7 дугаар сараас нарийвчилсан зураг төсөл, хээрийн судалгааны ажил хийж 2003 оны 4-р сард зураг төсөл, тендерийн бичиг баримт, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулсан.
    Тайширын УЦС-ын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын Синохайдро корпораци, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, угсарч суурилуулах ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын Камко Интернейшнл компаниуд шалгаран 2004 оны 10-р сарын 10-нд барилгын ажлыг эхэлсэн.
    Тайширын УЦС нь Завхан, Говь-Алтай аймгийн төв, ойролцоох 7 сум тухайлбал Говь-Алтай аймгийн Тайшир, Халиун, Жаргалан, Завхан аймгийн Цагаан чулуут, Цагаан Хайрхан, Яруу Алдархаан сумдыг цахилгаанаар ханган ажиллаж байна. Төсөл хэрэгжсэнээр эдгээр хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангаж, энэ бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд таатай нөхцөл бүрдүүлсэн.
    Д.Жаргалсайхан

     

    djmedia:103
  • Зэвсэгт хүчний хурандаагаас МБНЭ-ийн Ерөнхийлөгч хүртэлх 40 мөчлөг. (Зэвсэгт хүчний баярыг тохиолдуулсан Фото өгүүлэл)

    байх хугацаандаа ҮАБЗ-ийн 200 гаруй удаагийн хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, түүгээр хэлэлцэх 400 гаруй асуудлыг боловсруулцсан байна. Тэрээр 1990 оноос хойш Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан таван хүний дөрөвтэй нь, Улсын их хурлын даргаар ажиллаж байсан арван нэгэн хүний аравтай нь, Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар ажилласан арван таван хүний арван хоёртой нь хамтран ажиллаж байсан, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Ажлын албаны анхны дарга хэмээн тодотголтой ажилласан ховорхон хувь тавилан хурандаа Д.Жаргалсайханд тохиожээ. Дэлхийн 69 улсын төрийн албан тушаалтнууд, төлөөлөгчтэй уулзжээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт очоогүй газар үгүй билээ.

  • БИД ХУРТЕМХАНААС ХАРИУЦЛАГА НЭХЭХ ЭРХТЭЙ, ТЭР МӨНХ ТЭНГЭРИЙН ӨМНӨ ӨРТЭЙ ҮЛДСЭН.

    Олон зуун жилийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд одоо тэд тэрбумтан болсон байна. Тэгээд тэр өөрсдийн биеэр урсдаг монгол цусны эх нутаг монголыг зорьж иржээ. Ирэхдээ зүгээр ирсэнгүй, амьдралын явцад хуримтлуулсан ариун цагаан хөдөлмөрийн хуримтлалаас нэг тэрбум төгрөгийг монголдоо хандивлахыг хүссэн байна. Тэд нарийн судалжээ. Тэгээд монголын соёлын үнэт өв болсон, мөнх тэнгэрийн сургааль, бөө мөргөлийн ордон байгуулахад тэрхүү хандиваа өргөхийг хүссэн юм.
    Бид нэг нэгнийгээ олох хүртэлээ, нэг нэгнийгээ таних гэж багагүй хугацааг өнгөрүүлсэн. Тийм ч амар биш зам туулсан. Тэр болгон хүнд олдоод байдаг хувь тавилан байдаг. Хятадын Сиан хотод болсон дэлхийн тэрбумтан нарын уулзалтанд анх танилцсан юм. Монголд авчрах хүртэл олон удаагийн ирж, очих нислэг, уулзалт, ярилцлага гээд яривал их зүйл бий. Түүнийг мартая.
    Тэр хашир хандаж, хувь хүнд бус Монголын бөө мөргөлийн албан ёсны шашины төв байгууллага гэсэн бүртгэлтэй, МБНЭ-д хандсан. Нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудал бол бага зүйл биш. Түүнийг хүссэн хүн болгон олоод байдаггүй. Харагдаад өнгөрдөг харвасан од адил зүйл. Тааралдвал алдаж болохгүй атгаад байх зүйл. Монголд бол ийм хөрөнгө цуглуулах гэвэл зарим нэгэнд насаараа хөдөлмөрлөөд босгож чадахгүй зүйл.

    Тэр нэгэн өдөр тэр эрхэм МБНЭ-д зочлон надтай уулзаж, зорилго, чиглэлээ ярилцсан юм. Бидний хийлгэсэн барилгын зургийг үзээд ихэд таалагдаж, надад хоёр санал тавьсан юм. Эхлээд монгол бөөд очиж бөөлүүлж, монгол ээжийнхээ тухай асууж сонирхох, дараа нь монголчуудаар өөрийн хандивыг хэрхэн хүлээж авах тухай хэлэлцүүлэг өрнүүлэх санал байв. Бид хүслийг нь биелүүлэв.
    Монгол бөө бөөлж, олон зуун жилийн өмнө монгол нутгаас харь орныг зорьсон монгол бүсгүйг дурьдсан юм. Бөөлүүлсэний дараа тэрээр ихэд сэргэж, баярлаж, хөөрч баясаж байлаа. Тэр өдрүүдэд тэр аз жаргалаар дүүрэн байж, хоёр дахь алхамаа эхэлсэн билээ.
    Энэ алхам нь түүнд жинхэнэ “монголчуудын тамын тогооны үлгэр”-ийг амтлуулж, гайхшралыг төрүүлсэн юм. Бид хандивлагчийн хүсэлтийн дагуу монголын улаач нарын дунд түүний Монгол бөөд хандивлах нэг тэрбум төгрөгний хэлэлцүүлгийг тавьсан юм.

    Монголд үндэсний хөрөнгөтнүүд үүсээд 20 гаруй жил болж байна. Тэдний дотроос монгол бөөд нэг тэрбум төгрөг хандивлах хүн гараагүй байна. Монгол төрөөс төрсөн тэрбутман олон арваар байна. Тэд “хулгайлж” олсон хөрөнгөнөөс монгол бөөд хандив өргөж чадах уу, Төрөөс төрсөн тэрбумтан нараа тэнгэрт бөө нар мэдүүлж байгаа одоо цагт онгод энэ саналыг хүлээж авах уу гээд олон асуудал бий.
    Хөдөлмөр зүтгэлээрээ яваа мөнх тэнгэрээ шүтдэг бид мэтийн хүмүүс нэг тэрбум төгрөг хуримтлуулна гэдэг энэ насанд дийлшүй тоо билээ.
    “Сайхан сэтгэлийн үзүүрт тос” хэмээн ерөөдөг монголчууд харин Хурметханы удирдлага дор түүний грүппийнхэн хүнийг доромжлох, басамжлах, байж боломгүй үгээр сайхан сэтгэлийн өөдөөс “угаадас” цацсан юм. Тэр үед Хурметханы удирдлага дор грүппийнхэний бичсэн 13 гаруй мянган хараал, зэтгэр, доромжлолын “үер”-ийн үгийг хүмүүс мартаагүй байгаа. Тэд “юу хийчихвээ гэдэг” шиг, бичиж байгаа зүйлээ сэтгэлийн хөөрлөөр биш, ухаанаараа тунгаан бичих байсан болов уу.
    Өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр хуримтлуулсан хөрөнгөнөөс сэтгэл гарган өгсөн хандивыг хүлээж авах нандин сэтгэл дутав. Монголчууд бид хүний сайхан сэтгэл, хөдөлмөрийн үнэ, цэнийг ойлгодогүй, ажиллаж, тэмцэж сураагүй л байна.

