Category: Индэр

  • СЭРҮҮЛЭГ СОНИНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГА-Архив

     

    Та ҮАБЗ-ийн албаны даргаар ажиллаж байсан хүн. Яагаад гэнэт ажлаа өгөх болсон бэ? Жирийн нэгэн ажлын өдөр болох 2009 оны 6-р сарын 27-ны өдөр өглөө 8 цаг 15 минутад ажилдаа ирсэн. Тэр өдрийн ажил төлөвлөсөнийхөө дагуу л явагдаж байлаа. 12 цаг 30 минутын үед ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга дуудаад “Би Ерөнхийлөгчтэй албан тушаалын тохиролцоо хийсэн. Чи өргөдлөө бичээд ажлаас чөлөөлөгд” гэсэн. Би хуулийн хүрээнд өөрчлөгдөхөд бэлэн, харин хувийн хүсэлтээр халагдахгүй гэдгээ хэлээд өрөөнөөс нь гарсан. Энэ уулзалтаас 2 цагийн дараа ажил хүлээж авах ажлын хэсэг томилж, намайг “төрийн албанаас шийтгэл ногдуулж халсан тухай” түүний захирамжийг танилцуулсан юм. Өрөөнөөсөө юу ч авч гарахгүй байхыг анхааруулсан. Түүнийг нь биелүүлсэн. Тэгээд өрөөнөөсөө барьсан цүнхтэйгээ гарсан даа. Хувийн бичиг баримтуудаа авч амжилгүй шууд гудамжинд хөөгдсөн. Тэр нь бас зорилготой ажиллагаа байж. Хожим шүүхэд нотлох баримтгүй болгодог юм билээ. Ажлаас халагдах процесс маш хурдан болж, өдрийн 16 цаг гэхэд ажлаасаа халагдсан байв. Урьж ирж ажиллуулаад юмаа хийлгэчээд хөөгөөд явуулсан юм шиг л энэ үйл явдлыг би дэндүү “харгис” ажиллагаа гэж боддог. Уг нь монголын төрийг ёс жудагтай гэж бодож явсан. Хамтран зүтгэж яваад амиа бодож бусдыг золиосонд орхидог зан чанар цэрэг хүнд хамгийн адгийн чанарт тооцогддог. Ийм л хүмүүс өндөр цолны боол болон тодордог цаг үе юм даа. Миний хашиж байсан албан тушаал нь төрийн мэргэжлийн албан хаагчид хамаардаг Төрийн албаны тухай хууль болон Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуульд зааснаар төсвийн ерөнхий менежер, төрийн захиргааны албан тушаал юм. Дэлхийн олон улсад ийм түвшиний албан тушаалтанг тусгайлан үнэлдэг, хариуцлагатай ажил гэж үздэг. Төрийн албаны болон бусад холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолоор бол төрийн албан хаагчийг ажлаас халах, шийтгэл ноогдуулах нь нарийн заалт, процедуртай байдаг. Хууль хэнд ч адилхан тэгш үйлчлэх ёстой. Гэтэл энэ цаг үед тэр бүхэн “тоглоом” шиг зүйл болжээ. Хүн алдаж болно, эсвэл тодорхой шалтгаанаар ажлаас өөрчлөгдөж болноо. Хэрэв алдаа гаргасан бол холбогдох хууль тогтоомжийн дагуу буруутайг нотолж, эсвэл өөр ажилд шилжүүлэх тохиолдолд үндэслэлийг гаргаж албан тушаалтаны нэр төр эрх ашигт муу нөлөө үзүүлэхгүйгээр тухайн албан тушаалтантай зөвшилцсөний үндсэн дээр өөр ажилд томилох ёстой байсан л даа. Гэтэл намайг дээрх хууль эрх, ёс зүйн бүхий л хэм хэмжээг бүх талаар зөрчиж гэнэт халсан. Гэнэтийн ийм шийдвэр нь ямар зорилготой, хэнд ашигтай байв???. Төрийн ажилд уламжлал, залгамж чанар байх ёстой. Энэ чанар миний хийж байсан ажилд нэн чухал ач холбогдолтой. Миний бие хохирох бага хэрэг, харин төрийн ажил илүүтэй хохирно. Хийж байсан зүйлээ, цаашид хийх ажил, тулгамдаж байгаа асуудлуудын талаар шинээр томилогдсон хүнд хэлж ярих зүйл их байсан. Гэтэл ийм боломжийг ч надад олгоогүй. Бодвол ажил нь биш албан тушаал эрх мэдэл нь хэрэгтэй байсан юм байлгүй. Надтай адил үндэслэлгүй халагдсан цөөнгүй тохиолдол байдаг нь хэвлэл мэдээллээр ч гэсэн харагддаг л юм билээ. Ардчилсан, хуулиа дээдэлж шударга ажиллахаар тангарагласан Монгол Улсын Ерөнхийлөгчийн “хамар дор” ийм явдал болоод өнгөрсөн. Урьд нь бизнес эрхэлж байсан, мөнгө хөрөнгөтэй нэгэнд бол төрийн албанаас халагдахад амьдралд нь нэг их алдах зүйлгүй л болов уу. Харин насаараа төрийн албанд зүтгэсэн жирийн нэг албан хаагч гэнэт халагдана гэдэг бол амьдралд нь том цохилт болноо доо. Хэн нэгэн эрх мэдэлтний үзэмжээр хэзээ ч халагдаж мэдэх нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс ажилдаа яаж хандах нь ойлгомжтой. Энэ бүгд нь өнөө үед төрийн албан хаагчдыг сайн ажиллах нөхцлөөр хангасан эрх зүйн сайн орчин, хамгаалалт хэрэгтэй байгааг харуулж байна. -Та Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гээд гурван ерөнхийлөгчийн үед ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар 8 жил ажилласан туршлагатай төрийн албаны хүн. Нууц биш бол манай уншигчдад ажил үүргийнхээ талаар ярьж өгөөч. -ҮАБЗ-ийн ажлын албаны даргын нэр хүндтэй, хариуцлагатай ажилд ажиллаж байх хугацаанд Монгол Улсын ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар ҮАБЗ-ийн тэргүүнээр, С.Төмөр-Очир, Лүндээжанцан, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, М.Энхболд, С.Баяр нар гишүүнээр, Р.Болд, Д.Готов, П.Сүндэв, М.Ганболд нар нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас манай албаны ажлын талаар ямар нэг зэмлэл гарч байгаагүй. Манай алба жилийн ажлын дэлгэрэнгүй тайлангаа ҮАБЗ-ийн Тэргүүн, гишүүдэд цаг хугацаанд тайлагнаж ирсэн. Жил бүрийн аудитын байгууллагаас хийсэн шалгалтад ямар ч зөрчил дутагдалгүй, хангалттай үнэлэлт дүгнэлт авч ирсэн. Намайг ажиллах хугацаанд ажлын алба маань ҮАБЗ-ийн 200 гаруй удаагийн хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, түүгээр хэлэлцэх 400 гаруй асуудлыг боловсруулсан байна. Үүнд төрийн болон гадаад бодлого, эдийн засгийн бодлогын олон асуудал, байгаль орчин, хөрс, усны бодлого, батлан хамгаалах, энхийг сахиулах гээд тулгамдсан олон чухал асуудлууд хамаарч байна. Энэ бол бидний ажлын ил харагдаж байдаг багахан хэсэг юм. Энэ хугацаанд дэлхийн 69 улсын төрийн албан тушаалтнууд, төлөөлөгчид, эрдэмттэй уулзаж, санал бодлоо солилцож, харилцан ажиллаж байв. Амьдралын маань багагүй хугацаа энэ албатай холбоотой. Эргээд бодоход хэлэлцэх асуудлыг тодруулах, бэлтгэхэд ихээхэн цаг хугацаа зарцуулдаг байжээ. Үүний тулд төрийн байгууллагуудаас ирж байгаа мэдээллүүд, олон арван эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдийн тайлан, материалуудыг уншиж, төр, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, судлаачид, жирийн иргэдтэй уулзаж санал бодлыг сонсох, орон нутагт ажиллаж бодит нөхцөл байдалтай танилцах зэргээр их ачаалалтай ажиллаж байжээ. ҮАБЗ-ийн ажлын алба анх 10 орчим хүнтэй байгуулагдсан. Түүний анхны даргаар томилогдон найман жил ажиллажээ. Цөөн хүнтэй байхад хүч тарамдуулж олон зүйлд бус тодорхой цөөн асуудлыг сонгон шийдвэрлэхэд анхаардаг байлаа. Дараа нь эрдэм шинжилгээний хүрээлэнтэй болсон. Гэвч өнөө цагийн “өвчин” гэхүүдээ бие даасан тусгай байгууллага байх гэсэн хүрээлэнгийн удирдлагуудын зүтгэлээс болж нэг чигт харж ажиллахад үнэхээр хүнд байсан. 2008 оноос алба маань өргөжиж орон тоогоор томоохон яамны хэмжээний болсон. Энэ нь өргөн хүрээнд ажиллах боломж олгосон. Тиймээс сүүлийн үед хэд хэдэн томоохон асуудлыг хөндсөн судалгаа хийж, асуудлыг шийдвэрлэх талаар төсөл боловсруулсан. Харамсалтай нь түүнийгээ хэрэгжүүлэх талаар ажиллах боломж гарсангүй. ҮАБЗ-д Төрийн байгууллагуудаас мэдээ, тайлан ирдэг. Гэвч төрийн байгууллагууд хэтэрхий улс төрждөг, мэргэшсэн мэргэжилтнүүд нь тогтвор суурьшилтай ажилладаггүйгээс ирсэн мэдээлэл бодит амьдралаас зөрөх тохиолдол цөөнгүй. Манай нэртэй эрдэмтэн судлаачид, төрийн зүтгэлтэнгүүдийн зүтгэлээр Үндэсний аюулгүй байдлын асуудлуудын хууль эрх зүйн орчны үндэслэл, эхлэлийг сайн тавьсан гэж үздэг. Харин үргэлжлүүлэх, чанаржуулах асуудал анхаарал татсаар байна. Миний хувьд хууль хэрэгждэггүй өнөө үед нэгэнт бүрдэж бий болсон аюулгүй байдлын орчинг судалж үнэлэлт өгч ажиллахаас ажлаа эхэлсэн. Монгол эх орноо нэг хүний нүдээр харж, бараг бүх газруудад очиж байдалтай биечлэн танилцсан нь хэн хүнд олддоггүй маш ховор хувь тавилан гэж боддог шүү. Эх орныхоо газар нутгийг сайн мэднэ. Өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд манай улсын аюулгүй байдлын орчин ихээхэн өөрчлөгдсөн. Түүнд голлон анхаарлаа хандуулдаг байлаа. Монгол хүн аюулгүй орчинд амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд бидний хамтын бүтээл чиглэж байдаг. Энэ хүрээнд төр, гадаад бодлого, нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчин, батлан хамгаалах, боловсрол, хүний хөгжил гээд олон асуудал яригддаг. Тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зарим үүрэг нь манай албанд ногддог. Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн байгууллагын ажилтай танилцах, бодитойгоор бий болсон аюулгүй байдлын орчинг судлахад багагүй цаг зарцуулсан. Аюулгүй байдлын орчны судлаад ирэхээр олон асуудлыг цогц байдлаар тодорхой бодлогоор шийдвэрлэх шаардлага урган гардаг. Тэгж л шийдвэрлэхгүй бол амжилтанд хүрэхгүй. Монгол Улсынхаа бүх сумын төрийн байгууллагын ажил, түүний дотроос Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, цагдаагийн тасаг, хэсгийн төлөөлөгчтэй уулзаж, эмнэлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцсан. Дараа нь сумын иргэдтэй уулзахаар сумын ажил, иргэдийн эрүүл мэнд, эрүүгийн нөхцөл байдал тодорхой болдог. Аль суманд ямар асуудал анхаарал татаж байгаа, ямар өвчлөл давамгайлдаг, эмнэлгийн унааны байдал, эмч, багш нарын хангалт, сургуулийн сургалт, сурагчдын дотуур байрны нөхцөл, ирээдүйн иргэдийн боловсрол, хүний хөгжил, гэмт хэрэг, эрүүгийн нөхцөл байдал гээд аюулгүй байдлын нөхцөл, орчинг сайн мэддэрч нарийн судалгаатай байсан. Ард иргэдээсээ байнгын тогтмол мэдээлэл авч, хариуг нь өгч хамтарч ажилласан. Улсын хэмжээнд Зэвсэгт хүчний бүх анги, салбарууд, Онцгой байдлын ерөнхий газрын бүх нэгжүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын бүх хэлтэс, албадууд, орон нутгийн Цагдаагийн хэлтэс, сум дундын тасаг, сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажил, амьдралтай бүрэн танилцсан. Алс суманд ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч цагдаагийн амьдрал ахуйд бага ч гэсэн тус дэм болохыг эрхэмлэж ажиллаж ирсэн. Хүлээсэн үүргийнхээ дагуу Цагдаагийн ажилд хойрго тусладаг Засаг дарга, ИТХ-ын дарга нартай хатуухан хариуцлага тооцдог байлаа. Мөн гааль, мэргэжлийн хяналтын байгууллагууд, лабориториуд, хилийн боомтуудын өнөөгийн байдалтай танилцсан. Стратегийн ач холбогдолтой бүх орд, томоохон уурхайнууд, химийн хорт бодисоор хордсон газар нутаг гээд бүхий л газарт хүрч шуурхай ажилладаг байв. Монгол Улсын дархан хилийг гурвантай тойрч, түүнийг хамгаалж байгаа бүх отряд, заставууд, хилчдийн ажил, амьдралтай ойр дотно танилцсан. Тэсгим хүйтэн аагим халуунд албанд албаа гүйцэтгэж байгаа дайчидтай уулзаад атга чихэр, блок тамхи өгөөд явдаг. Тэдний албаа гүйцэтгэж байхыг хараад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Тэмдэглэлээ уншиж байхад олон зуун байгууллага, олон мянган хүмүүстэй уулзсан байна. Энэ бүхний эцэст бодлогын чанартай, хооронд нь уялдуулан зохицуулах маш олон тулгамдсан асуудал тодорч байгаа юм. Хамгийн сүүлд “Монгол Улсын хилийн боомтууд”-ын асуудлаар бүрэн хэмжээний судалгаа хийж, бодлогын баримт бичиг боловсруулсан. Түүнийг зохих байгууллагуудад танилцуулсан эсэхийг мэдэхгүй. Их хөдөлмөр шингэсэн. Хилийн боомтуудын өнөөгийн байдлыг газар дээр нь танилцаж, Орос, Хятад Улсын хилийн боомтуудтай харьцуулж судалсан. Эдийн засгийг эрчимтэй эргэлдтэд оруулахад боомтуудыг цогц бодлогоор хөгжүүлэх асуудал нэн чухал юм. Өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэхэд анхаарах асуудлаар саналаа тодорхой тусгасан. -Таны ажлаа өгөөд шүүхэд хандсан гэсэн, шийдвэр нь яаж гарсан бэ? Учир мэдэх хүмүүс таныг ажлаасаа үндэслэлгүй халагдсан гэх юм билээ. Таны хувьд гомдолтой байдаг байлгүй. -Тийм ээ, эхлээд би төрийн албаны зөвлөлд хандсан. Гомдлыг шалгах олон хүнтэй комисс томилогдож, учир шалтгааныг олохоор 3 сар ажилласан. Тэр хугацаанд бүх зүйл болоод өнгөрдөг. Миний асуудлыг шалгахдаа томилсон комисс нь нэг ч удаа надтай уулзалгүй, нэг талыг бариад шийдвэр гаргачихсан. Шийдвэр гаргах хуралд нь биечлэн оролцох хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Эцэст нь дүгнээд бодоход хуулийг хуульчид л нарийн мэдэрч завхруулж байдгийг олж харлаа. Өнөөдрийн өнгө төрх иймэрхүү байна. Цаг үедээ үүргээ гүйцэтгэж чадахгүй бол тэр нь нийгмийнхээ хөгжлөөс хойш нь чангаагч хүч болдог. Тийм газрын нэг нь Төрийн албаны зөвлөл болсон байна лээ. Төрийн албаны зөвлөл нь бохир зүйлээс төрийн албыг хааж чаддагүй, зөв зүйлийн төлөө хамгаалж тэмцэж чаддагүй, хүчтэйн өмнө тал засаж, хүчгүйн дээр дарамталж байдаг газар болжээ. Үүгээрээ тэнд шинэчлэлт хийгдэх ёстой газрын нэг яах аргагүй мөн байна лээ. Дараа нь би хууль бусаар ажлаас халагдсаны хувьд шүүхэд хандсан. Миний гаргасан гомдлын дагуу нийслэлийн захиргааны хэргийн шүүх, дараа нь Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдаанаар асуудлыг авч хэлэлцэж намайг ҮАБЗ-ийн ажлын даргын албан тушаалаас үндэслэлгүй халагдсан гэж тогтоож, эргүүлэн тавих шийдвэр гарсан. Харамсалтай нь энэ шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдээгүй явна. Монгол Улсад эрх мэдэлтэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байж болдог жишээнүүдийн нэг нь энэ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шүүхийн салбарт хийхээр “зарласан” шинэчлэлтийг олон түмэн талархан хүлээж байгаа. Гэтэл түүний аппаратад ажиллаж байгаа зарим албан тушаалтанд шүүхийн шийдвэр хамаагүй байгаа юм. Тэд бүх шатны шүүхийн шийдвэрийг эрээн цаас болгон хувиргаж, нааш цааш шидлэн доог тохуу болгон тоглож байна. Шүүхийн шийдвэр биелүүлээгүй албан тушаалтанд хүлээлгэх хуулийн хариуцлага нь тун инээдэмтэй юм билээ. Өөрөөр хэлбэл хууль хэрэгжүүлэх хариуцлагын тогтолцоо байхгүй гэж үзэж болно. Хэрэгждэггүй хуультай газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэж нүсэр байгууллагыг татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжүүлээд байх хэрэг байгаа юм уу ? Жирийн иргэн хүний хувьд уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Улсын Их хурлын дарга, Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд, ШШГЕГ-ийн дарга гээд зохих бүх газарт хандсан л даа. Тэгээд хууль нь “гууль” учраас бүх зүйл дууссан. Монгол Улсад тодорхой албан тушаалтнууд хууль биелүүлдэггүй, түүнээс болоод хүний эрх зөрчигдөж байгаа асуудлаар Монгол Улсын хүний эрхийн Үндэсний комисст хандсан тэндээс ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад Албан шаардлага хүргүүлсэн байна лээ. Жирийн нэг төрийн албан хаагч асуудлаа хуулийн хүрээнд шийдвэрлэхэд хоёр жил зарцуулаад үр дүнг үзээгүй явж байна. Одоо надад очих, хандах газар байхгүй. Асуудал ийм байгаа нь монголын төрийн өнөөгийн нүүр царай, төрх, гуниг, гутамшиг. -Ер нь Монгол төрийн нэн чухал энэ албанд ямар шалгуураар томилогддог юм бэ? Би Ажлын албанд ажиллагсадаа энэ байгууллагад ажиллана гэдэг өндөр нэр хүндтэй ажил, тиймээс энд сурах гэж ажилладаг бус юу сурч мэдсэнээ эх орондоо зориулах ёстой тэр газар гэж хэлэх дуртай. Энэхүү хариуцлагатай ажилд хамтран ажиллаж байсан өндөр бэлтгэгдсэн, ажил хэрэгч мэргэжилтнүүддээ баярлаж явдаг. Тийм хүмүүст ажлын чигийг нь тодорхойлоод өгөхөд өөрсдөө санаачилгатай ажиллаад асуудлыг боловсруулаад ирдэг, урамтай шүү. Хүний сайхан сэтгэлийг дэмжиж ажиллахыг хүсдэг. Мөн миний ажилд байнгын туслалцаа үзүүлж хамтарч ажиллаж байсан ҮАБЗ-ийн Шинжээчид, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай, С.Батхуяг, Академич Ч.Далай, Т.Дорж, Л.Хайсандай, С.Энхбат, Н.Жанцанноров, эрдэмтэн Пүрэвбаатар, Гэндэнбаатар, Ш.Бат-Эрдэнэ нартаа их баярлаж явдаг. Дарга болгоны өмнө бөхөлзөж, “арга”-ыг нь олж тал засан амиа зогоодог, арчаагүй цөөн нэгэнтэй ч хамт ажиллаж байсан. Тийм хүмүүс мэргэжилдээ тааруухан, өгсөн үүрэг даалгаврыг өмнөх туршлагадаа тулгуурлан, урьд нь хийж байсан зүйлээ багахан зассан болоод биелүүлсэн болж, цаг нөхцөөж, ажил явуулахад саад, чөдөр тушаа болж, өнөөдрийн хүмүүсийн ярьдагчлан “хор” найруулж амиа зогоодог. Хийсэн “ялаа”-ны хэмжээтэй ажлаа “тэмээн”-ий дайтай болгон хүнд ойлгуулах авьяас тэдэнд заяасан байдаг. Хэн нэгний ивээлээр явж ирсэн байж болно. Гэхдээ өөрөө чадвартай байх хэрэгтэй. Ийм хүмүүс төрийн ажлын залгамж, уламжлалт байдал алдагдсан завшааныг тун чадмаг ашигладаг юм билээ. -Ингэхэд та ҮАБЗ-ийн ажлын албаны даргаар ирэхээсээ өмнө ямар ажлууд хийж байсан бэ? Ямар мэргэжилтэй вэ? -Энэ албанд ирэхээсээ өмнө зэвсэгт хүчинд 12 жил ажилласан. ЦИС-д сурч байсан дөрвөн жилдээ сонсогчоос тасаг, салаа, жагсаалын дарга гээд, офицер болоод бага дэслэгчээс бусад бүх цолыг зүүж үзсэн, хоёр удаа хугацаанаас өмнө цэргийн цолоор шагнагдсан. Одоо Зэвсэгт хүчний хурандаа цолтой. Анхны томилолт БХИС-д ажлаараа хоцрогдож яваа салбарт байсан. Салбарын офицерууд гар нийлэмжтэй ажилласнаар тун багахан хугацаанд тэргүүний салбар болгож билээ. Тэгээд харьцангуй богино хугацаанд салбараас дивизийн масштабд янз бүрийн албан тушаалд дэвшин ажилласан. Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллаж байхдаа нийт 200 гаруй удаа гадаадын хүндэт төлөөлөгчид болон төрийн ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж ажиллахад оролцож байсан. Арми надад тэсвэр хатуужил олгож, сахилга батад сургасан. Арав орчим жилийг иргэний салбарт бүр тодорхой хэлбэл дүүргийн боловсрол шинжлэх ухаан, хүн эмнэлэгийн салбарыг хариуцсан зохион байгуулагч, МАХН-ын дүүргээс эхлэн бүх шатны байгууллагад ажиллаж байсан төдийгүй, МАХН-ын төв Хорооны Хяналтын Ерөнхий Хорооны хянан шалгагчаар ажиллаж байлаа. Цэргийн нэгдсэн дээд сургууль, ОХУ-ын Москвагийн Нийгэм Эдийн засгийн Их Сургууль, ОХУ-ын Удирдлагын Академийг төгссөн. Цэргийн улс төрийн ажилтан, эдийн засагч, социологийн мэргэжилтэй. ХБНГУ, ОХУ-д мэргэжил дээшлүүлж байсан. 90 оны үед ОХУ-д сурч байсан юм. -90 оныг яаж хүлээж авсан бэ? -Өө энэ үед миний амьдралд том өөрчлөлт гарсан гэж үзэж болно. Аливаа залуу хүн бүрийн нэг адил сурч боловсрох хүсэлдээ хөтлөгдөн 1989 онд Цэрэг улс төрийн академид орж суралцахаар уралдаант шалгалтад орсон юм. Энэ уралдаант шалгалтанд би тэргүүн байранд шалгарч, Академид явахаар бүх шатны хурлаар хэлцэгдэж батлагдсан байсан боловч амьдралдаа архи, тамхи хэрэглэж үзээгүй намайг архи уусан хэргээр гүтгээд хасчихсан. Хожим нь сонсоход нэгэн даргын хүүхдийг тэнцүүлэхийн тулд намайг золиосолсон байж билээ. Би жирийн малчны хүүхэд л дээ. Хамгаалалтгүй цорын ганц хүн нь би байсан. МАХН-ын Хянан шалгах хороонд хандсан бөгөөд мөн л олон сар сунжирсан шалгалтын дүн Цэргийн академийнхан сургуульд явсанаас долоо хоногийн дараа гарч, намайг гүтгэсэн нь тогтоогдсон л доо. Намайг дараа жил сургуульд явуулна ч гэж амласан. Гэвч би цаг хугацаа алдахыг хүсээгүй, нөгөөтэйгүүр уралдаант шалгалтаар нэгд шалгараад хасагдсан шарандаа нилээд хөөцөлдөж заргалдсан нь дарга нарын “уур”-ыг хүргэсэн юм байлгүй намайг бүр армиас халчихсан. Хэсэг ажилгүй байсны дараа дүүргийн МАХН-ын хороонд ажиллаж байгаад ОХУ-д тэр үеийн “коммунист намын” дээд сургуульд явсан юм. Очтол тэр сургууль татан буугдсан ба сургуулийн захиргаа оюутнууд нь сургуулиа өөрчлөн байгуулж нийгэм эдийн засгийн дээд сургууль болгохоор том тэмцэл эхэлсэн. Нэгэнт очсон сургууль нь татан буугдсан тул надтай очсон Монголчууд буцсан. Миний хувьд дахиад сурах бололцоогоо алдана гэдэг туйлын хүнд цохилт болсон. Ингээд би сургуулийнхаа багш оюутнуудын тэмцэлд нэгдэж орсон. Улс төрийн суулт, үргэжлээд өлсгөлөнд биечлэн оролцсон. Бидний тухай мэдээ, өгүүлэл тэр үеийн “Правда” сонинд их гардаг байсан. Бидний тэмцэл ялалтаар төгсөж өнөөгийн ОХУ-ын Нийгэм эдийн засгийн их сургуулийг байгуулж байсан юм. Хэдийгээр тэнд ганц Монгол оюутан оролцож байсан ч гэсэн асуудлыг “олон улс”-ын статусаар тавьж ярих боломжийг олгож байсан юм билээ. Энэ үйл ажиллагаанд оролцсон тул сургуулийн захиргаанаас надад сургууль төгсөх хүртлээ хоёр өрөө байранд амьдрах, сар бүр хоёр сарын оюутны тэтгэлэгтэй тэнцэх цалин олгож, буцсан монгол оюутнуудыг дуудан ирүүлж сургуулийн зардлаар үнэгүй сургах тухай миний саналыг дэмжсэн. Энэ бол тэр үедээ том хүндэтгэл байлаа. Залуу нас эрч хүчтэй байжээ. Ингээд би энэ сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. 90-ээд оны үйл явдлыг ОХУ-д өнгөрүүлсэн. Өөрчлөн байгуулалтын үйл явцыг газар дээр нь харах боломж олдсон. Москвад онц байдал тогтоосон, мэдээллийн бүх сувгууд хаагдсан тэр үед сэтгүүлч нөхрийнхөө мэдээнүүдийг МИАТ-ын нисэгчдээр дамжуулан “Өнөөдөр” сонинд явуулж байлаа. -Таныг яагаад энэ чухал албанд тавих болсон юм бэ? -Та Н.Багабанди ерөнхийлөгчийн үед энэ албанд томилогдсон. Н.Энхбаяр ерөнхийлөгчийг ажиллаж байхад ч үргэлжлүүлэн 4 жил ажилласан. Харин яагаад ардчилсан ерөнхийлөгчийн үед ажлаа өгөх болсон бэ? Ажлын албанд ажиллагсад нь хүчний байгууллага болон иргэний салбарын мэргэжилтнүүдээс бүрддэг. Энэ хоёр салбарт ажиллагсад мэргэжлийн болон зан харилцааны төлөвшил ондоо байдаг. Миний хувьд энэ салбаруудад ажиллаж байсан нь сонголт хийхэд их нөлөөлсөн болов уу. Нөгөөтэйгүүр өөр хүчин зүйл байсан биз ээ. Энэ алба нь мэдээллийн нэн чухал зангилаа төв юм. Тиймээс сонирхолын бүлэглэлүүдийн анхаарлын төвд байж, тэнд өөрийн хүнээ байршуулах оролдлого байнга байсаар ирсэн. Энэ ажилд 8 орчим жил ажилласны 2.5 жилд нь нарийн бичгийн дарга томилогдолгүй ажилласан. Нэг жилд нь төрийн нууц задруулсан гэсэн зүйл ангиар мөрдөн байцаагдаж их дарамттай өнгөрүүлсэн. Монгол банкад алт тушаах нь багассан үе. Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Нарийн сухайтын чиглэлд нүүрс тээвэрлэдэг хятадын жолооч нарын гар дээр гаалийн лац их хэмжээтэй байдаг, дуртай үедээ тэр лацаа хэрэглэж байгаа тухай мэдээлэл ирсэн юм. Тэнд томилолтоор гурав хоног ажиллаад нь газар дээр нь уг асуудлыг үнэн болохыг тогтоосон. Тэгээд буцаад хотод ирэхэд намайг бүх сонинуудад янз бүрээр гүтгэн доромжилсон мэдээ, өгүүллэгүүд гаргасан байсан. Үүнийг тун шуурхай зохион байгуулдаг юм билээ. Төр ийм л үед хүнээ хамгаалах ёстой санагдсан. Хүнийг айдастай, дарамт шахалттай амьдруулна гэдэг хэн ч тооцож чадамгүй, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг амсуулж, амьдралын наснаас хороож байдгийг биеэр мэдэрсэн. Эрүүгийн хэрэгт холбогдуулж, ял сонсгож, хүнийг айдас хүйдэстэй амьдруулах сонирхол хэнд байв. Хийгээгүй хэргийн төлөө байцаагдаж, ял сонсоно гэдэг хатуу “тоглоом”, түүнд гэр орноороо чирэгддэг. Амьдралд шударга хүн байдаг болохоор тэдний туслалцаатайгаар амьдралын хатуу ширүүнийг даван туулсан. Нэг жилийн хугацаанд “төрийн нууц задруулсан” хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, байцаагдаж өнгөрөөсөн. Тэр үед “Сэрүүлэг” сонинд тавьсан мэдээнүүд далд байсан зүйлийг ил болгож, олон санаархлуудыг тас цохиж, надад тулган хүлээлгэж байсан дарамт шахалтыг зайлуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэгээгүй бол энэхүү дарамт шахалт хэдий хугацаанд үргэлжлэх байсан бол гэж боддог юм. Тиймээс “Сэрүүлэг” сонинд, сэтгүүлчдэд би ямагт талархаж явдаг юм. -Та ажлаа өгөөд 2 жил өнгөрчээ. Энэ бага биш хугацаа шүү дээ. -Төрийн алба, бизнес, төрийн алба гэсэн хэлбэрээр ажиллаж байгаа хүмүүс илүү хожиж байгаа нь үнэн. Өнөөдөр ийм л дүр зураг харагдаж байна. Би төрд тасралтгүй ажилласан жирийн нэг төрийн албан хаагч, өнөөдөр над шиг ажлаас халагдахад амьдралын баталгаа алга. Улс орныхоо төлөө зүтгэж ирсэн мянга, мянган иргэдийн нэгэн адил миний мэтийн хүн төрийн албанаас гэнэт халагдахад амьдралд хүнд цохилт болон тусж байгаа. Тэгээд төр нь харж үзэхгүй бол бүх зүйлээ шинээр эхлэх болж байна. Амьдралын баталгаа алдагдаж, “тугал хариулах цаг” ирлээ. Үнэндээ хариулах тугал нь олдохгүй бололтой. Би төрийн бус байгууллага байгуулж ажиллаж эхэлж байсан. Дутуу зүйл их байсан. Түүнийг нь далимдуулаад булаагаад авсан. Үнэхээр ичгүүртэй хэрэг. Төрийн зарим байгууллага ч энэ ажилд хутгалдсан. Сэтгэлээр хамгийн ядуу хүмүүс бусдын хийсэн зүйлийг булааж амьдардаг. Сэтгэл санаа тавгүйдэх үедээ цаас, үзэг нийлүүлж бухимдалаа тайлдаг. Олон арван өгүүлэл, нийтлэл бичжээ. Түүнийгээ дахин дахин уншиж, сэтгэлээ тайвшруулдаг. Манай нийгэмд байгаа бурангуй зүйлийг шууд илэрхийлбэл намайг амьдралын хатуу ширүүн зүйл угтана. Тэр зам туйлын хүнд. Харин уран зохиол, ёгтлол, нийтлэлийн хэлбэрээр илэрхийлэх нь олон түмэнд ойлгомжтой, нийтэд хүртээмжтэй гэж боддог. Чөлөө цаг гарвал фото зураг сонирходог. Тэдгээр нь арвижсаар олон мянган зураг, баримт хуримтлагджээ. Нөгөө талаар уран бүтээлийн минь нэг үндэс болдог. Шударга үнэнийг бичсэний төлөө олон шахалт дарамт ирнэ. Гэхдээ надад айх юм алга. Нийгэмд шударга, үнэнийг тогтоохын төлөө тэмцэх л болно. Төрд шударга зүтгэснийхээ төлөө амьдрал маань хохирч, цаг хугацаа алдаж, хүнд хэцүүг туулдаг. Ийм л хувь заяа ногдсоноос хойш үүрэхээс аргагүй. Өнөө цаг үед шударга үнэн хүчгүйтэж байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тутам зарим зүйлийн үнэ цэнэ улам тодорхой болно. -Таны ажлыг Хурц авч үргэжлүүлэн ажилласан. Энэ тухай ярьж өгөөч. Миний хийж байсан ажлыг хэн залгамжилж авав гэдгийг сонирхдоггүй хүн ховор биз ээ. Миний хийж байсан ажлыг Хурц хүлээж авсан. Гэхдээ өнгөрсөн хугацааны дийлэнхид албан ажлаа хийж чадсангүй. Надаас ажил авч байсан үеийн Хурц өөрчлөгдсөн байхаа. Хүн амьдралын хүнд хэцүүг биеэр туулах дутам ухааждаг, тэгж найдаж байна. Хэн хэн нь төрдөө зүтгэсэн. Гэхдээ нэгийг нь төр ивээлдээ авч байхад нөгөөг нь гудамжинд ажилгүй хаяснаараа бид хоёрын амьдрал ялгаатай. Ажилгүй байлаа гээд амьдрал зогсох биш дээ. Хэвлэлд гарсан материалуудыг уншиж байхад янз бүрийн бизнест нэр холбогдсон хүмүүс нэн чухал төрийн албыг дүүргээд байвал төрд зүтгэсэн ахмад үе, өнөө үеийнхний улс орныхоо төлөө зүтгэсэн зүтгэл талаар болж, шудрага ёс, үнэнч хөдөлмөр гэдэг зүйл улс төрчдийн ард түмний өмнө ярьдаг хоосон лоозон болж хувирч байна.

