Нялх үрийн хамгаалалтад
Алдар нэр хүртэж байгаа хүмүүн бол
Олон түмний хов живээс хамгаалж
Зарга үүсгэгчид бол
Далдуур элдэв зарга үүсгэхээс хамгаалж
Эл явууг шилэн хүзүү, зүрх, бүслүүрт голчлон хийнэ.
Бүслүүрээс доош явууг байрлуулахыг хориглодог
Явууны эзэн гомдоно гэж үздэг.
Мөн цөөн тохиолдолд оройд явууг хэрэглэх нь
Энэ нь хэлэх үг хурц
Хийх үйл арвин
Билэг оюун хурц
Бэхлэх үг нь бүтэн байг гэсэн
Өвгүдийн ерөөлөөр тэргүүнд залахыг зөвшөөрнөм.
Явууг амилуулах арга
Сарны гэрэлд рашаанд хийн хонуулах ажгуу.
Лусын эздийн шидээр
Саран ээжийн сүнсээр
Хайртай үрийн төлөө
Хамаг бүхний төлөө
Явуу таныг би төдий хугацаанд урин залж
Үр балчрийг минь хамгаалахыг хүсэж байна гэж хэлнэ.
Энэ хугацаандаа явууг долоон гарагт нэг удаа
Рашаанд тавьж байх ажгуу.
Явууны хугацааг хэлдэгийн учир
Явуунд гурван жилээс урт хугацаагаар
Амь нь шингэдэггүй
Энэ нь дээд хугацаа юм
Тиймээс өөрөө дэгднэм.
Category: Онгод тэнгэрийн айлдварууд
-
ЯВУУ ЯМАР УЧИРТАЙ, ЮУНД ИХЭЭР ХЭРЭГЛЭДЭГ ТАЛААР ?
-
БӨӨГИЙН ШИГИШЛЭГ
Товолсон өдөрөө тогтож 5 хантай гэрийн дайны урц босгоод шар тосоор тосолж орхиод маргааш өглөө мандах улаан нарнаар шигишлэгэ эхлэхээр болж .
Шигишлэгт орох зайрангын ээж нь удаг байсан байна тэгээд нэгэнт хүний эх болсон хойно хүүдээ санаа зож шөнө дөлөөр очиж баруун хатавчийг нь сийрэг болгоод усаар шавшиж норгоод мөлхөж гархаар нүх ухаад хөвдөөр дараад өглөө хүүдээ хэлж баруун хатавчинд суугаарай гэж шөнө хийсэн зүйлээ хэлж өгчөө товолсон цаг болж шигишлэгт орох бөө нарыг бүгдийг оруулан урцаа шатааж эхэлж утаа май их гал дүрэлзээд хоолой ам гашуу оргиж ихэл бөө нарч бөөлж ихэлж бөөн дуу орилоон гал гэдэг дүрэлзээд энэ үед нөгөө газарлуугаа зүтгээд мөлхөж ихэлж зүтгэсээр байгаад гараад ирж амьнаас хол боллоо гэх барагцаанд бөөлж ихэлээд л бараг хамаг түрүүн гач ирсэн болтой байна гэнэ . Зарим нь зад татан гар ч ирээд зарим нь түлэгдэж үхээдэл их хэцүү байсан гэдэг чадалтай нэг нь дүүлээд дүүлээд гараад ирдэг гэсэн иймэрхүү галын шигишлэгэ болдог байсан байна.
Shamanic Path -
ГАЛ ГОЛОМТЫН ТАХИЛГА, ЭЗЭН ТЭНГЭР
“…Дээрх мөн тэнгэрийг тэвшин төдийхөн бүхийгээс
Доорх этүгэн эхийг өлмий чинээхэн бүхийгээс
Сүн далайг чалчааг бүхийгээс
Өөд заяасан гал, галайхан ээждээ
Өөх тосыг өргөнөм билээ…” гэх мэт дуудаад архи сархад,өөх тос өргөдөг.Гал голомтын эзэн тэнгэр. Гал голомтын эзэн тэнгэр нь голомтын хулгана зүгт байрладаг учир гэрийн эзэгтэй нар цайныхаа дээжийг голомтын эзэнд буюу хулгана зүгт өргөдөг. Гал голомтын эзэн нь тэнгэрийг цочоохгүйн тулд дэргэд нь мод, түлээ хагалахыг ихэд цээрлэхийн дээр энэхүү эзэн тэнгэрийг ариунаар хүндэтгэн шүтэж байхын тулд гал руу ус, шүлс, элдэв муухай үнэр гаргах зүйлийг хийхгүй, хурц үзүүртэй юмаар чичихгүй, тогооноос хутгаар мах шорлог авахгүй, галын эхээр алхахгүй байх ёстой байв. Харин гал голомтын эзэн тэнгэрт архи сархад, өөх, тос зэрэг галын дөлийг хялбархан бадраах зүйлсийг өргөж түүнийг үргэлж баясгаж байх ёстой ажээ.