    Тэр хэдэн өдөр миний зүрх ч эдгээр үгийг даахад хэцүү байсан. Эцсийн дүндээ Жаргалсайхан гэдэг хүн хохирохгүй, монгол бөө хохирно. Өөрийн байртай болсон бол тэнгэрийн улаач нарт хэрэгтэй байлаа. 90-ээд оноос амьдралын гараагаа эхэлсэн бидний үеийнхэн “ганзагын наймаагаар” гараагаа эхэлж мөнгө хуримтлуулахын зах, цухыг амталсан билээ. Олон жилийн хөдөлмөрийн үр дүнд хэдэн төгрөгний хуримтлалтай болж, байр худалдан авч, хүүхдүүдээ их дээд сургууль төгсөхөөс илүү гарч чадсангүй. Миний хувьд хүүхэддээ авч өгсөн байраа МБНЭ-ийн төв байр болгож, одоо хүүхэдтэйгээ цуг хамт амьдарч байна.

    Энэ үед шашины тухай шинэ хуулийн төсөл хэлэлцэх болов. “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хууль”-ийн төсөл гарч ирэв. Тэрхүү хуулинд цаашид баримтлах хуулийн хэд хэдэн ишлэл, заалт бий. Шашины байгууллага бүхэн өөрийн байртай байна гэдгийг заасан байгаа. Энэ нь журмаар зохицуулагдах байрны стандарт хэмжээ гэж бий. Будда, Христийн 1300 гаруй хийд, сүм энэ шаардлагыг хангана. Тэд аль хэдийн хамгийн сайхан байршилд ажиллах байраа бэлэн болгожээ.

    Монгол бөөд ийм байр, сав бий бил үү. Монгол бөөд өөрийн гэсэн сүм, хийдийн шаардлага байхгүй гэлээ ч төвлөрсөн төв байгууллага байрлах байр хэрэгтэй болно. Тэнд монголын соёлын үнэт өв болсон бөө мөргөлийн үнэт өв төвлөрөн хадгалагдана. Түүндээ үндэслэж бөө мөргөлөө хамгаалах ажил хийгдэнэ. Соёлын үнэт өвөө судлах Эрдэм шинжилгээний төв байрлана. Өнөөдөр олон үйлчлүүлэгч эндээс өөрийн хүсэж байгаа “жинхэнэ” улаач нарыг сонгон авч үйлчлүүлнэ. Тэнгэрийн үйл эрхэлдэг улаач нарын эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг эрхэлдэг, тэдний төлөө үйлчилдэг, эрх зүйн хамгаалалт үзүүлдэг байх хэрэгтэй болно. Гадаад болон дотоодод бодлого боловсруулж, хэрэгжүүлж, төртэй харьцдаг хүчтэй төвлөрсөн байгууллага ажиллана. Тийм байгууллага байж, өөрийн байртай байхгүй бол ажиллах зөвшөөрөл олдохгүй, тийм цаг үе ирж байна.
    Үүнийг заавал бөө хүн удирдаж хийнэ гэдэг үзэл хол явахгүй. Өнөөгийнх шиг хаяахан цугларч хурал хийдэг, багшаа тойроод хамтарч тахилга хийдэг, хүмүүсийн дотор фейс ашиглаад өөрийгөө дөвийлгөсөн хэдэн хүнээр бөөг төсөөлж болохгүй.

    Шинэ хуулинд “ Үүсгэн байгуулагч шашны байгууллагын эд хөрөнгийг өмчлөх эрхгүй байна” гэж заасан байна. Энэ нь өнөөдрийн хувьд надаас эхлээд байгууллагаа амьдруулахын тул өөрийн хувийн хөрөнгөө байгуулагын төлөө зарцуулж байгаа олон шүтлэгтэн нарт цохилт болсон хууль юм. Амьдралыг явцад цуглуулсан хөрөнгөөр босгосон 2 давхар байрандаа бөөгийн байгууллага байрлуулж байгаа нэгэн бий. Жишээлэхэд тэр хүн шашины байгууллагыг үүсгэн байгуулсны төлөө өмчлөлөөсөө татгалзан байраа бөөд өгөх шаардлага гарч байна. Ийм хөрөнгийн чадвартай хүн монголоос одоо олдох уу. Хэцүү л асуудал.
    Хурметхан монгол бөөгийн төлөө ажиллаж байгаад баярлаж байна. Энд, тэнд албан тушаалтнуудтай уулзлаа гэдгийг сонсож байна. Би түүнийг бөөгийн байгууллага байгуулаасай гэж хүсдэг юм. Боловсрол нимгэн, төрийн болон амьдралын туршлага багатай, улс төрийн тогоонд хутгалдаж үзээгүй, “хөөсөрч явах” үедээ улс төрчид, мөнгөний занганд орчих вий, болгоомжлох хэрэгтэй.

    Бид Хуртемханаас хариуцлага нэхэх эрхтэй, тэр мөнх тэнгэрийн өмнө өртэй үлдсэн хүн. Хуулинд заасан бөөгийн ордонтой болох асуудлыг тасалдуулсан түүнд мөнх тэнгэр өөрийн биеэр өөрийн гэсэн байртай, бөөгийн байгууллага байгуулах үүргийг ногдуулах биз ээ. Өөрийн нуруун дээр хариуцлага ногдох хэмжээгээр бөө нартай хамтарч ажиллахын хүнд хэцүүг мэдрэх болно. Би-ээр өвчилсэн, цээжээ дэлдсэн, ёс зүйгээ мөрддөггүй, ярихаас хэтэрдэггүй, ам ажлын зөрөө ихтэй, боловсролдоо анхаардаггүй, хоосон баярхаж, цэцэрхэдэг, “хий үзэгдэл” шиг нөхдүүд эргэн тойрон эргэлдэнэ. Тийм хүмүүс хань болохгүй. Түмэн олон дундаас жинхэн монгол бөөгийн төлөө цохилох зүрхтэнг олж, хамтран зүтгэнэ гэдэг “их хувь заяа” юм. Миний ачаа хөнгөрч, хүрэл зүрхтэний ачаа нэмэгдэх цаг ирлээ. Монгол бөөгийн анхны байгууллагыг санаачилсан Ш.Сүхбат, Монголын бөөгийн төвлөрсөн анхны байгууллага байгуулсан Д.Жаргалсайхан нар түүх болон үлдэж, Өсөхбаяр, Хүрэлбаатар нар байгууллага байгуулан ажиллах цаг иржээ. Дахин хэлье, Бид хариуцлага нэхэх эрхтэй, тэд мөнх тэнгэрийн өмнө өртэй үлдсэн, харин өрөө юугаараа төлнө тэдний асуудал болж байна.