  • Зураг түүхийг авч үлдэнэ-19 МОНГОЛ-ТУРКЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛЭВ

    БНТУ-ын ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга генерал Т.Кылынч албаны тусгай онгоцоор Буянт ухаагийн буудалд газардлаа. Айлчлалын бүрэлдэхүүнд түүний эхнэр зэрэг 10 хүний бүрэлдэхүүнтэй байлаа. Анх уулзахад ихэд бухимдангүй байв. Тэгээд тэр нь тодорхой боллоо. Казакстанд бууж онгоцны шатахуунаа цэнэглэх явцад тэднийх хахууль нэхжээ.
    Одоо бидэнд бухимдалыг арилгах, айлчлалыг үр дүнтэй болгох зорилт байлаа. Их тэнгэрийн амны зочдын өргөөнд зочдоо байрлуулав. Эхний өдөр Монгол-Турк Улсын ҮАБЗ-ийн албан ёсны уулзалт, хэлэлцээр байлаа. Хувийн саналыг хэлэхэд байгууллагын төсөв бага байсан тул их л ядуухан байж билээ.
    БНТУ-ын ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга генерал Т.Кылынч даруухан, санаа бодлоо шууд илэрхийлдэг. Харин эхнэр нь туркын язгууртаны уламжлалыг баримталсан, ихэмсэг, өглөө их унтдаг байв. Өглөө голдуу 10 цагийн үед босдог, 11.00 цагийн үед ажиллагаанд оролцоход бэлэн болдог тул бид тусгай хөтөлбөрөөр үйлчилсэн.
    Туркын ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Кылынч тэргүүтэй төлөөлөгчдийг Төв аймгийн 80 жилийн ойн арга хэмжээнд оролцуулсан. Энэ нь бидний ажилд олон талаар хөнгөвчилсэн. Төлөөлөгчдийг Төв аймгийн дурсгалын өндөрлөг дээр угтаж авч, ёслолын гэрт зочлож, аймгийн удирдлага,УИХ-ын гишүүдтэй уулзаж, баяр наадмын нээлтийн ажиллагаа, наадмын сурын харваа, хурдан морьний уралдааныг үзсэн билээ.
    Төлөөлөгчдийн хүсэлтээр Монгол-Туркын хамтарсан малталтын ажиллагаа явагдаж байгаа Өвөрхангай аймгийн Хар хорин сумын нутагт Цайдамын хөндийд очсон юм. Холын зам туулах тул өглөө эрт Удаанбаатар хотоос хөдөлсөн. Эхнэр нь цуг явах байсан боловч босч чадсангүй тул орхисон юм.
    Орхоны хөндийд олон хүн цугларсан байсан. Энд би туркын олон хүнтэй дотно танилцсан. Хамтарсан ажил сайн хэрэгжиж байгаад Туркын ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга генерал Т.Кылынч сэтгэл өндөр байлаа.
    Элсэн тасархайд бид үдийн хоол идэх байлаа. ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга генерал Т.Кылынч надад хоолыг цэргийн маягаар 20 минутад багтаан идээд хот руу яаралтай хөдлөх санал тавьсан юм. ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга генерал Т.Кылынч гуйа эхнэртээ их санаа зовиноно. Би хэллээ таныг ойлгож байна. Манайд нэг үг байдаг юм цэргийн хүний эхнэр нөхрөөсөө нэг цол илүү байдаг гэв. Зочин энэ үг их л таалагдаж эхнэртээ хэлэх сайхан үгтэй болов гэж билээ.
    Өдрийн хоолны онцлог нь ямааны боодог байв. Хоолыг дөрвөн хүн өргөж хоолны гэрт орж ирэв. Голд нь босоогоороо зогсох ямаан боодог зогсоно. Т.Кылынч гуйа энэ миний идэх хоол юм уу гэж гайхан асууж билээ. Хоол жинхэнэ утгаараа таалагдаж Т.Кылынч гуйа хүсэлтээ мартаж хоёр цаг тухлан цугларсан олонтой зоогоо хамт идэж билээ.
    Хэлэлцээ амжилтай болж, хэлэлцсэн асуудлаас гадна Хархорин хотоос Цайдам хүртэлх замыг засмал болгох, Зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэргийн боловсон хүчнийг Туркэд тэдний санхүүжилтээр сургах зэрэг олон зүйл шийдэгдэх эхлэл тавигдаж билээ.
    Туркийн төлөөлөгчдийн айлчлалын амжилттай хэрэгжүүлснээр хоёр орны харилцааг хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлын зөвлөлүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан арга хэмжээ болов. Төрийн тэргүүний айлчлалын өмнө ҮАБЗ-ийн албан тушаалтны айлчлал болдог. Тэгээд удалгүй Туркын одоогийн Ерөнхийлөгч, тэр үед Ерөнхий сайд байсан Эдагоны айлчлал болж билээ.
    Д.Жаргалсайхан

    ҮАБЗ-ИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Д.Жаргалсайхан

    БАТЛАВ.ҮАБЗ-ИЙН АЖЛЫН АЛБАНЫ
    ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАН

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮАБЗ-ИЙН
    ШИНЖЭЭЧ НАРТАЙ УУЛЗАХ ХӨТӨЛБӨР

    1.Ерөнхийлөгч шинжээч нарыг хүлээн
    авч уулзах 11.30-12.00

    2.ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга,
    Ажлын албаны дарга ажилтан нартай
    уулзах 12.00-13.00

    3.Үдийн зоог 13.00-14.00

    4.ҮАБЗ-ийн шинжээч нартай уулзахад
    Ерөнхийлөгчийн хэлэх үгийн төсөл
    Бэлтгэх Х.Доржпалам 7 хоногт

    5.ҮАБЗ-ийн ажлын хэсэгт орж ажиллах
    шинжээч нарын хариуцах ажил,үүргийг
    хариуцсан референт нар бэлэн болгох 7 хоногт

    АЖЛЫН АЛБА

    djmedia:96
  • ИЙМ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦСЭНИЙГ БҮҮ МАРТ, МАРТВАЛ…