Гал тахих зан үйл. Зул сарын 23, 24-нд буюу өвлийн адаг сарын 30-нд гал голомтоо тахидаг уламжлал нийт монгол түмний дунд түгээмэл байжээ. Энэ нь галын бурхан Галайхан ертөнцөд залрах хийгээд өөд болон дэгдэж ажаарах үестэй холбоотой хэмээн домоглодог.
Гал тахих ёсны бэлтгэл. Айл бүхэн гэр орон, хашаа, хүрээ, хот хороогоо цэмцийтэл цэвэрлэх, тулганы доор элс асган засаж, индэр хэмээн нэрлээд тулга, тогоо тосгон бэлтгэснийг утаа шүүрдэх гэдэг. Галын тэнгэр маш ариун цэвэр орчинд залрах бөгөөд бузар буртаг, хир, тоос, яс тоорог тэргүүтнээс бузартах нь амархан тул хичээнгүйлэн ёсчилон үйлдвээс зохих ба галын тэнгэрийг бузартуулбал тотгор гамшиг нь үлэмж хэмээн цээр хориг сахидаг. Гал тахилгын бэлтгэл хийж, утаагаа шүүрдэхдээ усан ариутгал, гал ариутгал, салхин ариутгал, шороон ариутгал, модон ариутгал хэмээн таван язгуур махбодоор ухияал ариутгал үйлддэг.
Усан ариутгал хэмээгч нь усанд булхаж угаах хийгээд ухияалын хорхог тэргүүтэн олон зүйл бий. Гал ариутгал хэмээгч нь галын дундуур гаргах ба галаар төөнөн ариулах хийгээд арц, ганга, агь жодоо унгатган ариутгах тэргүүтэн олон зүйл бий. Салхин ариутгал хэмээгч нь арьс нэхий, ширдэг дэвсгэр, хивс, олбог талбаг, эсгий, дээл хувцсыг хэцэн дээр тээж, салхинд тавих тэргүүтэн олон зүйл бий. Шороон ариутгал хэмээгч нь хуу домбо, данх танх, тогоо шанага зэргийг торгон элсээр зүлгэж өнгөлөх тэргүүтэн олон зүйл бий. Модон ариутгал хэмээгч нь арц, жодоо түлж үнэрээр нь ариулах ба гавар, зандангийн үнэр шингээх тэргүүтэн олон зүйл буйн дээр саваа салбартал гөвж гөвшиж ариутгах нь түгээмэл байдаг.
Галын тахилганд өргөх шар халзан толгойт цагаан хонины өвчүүг галд хуйхлан, тогоонд ус хийгээд айраг сүүгээр ес дусааж цагаалаад, өвчүүгээ тогоонд үйж, гургалдай, шаант чөмөг, үхрийн өвчүүний хэрсэн, аман хүзүү, дөрвөн өндөр, хавирга, сээр, дал зэргийг давс хийлгүй чанахыг өвчүү өтгөрүүлэх гэж нэрлэдэг. Өвчүү өтгөрүүлэхдээ улаан махыг хар ус луу шууд үйдэггүй, эрхбиш айраг сүүгээр ес домнон цагаалж байж үйдэг заншилтай юм. Өвчүү өтгөрүүлэх үес заавал гургалдай чанадаг. Гургалдай гэдэг нь цагаан мах, найз, авид, авис, хошигног гэх мэт олон нэртэй бөгөөд амны хишиг буяныг арвижуулагч, өвс ургамлын сөл шим мөний тул хишиг даллагын хөнөгт байвал зохих идээ мөн. Өвчүү өтгөрүүлэхдээ давс хийж чангаруулдаггүй. Учир нь давс ерэн есөн гэмтэй нэг эрдэмтэй гэж хэлэлцэнэ.
Өтгөрүүлж болгосон өвчүүг тэвшинд гаргаж их гэрийн хоймроор нар зөв эргүүлэн ширээн дээр тавьж гар хуруугаа арц сангаар ахин дахин ариулж, ам хамраа алчуураар ороогоод хутгаа хөнгөн эргэлдүүлэн, үе мөчийг нь хөндөлгүй өөх махыг нь хайж яснаас нь салгахыг өвчүү цөмөх гэж нэрлэдэг. Өвчүү цөмөхдөө бүдэрхийг нь авч болохгүй. Харин хуримын өвчүү байвал бүдэрхийг нь авч үлдээдэг учир бий. Өвчүү цөмөхдөө ам хамраа алчуураар ороодог нь галын тэнгэр Галайханд өргөх өвчүүнд амьсгалаа шингээж болдоггүй учиртай гэнэ. Халуун амьсгалын уураа өвчүүний ясанд шингээчихвэл сүнс зайлж тэнгэрт халина хэмээх учир хянуур болгоомжтой үйлддэг. Өвчүү цөмөх хүн угаалгын хорхогт орж биеэ ариулсан байх ба арц, ганга, сангаар унгатгаж, гар хуруугаа ахин дахин ариулж, цэвэр ариуныг сайтар сахихгүй бол Галайхан хилигнэнэ гэнэ. Хурц хутгаар үе мөчийг нь хөндөж эсгэсэн тэмдэг өвчүү өргөж болохгүй. Өвчүү цөмсөн халим өөхийг нэгэн тавагт хийж галд өргөхөөр бэлтгэн тавьдаг.