    Д.Жаргалсайхан

  • БИ,БИД МӨНХ ТЭНГЭРИЙН ШҮТЛЭГТЭЙ МОНГОЛ ХҮН

    төрийн үндэсний язгуур шүтлэг, шашин болгон төгөлдөршүүлж чадсан нь дэлхийг эзэлсэн их гүрэн байгуулахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Мөнх тэнгэрийн үзэл, бөөг төрийн хэмжээнд шүтэж өнөөг хүрч ирсэн ганц үндэстэн бол Монголчууд, тиймээс Монголчуудад нэн ховор, өвөрмөц хувь аз заяагдсан нь учиртай. Монголчуудын үндэсний үзэл, бахархал, омогшил бүгд бөөтэй холбоотой байдаг. Мөнх тэнгэрийн Бөө шүтлэг, амьдарч ирсэн байгаль дэлхий-Өвгөдийн минь онгод, эзэн Чингисийн бүтээсэн Их монгол гүрэн, үндэсний үзэл, монгол омогшлоос улбаатай. Тэгээд Монголчуудын үндэсний үзэл, үндэсний бахархал, Монгол хүний судсаар гүйх цусаар дамжих сэтгэлийн огшлоор бадамлан асч урган цэцэглэсэн. Мөнх тэнгэрииг жинхэнэ утгаар нь шүтэж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж чадсан хүн бол Чингис хаан мөн. Дэлхийг донсолгосон эзэнт гүрэн байгуулах явцдаа Чингис хаан Бөөгийн шүтлэгийг жинхэнэ үндэсний уламжлалт зан заншил, гүн ухаан болгон хөгжүүлсэн билээ.
    Бөө бол энергийн асар их бөөгнөрөл, оюун санааны эв нэгдэлийн бодит уялдаа аугаа зохицол билээ. Тиймээс Монголыг эзлэх гэсэн гадны бодлого монголчуудын язгуур шүтлэгээс салгахаас эхэлсэн байдаг. Гадны төрөөс тусгайлан судалж боловсруулсан харь гүрний шашныг бодлогыг Монголд нэвтрүүлэхдээ Монголчуудын нэр хүнд, эрх мэдлийн төлөөх хоорондын тэмцэлийн дүнд үүссэн хагаралыг ашигласан юм. Монголын мөнх тэнгэрийн үзэл, бөөг тун нарийн судалж, монголчуудтай холбоотой зан үйлийн олон чухал чанаруудыг харийн шашин өөртөө шингээжээ. Тэгээд гадны хааны зарлиг, хуулийн чанд хатуу заалтаар Монголд харийн шашинг хүчээр дэлгэрүүлсэн юм. Айл болгоны шүтээнийг хураан авч шатааж, Бөө нарыг олон зуугаар нь алж устгаж, ийм зан үйл үйлдэгсдийг монголчуудын гол амжиргаа болсон малаар торгон эдийн засгийн дарамт шахалт үзүүлж байсан тухай түүхийн шаргал хуудас өнөөд уламжлагдан иржээ. Монголчуудын хойморт харийн шашин ийм замаар залагдсан бөгөөд өнөөдөр бид түүнийг төрийн зонхилох шашин хэмээн хуулиар тунхагласан байна.
    Гадны бодлого Мөнх тэнгэрийн бөө шүтлэгт тун хатуу ханддаг байлаа. Бөөг мөхөөх гэсэн оролдлого хэзээч амжилтанд хүрч байгаагүй юм. Сүүлийн 100 жилийн түүхээс харахад бөө нараас цөөнгүй нь хэлмэгдэлд өртөж, амь насаа алдсан бөгөөд энэ хүнд үеийг давсан цөөн хэд нь хүмүүст тэнгэрийн зан үйлээр үйлчилж, өргөл, зэм авсан хэрэгт буруутгагдан амьдралынхаа олон арван жилийг шоронд өнгөрөөсөн гашуун түүх байдаг. Тэдний үр удам өнөөдөр үйл хэргийг нь уламжлан үргэлжлүүлж байна. Түүхийн ийм хатуу шалгуур нь өнөөдөр дархад, буриад бөөгөөс бусад бөөгийн үндэс язгууруудыг бүдэг ойлголттой болгоход хүргэжээ.
    Тэнгэрийн улаач байх, эгэл жирийн хүний амьдрал хоёр өөр зүйл гэдэгт хэн ч маргахгүй. Бөө нар зан үйлээрээ олон мянган шүтэн бишрэгчдийн амьдралд өдөр дутамд тус дэм үзүүлж байдаг Тэнгэрийн элч юм. Тэгээд ч тун хариуцлагатай нэр хүндтэй ажил. Энэ чанараараа төрийн үйлчилгээний албаны олон ачааллыг нэг хэсгийг үүрч, төр нийгэм, иргэддээ тус хүргэж байдаг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд төр нь бөө нарыг ийм хэмжээнд үнэлж байсангүй.
    Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн эрэлхэг эх оронч өвөг дээдэс, бөө шүтлэгээ уламжлуулан хөгжүүлэхийн төлөө амьдралаа зориулсан ахмад үеэрээ бахархаж, дунд үе, залуу үеийнхэн хамтарч ажиллах түүхийн цаг үед тулж иржээ.
    Олон мянган жил хөгжин цэцэглэж, нөгөөтэйгүүр нууц далд байдлаар орших хүртэл түүхийн хүнд хатууг туулж ирсэн Бөөгийн шүтлэгтэнгүүд хуран цугларч Дээд хуралдайгаа хийсэн билээ. Магадгүй түүхийн хэдэн зуун жилийн түүхэнд, Чингис хаанаас хойш анх удаа Бөө нар хуран цугларч, түүх, судлахуй, суурь үзэл, Монгол дахь шашны хөгжлийн байдалтай уялдуулан авч үзэж, нийгмийн ой санамжийг уудлан нээж, ургуулан дүгнэж, хойшдын бодлого зорилтоо тодорхойлж хамтран ажиллаж байгаад баярлаж байна.
    Тэнгэрийн айлдварт “Бөө нар эзэн Чингисээс хойш ингэж эвлэлдэн нэгдсэн нь үгүй билээ.” гэж буусан билээ. Өнөөдөр бидэнд сууж ажиллах байр үгүй, өөрийн гэх өмч үгүй, бүх зүйлийг эхнээс хийхээс ажил эхлэж байна. Гэвч Удган, Зайран нар, сүсэгтэн олны дэмжлэгээр Бөөгийн шүтлэгээ Дэлхий сонирходог хэмжээнд хөгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Бидэн зар хүргэчих хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, мөнгө хөрөнгө нь байсангүй. Гэвч Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд хүндэтгэл үзүүлэх Хар зүрхний Хөх нуурт болсон Их тахилга, тайлгад дөрвөн мянга таван зуу орчим, Хүннүгийн Ноён уулын тахилгад мянга таван зуу гаруй бөө нар, сүсэгтэн олон тэнгэрийн дуудлага, сэтгэл, зүтгэлээрээ нэгдэн цугларч чадсан нь бидэнд аугаа их хүч байгаагийн илэрхийлэл байлаа. Зөвхөн МБНЭ-ийн гишүүн Удган, Зайрангууд гэхэд энэ зуны хоёр сард мянга гаруй уул, ус, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах тахилга, зан үйлийг хийж байна.
    Хөгжлийн олон зуун жил олсон ололтыг ч, алдсан алдааг ч Бөөгийн шүтлэгээс салгаж, тусад нь авч үзэх үндэс байхгүй билээ. Бардамнах бахархал, үүрч хүлээх хариуцлагын аль аль нь Бөөгийн шүтлэгт бий. Асар хурдтай, эрчимтэй өөрчлөгдөж байгаа үйл явдалтай хөл нийлүүлэн алхахын тулд Бөөгийн улаач нар сэтгэлгээний хувьд шинэчлэгдах учиртай. Улс оронд хөрөнгөтэй, хүчтэй, нөлөөлөл ихтэй гадны шашин хурдтай түрэн орж эрчимтэй ажиллаж байхад бид хуучин байдлаар сэтгэж, харсаар байж эх орон, үндэсний үзэл, байгаль дэлхий онгод тэнгэрээ доромжлуулан гутаалгах ёсгүй. Бид цаг үетэйгээ хамт байхын тулд шинэчлэгдэх шаардлагатай. Хөгжил дэвшилтэй хамт байхын тулд бид сэтгэлгээний хувьд өөрчлөгдөх хэрэгтэй.
    Монгол үндэсний уламжлалт Мөнх тэнгэрийн үзэл, Бөөгийн шүтлэг жинхэнэ утгаараа хөгжин цэцэглэх учиртай. Эс тэгвээс өнө удаан жил явж ирсэн цөөнхийн шүтээн хэвээр үлдэж, улмаар бусад хүчтэй, мөнгөтэй шашинд орон зайгаа эзлүүлсэн өгсөн өнгөрсөн түүх үргэжилнэ. Бид үүнийг хүсэхгүй. Шинэ соргогоор сэтгэх, хуучирсан зарим ойлголтыг үндсээр нь өөрчилж гэмээнэ бөө нь өөрөө хөрөнгө баялгыг бий болгож чадна. Энэ нь ямарч материалаг эд баялгатай зүйрлэшгүй үндэсний өв соёл, оюуны асар их баялаг юм.