    “Төр, сүм, хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалд “өнөөдрийн байдлаар зөвшөөрөлтэй 800 орчим,зөвшөөрөлгүй 200 орчим шашны байгууллага ажиллаж байгаа” судалгааны дүн бичжээ. Харин “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай” хуулийн төслийн тухай танилцуулгад “2017 оны байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа шашины байгууллагын 52,3 % нь христийн, 39,5% нь буддагийн, 6,1% нь исламын, үлдсэн 2,1 хувь нь бусад чиглэлийн шашины байгууллага байна” гэжээ. ХЗДХЯ-аас хийсэн шалгалтын мэдээгээр “улсын хэмжээнд 6 төрлийн шашины 20 гаруй урсгалын 848 хуулийн этгээд шашины шашины чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагаас 41,5 хувь буюу 352 байгууллага зөвшөөрөлгүй ажиллагаа явуулж байна” гэжээ. Мөн “2017 онд улсын хэмжээнд 1529 лам, санваартан бүртгэгдсэний 1303 нь буддын, 197 христийн, 26 исламын, 3 нь бусад буюу бахай, муун, бөөгийн шашны санваартан байна.” гэжээ. 
    Гэнэт лам, пасторын тоо олон мянгаар багасах болсны шалтгааныг тодотгох гэж яарсангүй, учир нь олдоно. Монголын минь хувь заяаны нэг хэсэг болсон мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөл тэрчигтээ ад үзэгдэв. 2015 оны судалгаагаар “иргэдийн 6% нь бөө мөргөлийг, буддагийн шашинтай хамт шүтдэг, 8,4% нь Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлөө шүтдэг” гэсэн дүн амь тавьж сураг тасрав. Бүртгэгдсэн санваартаны 3 нь бахай, муун, бөөгийн шашны санваартан байна гэсэн нь ерөөс бөөгийн нэг л санваартан \нэг бөө\ байна гэсэн тоог илэрхийлж байна. Энэхүү судалгаа нь хэтэрхий үнэнээс хол байхаас гадна монголын хөрсөнд соёолоогүй дүн байлаа. 
    1990 онд дөнгөж 1% байсан Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөл шүтлэгтэн нар 28 жилийн хугацаанд тэр хэвэндээ байгаа мэт судалгаагаар харуулахыг зорьжээ. Өвөг дээдсийн өвлөн үлдээсэн Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлөө дээдэлдэг 100 гаруй бөөгийн болон төрийн бус байгууллага, 20 мянга гарсан шүтлэгтэн нар байна. Тэд монголын минь нэг хэсэг биш юм гэж үү. Хэрвээ ингэж эндүүрвэл шинээр гарах хууль олон зүйлийг зохицуулж чадахгүй, нас богинотой байх болно. Зөвхөн будда, христэд үйлчлэх хууль болох шинжтэй. 
    Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлтөн нар өөрсдийгөө шашин биш гэж үздэг. Бид ингэж үздэг ч, төр улсын болон дэлхий нийт шашины хэсэгт хамруулж хуульд багтаасаар ирсэн түүхтэй. Гэтэл хуулийн төсөл яригдахаар нөгөө л Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлтөн нар шашин мөн, биш хэмээн хоорондоо маргалдан цаг нөхцөөх нь их байна. Тэнгэрийн дор хуулийн эрхэнд хүмүн амьдрах хувьтай билээ.
    Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлтөн нарыг үл тоосон шинэ хуулийн төслийн агуулгатай танилцая. Түүх болон үлдсэн ч гэлээ бид саяхан яригдсан хуулийн төслийг мартаж болохгүй. Тэр нь юу байв. 
    “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай” хуулийн төсөл нь таван бүлэг 45 зүйлтэй томоохон хуульд хамаарагдана. Асуудлыг хөндөхдөө дэс дугаарыг баримталсангүй, болгооно биз ээ.
    Монгол Улсын хууль“Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай” шинэчилсэн найруулга бүхий хуулийн төсөлд “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулийн тунхагласан иргэний шашин шүтэх, ас шүтэх эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, шашин шүтлэгийн байдлаас хамаарч хүнийг ялгаварлан гадуурхахаас урьдчилан сэргийлэх, төр шашны харилцаа болон шашны байгууллага, шашны бүлэг, шашны номлол түгээгчийн үйл ажиллагаатай холбоотой нийтлэг харилцааг зохицуулахад оршино.” гэжээ. 
    Хуулийн үйлчлэх хүрээнд Монгол Улсын газар нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явууулж байгаа шашны бүлэг, шашны байгууллага, шашны номлол түгээгчийн үйл ажиллагаа хамаарна. Эдгээрийг тус тусад нь хуулинд хэрхэн тусгасаныг тодруулж үзэх болно.
    Харин иргэн нь сүсэг бишрэлтэй байх, ганцаарчлан болон хамтран шашин шүтэх, эс шүтэх, чөлөөтэйгөөр шашнаа сонгох, өөрчлөх, татгалзах, шашны үйлсэд зүтгэх, сүм хийд, дацан, мөргөлийн газар болон шашны үйлчилгээ үзүүлдэг бусад газар шавьлан суух, шашны бүлэг, шашны байгууллага байгуулах, шашны зан үйл, ёслол үйлдэх, шашны ёс зүйн болон бусад сургалтад хамрагдах зэргээр шашны үйл ажиллагаанд оролцох, шашы сургааль номлолыг хууль тогтоомжийн хүрээнд дэлгэрүүлэх эрх, эрх чөлөөтэй байхаар тусгажээ. 
    Хуулийн 4.4-д“Шашин шүтлэгийн ялгаа, шашин шүтэх, эс шүтэх байдлаас хамаарч бусдад давуу байдал олгох болон хязгаарлалт бий болгох, түүнчлэн аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглоно” гэсэн мөртлөө бөөгийн үйл ажилллагааг ялгаварлан гадуурхсан агуулга өргөн тусгагдсан байна. 
    Хуулийн төслийн 9.4-д “Сүм, хийд, дацан төв зэрэг тодотголыг шашны байгууллагын оноосон нэрэнд хэрэглэж болох бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш 50-аас багагүй жилийн хугацаанд Монгол улсын нутаг дэвсгэр дээр хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа төвлөрсөн шашны байгууллага нэрэндээ МОНГОЛ, МОНГОЛЫН, ҮНДЭСНИЙ, НИЙТИЙН, НЭГДСЭН гэсэн үг болон эдгээр үгнээс үүссэн бусад нийтийг төлөөлсөн утга бүхий үг ашиглах эрхтэй.” гэж заажээ.
    Бид яагаад өөрсдийн бахархал болгон ярьдаг МОНГОЛ, МОНГОЛЫН гэсэн өөрсдийн нэрийг ашиглаж болохгүй гэж, өнөө үед өргөн дэлгэрч байгаа ҮНДЭСНИЙ үзэлээ хязгаарлуулах гэж, монголчууд яагаад нэгдэж ажиллах зорилго бүхий НЭГДСЭН гэсэн үгийг ашиглаж болохгүй гэж. Бөөгийн анхны байгууллага байгуулагдаад 20 гаруй жил болж байна. Төвлөрсөн анхны байгууллага үүсээд 7 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хуулиар бол МОНГОЛЫН болон НЭГДСЭН гэдэг нэрийг хэрэглэхэд миний болон хойч үеийн нас хүрэхгүй бололтой. Энэ хугацаанд гадны бүхэн эзэн сууж, дээрх нэрийг хамтарч эзэмших эрхтэй болох бололтой. Юун тэгш байдал, хязгаарлалт бий болгохыг хориглох хуулийн заалт, энэ бүхэн хоосон тунхаглал болж харагдаж байна. Манай улсад Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл нэртэй ганцхан байгууллага байгаа. Тэр нэрнээс эвтэйхэн жийрхэх болсон нь монголчуудад нэгийг сануулж байгаа юм.
    Шашны бүлэг хэмээх шинэ ойлголтын тухай 
    Хуулийн төслийн энэ бүлэг “Иргэд шашин шүтэх эрхээ хамтран хэрэгжүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулсан ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХГҮЙ БАЙГУУЛЛАГЫГ ШАШНЫ БҮЛЭГ гэнэ.” гэж томъёолжээ. Чухамхүү энэ хэсэг өмнөх хуулиудад огт тусгагдаж байгаагүй, өнөөгийн бидний шашны практикт огт хэрэглэгдэж байгаагүй ойлголт билээ.
    -Гадаад улсын иргэн, харъяалалгүй хүн нь шашны бүлэг, байгууллагад гишүүнээр элсэх, үйл ажиллагаанд нь оролцох болон хуульд заасны дагуу шашны байгууллагад хөдөлмөрлөх эрхтэй. 
    -Бидэнд нэг их хэрэглэгдэж байгаагүй “Наминчлалын нууц нь хуулиар хамгаалагдана. Шашны байгууллагын номлол түгээгч иргэний өөрт нь наминчилсан асуудлаар хууль сахиулах байгууллага болон цагдаад мэдүүлэг өгөхөөс татгалзах нь хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.” Хэмээн урьд өмнө байгаагүй шинэ заалт орсон. Энэ бол бас нэг зүйлийг хэлээд байгаа юм.
    Шашны байгууллагын тухай. 
    “Шашны аль нэг чиглэлийн сургаал, номдолд үндэслэн шашны зан үйл, ёслол үйлдэх, шашны болон шашны ёс зүйн сургалт, боловсрол олгох, ном судар бүтээх зэргээр шашныг ухуулан дэлгэрүүлэх, олон нийт, сүсэгтэн болон дагагч нартаа мөргөл, тахилга залбиралын чиглэлээр нээлттэй үйлчлэх зорилготой хуулийн этгээдийг шашны байгууллага гэнэ” гэж тодорхойлжээ. Шашны байгууллагын зарим онцлогыг анзаарвал: 
    -Шашны аль нэг чиглэлийн сургаал, номдолд үндэслэн шашны зан үйл, ёслол үйлдэх, шашны болон шашны ёс зүйн сургалт, боловсрол олгох, ном судар бүтээх зэргээр шашныг ухуулан дэлгэрүүлэх, олон нийт, сүсэгтэн төвлөрсөн шашны байгууллалагад гишүүнээр элсэж болно. Мөн “Шашны байгууллага салбар, төлөөлөгчийн газар байгуулж болно” Гэсэн нь гадныханд илүү тохирсон заалт гэлтэй. 
    “Орон нутгийн шашны байгууллага нь энэ хуульд заасны дагуу олгосон зөвшөөрөлд тодорхойлсон нутаг дэвсгэрийн хүрээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн нь манай бөөгийн байгууллагын хувьд олон талаар үйл ажиллагаа нь хязгаарлагдах болж байгаа юм.
    Шашны хуулийн дагуу нэмэлт өөрчлөлтөөр Төрийн бус байгууллагууд шашны асуудал эрхлэхийг хориглож байгаа. Бөөгийн олон байгууллага ТББ-ын хэмжээнд хаяахан нэг тахилга хийсэн болоод “тамга атгаад” суудаг цаг өнгөрч байна. Байгууллага бол ажилласан шиг ажилла гэсэн зарчим үйлчилнэ. Олон шаардлагыг хангаж байж шашины байгууллага ажиллах эрхээ авах болно. 
    Шашны байгууллагыг үүсгэн байгуулах тухай шийдвэр гаргаж, шашны байгууллагын дүрмийг баталсан этгээдийг шашны байгууллагын үүсгэн байгуулагч гэнэ. Үүсгэн байгуулагч шашны байгууллагын эд хөрөнгийг өмчлөх эрхгүй байна гээд заасан нь 90-ээд оноос үйл ажиллагаа эрхэлж байгаа Буддын олон хийдийн хамба нарын өмчлөлийн асуудалд сүрхий цохилт болж байна. Манай сүүлийн үед байгуулагдсан бөөгийн байгууллагыг санаачлагч насаараа цуглуулсан хөрөнгөөр барьсан барилгаа бөөгийн байгууллагын нэр дээр шилжүүлэх шаардлага гарна. Ингэж ажиллах хүн монгол хэр олон байх билээ.
    Шашны байгууллагад хориглох зүйлсийг зааж өгчээ. 
    -Шашны байгууллага нь өөрийн зорилго, үйл ажиллагаагаараа Монгол улсын үндсэн хууль бусад хууль тогтоомжин зөрчихийг хориглоно. Энэ бол байх ёстой зүйл билээ.
    -албадан гэрлүүлэх болон гэр бүлийг албадан салгахад чиглэгдсэн, эсвэл бөөнөөр гэрлэх үйл ажиллагаа явуулах, уриалах
    -зайлшгүй эзэмших шаардлагатай суурь боловсрол эзэмшихэд нь саад болсон үйл ажиллагаа явуулах,
    -гишүүд, дагагч болон бусад этгээдийг өөрийн эрхээс татгалзуулж шашны байгууллаагад ашигтай байдал үүсгэхэд албадах,
    -шашны байгууллагад элсүүлэх, эсхүл гишүүнчлэлээс гарахгүй зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, иргэний амь нас, эрүүл мэнд, хөрөнг, нэр хүндэд нь хохирол учруулахаар сүрдүүлэх, хууль бус бусад үйл ажиллагаа явуулах замаар саад болох,
    -шашны зан үйл, ёслол үйлдэхдээ хүрээлэн байгаа орчныг бохирдуулах
    -хандив, тусламж, өргөл барьц барихыг шаардах, албадах,
    -сүсэг бишрэл болон эмзэг байдлыг нь ашиглан үзэл номлолоо хүслэн тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх,
    -гадаад улсын засгийн газар, түүнээс санхүүждэг хуулийн этгээд, шашны байгууллагаас хандив авах,
    -шашны үйл хэрэгтээ холбоотойгоор мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис ашиглах, садар самуун болон хууль бус бусад үйл ажиллагаа явуулах,
    -амиа хорлохыг уриалах, амиа хорлох байдлыг өдөөх, турхирах, шашны номлол үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал тогтоох хүчирхийлэл үйлдэх, шашны сэдлээр амь нас, эрүүл мэндэд нь аюул учирсан этгээдэд тусламж үзүүлэхээс татгалзахыг номлох, уриалах,
    -харгис, хүмүүнлэг бус шашны сургаал, номлолыг дэлгэрүүлэх, шашны үйл ажиллагааг хүний эрхийг зөрчсөн, хууль бус бусад аргаар явуулах,
    -Шашны байгууллагын удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага хяналтын байгууллагын дарга, гишүүн нь хувь хүн, байгууллагаас хувьдаа хандив авахыг хориглоно.
    Шашны байгууллага нь олон нийт, сүсэгтэн олон, дагагч нартаа үйл ажиллагаа явуулах зорилгоор шашны үйл ажиллагаа, тахилга, мөргөл залбиралын болон шашны цуглаан зохион байгуулах буюу сүм, хийд байгуулах эрхтэйг заажээ.
    -Шашны байгууллага нь иргэдийн хүсэлтээр эмнэлэг, сувилалын газар, хүүхдийн ахмадын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газарт шашны зан үйл, ёслолийг тусгайлан энэ үйл ажиллагаанд зориулагдсан талбай, байр, өрөөнд үйлдэж болно. 
    -Хуульд өөрөөр заагаагүй бол шашны байгууллага нь шашны ном, зохиол, шашны зориулалттай хэвлэмэл, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг бүхий материал болон бусад эд зүйлсийгүйлдвэрлэх, олж авах, олон нийтийн хэрэгцээнд зориулж экспортлор, түгээх эрхтэй.
    -Төвлөрсөн шашны байгууллагаас БУСАД ЭТГЭЭД шашны ном зохиол, шашны зориулалттай эд зүлсийг олон нийтэд худалдах, түгээх зорилгоор хэвлэх, үйлдвэрлэх, экспортлох, импортлохыг хориглоно.
    Шашны байгууллага нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээ болон бусад хууль ёсны аргыг ашиглан шашнаа ухуулан дэлгэрүүлж болно. Төвлөрсөн шашны байгууллага нь шашин ухуулан дэлгэрүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллага байгуулж болно.
    Анх удаа хууль, цэргийн дүрэмд өөрөөр заагаагүй бол цэргийн алба хаагчид мөргөл үйлдэх, шашны бусад зан үйл, ёслол үйлдэж болно гэж заажээ. 
    Шашны номлол түгээгчийн тухай. 
    Шашны номлол түгээгч гэж шашныг ухуулан дэлгэрүүрэх зорилгоор шашны сургаал, номлолыг түгээдэг, олон нийт, сүсэгтэн олон, дагагч нарт зориулсан тухайн шашны зан үйл, ёслол, бусад үйл ажиллагааг гүйцэтгэдэг хүнийг ойлгоно. Шашин номлол түгээгч нь тухайн шашны онцлогоос хамаарч лам, хуврага, санваартан, пастер, бөө, удган зэрэг нэршилтэй байна.
    Шашныг ухуулан дэлгэрүүлэх үйл ажиллагааг шашны байгууллаагын нэрийн өмнөөс түүний удирдлага, гишүүн, эсхүл тусгайлан томилсон шашны байгууллагын номлогч, түгээгч явуулна.
    Хуулийн төсөлд шашин ухуулан дэлгэрүүлэх үйл ажиллагааг чөлөөтэйгөөр явуулж дараах газрыг заасан байна. Үүнд:
    Хуулинд заасан тахилга, мөргөлийн барилга байгууламж, тэдгээрийн оршин байгаа газар,
    -Шашны байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтанд байдаг барилга байгууламж, газар, 
    -Өмчлөгч, эзэмшигчийннх нь зөвшөөрлөөр бусдын эзэмшлийн барилга байгууламж, талбай, газар,
    -оршуулгын болон шарил чандарлах газар, 
    -олон нийтийн эзэмшлийн газар, талбайд
    Шашны төвлөрсөн байгууллага нь энэ хуулинд зааснаар боловсролын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр боловсролын байгууллага байгуулах эрхтэй болж байна. Энэ бол Будда, Христын байгуулагад өргөн боломжтой зүйл бөгөөд шашины олон сургууль үүсэхээр харагдаж байна. Харин бөөд юу л бол. 
    Шашны байгууллага өөрийн үндсэн зорилгын дагуу олон улсын болон гадаад улсын байгууллага, хувь хүнтэй харилцах, хамтран ажиллах эрхтэй. Мөргөлийн аян хийх, цуглаан, бусад арга хэмжээнд оролцох, шашны боловсролын үйл ажиллагаанд оролцох болон эдгээр зорилгоор гадаад улсын шашны байгууллагын төлөөлөгч болон гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг урих эрхтэй байхаар тусгажээ. 
    Шашны байгууллага нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд шашны байгууллагатай холбоотой хөдөлмөрийн харилцааг холбогдох хуулиар зохицуулна. Мөн шашны байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байнгын ажлын байранд ажиллаж байгаа шашны номлол түгээгчийг тэтгэвэр, тэтгэмжид хамруулах үүрэг хүлээжээ. Шашны байгууллага нь хариу төлбөргүй ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр сайн дурын ажилтанг үйл ажиллагаандаа оролцуулахаар зааж, хуульд заасан журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана.
    Хуулийн төгсгөлд Монгол дахь шашины үйл ажиллагааг нэг төвөөс зангидан хянах боломжийг тусгажээ. Дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захирганы төв байгууллагын дэргэд шашны асуудал эрхэлсэн зөвлөл ажиллана. Энэ байгууллага төр, засгийн түвшинд шашины байгууллагыг нэгтгэн удирдах болж байна. Түүнд дотоод хэргийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн тэргүүлэх бөгөөд бүрэлдэхүүнд прокурорын байгууллага, эрх бүхий хууль сахиулах болон терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага, татвар, санхүүгийн мэдээллийн алба болон шашны байгууллага, шашин судлаачдын төлөөллийг оролцуулахаар заажээ. Энэ зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг дотоод хэргийн асуудал засгийн газрын гишүүний өргөн мэдүүлснээр засгийн газар батална, зөвлөл нь ажлын албатай байна. Шашны асуудал эрхэлсэн зөвлөл нь энэ хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд тогтоол, зөвлөмж, даалгавар гаргана. Уг зөвлөл нь нь үйл ажиллагаагаа засгийн газар болон ҮАБЗ-д жил бүр танилцуулж байх юм.
    Харин Монгол Улсын Ерөнхийлөнчийн хувьд Монголын ард түмний эв нэгдэл, соёл, иргэншлийн түүхэн уламжлалыг эрхэмлэх үүднээс уламжлалт шашны тэргүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ёсчлохоор болжээ. Монгол улсад хутагт, хувилгаадыг тодруулах үйл ажиллагаа нь монголын уламжлалт шашны тэргүүнийн үйл ажиллагааны хүрээнээс ангид байж болохгүйг тусгажээ.
    Шашны асуудал эрхэлсэн зөвлөлийн өргөн мэдүүлсэнээр “тахилгын ёслол үйлдэх дэг, ёслолыг үйлдэх газар, санхүүжилт, төрийн оролцоо, шашны үйл ажиллагаа, лам хуврагыг оролцуулах холбоотой журмыг” Монгол Улсын Ерөнхийлөгч тус тус батална гэсэн байна. 
    Ийм нэгэн хууль хэлэлцэгдээд, үзэгдээд өнгөрөв. Хууль хэрхэн боловсрогдон бэлтгэгддэг, хэний эрх ашигт үйлчилсэн, ямархуу хууль гардаг болохын тодотгосон одоо цагийн сонгодог жишээ хий үзэгдлийн “манан” шиг “хуулийн төсөл” үзэгдээд замхарав. Сайн л асууж сурч байхгүй бол нэг л мэдэхэд бидний зүс танихгүй хууль мэндлэхийг үгүйсгэх аргагүй болов. Монгол бөөгийн төлөө хамтарч тэмцэхгүй бол бид тус тусаа харсан, салан задгай байдлыг дундуур хууль батлагдан бид өнгөрсөн түүхээ давтан нөгөө л шашин, мөргөл мөн биш гэж маргасаар түүхийн тоосон дунд дороо цовхцсоор үлдэх болж байна.
    Монголчууд бид шашин шүтэх эрх чөлөөтэй 28 жил болж байгаач хөөцөлдөөд нэг ч зөвшөөрсөн өөрийн газаргүй байхад гадны шашинууд зөвхөн Нийслэлд хамгийн байршил сайтай 400 гаруй газарт өөрсдийн байгууламжаа байгуулчихаад байгаа билээ. Энэ хэний бодлого байв. Энэ газруудыг эзэмших эрхийг хэн олгов? гээд олон асуудал яригдаж болох юм.
    Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч

  • Зураг түүхийг авч үлдэнэ-18 МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН БАГАНА

     

    Зах зээлийн хүндхэн үеийг туулж, хилээ хамгаалж ирсэн хилчдийн хувьд бас ч өөрчлөлт орсон үе байлаа.Эхлээд тойроход өмнөд хилийн багана цемент байлаа. Түүхийг дурсаж цөөхөн зураг орууллаа. Би анх хил тойрч явсан үеийн хилчдийн төлөөлөгч нарыг тэр үеийнх нь цэргийн цолоор бичсэн болно. Бүгдийг нь тоочих бус төлөөллийг нь бичлээ. Эдгээр нэр дурьдагчдаас нилээд нь өндөр насны тэтгэвэрт гарч, зарим нь цэргийн дээд цол генерал, хурандаа, ахлах офицер болчихсон байгаа.
    Мөнх цаст, шовх хад, өндөр уулын бүс бүхий Монгол Улсын баруун болон хойд хязгаарын бүсэд хил хамгаалалт өөрийн онцлоготой. Тухайн үеийн онцлог болсон хил дамнасан малын хулгайн асуудал анхаарлын төвд байлаа. Зэвсэг хэрэглэсэн тулгаралтууд гарч, хүний амь үрэгдэх тохиолдол гарч байв.
    Тиймээс энэ бүсийн аймгуудын Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин, Цагдаа, Прокурор, шүүх, Иргэдийн хурлын дарга нарын оролцсон зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан, дараа нь ОХУ-ын Москвад болсон хэлэлцээрт уг асуудлаар тусгайлан хэлэлцэж, хамтын зүтгэл, хамтын ажиллагааүр дүнд хүрсэн юм.
    Миний хувьд хилийн албаны гүйцэтгэлийг хилийн зөрчилийг таслан зогсоосон байдал, харуулын албаны зохион байгуулалтаас харж явдаг.
    Хилийн отрядын дарга нар гэж орон нутагтаа нэр алдартай, хилийн мэргэшсэн дарга нар байв. Энэ бүсэд хурандаа Лхагчинжав, Штабын дарга дэд хурандаа Ж.Дамдинбазар, Захирагч хурандаа Д.Баярбат, Штабындарга Дамдинсүрэн, хурандаа Х.Лхагвасүрэн,\ҮАБЗ-ийн Ажлын албаны нэрэмжит шагнал хүртсэн\, хурандаа Б.Ловуу-Игнэн, штабын дарга дэд хурандаа Б.Гавиден, хурандаа Н.Галбадрах, хурандаа Д.Батсүх, дэд хурандаа О.Батзориг нартай анх танилцсан.
    Уул, ой, тайг бүхий хойд хил хамгаалалтын бүс эзэн Чингэс хааны түүхэн холбогдолтойгазруудбайдаг. Хил зөрчин ан агнуур, хурдан морьтой холбоотой зөрчил байнга гарна.
    Хурандаа Л.Батсүх, хурандаа Д.Ганболд, Штабын дарга дэд хурандаа П.Базаррагчаа, Штабын дарга хошууч А.Ганбилэг, хурандаа Ж.Чойсамбуу, Штабын дарга,дэд хурандааТ.Эрдэнэбат, Дарга хурандаа С.Бакытхан , Штабын дарга дэдхурандаа Р. Хүрэлчулуун нэртэй энд анх танилцжээ.
    Хилийн зүүн, зүүн өмнөд хязгаар тал хээрийн бүсийн онцлоготой хил хамгаалалт юм. Зах зээлийн эхэн үед энд хамгийн хүнд ачаалал ногдож байсан. Машины наймаа, спиртын худалдаа их гарч байсан. Байнгын тал хээрийн түймэр дэгдэнэ. Энд хурандаа Д.Гантөмөр, штабын дарга дэд хурандаа А.Чинбат,хурандаа Ц.Сэргэлэн, штабын дарга дэд хурандаа П.Наранбат, хурандаа М.Заяабаатар, штабын дарга, ахмад А.Энхтөр, хурандаа Жаргалсайхан, штабын дарга дэд хурандаа Ганбат нартай анх уулзаж байжээ. Хилийн цэргийн олон удаагийн тэргүүний отрядын дарга хурандаа Ц.Сэргэлэнг ажил сайжруулах даалгавартай өөр отрядад шилжүүлэн томилж байж билээ.
    Говь хээрийн онцлог бүхий өмнөд бүс байгалийн өвөрмөц төрхөөрөө маш онцлог юм. Байгалийн баялаг эрчимтэй эргэлтэд орсон энэ нутагт хилийн боомтууд ачаалал ихтэй. Овоотын отрядад миний аав 1940-1945 онд хил хамгаалж явсан. Надаа тэр тухайгаа ярихад очиж үзэхсэн гэж бодол төрдөг байв. Хүсэл биелж тэр л нутгаар бүтэн аялж билээ. Аав минь нүдэнд харагдтал ярьдаг байсан говь нутаг, хил гарч тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан тэр л газарт өөрийгөө зогсож байна гэж бодохлоор сонин байсан шүү. Отрядын алдрын тасалгаанд аавын минь зураг байсан, ихэд баярласан. хурандаа Х.Ранжанням, штабын дарга дэд хурандаа Б.Баярсайхан, хурандаа Сайнтөр, Штабын дарга, дэд хурандаа Ё.Хадхүү, хурандаа Ц.Төмөр, Штабын дарга дэд хурандааД. Мэндсайхан, хурандаа Л.Манжийлаа нартай энд уулзаж байжээ.
    ХурандааД.Чулуунбаатарын удирдсан Монгол Улсын хил хамгаалалтын найдвартай байдлыг хангах зорилгоор хилийн бүс зурваст инженерийн хамгалтын ажлуудыг хийж гүйцэтгэдэг ангитай танилцаж байжээ.
    Цөөхөн хэдийг дурдая, тэр үед, хилийн дагуу ажиллаж байхад анх таарсан хилчдээ би мартдаггүй. Их бурхантын ахлах дэслэгч Н.Бат-Итгэл, Сүмбэрийн ахлах дэслэгч С.Баатар, Тэрэгтийн ахлах дэслэгч Б.Энхжаргал, Аглугийнахлах дэслэгч С.Мөнхнайрамдал, Халтар хошууны ахмад Л. Владимар, Адуунчулууны ахлах дэслэгч Ч.Жүгдэр, Ламтын хошууч М.Баттулга, Баянтөхөмийн ахмад С.Баясгалан, Цагаан-Овоогийн ахмад Д.Болдбаатар, Харагчингийн хошууч Д.Наранбаатар, Хөх булгийнахлах дэслэгч М.Очирсүх,Хэц уулын хошууч П.Хосбаяр, Уушигийнхошууч Б.Батсайхан, Цохиотын ахлах дэслэгч Г.Ганболд, \2004 онд тэргүүний заставаар шалгарсан\, Хангийн дэслэгч Ц.Мөнхбаатар, Ар билүүтийн хошууч Д.Боролзойбаатар, Цагаан гэрийн ахлах дэслэгч Н.Эрдэнэбаяр, Замын Шандын 5–р застав. Дарга дэслэгч Ц.Батцэнгэл, Хутаг-өндөрийн ахлах дэслэгч Г.Мөнх-Эрдэнэ, Номтын хошууч Г.Лхагвасүрэн, Байтагийн дэслэгч Б.Жамбалсүрэн, Уушигийндэслэгч Б.Тилекберген, Гурван хүүхэдийн дэслэгч хошууч Ж.Ганболд, Булганы дэслэгч Р.Эрдэнэбилэг, Их жаргалантын ахлах дэслэгч Ж.Аманбек, Ганц модны дэд хурандаа К.Муса, Улаанбайшинт хошууч Г.Батбаяр, Шарговь хошууч Ц.Пүрэвжав, Сыргаль хошууч З.Батсайхан. Арал толгой дэд хурандаа Б.Шынарбек, Давстын дэд хурандаа Б.Цэвээнгэрэл, Боршоогын хошууч Т.Нямдорж, Цагаан дэрсийн хошууч Д.Нямхүү, Шүүлэнгийн ахлах дэслэгч Б.Баатаржав, Бүдүүн модны дэслэгч Л. Алтангэрэл, Улаан хошууны ахлах дэслэгч Д.Сонинбаяр, Гашуун сухайтын ахмад Б.Батгэрэл, Эрэн голын хошууч П.Оюунбат, Ангалагын ахлах дэслэгч С.Баярсайхан, ямар сайхан шижигнэсэн залуус байв.
    Хилийн ажилтай бүрэн хэмжээгээр танилцсаны дараа хилчидтэйгээ хамтарч, “Хилийн талаар төрөөс баримтлах бодлого” гэсэн асуудлаар эрдэмтэн судлаач нартай хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, зарим чухал асуудлыг ҮАБЗ-ийн анхааралд оруулсан юм.
    Хил хамгаалалтыг бэхжүүлэх чиглэлээр ҮАБЗ-өөс шийдвэр гарсан. Хилийн заставуудын барилгын асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хилчдийн нийгмийн асуудлыг анхаарсан юм.
    Хилийн застав, отрядын автопарк шинэчлэлтийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болсон шийдвэрийг гаргасан.
    Хилчдийг гадаадын сургалтад хамруулах асуудлаар эхлэлийг тавьсан. Ганцхан ОХУ-д хилчид бэлтгэдэг байсан юм. Хилийн цэргийн офицерүүдийг мэргэжлийн бэлтгэлийг дээшлүүлэхэд анхаарч АНУ, ХБНГУ-ын аюулгүй байдлын төвийн сургалт, Энэтхэг, Туркэд сургалтад хамруулах боломжтой болсон. Тэр үед хилийн удирдлагаас зарим нэг нь надаас болгоомжлох хандлага гаргаж байсан. Би ч залуучуудыг сургалтанд явуулснаар зарим нэгийг нь дарамт оруулчих вий гэж болгоомжилж байв.
    Эцэст нь хилийн цэрэгт хэрэгжүүлэх гэсэнхоёр санаа үлдсэн юм. Хилийн заставд цэл залуухан офицерууд ажлын гараагаа эхэлдэг. Тэдний найдвартай ар тал болсон гэргий нарын тухай “хань” цуврал нэвтрүүлэг хийлгэнэ гэж бодсон, түүнийг хагас дутуу биелүүлсэн.
    Заставт голдуу залуус байдаг болохоор хүүхдүүд олонтай. Тэд хил хамгаалагчдын нэг хэсэг. Аав ээжийнхээ дэргэд сургуульд ортлоо байх “бяцхан хил хамгаалагчид” хилийн минь нэг хэсэг. Тэдэнд зориулсан алсын зайны сургуулийн өмнөх насны сургалтад хамруулахсан гэж бодож явсан. Застав болгонд “бяцхан хилчид”-дээ зориулсан салхины хамгаалалттай, тоглоомын талбай, зуны усан бассейтэй болгох юмсан дотроо мөрөөдөж явсан. Үүнийг манай заставынхан хийж чадна.
    Заримдаа би хилээр явсан газруудаар зүүдэндээ аялдаг юм. Тийм аялалын дараа сэтгэл нэг л сайхан болдог. Хилээр тойрсон анхны аялалаа товчлон хүргэв. Хоёр тойролтын өртэй үлдлээ.
    Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч, хурандаа

    djmedia:90
  • МЭНДЧИЛГЭЭ

    Бид олон улсын хэмжээнд болон төрийн хэмжээнд тогтсон харилцаанд хүрээд байна. Үүнийгээ бид бэхжүүлэх шаардлагатай. Хийхэд хэцүү, цаг хугацаа шаардана, нураахад амархан, бага хугацаа орно.
    Бөөгийн архиваас МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн шийдвэрээр эхний материалыг байгууллагын нууцын зэрэглэлээс гаргаж, шинэ жилийн мэндчилгээ болгон тавьж байна.
    2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Эх нутаг, газар шорооны төлөө хийсэн бидний анхны тэмцэл-Ноён уулын төлөө Нэгдсэн тахилга байв. Анхны Нэгдсэн тахилга эхэндээ дэг журамтай байсан ч яваандаа алдагдсан юм. Миний баримталсан тактик бол үндсэн байршил дээр гол анхаарлыг татаж, хайрханы овоон дээр үндсэн бөөлөлтийг хийсэн билээ. Үндсэн бөөлөлтөө байгууллагын нууцлалын зэрэгт авсан. Ингэх шалтгаан нь бөөлөлт хийсэн улаач нараа хамгаалах зорилго байв. Нэгдсэн тахилгад толгойлж бөөлсөн анхны дөрвөн баатруудаараа бахархаж байна.
    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаан хийхээр цугларч байсан газраас олны нүдэн дээр намайг баривчлах ажиллагаа явагдсан нь цаанаа бөө нарыг “айлгах зорилго” байсан юм. Намайг цөөнгүй хоног хорьсоны дараа сулласан билээ.
    Одоо ч бидний тэмцэл зогсоогүй. Бид их үйлийг эхлүүлсэн, үргэлжлүүлэх болно. Бид бүх үйлээ ил хийх шаардлагагүй юм.
    Мөнх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