Цар таваг дээр ам шар торго дэлгээд, цөмж хайсан өвчүүний ясыг өөд нь хандуулан тавиад галын хишиг, галын амс, галын боорцог, арц, хүж, хялгана, тос, шүүмэл чихэр, бурам зэрэг зүйл овоолон тавьдаг ба харин Ордос монголын Отог, Үүшин зэрэг нутагт болсон арвайн гурилаар сэрх балин гэж ямаа унасан балин засаж түүндээ алт мөнгөн цаасаар нар, сар хайчлан дэрсэнд хавчуулаад оройд нь хатгаж ембүү эрдэнийн зүйл хайчилж хийдэг. Зарим газар өнгө бүрийн торгон утсаар чимж үүнийгээ жолоо гэж нэрлэдэг. Олонх газар өвчүүний өмсгөл хэмээн элдэв бөс торгоны өөдсөөр ороох ба самбай хадгаар боох буюу хонь, ямааны сэмжээр ороож, торгон утсаар буюу хэлхий томсон хонины унгасан утсаар бүдэрхийнээс нь эхэлж ханан эрээдсээр эрж ороодог. Энэ зан үйлийг нийтэд нь өвчүү чимэх гэж нэрлэдэг. Шинэхэн цагаан ноосоор үзэмжтэйеэ ороосон шим, амт, чанар хотол төгссөн ариун өвчүү гэж гал тахих ёсны сударт чимсэн өвчүүг ийнхүү дурдсан байдаг.
Өвчүү өтгөрүүлсэн шөлөнд улаан чавга, үзэм, шүүмэл, шар тос, бурам, тутарга /цагаан будаа/ хийж болгосныг галын амс гэж нэрлэдэг. Галын амсыг суулга, сав, тавагт гаргаж авах ба гал тахих ёсны эрхэм хүндэт идээ зоог болно.
Гуулин суулга буюу тэвш, эсвэл даллагын хөнөгт галын амснаас хийж дээр нь цөмсөн өвчүүний мах, шагайт чөмөг, дал, хонины сүүл, дөрвөн өндөр хавирга, гургалдай зэргийг хийгээд чавга тавьж шар тосоор чавгыг мялаагаад дээр газар тавьж гал тэнгэрт өргөснийг галын хишиг гэж нэрлэдэг. Галын даллага авах үест галын хишигийг гартаа барьж хоёр гараараа даллан хишиг авдаг заншилтай бөгөөд гурван хоног гэртээ байлгаж байгаад хишигээ тогтоож хүртдэг юм.
Тулганы дөрвөн талд хүж өргөх буюу галын аман дахь ширээн дээр есөн зул бадраасныг галын сан гэдэг. Галын сан тавьж гал тулгыг ариутгахаас гадна гал тахих ёсны туршид ариун сан баагиж, сангийн судрыг уншиж дуудах бэлтгэлийг хангана. Галын аман дээр цагаан толог эсгий буюу хивс дэвсэж, явган ширээ засдаг. Ширээн дээр чимж ороосон өвчүүг цар дээр тавьж бүдэрхийг нь галын зүг хандуулан дэргэд нь шимийн архи ба хар архи хоёрыг зэрэгцүүлэн тавьж, нэг аяга айраг, нэг савтай дусаал /өвчүү өтгөрүүлсэн шөлний тосыг хамж аваад, шар тос, чихэр бурам, архи дарс хольсоныг хэлнэ/, халим /халимлаж эсгэсэн өөх/ бас нэг тавагт торго бөсийн цуудас хийж бэлтгэсэн байдаг. Эд бүхнийг галын тахил засах гэдэг.
Зул сарын хорин гуравны цагаан гэгээ тасрахын үед гал тахихаар бэлтгэсэн цэвэрхэн улаан бургас, хайлаас, хар шаваг зэрэг модыг нэгэн жигд жиргэн, тулганд хайрцаглан өрнө. Доор нь аргал ивэх ба хомоол урж тавиад ноцооход бэлэн болгож,тулганы зүүн талаар сөхрөн, тахилгын бэлтгэл хангах өөр өөрийн үүрэгтэй ажлыг гүйцэтгэхээр бэлтгэсэн байдаг. Гал тахилын судал дуудах лам буюу хар хүн баруун хойт хойморт завилан сууж, судраа дэлгэнэ. Гэрт ирсэн бүх л хүмүүсийн өмнө идээ будаа тавих ба цөм хормойгоо дэвсэн сөхрөн суугаад малгайгаа авсан байдаг Гал тахилгад оролцох хүмүүс монгол үндэсний ёст дээл хувцас, хутга бүс, эмэгтэйчүүд ууж, цэгдэгтэй байх ёстой. Галайхан тэнгэр галын хайчнаас айж ширвээдэг тул галын хайчаа ширдэг доогуураа нуусан байх хэрэгтэй.