    Өнөө үед үндэслэн цэцэглэсэн уугуул, үндэсний Мөнх тэнгэрийн үзэл, Бөө шүтлэгээ сэргээн хөгжүүлэхийн тулд бид нэгдэн нийлж, нэгэн зорилгоор ажиллаж эхлэх бодлого, шийдвэрийг Бөөгийн Дээд хуралдай гаргасан бөгөөд олон зуун жил дуншсан маш том асуудлын шийдлээ олох арга замыг тодорхойлсон бөгөөд Бөө шүтлэгээ хөгжүүлэх түүхэнд үр дүн тодоос тод харагдаж байна.
    Бөөгийн үндсэн тулгуур ойлголтуудыг шүтэн бишрэгсэддээ ойлгуулах хэмжээнд цэгцлэн боловсруулах шаардлага байна. Өөрөөр хэлбэл бөө шүтлэгийн тулгын чулуу, амин сүнсийг зөв тодорхойлоход ихээхэн анхаарах учиртай. Үүнд Манай зайран удганууд, Бөө судлаачдын хамтын ажиллагаа нэн чухал нь тодорхой. Бөөгийн шүтлэг баялаг уламжлалд-шинэчлэлийн үр нэгэнт боловсорчээ. Аливаа шинэ зүйл, бидний сайтар мартсан хуучин зүйл байдаг билээ.
    Орчин цагт хүмүн нь төрийн хуулийн дор амьдардаг болохоор шашны байгууллага хэмээх зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж байна. Бөө нь шүтлэг үү, шашин уу гэдэгт хариулт нь тодорхой юм. Гэвч нийгэм маань нийтлэг нэг ойлголттой болж чадаагүй байна. Ийм зүйлээс болоод дотроо зөрчилдмөөргүй байна. Эрдэмтэн судлаачид, бөө нар, сүсэгтэн олон нэр томъёгоор маргалдан цаг алдмааргүй байна. Бидэнд судалгаа хийх цаг бий. Сүүлийн 20 жилд бидэнд Бөөгийн шүтлэг, шашнаа хөгжүүлэх чиглэлд олсон ололтын зэрэгцээ алдсан алдаа мундахгүй байсан. Цаашид алдсан алдаагаа давтах эрх байхгүй. Манай Зайран, Удган нар ухаантай хүмүүс. Алдаагаа өөрөө ухаарч, улмаар засах чадвартай. Алдсан алдаагаа ухаарч байгаа бол шүүмжлэлээс хулчийх хэрэггүй. Бөөгийн шүтлэгийн нэр хаягаар давтагдан хэлэгддэг шүүмжлэлд үнэлэмж дүгнэлттэй хандаж, шударга ёсыг эрхэмлэн ажиллаж чадвал бид амжилтад хүрнэ. Мэдээж алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Алдаагаа ойлгож, дахин давтахгүйгээр одоо цаг үед шинээр хийж эхлэх хэрэгтэй.
    Гал усны аюул мэт хөнөөлтэй, шашныг дотроос нь хөгцрүүлэн ялзруулж, идэж сүйтгэдэг аюулт хорлол болох Бөө болоод улаачийн нэр хүндийг ашигладаг цөөн бус хүмүүс бий. Бид болж байвал бусдын хэрэг хамаагүй гэж бодох аминч үзэл Бөөгийн нэр хүндэд айхтар цохилт болж байна. Ганц нэг, хэсэг бүлгээрээ зан үйл хийж, хувиа хичээн өдөр хоног өнгөрөөдөг, тархай бутархай байдал, өөрсдийгөө хэт товойлгон өргөмжлөх үйл, нэг нэгийгээ хүндэлж чаддагүй байдал нь Бөө нарыг бусдын өмнө үнэ, хүндгүйдэх шалтгаан болж байна. Энэ бүхнийг өөрчлөх нь манай Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн үүрэг төдийгүй нэр төрийн хэрэг. Бөө хүн өөрийн онгодыг дээдэлж, бусдын онгодыг хүндэтгэж явах учиртай.
    Бөөгийн нэр хүндэд халдсан үйлдлийн үндсийг таслах шийдвэртэй арга хэмжээ авах учиртай. Тийм хувь хүмүүс, иргэдтэй зохих төрийн байгууллагуудтай хуулийн хүрээнд хамтран ажиллаж, хариуцлага тооцож, үндсийг нь таслахгүйгээр нийгэмд, сүсэгтэн олонд Бөөгөө дэлгэрүүлэхэд амжилт олохгүй.
    Олон түмэн манай Бөөгийн байгууллагын бодлогын юуг нь дэмжиж, юунд нь эгдүүцээд, юунд нь дургүйцээд байна вэ?, цаашид юунд анхааралтай хандах вэ гэдэг бидний анхаарч байх зүйл.
    Хуурамч Бөө хүн чадваргүй бөгөөд олны доог, чадваргүй дээрээ, өлөн нүд, бохир гар, бирдийн сэтгэлээр бөөгийн нэр хүндийг олны дунд унагааж байдаг. Тэнгэрийн үйлийг завхаруулж, бөөгийн шавь нарыг хэт олноор нэгэн зэрэг төрүүлж бизнес хийдэг бусармаг явдал газар авч байна. Ийм үйлийг эрхлэгчид олон иргэдийн амьдрал ахуйд хохирол учруулж, зан чанар, удмын хувь заяанд ноцтой буруу нөлөө үзүүлж байгаа билээ. Бөөгийн түүхэн уламжлалд нэг дор, нэг өдөрт, нэг цагт олноор нь шавь босгодог уламжлал байгаагүй юм.
    Түүнээс гадна ганц хүний өмчлөл, шийдвэрээр элдэв алдар нэр олгож, олон зуун жил оршин тогтож ирсэн бөөгийн нэр хүндийн үнэ цэнийг унагаж, сэвтүүлдэг бөөгийн нэр хүндээр бизнес хийдэг үзэгдэл байсаар байна. Зарим бөө нар элдэв хуурамч диплом, цомгийн цуглуулагч болжээ. Түүгээрээ хүмүүсийн сэтгэл зүй, итгэлээр тоглож байна. Хүмүүс тийм нэр зээлдэгсэдээс болгоомжилох ёстой. Бөөгийн нэр хүндээр тоглодог Бөө нарт хариуцлага тооцож байхыг олон түмэн хүлээж байгаа юм. Тийм хүмүүс хэзээ нэг цагт тэнгэрийн гэсгээлийг хүртэх нь дамжиггүй. Гэхдээ үхэхдээ үхэр буугаар буудна гэгчийн үлгэрээр тэд багагүй хугацаанд бөөгийн нэр хүндэд их хохирол учруулсаар байх болно.
    Жинхэнэ нэр хүндийг Бөөгийн зан үйлийг бодит утгаар хөгжүүлж байгаа чадварлаг Удган, Зайран нарт үйлчлүүлэгчид, иргэд өгч байдаг. Ийм Бөө нар олон байгаа. Бидний хоорондоо ярьдагчлан боловсролтой хүн даруухан гэдэгтэй адил чадалтай, чадвартай бөө даруухан амьдардаг. Бид тэдний тухай тун бага мэдээлэлтэй байдаг юм билээ.
    Өнөөдөр МБНЭ-ийг эсэргүүцэх нэгэн байгаа. Сайн муу ямар үр дүнд хүрэхийг тааж мэдэх аргагүй. Сайн, муугийн шалгуур нь цаг хугацаа хэмээх гэдэг. Бөө нар орчин цагийн хөгжилтэй хөл нийлэн ажиллах нь Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн бодлогын шинэчлэл байх болно. Бөө нар шударга ёсыг өөрийн бэлгэдэл, тугны хамт өндөрт өргөн явах учиртай. Энэ бол Бөөгийн байгууллагын бодлого, арга барил, сэтгэлгээний шинэчлэлийн амин сүнс мөн.
    Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл бол Бөөгөө шүтлэгээ хөгжүүлэхийн төлөө үзэл бодол нэгтнүүдийн хамтран ажиллах, далд ертөнцийн тухай ойлголтыг хүмүүст зөвөөр таниулах байгууллага. Цаашдаа та бид олонтой цугларч шинэчлэлийн бодлогыг тодорхойлох асуудлуудаа шийдэх болно.
    Ард түмнийхээ итгэлийг дааж, Мөнх тэнгэрийн бөө шүтлэгээ хөгжүүлэхийн төлөө зорилго, нэгдмэл хүчээр зоримог урагшилъя. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл улс орноо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулагч төдийгүй ард түмнээ оюуны аугаа их нэгдэлд уриалан дуудаж, аз жаргалтай амьдруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл дүүрэн байна.
    Удган, зайран, сүсэгтэн нараа. Мөнх тэнгэрийн бөө шүтлэгийнхээ төлөө Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлд нэгдэцгээе.
    Би, бид бөөгөө шүтдэг Монгол хүн. Монгол үндэсний үзэл, Монгол бахархал, Монгол огшил нь Эв нэгдэл, эрч хүч, ялалт амжилтын тэнгэр.
    Та биднийг Мөнх хөх тэнгэр, эзэн Чингисийн ариун сүнс үргэлж ивээх болтугай.