  • Зураг түүхийг авч үлдэнэ 17 Терроризмын эсрэг тэмцэл намайг олон танилтай болгосон

    ҮАБЗ-ийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих нь ҮАБЗ-ийн Ажлын албаны үүрэг байсан юм.
    Олон Улсын терроризмтай тэмцэх үйлс намайг олон танилтай болгож, ажил төрөл, туршлага, санал бодлоо солилцох боломж олгосон юм. Олон улсад терроризмтай тэмцэх чиглэлээр мэргэжсэн ажилтнууд бий болж, харилцаагаа өргөжүүлж, хамтран ажиллаж эхэлсэн.
    Олон орны төр нийгмийн зүтгэлтэнгүүдтэй уулзжээ. Асар их хөрөнгө, цаг хугацаа зарсан энэ үйл ажиллагаа ямар үр дүнтэй байв. Эргээд бодоход энэ хэмжээнд хамтарч ажиллаж байсан миний бие найман жил гудамжинд ажилгүй явж байна. Олсон туршлага, дадлага бүгд үр дүнгүй зүйл болж өнгөрсөн. Ганц удаа бусдадаа лекц унших боломжийг надад өгсөнгүй. Гэхдээ энэ хэмжээнд бас ажлаад байгаа хүн байна уу гэвэл, ховорхон байдаг. Нэг дарга гарч ирээд хүмүүсээ солиход тэр дотор хийсэн ажилтайгаа хамт бид мэт нь “хог”-ын саванд шидэгдэнэ. Тэгээд гудамжинд хэнд хэрэггүй хоосон “сав, лааз” лугаа адил хаягдана. Монгол ийм ажгуу.
    Миний уулзаж, ярилцаж, санал бодлоо солилцож, ажлын туршлагын талаар лекцийг сонсож байсан гээд холбоотой танилцсан олон албан тушаалтнууд байдаг юм. Тэгээд уулзсан тэмдэглэлээ сайн хөтөлдөг болохоор одоо эргээд нэр албан тушаалтай нь бичих боломжтой байна.
    Азиуд дотороо арай хоорондоо ойр харилцдаг тэр утгаараа Абдул Саваб Джалалзай-бригадын генерал-Афганистан Улсын БХЯ-ны ажилтан, Гулам Сахи Азифи-Бригадын генерал, Азудаллах Файез-Афганистан Улсын Улс төрийн бодлогын удирдагч, Афганистан Улс, Боловсон хүчин бэлтгэх удирдах газрын даргатай ихэд ойрхон харьцдаг байлаа. Шакзад Сикандер-Пакистан Улсын БХ-ын зэвсэгт хүчний орлогч сайд, Янжа Козул-Босвений Цагаачлалын секторын хэлтсийн дарга, Андрэ Кюлманс-Белги Улсын Тероризмтай тэмцэх газрын Удирдагч, Золтан Адани-Унгар Улсын Үндэсний аюулгүй байдлын удирдлагын хуулийн зөвлөх, Хозе Рамос-АНУ-ын Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн туслах, Эрве Намбо Ндуани-Габон Улсын Олон улсын харилцаа, сургалт хариуцсан Удирдах газрын Ерөнхий захирал, Талиб Аль-Кенани-Ирак Улсын Олон улсын бүс нутаг Терроризмтай тэмцэх үндэсний товчооны захирал, Александр Тортелл- Мальт Улсын Харилцан ажиллагааны захирал, Лейла Диздаревич-Босвенийн Удирдлагын газрын улс төрийн зөвлөх, Майкл Пирс-АНУ-ын Зэвсэгт хүчний Европыг хариуцсан удирдлагын орлогч, Борис Марченко-Бригадын генерал, Хилийн болон цагаачлалын Удирдагч захирал, Александр Гахария-Грузин Улсын дүрвэгсэд, хүмүүнлэгийн асуудал хариуцсан дэд сайд, Коджо Осей-Сарфо-Гана Улсын Дүрвэгсэдийн хэлтсийн захирал, Кай-Хенрик Кивсгаард-Дани Улсын Цагаачлалын Удирдах газрын байнгын нарийн бичгийн даргын орлогч, Силвар-Мозес Кайемба-Уганда Улс, Бригадын генерал, Харилцан ажиллагаа, бэлтгэл хангах удирдах газрын дарга, Шукурулло Мухамадкулов-Узбекстан Улсын БХ-ын орлогч сайд, Камил Джасмин Давуд Аль-Саади-Ирак Улсын Стратегийн төлөвлөлтийн газрын захирал, Зоран Драгисич-Сербийн Аюулгүй байдлын асуудал хариуцсан сургалтын факультетийн доцент, Давид-Каума Вакаало-Бригадын генерал, Уганда Улсын Цэргийн номлолын асуудал хариуцсан департаментын захирал, Августо Франсиско Миер-Филипин Улсын Аюулгүй байдлын асуудал хариуцсан Ерөнхий захиралын орлогч, Бенни Креё-Белги Улс, “Терроризмаас хамгаалах” нийгэмлэгийн дарга, Мохзамед Джайуси-Бригадын генерал, Палестин Улс, Ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга, Лукаш Кудлицкий-Польш Улс. Департаментийн олон улсын аюулгүй байдал хариуцсан захирлын орлогч, Барбара Флеммих-Автри Улс, Олон улсын бүс нутгийн эрүүгийн хууль тогтоох Удирдах газрын дарга, Петер Бак-Словак Улс, Аюулгүй байдлын бодлогын удирдах газрын захиралын орлогч, Рикордо Прато-Кутиньо-Уругвай Улс, Дотоод хэргийн сайдын ахлах зөвлөх, Абдулайе Фаль-Хошууч генерал, Сенегал Улс, Цагдаагийн дарга, Илир Кулла-Албани Улс, Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Марьян Грудник. Словак Улс, Департаментын дарга, Зураб Майсурадзе. Грузин Улс, Терроризмын эсрэг төвийн даргын орлогч, Равшан Бобобеков-Узбекстан Улс, Департаментын дарга, Мартин Давид- Австрали Улс, Төрийг Терроризмаас хамгаалах Холбооны агентлагын олон талт болон хоёр талын харилцааны удирдах газрын дарга, Хайтам Манассра-Палестин, Ардчилал ба хүний эрхийг хамгаалах хэлтсийн дарга, Денис Шенел. Бригадын генерал, Франц Улс, Зэвсэгт хүчний захирагчийн туслах, Коун Лансина, Бригадын генерал, Мали Улс. Ерөнхий Штабын даргын орлогч, Ихор В.Репешко-Хошууч генерал, Украйн Улс, Департаментийн цагаачлал, иргэний асуудал хариуцсан захирал, Анда Орцарда, Латви Улс. Департаментын захирал, Хозе Оскар Гарсия Батте, Хурандаа, Колумба Улс, Тусгай ажиллагааны нэгтгэлийн захирагч, Константинос Соулие-Грек Улс, Афины префектурын Ерөнхий командлагч, Лариса Радонович-Черногор Улс, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах удирдах газрын Захирал, Джунианна Хафстайн-Исланд Улс, Цагдаа-хууль зүйн хэлтсийн Захирал, Разван-Хоритиу Раду-Румын Улс, Төрийн нарийн бичгийн даргын туслах, Манистр Владимар Титоренко-ОХУ-ын ГЯ-ны Удирдах газрын орлогч дарга, Абдулла Абдулла-Палистин, Улс төрийн хорооны дарга, Александр Самофалов-Хурандаа. Казакстан Улс, Гадаадад боловсон хүчин бэлтгэх Ерөнхий удирдах газрын даргын орлогч, Мохамед Абдель Садек-Хурандаа, Египэт Улс, БХЯ-ны цэргийн тагнуулын дарга, Сезар Инасиу. Португали Улс, Үндэсний захирлуудын зөвлөх, Осман Металла-Албани Улс, Парламентын гишүүн, Юри Сайлентал- Эстон Улс, ГХЯ-ны Тамгын гарын дарга, Фердинанд Оджаков-МAC Улс. Цэргийн аюулгүй байдал, тагнуулын албаны дарга, Дан Плавиту-Бригадын генерал, Болгар Улс, Цэргийн тагнуулын Захирлуудын даргын орлогч, Сами Муссалла-Палистин, Дүүргийн захирагч, Нелсон Владимир Канас Крус-Сальвадор, Үндэсний иргэний цагдаагийн гэмтхэрэгтэй тэмцэх төв, Мохамед Нифауи-Комиссар, Морако, Терроризтай тэмцэх удирдах газар, Ева Шултеис-ХБНГУ-ын Холбооны тагнуулын төвийн Удирдлагын дарга, Жан Франсуа Клэр-Францын терроризмтай тэмцэх департаментийн захирлын орлогч, Руди Веестэрен-Белгийн ГХЯ-ны тусгай төлөөлөгч, Цагаачлал хариуцсан элчин сайд, Рашид Качи-Францын Ерөнхийлөгчийн зөвлөх, С.Д.Прадхан-Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Тагнуулын нэгдсэн хороон дарга, П.Смисс-Ази номхон далайн Аюулгүй байдлын судалгааны төвийн Захирал, Хорс Шмалфельд-Жорж Маршалын нэрэмжит Европын аюулгүй байдлын судалгааны Төвийн захирал, В.А.Собалев-ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын Нарийн бичгийн дарга, Х.Упадъя-Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Тагнуулын нэгдсэн хороон дарга, Фрэнк Ридэр-АНУ-ын дотоод аюулгүй байдлын яамны Мэдээллийн тагнуулын удирдах газрын дарга, Максим Тандоне-Францын Ерөнхийлөгчийн цагаачлалын асуудал хариуцсан зөвлөх, Назаров Владимар Павлович-ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч, Чое Санг Сун-БНАСАУ-ын Нийгмийн судалгааны Азийн холбооны Ерөнхийлөгч гэсэн нэрсийн урт цуваа байна.
    Хоёр. Хамтран ажиллах шинэ боломж бүрдүүлсэн
    ҮАБЗ-ийн ажлын алба байгуулагдаад Монголын бүх 20 аймгийн засаг дарга, ИТХ-ын ажил, энэ хүрээнд бүх 320 гаруй сумын Засаг дарга, ИХТ-ийн дарга, Тамгын газрын ажил, Сургууль, дотуур байр, эмнэлэг, цагдаагийн төлөөлөгчийн ажилтай танилцаж мэдээллийн сантай болсон. Сум болгоны иргэдийн эрүүл мэндийн байдал, өвчлөлийн онцлого, сургуулиудын сургалтын явц, сурагчдын дотуур байрны нөхцөл, гэмт хэрэг эрүүгийн нөхцөл байдал, цагдаагийн албан хаагчдын амьдрал ахуй нөхцөл, ажиллагааны байдлыг нарийвчлан мэддэг байлаа.
    Хилийн бүх отряд, застав, хилийн бүх боомтууд, Гаалийн газар, хэлтсүүд, МХЕГ-ын бүх нэгжүүд, Зэвсэгт хүчний бүх анги нэгтгэлүүд, АЭХын салбарууд, ШШГЕГ-ын бүх хорих ангиуд,ын ажилтай биечлэн танилцсан билээ. Энэ бол асар их хугацаа шаардсан томоохон ажил байсан бөгөөд Монгол Улсын ҮАБЗ-ийг бодит үнэн, зөв мэдээллээр хангахад их үүрэг гүйцэтгэсэн юм.
    Бүх аймгууд, орон нутаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж дүгнэлт хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход чигэлсэн. Энэ зорилтын хүрээнд орон нутаг дахь байгууллагуудын үйл ажиллагаанд ҮАБ-ын үзэл баримтлал, ҮАБ-ын тухай хууль, тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцах, зөвлөлгөө өгөх, орон нутаг дахь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлс, тэдгээртэй тэмцэх арга зам, хамтын ажиллагааны стратеги, тактикийн талаар зөвлөлдөх, тулгамдсан асуудлуудыг хамтын хүчээр шийдвэрлэх арга замыг тодорхойлох, үндэсний аюулгүй байдлыг хангах талаар зохиож буй ажлыг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулсан.
    Аймгийн цэргийн штабын дарга дээр төвлөрсөн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг бий болгож, жилийн хугацаанд хамтарч хийх ажиллууд тодорхой болсон. Ялангуяа гамшигийн үед хамтарч ажиллах төлөвлөлт бий болсон. Дараа нь орон нутаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хооронд марш-тактикын тэмцээн хийгдэх болсон нь хамтарсан ажиллагаанд ач тусаа өгсөн билээ. Энэ нь өргөжсөөр хүчний байгууллагуудын аварга багууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд хүчээ үздэг болж уламжлан хийгдэх болсон.
    Монгол нутагт ард иргэд нь тайван амгалан ажиллахад орон нутгийн орчин, төрийн албадын үйлчилгээний чанарт бид илүү анхаардаг байсан. Тийм учраас байгаль орчны бохирдолт, түүнд үзүүлж байгаа хүчин зүйлийг цаг алдалгүй мэдэрч ажиллахад илүү анхаарах болсон билээ. Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа хамтран ажиллах шинэ боломжийг бидэнд олгож байлаа.
    Д.Жаргалсайхан

    djmedia:84
  • Зураг түүхийг авч үлдэнэ-16 Сансар судлалын музейд зочлов.