Галын дэргэд түлээ мод хагалж болохгүй. Галын зүг хутга мэсийн зүйл хандуулан тавьж болохгүй. Галын өөдөөс алцайн сууж болохгүй. Галд бохир зүйл хийж түлж болохгүй. Өвчүү өтгөрүүлсэн шөлний хоргыг дэврүүлж, хиншүү хярвас гаргаж болохгүй. Галд сүү өргөж болохгүй. Галд ус цацаж болохгүй. Галд хувцасаа ээж хатааж болохгүй. Галаар тоглож болохгүй. Гал голомтын дэргэд хэрэлдэж, маргаж болохгүй. Галаа харааж зүхэж болохгүй. Галд хөлөө ээж болохгүй. Голомтын галыг дарж унтрааж болохгүй. Гал руу нулимж болохгүй. Галаа хөөрөгдөж асааж болохгүй. Гал руу гараараа чичиж, зааж болохгүй. Галд үснийхээ сэвийг хийж болохгүй. Эмэгтэй хүний буудал буусан бол гал тахилгад оролцож болохгүй. Голомтынхоо галын дэргэд биеэ угааж болохгүй. Гал уруу аяганы шавхруу цацаж болохгүй. Тахилгатай галд тамхины иш хаяж болохгүй. Эд бүхнийг галын цээр хэмээн нэрлэж цээрийн ёсыг ширхэглэн сахих бөгөөд нэгэнт галаа тахиж эхэлсэн бол цээрийг сахиж жил бүхэн тасралтгүй тахиж байх ёстой юм.
-
ТЭНГЭР САХИУСНЫ ДУУДЛАГА
Ахар насы минь уртатгаж
Алтан мэлмийдээн багтаана уу
Хөх тэнгэр хөвчилгэтэнгүүд минь
Хөрс Алтан дэлхий гүүцтэнгүүд минь
Хүйтэн хошуут малд минь
Хөшөө болж хайрла
Халуун хошуут малд минь
Хашаа болж мана
Ханат гэрт минь харж
Хадгалсан буяны минь манаглаж
Тоотой хэдэн толгойг минь
Тоглон харж, товчлон манаж хайрла
Уруултай амьтан уугаагүй
Улаан хонгор цайны дээж өргөж
Амтай амьтан амсаагүй
Амтат идээний дээж
Ширээ дүүрэн ямба
Ширдэг дүүрэн хунду тавьж
Ёсыг ёсолж
Ямбыг ямбалж
Хий хивис битэнгүүд минь
Хий салхин гүцтэнгүүд минь
Өргөн хормойгоо дэвсч
Өөхөн өвдгөө нугалж
Мөрт тань мөргөж
Замд тань залбирч байна
Заяа болсон тэнгэр сахиус минь
Харанхуйд минь гэрэл болж
Харцаганд минь живэр болж
Халтирсан газарт минь ивээлт болж
Харан сахиж яваат намайгаан
Харанхуй газар минь гэрэл болсон
Хан буурал тэнгэрүүд минь
Хурдан морины туурайнаас
Хурц жадын үзүүрээс
Зайлуулан соёрхож хайрла
Бүдүүн хус бөхөлзүүлж
Нарийн хус нахилзуулж
Ямба ёсы тань гүйцэтгэж
Яндар чимгий тань бүрэлдүүлж
Хошуутай билээв гэж өчиж байнав
Элгэн тал эмгэггүй
Толгой тал томуугүй
Тоотой насы минь
Товчилан харагтай
/1958 он. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ив багын ард Уйгур овогт 31 наст Даваажаваас тэмдэглэж авбаа. Харачинтай онгодоор бөөлдөг бөө. Эх нь Төмөрсүрэн удган, эцэг нь Маадын Ориг бөө. Уйгар онгодтой хүмүүн/ -
ЦУУДРЫН ГАЙХАМШИГ
Цуудрын зангилааг тэнгэрийн зангилаагаар зангидаж байсан. Энэ нь тэнгэрт зальбардаг, тэнгэр газрыг холбодог хүн хийдэг байжээ. Цуудар оролцдоггүй зүйл гэж байхгүй бөгөөд уул ус, овоо тахих, сэтэр сэргээх, сэтэр татахад ордог. Хадаг бол хүндэтгэлийн нэг зүйл боловч уул уснд хор уршигтай хэдэн жил өнгөрсөн ч байж л байдаг. Цуудар бол байгалийн жамаар уусан алга болдог учираас хүн байгальд ямар нэгэн хор уршиг байхгүй. Хадаг бол хүндэтгэлийн эд байдаг тиймээс хамаагүй газар хаяж, хамаагүй хүнд өгдөггүй.
Эрт дээр үеэс 4 төрөлийн цуудаг гол байр суурьтай байж ирсэн. Үүнд:
1. Цагаан цуударт эхийн цагаан сүү шиг ариун бүхэн, амьтай, амьсгаатай бүхэн орно
2. Ногоон өнгийн цуудар байгаль ээждээ
3. Хөх өнгийн цуудар мөнх хөх тэнгэр эцэгтэй
4. Улаан хүрэн цуудар альваа юмны амь нас, амь амьдрал бүх зүйлийг даатгадаг байжээ.
Цагаан цуудар сэтгэл нь цагаан, зам нь цагаан байх ба цагаан замтай байх тухайд нь цагаан цуударыг оруулж байсан. Ажил төрөл, амь амьдрал, уул ус гэх мэт бүхий л зүйлийг даатгахад ордог. Тэр тусмаа амьлуулсан 3 цагаан цуудар, 9 цагаан цуудар гэж байдаг. Цагаан цуударуудын ач тус их байдаг. Энэ цуудрыг хүн хэдэн үеэс үе дамжуулан хадгалж болдог. Цуудруудыг салаалж халгалж болдог. Өөрөөр хэлбэл өрх тусгаарлан гарч байгаа үр хүүхдүүдийн гэр бүлд таслан өглөг. Цуудар амьлуулах ёс гэж байдаг бөгөөд Хаварын эхэн сахын шинийн 9, зуны дунд сарын шинийн 9, намрын эхэн сарын шинийн 9, өвлийн эхэн сарын шиний 9нд цуудрын гайхамшигаар даллага авч байсан түүх бидний өвөг дээдэс болон түүхийн сударт бичээтээй байдаг. Энэ 9 болон 3 цуударт хэдэн ч үеэч даатгаж болдог. Ийм цуудартай айлд бүл нэмсэн тохиолдолд нэг ширхэг цуудар нэмдэг байсан. Амилуулсан цуудартай айлд муу муухай зүйл хургахгүй, ажил үйлс, хүн бүл нь бүтэн байдаг. Атаан сэтэр, бүх малын сэтэрт, хүн малын амь амьдрал, ам нас хүн байгалийн хүйн холгоог холбож байсан байна.
Цуударын урт нь 33 см, 71см, 77см, 81см, 99см өргөн нь 3см, 5см, 7см, 9см, 13см-аар амьдуулж байсан нь бидний өвөг дээдэс юутай гайхамшигтай байсан бэ?
Эрт үеэс л уул овоо, гал тахих зэрэг зан үйлд хадгыг хэрэглэж байгаагүй түүхтэй.
5 өнгийн цуударын гайхамшиг
Цагаан цуудар- Эхийн цагаан сүү шиг ариун
Цэнхэр цуудар- Хөх тэнгэр эцэгийг
Шар цуудар- Мандах нарны туяаг
Улаан цуудар- Галыг билэгддэг
Ногоон цуудар – Үндэстэй бүхэн ургаж төлждөг, байгаль дэлхий билэгддэг учиртай. -
НОЁО ЗӨНӨГ БӨӨГИЙН ОНГОДЫН ДУУДЛАГА1
Хийн тэнгэрийн оронгоос нааш
Хийсгэлэн үүлний газраас нааш
Хөгий Харганатыг эзэлсэн
Хэдэн үеийн сүлд болсон
Гэрэл буурал ээж минь
Авралыг бүрэн хайрла, хатуухан
Зөв замаар замна хайрхан
Зөөлөн нинжин орогтий хайрхан
Энэ сүү шиг цагаан морийг
Эцсийн бүлэгт цуглируулагтий хайрхан
Эзэнтэй соргог тэнгэрээсээ нааш
Булт бүрэн сонсогтий
Санасан бодсон хоёр өнгөнд
Босоо бугшмал эзэн бологтий
Буурал эхийн заяаг
Буянтай сайхан нартаас
Хуучин үеийг алдаагүй
Хойтын ёсыг дагаагүй
Хорвоо ертөнцийн өнгөнд
Хоттой бүлэг тэнгэрийг
Хуур хэнгэрэг хоёроос хоцорсон ч гэсэн
Хуучин ёсын залбирлыг
Алдаагүй залбирлаа гэж амины гэмшилгүй
Амьдын үйлс хасахгүй
Аврал магад хайрлагтий.
Алун гуу удган ижийн дуудлага
Ариг гол ундтай
Ар бууралд суудалтай
Арцат хэц дээр гүйдэлтэй
Алтан мутар тайгатай
Бүрэнхаан дуудлагатай
Минжин, Хөх, Хөгнөт, Малхант
Хамарт, Явдалт эргэлэгтэй
Сүх, Зэл, Ариг, Торлог
Алттайгаар шунгалагтай
Буурь цагаан
Буха хан гол доо тахилгатай
Хотой бүргэд сахиустай
Буриадаас ястай
Бодончуудаас гарвалтай
Ачихай бодонгууд овогтой
Хорилдойн охин Алангуу алдартай
45 настай
Цэн тогоруу унаатай
Цэрэг монгол заяатайдаа
Цэцэн Добу өвгөнтэй
Дэрсэг таван хүүтэй
Атхан соогоо өндийлгэн
Тэвхэр таван хүүтэй
Тэнгэр их заяагаа бодож
Бигүтэй, Билгүнэй, Бухахати
Бухасалжи, Бодон мундаг гэсэн
Хөх буха сахиусаар Бухахатгийгаа даатгасан
Хар буха санаж Бухасалжугаа даатгасан
Бодон сахиусаа санаж Бодончуу мундагаа даатгасан
Эвшээхэй нумаар хуяглаад
Эрчит сумаар багцлаад
Эвтэй байхыг харуулсан
Умайн 5 хөвгүүдээ
Удам ариухан
Угсаа хол
Ухаантай явагдаа. -
Тэнгэр, лус савдагийн даатгал
Шижир алтан дээвэртэнгүүд минь
Шил мөнгөн туур туургатангууд минь
Сүн далайг шалбааг байхад
Сүмбэр уулыг гүвээ байхад
Банчин богдыг банди байхад
Захын модыг зулзага байхад
Загал бугыг янзага байхад
Огторгуйд туулж
Одод мич мэт
Олон хонгор зон
Үр хүүхдээ
Алтан сугандаа хавчуулахыг
Асар дайчин тэнгэр мэд ээ
Хэлсэн хэртээ
Явсандаа ямбатай
Хүрсэн газраа хүндтэй
Хүслийг сэтгэгчлэн бүтээктээ
Арван зүгийн тэнгэрдээ
Арз барьсан газар ариудаж
Өгсөн наддаа архи болж
Өргүүлсэн тандаа нанчид болж
Сүү барьсан газар нь сүлэгдэж
Эрүүл мэнд, энх тунх болтугай
Эзэн лус савдаг минь
Есөн ес наян нэгэн цацлагатангууд
Тураг шувуун нисч хүрдэггүй
Туурайт морь хатирч хүрдэггүй
Туру Ховдын минь тэнгэрээ/1958 он. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ив багын ард Уйгур овогт 31 наст Даваажаваас тэмдэглэж авбаа. Харачинтай онгодоор бөөлдөг бөө. Эх нь Төмөрсүрэн удган, эцэг нь Маадын Ориг бөө. Уйгар онгодтой хүмүүн/
-
ОНГОД ТЭНГЭРИЙН АЙЛДВАРУУД НОМГОН ХАЙРХАНЫГ ТАХИВ
Эл өдөр хар үүлс, хурын ус арвинтай байсан ч тахилга эхлэх цагаар борооны үүл задгайран нүүж, бор толгодын толгой гэрэлтэж, тэнгэр цэлмэж, хүн ард амгалан байж үйл эхэллээ. Зан үйлийн хойно адуу, үхэр, хонь, ямаа гээд таван хошуу мал сүрэг сүргээрэй тахилгын газарт ирсэн нь ихэд билэгшээлтэй хийгээд үйлийн үр ундарч байгааг харуулав.
Мөн түүнчилэн зүг зүгээс жигүүрлэн нисэх шувууд Номгон хайрханы оройг дүүргэж саатан сүрийг үзүүллээ. Лус овоондоо заларч амар амгалан гоо төрхөө үзүүлсэн билээ. Дуудах бүх савдагууд минь
Дурсах бүх лусууд минь
Даатгах бүр сахиусууд минь
Долоон хар онгодууд минь
Ирэхдээ ивээлээ хайрла
Эргэхдээ энэрэлээ хайрла
Буцахдаа буянаа хайрла Харихдаа хишгээ хайрлаа
шөөг шөөг шөөг
2021.08.22 -
АТАА 5-Н ТЭНГЭР
Цуглуулагч Б.Амарсанаагийн хадгаламж.
Чингис хааны тахилгыг хориглосон цагт жижигхээн авсаархан болгоод нууцаар тахиж байсан ул мөр.
Чингис хааны 13 өвөг дээдэс буюу цуу алдраан түгээсэн хаад. Заан, луу, арслан, бар хөлөглөжээ.
Бүгд дээрээ шувуунуудтай. Хуяг дуулгуудыг нь ингэж шүтдэг байж дээ.
За тэгээд Атаа тэнгэрийн сантай нь тулгаад умашаарай.
Өвөр Монголын Ордосын Үүшин хошуунд Хатиганы Атаа тэнгэрийн тахилга байгаа боловч, энэхүү зураг нь хадгалагдаж үлдсэнгүй.
Монголчууд бид жаахан хичээхэд л сэргээх бүрэн боломжтой.
1r Хан Атаа тэнгэрийн сан
1v Ум А Хум хэмээн гурвантаа өгүүл. Ум Базар Амрида Гүндали Хана Хана Хум Пад.
Ум Сува Сидда Сарва Дарма Сува Шодда. Хоосонхүү болов. Хоосны агаарт сайн үнэрт төгөлдөр амтат тангарагийн эдээр бүтсэн, элдэв тахил нугууд, сэтгэлийн чанарт огторгуйн хязгаар лугаа сацуу дорно их далай болтугай.
Ум А Хум
Ум ариулахуй өмнө үүдний
Эрхэт Мөнх Тэнгэр тэргүүтэн
Ерэн есөн тэнгэр нар нөхөр сэлтээр энэ тахилын ариун оронд ирэн соёрх.
Ерөнхи амьтныг заяагаар үүдсэн
Егүүтгэл үгүй их хүчит Атаа хан тэнгэр нар нөхөр сэлтээр ирэн соёрх.
Ээ гайхамшигт дээд Хан Атаа тэнгэр нар танд залбиран ариулан тахимуй.
Хамаг улс нүгүүдийн бүгдийн заяагаар бүтсэн
Эндүүрэл (2r) үгүй ивээгч эрхэт Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Үл мэдэхүйг мэдүүлэн бүтээсэн
Алгасалгүй аврагч Асралт мөнх Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Өмнийн дээд ачит мөнх Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Өсөхөд өөдлүүлсэн
Баяжихад бататгагч
Буурахад нэмүүлэгч
Баатар хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Хан хүнд сахиус болсон
Харьт дайсныг доройтуулсан
Хамаг хүслийг ханган заяагч
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй
Түм түмээр түмлэн явагч
Туг болдоон засан засан явагч
Мянган мянгаар мянгалан явагч
Махан болдоон засан засан явагч
Хан атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Хөх луугийн хөгжилт (хөлөгт)
Хөх бор морьт
Хүйтэн болд (2v) илдэт
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Гүн их ивээлт
Хөнөөгч хөлчнийг хөрвүүлэгч
Хүчин хан атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Цагаан луугийн хөгжилт (хөлөгт)
Чин болд илдэт
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Цаглаш үгүй их ивээлт
Залигч (залилагч) зэтгэрийг зайлуулагч
Зуурдын хорлолыг чадагч
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Цаг цагт эргэгч
Цагаан сэтгэлтийг нөхөр болгогч
Чухал буян хишгийг арвижуулагч
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Өмнийн дээд
Эрхэт их
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Насад асрагч
Эл Этүгэн эрхэт
Эх тэнгэр нарт ариулан тахимуй.
Хамгийн дээд
Хан мөнх (3r)
Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Хамаг улсын сүлд болсон
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Хар бор морьт
Ган болд илдэт
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Тусах сумыг дуулга болгогч
Тос болсон дээл хувцсыг минь хуяг болгогч
Туст Хан Атаа тэнгэр нараа ариулан тахимуй.
Ирэх сумыг иргүй болгогч
Энэ дээл хувцсыг минь хуяг болгогч
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Халтирахад
Хайлаасан багана мэт
Хавирганаас минь тулагч
Шилжирэхэд
Сүвээнээс минь түвшитгэгч
Сүрт Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Шанаган чинээ чулуунд үл бүдрүүлэгч
Шанаган чинээ мөсөнд үл халтируулагч
Шалгадаг Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Хүр (3v) их дуут
Гүн их хүчит
Хүйтэн болд илдэт
Хөх мөнх Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Цахилгааны их биет
Цовоо бор морьт
Цод илдэт
Цогтой их ивээлт Хан Атаа тэнгэрт ариулан тахимуй.
Хархирах мэт их дуут
Хас мэт их биет
Харил үгүй ивээлт
Хан мөнх Атаа тэнгэрт ариулан тахимуй.
Ай Гайхамшигт их баатар Хан Атаа тэнгэр нарт ариулан тахисны хүчнээр
Аливаа зориг үйлс минь санаачлан бүтэх болтугай.
Ай Хан Атаа тэнгэр минь
Асрахуйгаар ирээд
Амгалангаар насад сахиж
Аль хүсэл нугууд бүгдийг бүтээн соёрх.
Галуу шувуу мэт зарлигт
Хан Атаа тэнгэр минь
Хацар сайтыг бариулагч
Харгам сайтыг эдлүүлэгч
Хан (4r) баатар Атаа тэнгэр минь
Хамаг зүйлийн үйлсийн буян хишгийг бүтээн соёрх.
Ард тавигч дээлийг минь элбэг болгогч
Аманд идэх идээ хүнсийг их болгогч
Аливаа уналгыг минь олон болгогч
Хан мөнх Атаа тэнгэр нар минь
Ахуйд дуурсах сайн нэр алдарт болгогч
Бартыг минь хоточ болгогч
Хан мөнх Атаа тэнгэр нар минь
Баян их өлзий хишгийг хайрлан соёрх.
Баатар билиг омог хүчин
Бадрангуйн шидийг хайрлан соёрх.
Өлзий хутаг хур мэт оршоод дэлгэрэх болтугай.
Түүхийн жимээр аялсан Танхай балчир -
Хан Атаа тэнгэрийн сан.
Одоо Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ -д хадгалагдаж байна. Гайхамшигтай гэж хэлэхээс ч өөр аргагүй.
1r Хан Атаа тэнгэрийн сан
1v Ум А Хум хэмээн гурвантаа өгүүл. Ум Базар Амрида Гүндали Хана Хана Хум Пад.
Ум Сува Сидда Сарва Дарма Сува Шодда. Хоосонхүү болов. Хоосны агаарт сайн үнэрт төгөлдөр амтат тангарагийн эдээр бүтсэн, элдэв тахил нугууд, сэтгэлийн чанарт огторгуйн хязгаар лугаа сацуу дорно их далай болтугай.
Ум А Хум
Ум ариулахуй өмнө үүдний
Эрхэт Мөнх Тэнгэр тэргүүтэн
Ерэн есөн тэнгэр нар нөхөр сэлтээр энэ тахилын ариун оронд ирэн соёрх.
Ерөнхи амьтныг заяагаар үүдсэн
Егүүтгэл үгүй их хүчит Атаа хан тэнгэр нар нөхөр сэлтээр ирэн соёрх.
Ээ гайхамшигт дээд Хан Атаа тэнгэр нар танд залбиран ариулан тахимуй.
Хамаг улс нүгүүдийн бүгдийн заяагаар бүтсэн
Эндүүрэл (2r) үгүй ивээгч эрхэт Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Үл мэдэхүйг мэдүүлэн бүтээсэн
Алгасалгүй аврагч Асралт мөнх Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Өмнийн дээд ачит мөнх Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Өсөхөд өөдлүүлсэн
Баяжихад бататгагч
Буурахад нэмүүлэгч
Баатар хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Хан хүнд сахиус болсон
Харьт дайсныг доройтуулсан
Хамаг хүслийг ханган заяагч
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй
Түм түмээр түмлэн явагч
Туг болдоон засан засан явагч
Мянган мянгаар мянгалан явагч
Махан болдоон засан засан явагч
Хан атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Хөх луугийн хөгжилт (хөлөгт)
Хөх бор морьт
Хүйтэн болд (2v) илдэт
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Гүн их ивээлт
Хөнөөгч хөлчнийг хөрвүүлэгч
Хүчин хан атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Цагаан луугийн хөгжилт (хөлөгт)
Чин болд илдэт
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Цаглаш үгүй их ивээлт
Залигч (залилагч) зэтгэрийг зайлуулагч
Зуурдын хорлолыг чадагч
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Цаг цагт эргэгч
Цагаан сэтгэлтийг нөхөр болгогч
Чухал буян хишгийг арвижуулагч
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Өмнийн дээд
Эрхэт их
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Насад асрагч
Эл Этүгэн эрхэт
Эх тэнгэр нарт ариулан тахимуй.
Хамгийн дээд
Хан мөнх (3r)
Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Хамаг улсын сүлд болсон
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Хар бор морьт
Ган болд илдэт
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Тусах сумыг дуулга болгогч
Тос болсон дээл хувцсыг минь хуяг болгогч
Туст Хан Атаа тэнгэр нараа ариулан тахимуй.
Ирэх сумыг иргүй болгогч
Энэ дээл хувцсыг минь хуяг болгогч
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Халтирахад
Хайлаасан багана мэт
Хавирганаас минь тулагч
Шилжирэхэд
Сүвээнээс минь түвшитгэгч
Сүрт Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Шанаган чинээ чулуунд үл бүдрүүлэгч
Шанаган чинээ мөсөнд үл халтируулагч
Шалгадаг Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Хүр (3v) их дуут
Гүн их хүчит
Хүйтэн болд илдэт
Хөх мөнх Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Цахилгааны их биет
Цовоо бор морьт
Цод илдэт
Цогтой их ивээлт Хан Атаа тэнгэрт ариулан тахимуй.
Хархирах мэт их дуут
Хас мэт их биет
Харил үгүй ивээлт
Хан мөнх Атаа тэнгэрт ариулан тахимуй.
Ай Гайхамшигт их баатар Хан Атаа тэнгэр нарт ариулан тахисны хүчнээр
Аливаа зориг үйлс минь санаачлан бүтэх болтугай.
Ай Хан Атаа тэнгэр минь
Асрахуйгаар ирээд
Амгалангаар насад сахиж
Аль хүсэл нугууд бүгдийг бүтээн соёрх.
Галуу шувуу мэт зарлигт
Хан Атаа тэнгэр минь
Хацар сайтыг бариулагч
Харгам сайтыг эдлүүлэгч
Хан (4r) баатар Атаа тэнгэр минь
Хамаг зүйлийн үйлсийн буян хишгийг бүтээн соёрх.
Ард тавигч дээлийг минь элбэг болгогч
Аманд идэх идээ хүнсийг их болгогч
Аливаа уналгыг минь олон болгогч
Хан мөнх Атаа тэнгэр нар минь
Ахуйд дуурсах сайн нэр алдарт болгогч
Бартыг минь хоточ болгогч
Хан мөнх Атаа тэнгэр нар минь
Баян их өлзий хишгийг хайрлан соёрх.
Баатар билиг омог хүчин
Бадрангуйн шидийг хайрлан соёрх.
Өлзий хутаг хур мэт оршоод дэлгэрэх болтугай.133Avirmed Mendbayar, Sumiya Gantumur Tseveen болон өөр 131 хүн
15 сэтгэгдэл
104 удаа хуваалцсан
Таалагдлаа
Сэтгэгдэл
Хуваалцах