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан.2012.04.25

  • “Монгол туурагтан бөө”-д өгөх миний хариулт. 2012 он

     

    Түүхийн олон зууны турш бөө нар цаг хугацааны хүнд сорилтыг туулан өнөөг хүрч иржээ. Тэдэнд яагаад ийм сорилт тулгарч байсан юм бэ. Тэдэнд Мөнх хөх тэнгэртээ үнэнч байж, монголчуудын өмнө уг, удамыг жинхэнэ утгаар нь үе дамжуулан хөгжүүлж өнөөг хүргэх түүхэн үүрэг ногдож байсан юм. Тэдний эх оронч сэтгэлгээ, үндэсний үзлийг бадраах ариун үйлсээс харийнхан үнэхээр айн чичирч, хаа байгаа газар нь устгахыг хичээж байсан билээ. Бөө нар бол номхон томоотой улс бишээ. Тэд бол монголчуудын өмнө олон чухал хариуцлагатай үүрэг хүлээсэн хүмүүс, тэдгээр үүргийн нэг нь монголчуудын оюун ухааны бохирдлыг цэвэрлэх нэн хариуцлагатай, хүнд үүрэг хүлээсэн “Тэнгэрийн улаач” нар юм.

    Монгол туургатан бөө. МБНЭ гэж байгуулагдаж ерөнхийлөгчөөр нь тагнуулын мэргэжилтэй, хурандаа цолтой Жаргалсайхан гэдэг хүн шууд автоматаар нууцаар сонгогдож, ямар ч чөлөөт сонгуульгүйгээр сонгогдсоноос хойш монгол бөө мөргөл улам их замбараагүй боллоо.Монголын бөөгийн 60 гаруй төрийн бус байгууллагууд тамгаа дарж нэгдсэн мөртлөө, ерөнхийлөгчийн чөлөөт сонгууль хийхгүйгээр Жаргалсайханыг сонгосонд Монголын ард түмэн их гайхдаг. Жаргалсайхан бөөгийн мэдлэггүй, бөөгийн шүтлэггүй, бас бөө судлаач биш зайран бөө биш. Ердийн нэг хуучин социалист намын ажилтан, тагнуулч хүн монголын бөө мөргөлийн байгууллагуудыг нууцаар нэгтгэж шууд эвлэлийн ерөнхийлөгч болсонд бөө нар маш их дургүйцдэг. Бас өөрийн дураар бөөгийн хууль дүрэм, үзэл баримтлал зохиож, бөөг шашин гэж интернетээр зарлаж, монголын бүх бөө нараас татвар авах зорилготой хүн гэнэт гарч ирсэнд бөө, монголын сүсэгтэн дүргүйцэж байна.