     

    ОХУ-ын Калуга мужид очсон юм. Тэнд сансар судлалын эцэг гэж нэрлэгддэг Циолковскийн гэр музейг үзэж, түүнээс холгүй орших дэлхийд гэж тооцогддог сансар судлалын музейг үзсэн билээ. Ингэж явахдаа тэр болгон хүнд олдоод байдаггүй, хүн төрлөхтний сансар судлалын түүхийн нэг жимээр аялж явсан байдаг.
    Энэ мужид байдаг Обменьск хотод тэр үедээ дэлхийд цөөхөнд тооцогддог хамгийн гүнд байрладаг судалгааны төвийн тухай танилцуулж билээ.
    Би цэргийн хүний хувьд Монголын ард түмний сайн танил, Халх голын дайны байлдааны ажилагааг удирдсан, Цэргийн нэрт жанжин маршал, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Г.К.Жуковын төрсөн гэр музейгээр орох санал өгч, аялах маршрут ялимгүй хазайгаад их жанжины төрсөн гэр музейд очсон юм. Цэргийн бид чинь нэрт жанжины дурдатгалыг олон дахин уншиж, бараг цээжилсэн шахуу байдаг байжээ.
    Би тэр үед дурдатгалыг нь олон дахин уншсан болоод тэрүү ЗХУ-д маршал Г.К. Жуковын гэр музейг их л сүрлэгээр төсөөлж явдаг байсан. Гэтэл газар дээрээ манай эндэхээс ч жижиг элдэв чимэггүй ганц байшин байж билээ. Түүнээс хойш дахин очих боломж олдоогүй. Хожим улаан талбайн дэргэд их жанжины хөшөөнд дурсгалын зурагаа авахуулсан.
    Сансар судлалын талаар өвөрмөц музейтэй орон бол БНАСАУ билээ. Тэр нь Пхеньян хотын Шинжлэх ухааны ордоны сансар судлалын музей юм. Дугуй бөмбөгөр дээвэртэй музейн хамгийн дээд давхарын танхимд ороход од, гарагсдын байршил тэнгэрт түгэж, хаана ямар гараг, эрхэс байдаг тухай бодит байдлаар харуулсан байдаг. Тэгээд хүн төрлөхтөн сансар огторгуйг хэрхэн эзэмшиж байгаа тухай түүхийн кино дурсамж гарч, БНАСАУ сансар судлал хэрхэн хөгжсөн, эх нутгаасаа сансрын хөлөг хэрхэн хөөрч, гараг ертөнцөд дүүлэн одсоныг үзүүлдэг.
    2007 онд БНАСАУ-д хийсэн аялалын тэмдэглэлд “Сансрын техникийн ололт амжилтын тухай үзэсгэлэнгийн танхим руу цахилгаан шатаар очно. Сансрын хиймэл дагуулын түүхтэй танилцаад төв хэсэгт байрлах суудалд сууна. Танхимд гэрэл унтарч тэнгэрт одод түгэв. Дэлгэц дээр солонгосын пуужин үзэгдэж, хөдөлгүүр асан пуужин хөөрөх агаад тэнгэрт дүүлэн сансар огторгуйд харван орж, хиймэл дагуул болон оддын дунд шингэнэ. Тэнгэрт байгаа гариг, оддын байрлал онцлагыг тусгасан энэ үзвэр нь нэн сонирхолтой байлаа. Энэ бол миний хувьд Оросын Москва, Калуга хотод байрладаг сансар судлалын музейн дараа үзэж байгаа сансрын тухай гуравдах музей, үзэсгэлэн байлаа. Музейд одод гариг эрхэсийн талаар тодорхой мэдээлэлийг нүдээр харах боломжтой юм.” Гэж бичжээ.
    Санамсаргүй гэж хэлж болохоор тохиолдол юм, дэлхийд сансар судлалын талаар гурван улсад том музей байдаг гэсэн, түүний хоёрыг нь үзэв. Одоо АНУ-д байдаг музей үлдлээдээ гэж бодож билээ.

    djmedia:83
  • Зураг түүхийг авч үлдэнэ 15 “Төрөөс хилийн талаар бахимтлах бодлого, хил Орчмын хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт

     

    Эрхэлсэн ажил, албандаа амжилттай ажиллаж байгаа хамт олонд Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн ажлын албаны нэрэмжит шагнал, албан тушаалтан, албан хаагчдад 2 сая төгрөгийн мөнгөн шагнал болон дурсгалын зүйлээр урамшуулсан.
    Энэ хүрээнд ХХЕГ-ын харьяа хилийн цэргийн отряд, заставуудын үйл ажиллагаатай бүрэн хэмжээгээр танилцсан билээ.
    Монгол Улс, ОХУ-тай 1958, 1976 онд хоёр талын хилийн гэрээ байгуулж, 2002 онд 3485 км урт хилийг хамтран шалгаж тодотгосон бөгөөд энэ хэсэгт өндөр уул, уулархаг, ой мод бүхий онцлогтой хил хамгаалалтын үйл ажиллагаа явагдаж байв.
    Монгол Улс 1962 онд БНХАУ-тай анх удаа 4676.8 км урт хилийн шугамыг тогтоож, 1973 онд НҮБ-д албан ёсоор бүртгүүлжээ. Уг хилийн шугамыг 1982-1984, 2001-2004 онд хамтран шалгасан бөгөөд тал хээрийн, говь цөлийн, дов толгодын бүхий газар зүйн байршил бүхий хил хамгаалалтын үйл ажиллагаа явагдаж байна.
    Хил хамгаалалтыг Монгол Улсын төрөөс хилийн талаар баримтлах бодлого /2002/, Монгол Улсын Хилийн тухай хууль /1993/, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал /1994/, хилийн дэглэм, хилийн боомтын асуудлаар хөрш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр баталгаажуулан хил хамгаалах байгууллагын хүч хэрэгсэл, ард иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж байна.
    Тэр үед Увс, Завхан, Хөвсгөл аймгийн хойд нутаг ОХУ-тай хил залгаа хэсгээр хил дамжсан малын хулгай, түүнтэй холбоотой хилийн зөрчил байнга гарах болсон. Эдгээр аймгуудын удирдлага, сумын засаг дарга нар, ХХЕГ-ын отряд, заставын дарга болон цагдаа, тагнуул, онцгой байдлын алба оролцсон хамтарсан зөвлөгөөн хоёр удаа хийгдлээ. Энэ зөвлөгөөнд яригдсан асуудлын ажил хэрэг болгох талаар хамтарсан шийдвэр гаргаж хэрэгжүүлж ажилласан. ОХУ-тай холбоотой асуудлыг ОХУ-ын ҮАБЗ-ийн албадтай Монгол Улсын ҮАБЗ-ийн ажлын албанаас хийсэн ажлын уулзалтуудад ярилцаж байсан.
    Монгол Улс, ОХУ-тай хил дээрх хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн ажиллаж байгаа боловч ОХУ нь хилээр монголын иргэдийн нэвтрүүлэхдээ авч гарах ачаанд хязгааралт тогтоосон нь хил орчмын иргэдийнн худалдаа хамтын ажиллагаанд бэрхшээлтэй байдал бий болсон байв.
    Улсын хил, түүний хамгаалалт нь дан ганц хил хамгаалах байгууллагын хүчээр шийдвэрлэгдчих нэг талын арга хэмжээ биш, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоо шаардагдсан цогц том асуудал бөгөөд зайлшгүй төрийн бодлогоор, төрийн оролцоотойгоор зохицуулагдах шаардлагатай юм.
    Хил орчмын нутаг дэвсгэрийн хүн амын суурьшилгүй, эзэмшилт багатай нутгийн стратегийн ач холбогдол бүхий байгалийн нөөц баялгийг төрийн хяналтад байлгах, хамгаалалтад авах замаар түүнийг хууль бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх;
    -Улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны зохицуулалт, уялдаа холбоог сайжруулах, боловсронгуй болгох; Эрх зүйн орчныг байнга боловсронгуй болгож, цаг үе, цагийн байдалтай уялдуулан хилийн холбогдолтой хууль, тогтоомж, гэрээ, хэлэлцээрийг шинэчлэн сайжруулж байх;
    -Нийгмийн дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлэх замаар хилийн бүс, зурваст иргэд, хилчид тогтвортой суурьших нөхцлийг бүрдүүлэх;
    -Зам харилцаа, холбоо, тээвэр, цахилгаан, хилийн инженерийн төхөөрөмжлөл зэрэг хил хамгаалалтад төдийгүй, ард түмний аж амьдралд нөлөөлөхүйц дэд бүтцийг хөгжүүлэн улсын хилээ баталгаажуулахын зэрэгцээ улсын хил хамгаалалтын таатай нөхцлийг бүрдүүлэх;
    -Монгол Улсын төрөөс хилийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, түүнийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн оновчтой үндэслэлтэйгээр тодотгох, шинэчлэх зорилгоор суурь судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг өргөжүүлэх улмаар хил судлалын салбар шинжлэх ухааныг хөгжүүлж улсын хил, түүний хамгаалалттай холбоотой асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх, эрх зүйн болон тогтолцооны оновчтой байдлыг тодорхойлох, үр ашигтай ажиллах төсөл боловсруулан хэрэгжүүлэх;
    -Хилийн боомтод ажиллах хяналтын албадын үйл ажиллагааг нь уялдуулан, нэгдсэн зохицуулалтад оруулах замаар хилийн боомтын үйл ажиллагааг боловсронгуй болгох;
    -Хилчдийн гэр бүл ажил, хөдөлмөр эрхлэх, үр хүүхдүүд нь сургуульд суралцах, соёлын болон эмнэлэгийн үйлчилгээнд хамрагдах зэрэг нөхцөл бололцоог буй болгож хилчид тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах нийгмийн баталгааг хангах;
    -Монгол Улс дан ганц хилчдийн хүчээр хил хамгаалах аргагүйгээс хил орчмын иргэд, өөр бусад нутгийн иргэдийг гэрээгээр хил хамгаалалтад оролцуулах, хөхүүлэн дэмжих, урамшуулах, тэнд суурьшин амьдрах эрх зүйн таатай орчин, эдийн засгийн хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
    -Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, байгалийн гамшиг, хүн малын гоц халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, хил орчмын нутаг дэвсгэрт хүмүүнлэгийн болон экологийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хил залгаа болон бусад орнуудтай хамтран ажиллах;
    -Улсын агаарын хилийн хяналтыг боловсронгуй болгоход чиглэсэн дэвшилтэт техник, хэрэгсэлийг нэвтрүүлэх;
    -Одоо хилийн зурваст байгаа инженерийн байгууламж, зам харгуй, холбоо дохиоллын хэрэгслийг боловсронгуй болгон сайжруулах, шинэ дэвшилтэт техник, технологийг өргөн нэвтрүүлж, шинэчлэлт хийх;
    -Хил орчмын нутаг дэвсгэрийн хүн амын суурьшилгүй, эзэмшилт багатай нутгийн стратегийн ач холбогдол бүхий байгалийн нөөц баялгийг төрийн хяналтад байлгах, хамгаалалтад авах замаар түүнийг хууль бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх;
    -Улсын хил хамгаалах байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлж, ямар ч нөхцөлд улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах чадвар бүхий нэгдмэл бүтэц зохион байгуулалттай байлгах явдал юм.
    Цаашид бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд:
    Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч ХХЕГ-ын удирдлагад хоёр удаа биечлэн уулзаж үүрэг, даалгавар өгсөн боловч түүний биелэлт хангалтгүй энэ талаар хариуцлага тооцох хэмжээнд хүрсэн байна.
    Хоёр. Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах ажилтны уулзалтыг ҮАБЗ-ийн ажлын алба, ХХЕГ-тай хамтарч зохион байгуулах, энэ үеэр аймгуудын прокурор, шүүхийн байгуулагтай хамтарч баруун аймгуудын хилийн цэргийн сахилгын талаар бүсийн зөвлөгөөнийг хийсэн.
    Гурав. Хил хамгаалалтад ажиллаж байгаа офицер ахлагч нарын сургалт, ялангуяа хүний хөгжлийн асуудлыг муу анхаарч ирсэн явдал гэж үзэж байна. Цаашид хил хамгаалалтад ажиллагсадыг таван жил дутам системт сургалтад хамруулж байх, энэ үеэр аттистатчилах шалгалтад хамруулж, албан хаагчид өөрсдөө бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх талаар шаардлага тавьж ажиллаж сурах, нөгөө талаас Удирдлагын Академи, Батлан хамгаалах их сургууль, Цагдаагийн Академи, Хилийн цэргийн дээд сургуулийн багш нарын бүрэлдэхүүнтэй сургалтын баг ажиллаж системт сургалтыг заадаг байх санал дэвшүүлсэн. Хойд бүсийн сургалтын төвийг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг хотод, Зүүн бүсийн сургалтын төвийг Дорнод аймгийн Чойбалсан хотод, Өмнөд бүсийн сургалтын төвийг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байрладаг хилийн ангид төвлөрүүлж, Говь-Алтай, Сэлэнгэ аймгуудын хилийн хороод сургалтыг бие даан зохион байгуулах боломжтой гэж үзсэн.
    Дөрөв. ХХЕГ-ын боловсон хүчнийг бэлтгэх нэгдсэн тогтолцоог улам боловсронгуй болгох, энэ шаардлагаас Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх мэргэжлийн чиглэлээр Хилийн дээд сургууль, хуулийн мэргэжлээр Цагдаагийн Академи, цэргийн зэвсэг, техникийн инженер, холбоо, авто, ар тал хангалт зэрэг мэргэжлээр Батлан хамгаалах их сургуулиар улсын төсөв, нэгдсэн захиалгаар мэргэжилтэнг бэлтгэж байх, Удирдах ажилтны давтан курсыг ОХУ-ын цэргийн Академи, дээд сургууль, Батлан хамгаалахын их сургуулийн Удирдлагын Академид хийж байх,
    Тав. Хил хамгаалалтын стратеги, тактикын үйл ажиллагаанд шинэчилэлт хийх зайлшгүй шаардлагатай болсон байна. Энэ шаардлагаас уялдан ХХЕГ-ын отрядын захирагч нараар олон жил ажилласан хүмүүсээр хил хамгаалалтын орчин үеийн арга барил, тактикын өөрчлөлтөөр бүтээл, туршлагыг бичүүлэх боломжтой юм.
    Зургаа. Хил хамгаалалтын зарим бүсэд орчин үеийн техник хэрэгсэл, технологоор хангах ажлыг яаралтай хэрэгжүүлэх, үүнд Замын-Үүд, Буянт-Ухаа, Алтанбулагын Шалган нэвтрүүлэх үйл ажиллагаанд паспорт шалгадаг орчин үеийн техник, технологоор бүрэн хангах асуудлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай. Терроризм, улс дамнасан гэмт үйлдлээс сэргийлэхийн хамт хилийн харилцааг өргөжүүлэх үүднээс хилийн боомтуудыг тохижуулах, хэвийн үйл ажиллагааг нь хангахад орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх олон улсын төсөл, хөтөлбөрт хамруулах ;
    Замын-Үүд, Буянт-Ухаа, Алтанбулагын хилийн ангиудын шаардлагатай хэсгүүдийг камераар хянах боломжийг судлаж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай.
    Хилийн харуулын цамхагыг Монгол улсын зарим байгуулагад хийсэн байгааг туршлага судлан өөрийн нөхцөлд тохируулан сайжруулж хэрэглэх боломжийг судлаж хэрэгжүүлж эхлэх боломжтой юм.
    Долоо. ХХЕГ-ын заставуудын авто паркын шинэчилэлтийг хийх асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, ингэхдээ газар зүйн байршил, улирлын цагийн байдлыг нарийн тусган автотехникийн хангалтын судалгаа хийж тусгах шаардлагатай.
    Найм. Хилийн заставуудад амьдарч байгаа хүүхдүүдийг сургуулийн өмнөх насны сургалтад хамруулах асуудлаар Хүүхдийн төлөө үндэсний төв, бусад төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах асуудлыг шийдвэрлэх боломжтой байна.
    Тэр үед дэвшүүлсэн асуудлуудаас амьдралд биелэлээ олсон нь одоо дүгнэхэд боломжтой мэт санагдах юм.