    2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Монголын бөөгийн төлөө сэтгэл зовж, санаа тавьж явдаг бөө нар, түшээ, шүтэгчид цугларч Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийг (МБНЭ) байгуулсан билээ. МБНЭ-ийн дүрмийг баталж, Бөөгийн байгууллагаа удирдах Ерөнхийлөгчөө, 100 гаруй гишүүнтэй Бага хуралдайгаа сонгож байгуулсан. Дараа нь Бага хуралдайн анхдугаар хуралдаан болж, 25 хүнээс бүрэлдсэн Дээд цэцийн Зөвлөл, 7 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын цэцийг сонгож байгуулсан. МБНЭ-ийн Ерөнхийлөгчид Д.Жаргалсайхан, судлаач Ш.Сүхбат, Бадарч, Зайран Бямбадорж, Одгэрэл, Чинбат, Энхзаяа нарын нэр дэвшиж яригдсан бөгөөд судлаач Ш.Сүхбат гуай санаачлага гаргаж, Монголын бөөг цаашид хүчээ нэгтгэн хөгжүүлж, бөөгийн төвлөрсөн хамтын удирдлагын байгууллага бий болгох зорилтыг дэмжиж, МБНЭ-ийн Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээс татгалзсан. Ийнхүү МБНЭ нь баталсан дүрмийн хэмжээнд бүх шатандаа сонгуулиар байгуулагдсан. Бөө хүн “тэнгэрийн улаач”-ын үүргийг биелүүлэхийн зэрэгцээ хүмүүний амьдралаар амьдрах хувьтай билээ. “Тэнгэрийн улаач”-ийн үйл нь Мөнх тэнгэрийн хуулиар зохицуулагддаг, харин бөө нар эгэл үедээ шүтлэгтэнгүүдтэй хамтарч МБНЭ-д нэгдэн нийлж, зорилго, эрх ашигаа хамгаалж ажиллахаар зорьсон нь энэ их үйлийн эхлэл болсон юм. Жар гаруй бөөгийн байгууллага МБНЭ-д нэгдсэн нь үнэн. Бөөгийн эвсэл, холбоо, Академи, нийгэмлэг, төв нэртэй төдий хэмжээний Ерөнхийлөгч, тэргүүн, дарга нар байдаг. Тэглээ гээд Монголын бөөд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй. Тиймээс хамтарч ажиллаж байж, хамтын чармайлтаар үр дүнд хүрнэ гэдгийг цаг хугацаа шаардах болсон. Түүнийг албан тушаал алдар нэрээр бус, үйл ажиллагаагаар хангах хэрэгтэй юм. Цаг үеийн шаардлагаар МБНЭ байгуулагдсан гэж хэлж болно. МБНЭ нь хамтарсан удирдлагын сонгуульт байгууллага, цаашдаа энэ байгууллагыг авч явах чадалтай, туршлагатай чадвартай хэн ч байсан сонгогдоод оролцоод явах бүрэн боломжтой. Үйл ажиллагаа нь итгэл үнэмшлээр нэгдсэн иргэдийн сайн дурын нэгдсэн байгууллага бөгөөд гишүүдийн татвар, хандиваар санхүүжэхээр дүрэмд тусгасан. Гэвч гишүүд нь татвараа төлж хамтран ажиллах талаар учир дутагдалтай байгаа нь үнэн. Би бол Мөнх тэнгэрээ шүтдэг, монгол хүн. “Тэнгэрийн улаач” биш гэдгээр миний шүтлэг бишрэлийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Бөөг шүтлэгтэнгүүдээс салгаж авч үзэх боломжгүй. Бас бидний амьдарч байгаа цаг үе нь социалист байгуулалын төгсгөл, зах зээлийн нийгмийн эхэн үед хамаарч байна. Тиймээс амьдарч байсан цаг үетэй нь холбож нэр хоч өгөх нь юу л бол. Харин сэтгэлгээ, танин мэдэхүй, хөгжил дэвшилээс олон зүйл хамаарах нь гарцаагүй. Өөрийн хувь хүний үзэл бодлоо нийт ард түмний болгож ярьдаг цөөн хүмүүс бий. Тийм хүмүүс ичих хэрэгтэй. “МБНЭ оршин тогтнох үндэслэлгүй, ирээдүйгүй” гэж бичээд байгаа мөртлөө яагаад түүний албан тушаалыг авахсан “Ерөнхийлөгчийн сонгууль хууль бус болсон” гэж шүлсээ үсэргээд байна вэ. Монголчууд бид, хэн ч байгууллага шинээр байгуулах, гишүүнээр элсэх, элсүүлэх эрх чөлөө хангалттай бий. Бидэнд ярих, шүүмжлэхээс илүүтэй хамтарч зүтгэж, хийж ажиллах хүмүүс хэрэгтэй байна. Ярьдаг нь хэт олон, хийдэг нь цөөнх байна. Бөөг шүтлэгээ “Улаач нар”, шүтлэгтэн гэж ангилж зааглах нь өнөө цагт тохирохгүй зүйл. Бид нэгдэж хамтарч байж хөгжинө гэж үздэг.

    Монгол туургатан бөө. МБНЭ-ийн ерөнхийлөгчийн сонгуулийг ард түмэнд нээлттэй хийж, монголын ард түмэнд хийсэн бүтээснээрээ танигдсан З.Бат-Отгон, Б.Галаарид, Н.Нагаанбуу, Ш.Эрдэнэ, С.Дулам, Д.Бум-Очир, Ш.Сүхбат, Д.Бадарч, Чингисийн Давааням, дуучин Ариунаа, харангийн Лхагва, профессор Буяндалай, Н. Ням-Осор, Т.Мандир, физикч Лхагва, Өвөрмонголын нэрт эрдэмтэн Чунаг нарын маш олон эрдэмтэн, судлаачид нэр дэвшүүлж, удирдах зөвлөлд нэр дэвшүүлж, ажиллуулах нь монголд хэрэгтэй. Дээрх нэр бүхий хүмүүс тус эвлэлд байхгүйгээр МБНЭ гэж оршин тогтнох үндэслэлгүй бас ирээдүйгүй юм шүү.
    Монголын бөө мөргөлийн сүсэгтэн олон болон бөө нар одоо нэгийг бодож идэвхтэй хөдлөх цаг болжээ. Иймд МБНЭ-ийн хууль бус явагдсан сонгууль, удирдах зөвлөлийн сонгуулий албан ёсоор нээлттэй явуулахыг монгол бөө нарт уриалж байна.

    МБНЭ нь нээлттэй, ил тод байгууллага. Мөнх тэнгэрээ шүтдэг хэнч элсэж болно. Монголын ард түмэнд танил болсон Бат-Отгон, Галаарид, Нагаанбуу, Эрдэнэ, Дулам, Бат-очир, Давааням, Ариунаа, Лхагва, Баяндалай, Ням-Осор. (Сүхбат, Бадарч нар МБНЭ-ийн гишүүн) гээд олон хүн манай МБНЭ-д элсэхэд чөлөөтэй. Дараа нь МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлд нэр дэвшүүлж, сонгогдож болно. МБНЭ оршин тогтнох эсэх нь бөө нарын өөрсдийн идэвхтэй оролцооноос шалтгаалах бөгөөд хувь заяа хэрхэхийг цаг хугацаа харуулах болно

    Монгол туургатан бөө. МБНЭ нь монголд цөөхөн байгаа жинхэнэ чадалтай арав гаруйхан бөө нар болон чадалтай эрдэмтэн нарыг өөрөө гүйгээд ирэхээр томоохон зөв зүйтэй ил тод нээлттэй үйл ажиллагааг зохион байгуулж, зоригтой ажиллаж чадахгүй байна. МБНЭ-д гишүүн элсүүлэх гэж гуйж татвараа өг гэж байгаа нь цаашид ямар ажил явуулах нь тодорхой байна. Монголын ард түмэн, бөө нарт хэрэгтэй буянтай үйлс бүтээхийн оронд зөвхөн Жаргалсайханд хэрэгтэй, түүнийг тэжээх үйл ажиллагаанд МБНЭ-ийн үйл ажиллагаа чиглэгджээ. Ард түмэнд хэвлэлийн бага хурлаар сар бүхэн тайлангаа тавьж, тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцэж, ядарсан зовсон бөө нарт хүмүүнлэгээр тусладаг, ядарсан хүмүүст үнэ төлбөргүй буян хийх үйл ажиллагааг 21 аймагт ажиллуулж байвал зүгээр юм. Бөөгөөр бөө нэртэнгүүд тоглодог байсан бол бөөгөөр улс төрийн ажилтан тоглож, бөөгийн намын үүр байгуулж тоглох дутаж гэнэ. Монголын бөөгийн нэгдсэн нам болгож тоглохоор шийдсэн Жаргалсайханаас болгоомжлох хэрэгтэй.

    МБНЭ нь монголд байгаа чадалтай цөөхөн хэдэн бөө нарт зориулагдан байгуулагдсан биш ээ. Энэ байгууллага бол Монголын Мөнх тэнгэрээ шүтдэг мянга, мянган шүтэн бишрэгч нарт зориулагдсан байгууллага билээ. Тиймээс бид тэдэнд чиглэсэн ажиллагаа зонхилон зохион байгуулахыг эрмэлздэг. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бөөгийн нэр хүндийг унагаад байгаа шалтгаануудыг тодруулж, хамтын хүчээр арилгах ажлыг хийх ёстой. Бид шат дараатай өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийж байгаа. Би өөрийгөө тэжээх ажлыг хийгээгүй гэдгийг баттай хэлье. Надад янз бүрийн нэр хаяг өгч бусдын сэтгэлийг үймүүлэх нь хэнд хэрэгтэй юм бэ. Би тагнуулч биш. Монголын малчны найман хүүхэдтэй эгэл жирийн айлын дундах хөвгүүн. Би бусдын адил монголын жирийн нэгэн иргэн. Би “биеэ засахын тулд” амьдралын 14 жилээ суралцах үйлст зориулсан. Монголын Батлан хамгаалах их сургууль, гадаадад эдийн засгийн их сургууль, удирдлагын Академи, хэд хэдэн оронд мэргэжил дээшлүүлэх курс төгсжээ. Дөрвөн улсын сургуульд сурчээ. Дараа нь гэрээ зассан. Амьдрал боломжийн дундаж айлын түвшинд байгаа. Хүүхдүүд маань Монголдоо дээд мэргэжил эзэмшиж, дараа нь гадаадад дараах шатны боловсрол эзэмшсэн. Бүгд 2-оос дээш хэл эзэмшсэн. Тийм учраас ар гэртээ санаа зовох зүйлгүйгээр Мөнх тэнгэрийнхээ төлөө зүтгэх боломжтой болсон. Би төрөө засалцсан. Байлдагчаас хурандаа цолтойгоор цэргийн хамгийн бага нэгж салбараас дивизийн удирдах албан тушаалуудад батлан хамгаалах салбарт, дүүрэг, хот, улсын хэмжээний төрийн албанд эмнэлэг, шинжлэх ухаан, боловсрол, улс төрийн байгууллагад ажиллаж ажлын багагүй туршлага хуримтлуулжээ. Монголын бүх аймгууд, 300 гаруй сумдын ажил, Зэвсэгт хүчин, Цагдаа, Онцгой байдлын бүх анги салбар, монголынхоо хилийг гурвантай тойрч бүх отряд, заставаар орж танилцаж, Монголын бүх шашны байгууллагын удирдлагуудтай, ОХУ-ын буриад, БНХАУ-ын Манжуураас Шинжан уйгар хүртэл өргөн уудам нутгаар аялж, монгол туурагтнуудтай уулзаж явлаа. Дэлхийн 69 орны төр нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, судлаачтай уулзжээ. Ийм хувь тавилан хэн хүнд олдоод байдаггүй ховор завшаан гэж би боддог. Мөнх тэнгэр надаа энэ бүхнийг үзүүлж, мэдрүүлэх хүч боломж өгчээ. Ингэж явахдаа бөөгөө хэрхэн бэхжүүлж, хөгжүүлэх вэ гэдэг миний сэтгэлд ямагт хамт явсан. Ямар ч судлаачийн яваагүй, үзээгүй орон зайг надад мэдрүүлжээ гэж би баярлаж явдаг. Би төрд ажилласны хувьд тэтгэвэртээ гарах нас болоогүй байна. Харин бидний зорьж байгаа үйлсэд “тэтгэвэр” гэж байдаггүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Одоо би нөхдийнхөө хамт Бөөгийнхөө “унагасан” нэр хүндийг засалцахын төлөө Мөнх тэнгэр, бөөгийнхөө төлөө зүтгэж явна. Бөөгийн нэр хүндийг унагасан, түүний нэр хүндээр залилан хийгсэдийн эсрэг тэмцэх болно. Монголынхоо онгон байгалиа хамгаалах, монгол уламжлал, зан үйлээ сэргээх гээд олон зүйлийг сэдэж бүтээх гэж зүтгэж байна. Хөрөнгөтэйсэн бол сар бүр мэдээлэл хийж бөөгөө сурталчлах юмсан.