    djmedia:82
  • ИТГЭЛ ТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД

    Түүхийн бол багахан, хүний бол байгагүйд тооцох таван жил бидэнд цөөнгүй сургамжийг үлдээв. Нэгдэх бол хямд зүйл биш, асар их үнээр олдоно гэдгийг харууллаа.
    Миний хувьд амьдралынхаа таван жилийг Мөнх тэнгэрийн үзэл, монгол бөөгийн төлөө бүтэн зориуллаа. Шаардлагатай санхүүжилтийг өөрөөсөө гаргаж ажиллаа. 
    Хамгийн гол нь ажиллах их урам зориг өгч байсан Монголын бөөгийн төлөө зүрх сэтгэл нь цохилж, зүтгэж туслаж явсан олон сайхан “Тэнгэрийн улаач” нартаа баярлаж байна. Энэ их урам зоригыг хайрласан та бүхэнгүйгээр бартаат замыг туулж чадахгүй байсан. Монголын мөнх тэнгэрийнхээ төлөө, бөөгийн төлөө ингэж зүтгэх хувь заяа та бидэнд тохиожээ. 
    МБНЭ-ийн үйл ажиллагааг жигдрүүлэхийн төлөө цаг хугацаа, бие сэтгэл, хөрөнгө мөнгөө хайрлалгүй зүтгэсэн Монгол бөөгийн Их дархан Удган Д.Батчулуун, Дархан Удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, П.Батжаргал, Г.Болд, Ч.Дангаасүрэн, Э.Балжир, Д.Нямдаваа, П.Ганболд, Их Удган Г.Гэрэлтуяа, Б.Бадамсүрэн, В.Жавзансүрэн, Тэргүүн дээд зайран Н.Баярсайхан, Тэргүүн зайран Ж.Өсөхбаяр, Г.Ялалтбаатар, тэргүүн Удган Я.Мөнгөнсувд, Б.Нанжаа, Н.Даарий, Монгол бөөгийн удган Б.Солонго, Т.Баттогтох, зайран Б.Батсайхан, шүтлэгтэн Бадам, Балжиймаа нарын түшиг тулгуур болсон хүмүүсийн туслалцаатайгаар бид амжилтанд хүрсэн.
    Хувь хүмүүсийн дусал дусал хувь нэмэр нийлж байж бидний их зорилго бүтнэ. Дусал дусал ус урсацыг, урсац, урсац нийлж горхийг, олон горхи нийлжголыг, олон голууд нийлж их мөрөнг, их мөрөнгүүд нийлж нуур, далайг сэлгэдэг билээ. Тэгэхлээр бага гэлтгүй хүн болгоны зүтгэлийн дэмээр бидний ажил урагшилж явна. Итгэл тээсэн он жилүүдийг бид хамтдаа өнгөрүүлсэн, цаашид хамтдаа үргэлжлүүлнэ. Бидэнд хийх ажил их бий.
    МБНЭ байгуулагдаад таван жил болжээ. Бид өнгөрсөн хугацаанд бие биенээ улам илүү мэддэг болж, зохион байгуулалтын хувьд бэхжиж, хуралдаж, харилцан ойлголцож сурчээ. МБНЭ байгуулж үйл ажиллагаа нэгтгэх гэж байхад нэг хэсэг нь салж одож, салаалж мөчирлөх, бутаргах гэж оролдов. Дараа нь тулхаггүй зарим нэгний болчимгүй үйлдэл, хийж байгаа ажлуудын эхлэлийг нурааж орхисон. Нэр төр, ашиг хонжоо хайгч зарим нэг нь бидний нэрийг ашиглах гэж оролдов.
    Хийсэн бүтээснийг үнэлэхийн оронд, хүний нэр төрд халдсан, гутаан доромжилсон, гэр бүлийн амьдралд нь орсон, хүйсээр нь холбон шоолсон, хийсэн бүтээснийг нь үгүйсгэсэн, тарааж бутраахын шаардсан, хүнийг шантраахаар цаг үеийн их шуургыг сөрж, тал талаас онилон буудах пулемётын гал мэт “үг”-ийн шүршээн дор явж ирэв. Гэвч бид шантрахгүй, ховоор ажил хийгчдэд ичиж амьдрах цаг үе иртэл нь зүтгэж ажиллах болно.
    Бидний дэлхий орчлон Азийн цээжинд орших жижиг улсаас хүн төрлөхтний итгэлийн гал гэрэлтэж, тэр зүгт хүний ертөнц шинэ эрэл хайгуулыг хийж байна. Тэр бол Монголчуудын хэлдгээр “Шинэ зүйл гэдэг бол мартагдсан хуучин зүйл байдаг” гэсэн үгэнд оршиж байгаа.
    Хүн төрлөхтөн шинийг эрэлхийлсээр хорин нэгдүгээр зуунд орсон. 
    Францын их зөнч Нострадамус “ирж буй 2000-н жил үргэлжлэх Бумбын эриний алтан босгонд Тэнгэрээс нэгэн их хаан энэ газар дэлхийд бууж ирнэ, гэхдээ тэр Монголд дахин заларна” хэмээн 500-гаад жилийн тэртээ айлдсаныг түүний ном бүтээлд буй олон дөрвөн мөртүүд нотолдог.Энэ зөгнөл нь “хэн нэгэн хүн, хэн нэгний залгамжлагчаар бус,харин их Чингис хааны үзэл санаагаар эргэж хүний ертөнц амьсгалах, амьдрах шаардлага урган гарсаныг хэлж байгаад болов уу,” хэмээн мунхаглан би бодов.
    Хүн төрлөхтний хөгжлийн манлайд яваа тэргүүлэгч гүрэн Америкийн ерөнхийлөгч асан Билл Клинтон “Өнөөдрийн хүн төрөлхтний хөгжил зогсонги байдалд орлоо. Энэ нь өнөөдөр дэлхийд улс төрийн сайн удирдагч байхгүй байгаагийн илрэл. Ер нь хүн төрөлхтний түүхэнд ганцхан улстөрийн удирдагч байсан нь Монгол Улсыг үндэслэгч их эзэн Чингис хаан байжээ. Тиймээс одоо дэлхий нийтээрээ Монголчуудаас болон Чингис хаанаас суралцах цаг нэгэнт болжээ ”гэж мэдэгдэв. Хэдхэн сарын дараа Монгол Улсад суугаа АНУ-ын элчин сайд Ж.Галт Монгол бөөгийн төлөөлөгчтэй уулзаж, Монгол бөөгийн өргөөгөөр зочилсон нь гадаадын элчин сайд нараас анхлан зочилсон түүхэн үйл явдал байлаа. Түүний дараахан Оксфордын их сургуулийн эрдэмтэн, судлаачид Монгол бөөгийн удирдлагуудтай уулзаж судалгааны ажил эхэлж байгааг мэдэгдсэн. АНУ-ын ерөнхийлөгч агсаны хэлсэн үг нь санамсаргүй зүйл байгаагүйг дээрхи явдалууд нотолж байна.
    Ойрмогхон хэдэн жилийн дотор цөөнгүй улс орнууд задран салж, шашин хоорондын асуудал хурцдаж, Афганистан, Ирак, Кувейт, Сирид дайны гал дүрэлзэж олон сая дүрвэгсэдийн нүүдэл өрнөв. Африкаас европт шилжих хүний их урсгал олон шинэ аюулыг өөртөө тээн авчирч байна. Иран, Умард солонгост тэсэрхэд бэлэн “торхтой дарь”, улс төрийн шийдэл хүлээж сууна.
    Европоор хэсүүчижлж явсан “хий үзэгдлийн манан” бодит биелэлээ олж хүн төрлөхтний нэг хэсэг нь хоёрзуу орчим жил тэрхүү үзэл, санаагаар зүг чигээ тодорхойлж амьдрав. Максизм, хүн төрлөхтний эрэл хайгуулын нэг тод жишээ болж сүндэрлэв. Социализмын бүтээн байгуулах ажил хүн төрлөхтөнд өөрийн гэсэн ул мөрөө үлдээв.
    Марксист онолыг өөрийн онцлогт тохируулан бүтээлчээр хөгжүүлж, их удирдагч Мао Зэдун, Дэн Сяопин, Си зинь пиннарын удирдлагаар Хятад улс, өнөөдөр дэлхийн тэргүүлэгч АНУ-тай өрсөлдөгч гүрэн болж тодорч байна. Бүх хүний ертөнц, улс орнууд энэ орны хөгжлөөс шим хүртэн амьдрахын төлөө зорьж, зүтгэж эрмэлзэж байна. Монголчууд, зарим нэг тэднийг яаж ч шүлсээ үсэргэж, хамаг муу муухайгаар хараагаад, тэднийг хөгжлийг зогсоож чадахгүй гэдгийг ойлгох хэргэтэй. Бидний өмнөд зүгт хил залгаа орших гүрэн, дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог хөгжингүй гүрэн боллоо. 
    Хүн төрөлхтөнд хөгжлийн бас нэг чиг хандлага, Лениний сургаалийг удирдлага болгосон Орос орон социалист хамтын нөхөрлөлийн орнуудын нэгдлийн манлайлагч болж нэгэн зууныг өнгөрөөлөө. Октябрын хувьсгалын зуун жилийн ойгоо өөр нэрээр нэрлэсэн тэд, улс орон даяр бүх нийтээр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Хэдий муугаар хэлэгдэн, олон нэр хаяг зүүж байгаач Лениний үзэл санаа, Орос орныг шинэ хүчирхэг гүрэн болгож чадсан юм. Задарч, салж, бутарч, хагарч байсан, нойрмоглон зүйрмэглэж байсан гүрэн, ичээнээс боссон баавгай адил, нэг л сэгсрээд өндийгөөд ирэв.
    Хүн төрлөхтний байгалын нөөцийн ихэнх орших, Орос орон дэлхийн тэргүүлэгчийн нэг болон тодрох цаг айсуй. Ийм хоёр гүрэнтэй Монгол улс хөршлөн оршиж байгаа нь юутай азтай хэрэг вэ?.
    Энэ хоёр улстай хөршлөн оршиж байгаа монгол улс “Ардчилсан” хэмээх өрнөдийн гүрнүүдийн замаар сонголт хийвээ. Хүн төрөлхтөн хөгжлийн ямар замаар явж байна, тэр бүхнийг өөрийн биеэр турших хувь заяа монголчуудад тохиожээ. Энэ бол жирийн бус тохиолдол байлаа. Ардчиллын замнал нь Монголчуудыг хувийн өмч дээр тулгуурласан, эрх чөлөөтэй сэтгэх, шашинг эрхэмлэн шүтдэг, хүний эрх чөлөөг дээдэлдэг нийгэм байгуулахад чиглэв.
    Маш богино хугацаанд, хорин таван жилд, хүн төрлөхтөний бүтээсэн түүхийн олон зуун жилийн ололтыг туулахыг оролдов. Бид феодалын зууныг товчилсон гэж ярьдаг байсантайгаа адил, капитализмын хамгийн харгис хатуу, зэрлэг үе, орчин үеийн чиг хандлага бүхий хөгжлийн замыг товчлон туулахыг зорив.
    Тэгээд монголчууд, мөнх тэнгэрээ шүтэж ирсэн 2226 жил, шарын шашины төрийн зонхилох шашин болтол хөгжүүлсэн 300, иссусын шашин эрчимтэй 25 жилийн алийг сонгох вэ гэдэг сонголтын өмнө ирэв. Хүний ертөнцөд бүгд л хорин тавийг сонгож байна. Гэвч ардчилал нь үнэн хэрэгтэй Монголчуудын хүсэж байсан тэр зүйлийг өгч чадсангүй. Монголд сошиалаар чиг хандлагаа тодорхойлсон, хуулийг “гууль” болгосон, цөөнхөд үйлчилсэн нийгэм тодорч байна.
    Хүн төрөлхтөн хөгжлийн эрчимтэй үе рүүгээ орлоо. Баялаг хаана байна, тэнд улс төр, эдийн засгийн эрчимтэй үйл явц өрнөж байна. Энэхүү өрнөл Монголд аль хэдийнээ орж иржээ. Улс оронд хөрөнгөтэй, хүчтэй, нөлөөлөл ихтэй гадны гуч гаруй янз бүрийн шашны байгууллага идэвхтэй ажиллаж, монгол хүний оюун санааг эзэмшихээр эрчимтэй зорьж байна.
    Гэвч харийнхан бидний нутгийг хамгаалахгүй, харийн сэтгэлтэн бидний нутгийг хайрлахгүй, тиймээс Монголоо Монголоор нь авч явах хариуцлагатай үүрэг Та бидэнд, Тэнгэрийн улаач нарт ногдож байна.
    Хөгжлөөрөө хоцронгуй нүүдлийн соёл иргэншилээ, сууршимал болгох туршилтийг туулсан, хүн төрлөхтний хөгжлийн бүх чиг хандлагыг өөрийн бие дээр туршсан монгол орон одоо хүнд хэцүү адармаатай цаг үедээ тулж ирээд байна. Тэгээд түүнээс гарах чиг хандлагыг хайж байна. Тэр нь тэгээд юу юм вэ ?

    /ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ/

  • Зураг түүхийг авч үлдэнэ 14 Халхын голын ялалтын 65 жилийн ойд оролцов.

    Халх голын ялалтын баярын өмнө тэнд босгосон япон цэргийн хөшөөнүүдийн асуудлыг шийдвэрлэж, Жуковын командын байрны тохижуулах ажил хийгдсэн байдаг. Зарим нэг хөшөөг засварлаж, нэрийг нь тодотгох ажил хийгдэв. Хөшөө болон дайчдын булшний зэсээр хийсэн нэр, бусад зүйлүүд тоногдож түүнийг будгаар зурж орлуулах ажил хийсэн байсан.
    Сумбэр сумын цэцэрлэгийн байшинд байрласан ОХУ-ын Эрхүү, Улаан-Үдээс ирсэн залуучуудын багтай уулзаж, харилцан дурсгалын зүйл солилцсон юм. Уулзалтын дараа дурсгалын зураг авахуулсан билээ.
    Халх голын гүүрээр гарч, Монгол Улсын баатар Чогдонгийн нэрэмжит заставаар зочилсон. Энэ заставын орчимд халх голын гол тулалдаан болсон Рамизовын өндөрлөн байдөг билээ.
    Отряд дээр зүүн аймгийн цэргийн штабын дарга, Онцгой байдлын газрын дарга, отрядын дарга зэрэг үндэсний аюулгүй байдлын хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга нартай уулзаж, санал бодлыг нь сонсож, ярилцсан.
    Халх голоос хилийн заставуудыг дайрч, буцахдаа цэргийн алба, ажил амьдралтай нь танилцсан. Мөн Сүмбэр, Эрдэнэцагаан, Онгоны отряд, Чойбалсан, Баяндэлгэр суман дахь цэргийн ангийн үйл ажиллагааг биечлэн танилцсан юм. Танилцсаны дараа зарим заставын барилгыг шинэчлэн барих асуудлыг хөндөж, шийдвэрлүүлсэн билээ.
    Д.Жаргалсайхан

    djmedia:78