    зочин Монголийн бөөгийн нэгдсэн эвлэл гэж хэнд ч хэрэггүй хүмүүс цугларсан газар байна лээ яаг үнэн хэлсэн байнаа монгол туурагтантай санал нэг байнаа наад жаргалсайхан гэдэг хүн чинь тэтгэвэртэй гарсан болхоор 21 аймаг монголийн бүх бөө нараас татвар аваад наснийхаа хоолийг олоод. Хажуудаа хэдэн өөрийн үгэнд ордог удган хүүхнүүд банди нарийг гарийн үзүүрээр зарчихаад л сууж байна гэж мөрөөддөөд байгаа юм. Тэнгэрээр тэгэж тоглож болохгүй дээ удмаараа сүйрэндээ. Энэ жаргадсайханий хажууд тэнгэр бөө онгод гэж ийм байдаг юум гэж бодитоор үзүүлчих шйдтэй бөө байхгү болохоор л дэвээд байгаа юум.

    МБНЭ нь байгуулагдаад удаагүй, санхүүгийн хувьд чадвар нэн сул байна. Бид одоохондоо үнэгүй буян хийх “социализм”-д хүрчихээгүй байна. “Үнэгүй зүйл байдаггүй” гэж Мөнх тэнгэр айлдсан билээ. Бид тэнгэрийн хүчийг үнэгүйтүүлж болохгүй. Түүхийн сонирхолтой үед өөрийгөө амьдарч байна гэж үздэг. Би олон жилийг Монголын улс төрийн амьдралд зориулсан нь үнэн. Олон жилийн хөдөлмөрийн үр дүнд “Мөнх тэнгэр”-ийн шүтлэгээ олж авсан. Монголын амьдралд улс төрийн намууд өнөөдөр ямар нэр хүндтэй байгаа билээ. Ийм нөхцөлд бас нэг нам гэж ярих нь огт утгагүй зүйл. Харин ч бичээд байгаачлан Бөөгөөр нам болгон тогловол тэнгэр гэсгээх болно. Аль нэгэн намаа сонгож, хамтарч ажиллах нь хувь хүний асуудал. Намайг тэнгэрээрээ тоглож байна гэжээ. Бас “удмаараа сүйрнэ” гэжээ. Үүнд би хариулъя. Би мөнх тэнгэрээрээ тоглоогүй, харин тийм тоглогч нартай тэмцэж, бөөгийнхөө нэр хүндийг хамгаалах болно. Манай удам сүйрэхгүй. Мөнх тэнгэр хамгаалах болно. Тийм учраас би итгэлтэйгээр энэ үйлсэд зүтгэж явна. Харин бөөгийн зан үйлийг буруу зүйлд ашиглавал Мөнх тэнгэр тийм зүйлийг гэсгээх болно. “МБНЭ-д хэнд ч хэрэггүй хүмүүс цугларсан газар” гэжээ. Хэнд ч хэрэггүй МБНЭ-ийн төлөө тэгтлээ санаа зовж, бичих шаардлага байсан юм уу гэж бичигчээс асуумаар байна. МБНЭ-д бөөгийнхөө төлөө санаа тавьж, түүнийхээ төлөө хоосон ярьдаг бус бүтээхийн төлөө ажилладаг хүмүүс цугларсан юм. Миний дэргэд таны бичсэнээр “удган хүүхнүүд, банди” нар бус жинхэнэ удам дамжсан, бөөгийнхөө төлөө амьдрал, сэтгэлээ зориулсан олон зуун “Тэнгэрийн улаач” нар, түшээ, шүтлэгтэнгүүд байна. Харин бөөгийн нэр төрөөр тоглогчид, луйварчин, гэмт хэрэгтэнгүүд хариуцлагаас нуугдан элдэв нэрээ нууцлан бидний эсрэг хорон муу үг шидэж байна. Бидэнд ажил хэрэгч шүүмжлэл ус агаар шиг хэрэгтэй. Бид түүнийг хүлээн авч ажилдаа тусгах болно. Харин ажилд саад болсон хорон муу санаа, үйл үйлдэл хэрэггүй. Мөнх тэнгэр үйлийг нь ялгаж, үнэнийг нь тодотгож, гавьяа, гэсгээлийг нь онооно. Энэ бүхнийг цаг хугацаа харуулна.

    зочин Бөө мөргөлийн хамгийн шилдэг 55 бөө шалгаруулах уралдаан тулаан хийгээд л бөөгийн нэгдсэн шилдэг 55 хүнээрээ нэгдсэн эвлэлийн удирдах зөвлөлөө хийгээд дотороос нь ерөнхийлөгчөө сонгох хэрэгтэй ш дээ. Бөөгийн ерөнхийлөгч бөөгөө мэддэг онгод сахиустай бөө хүн мөртлөө маш шудрага цэвэр бас хүчтэй онгод сахиустай жинхэнэ бөө нарийн аав эцэг бөө байх ёстой юум даа. Бүх асуудлыг шууд эсэргүүцээгүй гэдгийг хэлэхийг хүсч байна.

    Шилдэг 55 бөөг цуглуулж, шалгаруулж, шилдэгээ тодруулж, удирдагчаа сонгох, дагнасан бөө нарын байгууллагын талаар санал дэвшүүлжээ. Сайхан ч санаа. Харин МБНЭ бол Бөө нар, түшээ нар, шүтлэгтэн олон түмнийг багтаасан өргөн хүрээтэй байгууллага. Зөвхөн бөө нар гэж явцуурахгүй. Өнгөрсөн 20 гаруй жилд Бөөгийн 100 гаруй байгууллага байгуулагдан ажиллажээ. Бөөг дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан нь үнэн зүйл. Гэхдээ Монгол Улсад гадны хүчирхэг хөрөнгө, санхүүгийн чадавхтай, ажлаа зохион байгуулах олон жилийн баялаг туршлагатай, улс төрийн дэмжлэгтэй шашин шүтлэг орж ирээд монголчуудын оюун санааны салбарт хурдацтай түгэн дэлгэрч байхад бид зүгээр хараад суугаад байх ёстой гэж үү. Жалга, довын зүйл яриад хувиа хичээгээд байгаад байх ёстой юу. Зөвхөн цөөн хэдэн бөөгөө тойроод яриад суугаад байх ёстой юу. Телевизээр гараад байдаг цөөн хэдэн бөө, судлаачаар бүх асуудлыг төлөөлүүлээд байх уу. Би гэж цээжээ дэлдэж, амиа бодогчдын өмнө сөхөрч, тэднээс хамтарч ажиллая гэж гуйх хэрэг үү.
    Бид үүнд–Үгүй гэж зоригтой хэлэх байна. Харин даруухан амьдардаг, эгэл жирийн, чадалтай, зорилготой, ажилсаг, нэр хүндтэй “тэнгэрийн улаач”, түшээ, шүтлэгтэн олон байдаг юм байна. Тэдний дэмжлэгээр бидний үйлс бүтэмжтэй байж, дэлгэрэн хөгжих болно. Бид хамтарч ажиллахыг зорьж ирэгсдэд хаалга маань ямагт нээлттэй байх болно.
    Мөнх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай.