Гэхдээ энэ нь зөвхөн сэжиг бүхий үйлчлүүлэгчид л хийдэг. Харин жижиг худалдааны төвүүдээр “Kарт уншихгүй байна” гэх нэрийдлээр таны картыг хоёр удаа уншуулж байгаа бол болгоомжлоход гэмгүй. Учир нь тухайн худалдагч, карт уншигч терминалаас таны хувийн мэдээллийг мэдэх боломжтойгоос гадна, таны картын дугаар, CVV код байхад л интернэтээр таны өмнөөс хялбархаан худалдаа хийчихэж болох юм. 2. Картны арын “CVV” код Картаар залилан хийгчдэд таны 16 оронтой картын дугаар, таны хувийн мэдээлэл, түүнчлэн таны картан дээрх CVV код байхад л, таны өмнөөс өлхөөн интернэт худалдаа хийчих боломжтой. Иймэрхүү луйвар хийдэг кассчид, худалдаа хийхдээ таны картны арын СVV кодыг тэмдэглэж авдаг байна. Түүнчлэн терминалаас таны хувийн мэдээлэл, картын дугаарыг бүрэн авах боломжтой гэнэ. Энэ нь банкны картнаас бэлэн мөнгө дээрэмдэх хамгийн түгээмэл хэлбэр юм.3. Аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах вэ? Худалдагч таны картыг хоёр удаа уншуулж байгаа эсэх, түүнчлэн ямар нэгэн зүйл тэмдэглэж авж байна уу гэдгийг анзаараарай. Хамгийн найдвартай арга бол картны арын 3 орон бүхий CVV кодыг халхлах наалт наах хэрэгтэй. Ингэх нь учирч болзошгүй санхүүгийн эрсдлээс таныг хамгаалах болно.
Category: Нийтлэл, ярилцлага
-
НОЁН УУЛЫН ХҮННҮ БУЛШНЫ ГАЙХАМШГУУД
Ийм л нутагт манай төр засаг алтны үндсэн ордод олборлолт явуулах эрх олгоод байна.
1912 онд Богд хаант Монгол Улсын нийслэл Өргөөгөөс хойш 130 гаруй км-ийн зайд орших Хараа голын эх Ноён уулын модон дунд Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван амны эхэнд олон хонхор байгааг алтны “Монголор” нийгэмлэгийн техникч А.Баллод /Болд ч гэдэг/ гэгч буриад эр олж харжээ.
Тэрээр алт хайж яваад Журамтын амны эхний том нүхийг ухаад үзтэл эртний булш илэрчээ. Энэ мэдээллийн дагуу Оросын ШУА-ийн шинжээчид ирэх гэтэл дэлхийн I дайн эхэлсэн учир ирэх боломжгүй болжээ. Үүнээс хойш 1924-1925 онд оросын судлаач П.К.Козловын удирдсан Монгол, Түвдийн газар зүйн шинжилгээний анги Ноён ууланд 200 гаруй булш байгааг тогтоосон байдаг.
П.К.Козловын экспедици Ноён уулын зургаан булшийг малтаж ховор олдворууд олж, түүнийгээ авч яван тухайн үеийн Ленинград /одоогийн Санктпетербургийн Эрмитаж музейдээ дэлгэсэн байдаг.
Археологчид энэхүү экспедицээрээ буга, сарлаг, барс дүрс хатгасан хатгамал ширдэг,торгон эдлэл, баатруудын нэхмэл дүр хөрөг, хаш чулуун чимэглэл, давтмал алт зэрэг байсан бөгөөд мөн бүдүүн цул нарсаар зааж газрын гүнд хийсэн оршуулгын хашлага авс, ваар сав, амуу будааны зүйлс олжээ.
1925 онд П.К.Козловын олдворуудын ач холбогдолыг тодорхойлуулахаар ЗХУ-ын ШУА-аас тусгай шинжилгээний ангийг Монгол руу илгээсэн байдаг. Тухайн экспедици Туул голын сав газраар явж 92 булш бүртгэн шинжиж, шинэ чулуун зэвсгийн үед холбогдох материал цуглуулж, Ноён ууланд булш малтаж Хүннүгийнх болохыг нь тогтоосон байдаг.
1927 А.Д.Симуков Ноён ууланд булш малтаж эсгий ширдэгний тасархай, ургамлын хээтэй давтмал алтны өөдөс, морины алтадмал хавтгай төмөрлөг дүрс,торгоны өөдөс, хятад бичээстэй чий будагтай аяга зэрэг сонирхолтой эд өлгийн зүйлс олжээ. Аяганы хятад бичээсийг тайлан уншихад МЭ-ний 1-р онд Хятадын Сычуан мужид хийгдсэн болох нь батлагджээ.
Ноён ууланд явуулсан малтлагын үр дүнд хүннү нар язгууртнуудаа урд талдаа үүдэвчтэй, дөрвөлжин далантай булшинд газрын гүнд хоёр давхар гуалин хаш-лаган дотор банзан авсанд оршуулдаг байсныг тогтоож чадсан байдаг.
Хүннүчүүд язгууртан ноёдоо оршуулахдаа газарт 7-12 метр ба түүнээс гүн 20-оод метрт ч, дотор, гадна хоёр давхар дөрвөлжин байгууламжийг мод, дүнзээр бариад түүн дотроо модон авсанд нас нөгчигсдийн шарилыг эд агуурсын хамт оршуулдаг байжээ. Хүннү нар нарсан банзаар зааж авс хийдэг байж.
Эдүгээ Монголын Үндэсний Түүхийн музейд хадгалагдан буй эсгий ширдэг нь дээр дурдсан Ноён уулын 6-р булшнаас гарсан бөгөөд уг ширдэгт ан араатны дүрсийг их урнаар зээглэн урласан байдаг. Энэхүү ширдэгний төв хэсэг нь үүлэн хээтэй түүний гадна талаар нарийн зурвас бэл хээтэй, гадна хүрээг зууван дөрвөлжин хээтэй хятад торгоор эмжжээ.
Энэ эмжээрийн дотор талаар сарлаг, буга, дэлтэй боловч сүүл ба биеийн байдал бартай адил араатан, мөн чих толгой нь араатан мэт авч далавч, сүүлтэй амьтдыг ноцолдуулан дүрсэлж чимэглэсэн байдаг. Ийм уран сайхан дүрслэлтэй ширдэг өөр газраас дахин олдоогүй байгаа юм. Ноён уулын булшнаас хүннүгийн язгууртны дүрс бас олдсон.
Язгууртны дүрсийг уруул хацартаа сахалтай, намирсан урт үстэй, ээтэн хамар, давхараатай нүд, хурц хараатай, уруулны нүүрний хэв нь баатарлаг дүр төрхтэйгээр урласан бөгөөд уг дүрслэлийг зүү ороох аргаар хийжээ. Ноён уулын булшнаас олдсон ширдэгт мал, ан гөрөөс, араатны дүрсийг их урнаар үйлдсэн байна.
Ширдэгний төв хэсэгт үүлэн хээ гаргаж, түүний гадна талаар нарийн зурвас бэл хээтэй, гадна хүрээг зууван дөрвөлжин хээтэй хятад торгоор эмжсэн байна. Нэхмэлийн дотор талд амьтны дүрс 18-ыг үйлджээ.
Ширдэгт дөрвөн төрлийн амьтадыг дүрслэсэн байна. Сарлаг, буга, дэлтэй боловч сүүлба биеийн байдал нь барстай төсөөтэй нэгэн араатан, мөн чих, толгой нь араатан мэт атлаа далавчтай өөр нэгэн амьтныг дүрслэсэн байдаг.
1926 онд анх Англи улсын Лондонгийн сэтгүүлд Монголоос хамгийн анхны эртний төрт улсын түүхийн олдвор олдлоо гэсэн нийтлэл гарч байсан аж. Бунхануудад бас ертөнцийн нөгөө талын, Өрнөдийн олдворууд ч байжээ. Жишээ нь, ноосон хатгамалтай даавуу юм уу, аль эсвэл эртний грекийн утга агуулгатай даруулгууд байв.
Эртний грекийн болон эртний европын эд зүйлүүд нь Хүннү рүү торгоны замаар очжээ. Чухамдаа эртний ард түмнүүд нь эдгээр тоймгүй олон бунхнуудын эрдэнэсийг хадгалж чадсан нь, тэр үед бунханыг шавар болон нүүрсээр хоёр дахин түрхэж байсных гэж үзэж байгаа.
Ноён уулын шавар хөрс нь ус шүүрүүлдэггүй учир, тэр үед шарилд хийж байсан бүх эд юмыг хадгалан үлджээ.
Манай үндэсний археологичид Ц.Доржсүрэн гуайгаас эхлээд эдүгээ үеийнхэн Ноён ууланд хүннү булш малтан судалсаар шинэ шинэ нээлт хийж, олдворууд олсоор л байна.
О.Хуяг

-
ИХ НАЙРАГЧИЙН ХЭЛСЭН ҮГ
Нэгэн зүйл: “…Гадаадын хүчирхэг түрэмгий улс бидний өргөн уудам нутаг газар ба бидний баялаг мал аж ахуйд шунаж өнгөлзөх болон амуй …” /одоо ч хэвээрээ.О.Д/
Нэгэн зүйл:”… Монголын мал адуулах газрыг тариалангийн газар болгож, монгол хүний мал адуулж амьдрах байдлыг хувируулан, өөр бэрх байдалд татан оруулах буюу Монгол угсаатны язгуурын хэв суртлыг халж өөрчлөн, өөрсдийн аль нэгэн эрх мэдэл, заншил байдалдаа хавчин оруулж…” /одооч хэвээрээ.О.Д/
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!
Та бидний төлөө, та бидний гэгээн эх орны төлөө, та бидний үр хойчийн төлөө, бусдын нутагт алтан амиа алдсан Монгол Улсын Ерөнхий сайд Анандын Амарын ариун сүнс хэдэн арван жилийн ханыг нэвтлэн ийнхүү шивэгнэж байна. Зүүдэндээ ч бүү мартагтун. Өглөө бүхэн санагтун. Та бид явна, газар нутаг минь үлдэнэ. Та бид буцна, үр хойч минь үлдэнэ. Харин бидний үр хойчид газар нутаг минь үлдэх үү? Үгүй юу? … гэдгийг өнөө маргаашгүй, та бид энэ ордны дотор, энэ олон ширээний ард, өөд өөдөөсөө харан сууж, “газрыг Монголын иргэдэд өмчлүүлэх нэрээр гадаадынхны хоол болгох” гэж буй хуулийн төслөөрөө шийдэх гэж байна.
Нам үнэтэй юү? Эх орон үнэтэй юү?
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!
Та аль намын гишүүн байх нь хамаагүй, харин та Монгол Улсын иргэн л байх ёстой.
Монгол Улсын иргэнд бол тусгаар тогтнолоос илүү үнэтэй юм байх ёсгүй. Тусгаар тогтнолын хувьд бол газар шорооноос үнэтэй юм үгүй. Үүнийг мартвал түүх өршөөхгүй.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!
Та бүхээс би нам чинь үнэтэй юу? Эх орон чинь үнэтэй юу? гэж асууж байна.
Монголд 70 жил социализмыг механикаар хэрэгжүүлэх гэж оролдсон шигээ, зах зээлийн эдийн засгийг хүчээр хэрэгжүүлэх гэж оролдсоор эцэстээ хүүхдүүд нь гэдэс хоосон, залуус нь толгой хоосон, төр нь билигдэл төдий, хууль нь нэрийтгэл төдий улс болж, үндэсний аюулгүй байдал хохирох вий гэж айж байна.
Тал хээрийн Монгол орон Польшийн эв санааны нэгдлийн хуулиар хөгжихгүй, Америк маягийн зан суртахуунаар хол явахгүй гэдгийг өнгөрсөн 7 жил бидэнд нотолсон биш үү?
270 сая хүнтэй их гүрнийг тарааж чадсан улсуудад хоёрхон сая хүнтэй Монгол юухан ч билээ дээ.
Зонхилох их гүрнүүд өөрийн ноёрхол эзэмшлийн хүрээг тэлэх бодлогыг экспортлохдоо “ардчилал” гэж цэвэрхэн нэрээр халхавчилж, ачир дээрээ алив буурай улс орны газар нутаг, баялгийг булаан авах стратегийг хэрэгжүүлэхээ урьдал болгодог юм.
Толгойтыг бөхийлгөж, тойгтныг сөгдүүлж явсан монголчуудын үр ач нь өнөөдөр харийн хүн харвал бөхөлзөж, монгол хүнээ харвал хялалзаж эхлэсэн нь юутай гашуун. Гэтэл “Монголын хаад уламжлалт ёс заншил зөрчсөн гадна дотнын хүмүүстэй хатуу тооцоо хийж шийтгэдэг байжээ. Их Монгол Улсын үед гэрийн үүд алдалж, тотго гишгиж, хоёр галын хоорондуур явж ариутгал хийгээгүй зэрэг ёс алдсанаас болж Монголын хаадад яллуулж, цаазлуулж байсан гадаадын хүмүүс ч байдаг байж. Өөрөөр хэлбэл тэр үед монголчууд ёс заншлаа их дээдлэн хүндэлдэг нандин чанартай улс байжээ” /Доктор Чулууны Далай. “Монголын түүх. Их Монгол Улс. 1206-1260” дэд дэвтэр, 243 дугаар хуудас/.
Өдгөө ч гэсэн дэлхийн улс үндэстнүүд хууль дүрмээ дээдэлж, үндэсний аюулгүй байдлаа хэрхэн хамгаалдагийн жишээ нь АНУ-ын нууцыг задалсан Эймс гэгч бүх насаараа хоригдох ял шийтгүүлж, эхнэр нь мэдсээр байж илчлээгүй гэдгээр 3 жил бас хорих ял авсан явдал юм.
“Сингапурт хар тамхи хулгайгаар хил давуулсан нэг энэтхэг, нэг сингапур хүнийг цаазлав. Тэр хоёр хүн 10 кг хар тамхи, мансууруулах бодис нууцаар оруулах гэж оролдоод ийнхүү цаазлуулжээ. Сингапурын хуулиар 12 грамм мансууруулах бодис, 30 грамм морфин, 1.2 кг хар тамхи хулгайгаар хил нэвтрүүлэх гэж оролдвол цаазаар авах ял өгдөг.
Сүүлийн хэдэн жилд 100 гаруй хүнийг ийм хэргээр дүүжилсэн байна” /”Засгийн газрын мэдээ” 1995 он. № 60/302/
Мөн Ван Дамм нэртэй нэгэн Бельги эр ийм ял авч, үүнийг өршөөхийг Бельгийн хатан хаан Сингапурийн дээд удирдлагаас хүсээд ч аварч чадаагүй билээ. Гэтэл манай Ерөнхийлөгч П.Очирбат Канадын Флинн гэгч луйварчин хууль зөрчиж, залилж мэхэлж улс орноор маань “тоглоод” өршөөл үзүүлээд буцаасныг түүх мартаагүй байна.
Учир иймд гадаадынханд найр тавьж, эх орныхоо баялаг, ард түмнийхээ хувь заяа, үндэсний аюулгүй байдлаар тоглогчидтой хатуу тэмцэл явуулж, тэднийг илчлэх нь иргэн бүрийн үүрэг мөн. “… Хэрэв баобо модыг цаг тухайд нь ялган танихгүй бол дараа нь ангижрах аргагүй. Тэр мод бүх гаригийг бүрхэн авна. Түүнийг өөрийн үндсээр нэвт сүлбэн цоолно. Хэрвээ уг гариг маш жижигхэн, харин баобоб олон байвал гаригийг хэдэн хэсэглэн тасдана” гэж Францын их бичгийн хүн Антуан де Сент-Экзюперийн хэлснийг санагтун.
Гэхдээ би гадаадынхан бүгд муу гэж хэлээгүй байна. Харин үй түмэн харийнханд нөхөр ч бий, дайсан ч бий, бүр “баобоб” мод шиг Монголыг тасчих гэж яваа нь ч цөөнгүй бий гэдгийг л сануулах гэсэн юм. “Баобоб” модны аюулаас биднийг аврах гэж боддог нь ч бий л байх.
Харийнхныг хэн тоолно вэ?
Улс орноо баобоб мод шиг хүчирхэг гүрнээр хэсэгчин тасчуулж, сүйтгүүлэхгүйн тулд эртний хятадын нэгэн хаанаас Хүннүгийн Шаньюйд илгээсэн захидалдаа: “хальсан эздийн тогтоосноор цагаан хэрэмнээс хойшхи нумтны нутгийг Шаньюй захирч, урагшлах малгай бүстнийг би эзэгнэдэг бөгөөд … догшин тэрслэгчид үгүй байлгахыг хичээдэг би…
Хан, Хүннү хоёр бол мөр зэрэгцэх хөрш гүрэн билээ. Хүннү тэсгим хүйтэн эрт ордог умарт оронд оршдог. Иймд амуу будаа тутарга, торго, хоргой, бөс бараа зэргийг Шаньюйд хүргэхийг түшмэдүүдэд зарлиг буулгасан… Хүннү нар хязгаар үл нэвтэрч, хятадууд хязгаар эс даваг. Үүнийг зөрчигчдийг цаазаар аваачиж байя. /Ли-Дай “Шицзи” боть. 31-32 дахь тал/.
Нэн эрт цагт ийнхүү хятадууд Хүннү-гийн хаадыг эвээр засаж, эдээр хуурч, төрийн нарийн бодлого явуулан, амуу будаа, тутарга, торго, хоргой, бөс бараа зэргийг монгол угсаатны эртний өвөг эздэд хүргүүлэн “догшин тэрслэгчид үгүй байлгахыг хичээдэг” байсан бодлого нь одоо ч хэвээр үргэлжилж буйг Улсын Их Хурлын гишүүн дэд доктор М.Зэнээ нарийн судалж, эдийн засгийн талаар эрхшээлдээ оруулах, газар нутгийг хэсэглэх, шашнаар мунхруулах, хүйсээр уусгах, дотроос нь задлах, ёс суртахуунаар доройтуулах” үндсэн есөн арга хэрэглэж, харийнхан тусгаар тогтнолд маань заналхийж буйг тодорхойлсон юм.
Ноён урваач, нохой шарваач
“Баяжих шунал нь хувь хүний чадал боломж болон нийгмийн түргэн хөгжиж байгаа техник хэрэгслийг ойрын хугацаанд хамгийн орлого өгч чадах байгалийн тэр нөөц, объектыг цөлбөн мөлжих зорилгод ашиглах болов” гэж оросын эрдэмтэн И.Даптев хэлсэн бол Америкийн эрдэмтэн Р.Парсон: “Удаан хугацааны турш, сүүлийн үеийг хүртэл, нефть олзворлож болох газрын эздийн хооронд нефть бүхий газар нутгийг эзэмшихийн төлөө хатуу, ширүүн мулгуу тэмцэл явагдсан байна. Хүн бүхэн аль болох олон цооног өрөмдөхийг хичээж байв. Тэд “булаан авах” үхширмэл зарчмыг баримталж, айл зэргэлдээ хүнийхээ өрөмдсөн газрыг өөрийнхөө өрөмдлөгөөр үр ашиггүй болгохыг оролдох болсон байна. Нефть бүхий газар, ялангуяа бусадтай хил залгаа газар өрөмдлөгийн цамхаг зай засваргүй дүүрсэн байна…/М.Парсон. “Байгаль өр нэхэж байна” 1969-498 дахь тал/
“Хөрсөн доорхи зүйлийг хоёрдогч баялаг гэж хэлж болно. Түүнд тийм хялбар гар хүрэхгүй. Эхлээд амьтдын ертөнц, хөрс хохирдог юм. Газрыг ямар нэг панз худалдааны фонд гэж ойлгох болсон нь түүнд ухаангүй тэнэгээр хандахад хүргэсэн байна. Хүмүүс түүнийг үрэлгэн, шунаг, утга учиргүй сүйтгэж байлаа. Хөрсний элэгдэл хүний бараг бүх үеийн турш дагалдсаар ирсэн бөгөөд урьд өмнө үзэгдээгүй их эрчимтэй болжэ.
Европчууд өөрийн газар тариалангийн системийг туйлын тохиромжтой гэсэн бүрэн итгэлтэйгээр дэлхийн өнцөг булан бүрт очиж байлаа. Мянга мянган жилээр шалгагдсан газар боловсруулах аргыг хайр найргүй устган Британи, Испани, Голланд, Португалийн гэх мэт аргаар сольж байлаа.
Дагнасан тариалалтыг шийдвэртэй нэвтрүүлж эхлэв. Цаг уур, хөрсний нөхцөл байдлын ялгааг анхаарч үзэх нь ховор байлаа. Тив дэлхийгээр хар шуурга дайраад өнгөрсөн мэт болжэ.
Газар тариаланчид “бизнесменүүдийн” адил ажилласан бөгөөд тэд үнэхээр ч бизнесменүүд байлаа. Тэдний дурсгал нь тив бүхэнд үлдэж хоосорсон хөндий, үхэж мөхсөн ой болжээ. Авилгач зангаар байгальд хандаж, түүнээс хэт ашиг хожоо хайх явдал нийгмийн дэвшил хөгжлийн төлөө тугийн дор хийгдэж байлаа”. /И.Лаптев, “Оюуны өлгий” 44 дүгээр хуудас/.
Тиймээ, манай Монголд өнөөдөр “нийгмийн дэвшил хөгжил”, “зах зээл”, “ардчиллын тугийн дор байгалийг хайр найргүй цөлмөх”, ямааг “ноолуур”, хонийг “арьс”, бугыг “эвэр”, зээрийг “мах”, баавгайг “доньт” гэж ойлгон эх орноо “дэлгүүр”, газар шороогоо “наймаа” болгон сагсуурагчид мянга мянгаараа сүрэглэн, харийнханд үйлчилж, ихэс дээдэс маань ч
“Уут уут мөнгөөр
Улсаа худалдсан сайдууд гуай
Дэнс, дэнс мөнгөөр
Дэлхийгээ худалдсан сайдууд гуай” болох гэж байна.
Манай зууны эхээр
“Магнаг дээлтэй сайдууд гуай
Манийгаа худалдаад гялайв уу” гэдэг дуу гарч, ардын бослого эхэлснийг бүү мартагтун
“Ноён урваач, нохой шарваач” гэдэг үг эндээс гарсныг сануулахад илүүдэх юун. -
АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГААР
Учир нь “Үндсэн хуулинд” гадаадынханд газрыг өмчлүүлэхгүй, худалдахгүй, бэлгэнд өгөхгүй, барьцаалахгүй, арилжихгүй гээд нэгэнт бат нот заачихсан юм. Гэхдээ бас “гадаадынханд хугацаатай, төлбөртэй эзэмшүүлж, ашиглуулж болох”-ыг Үндсэн хуулиар зөвшөөрсөн учир, газрыг гадаадын хувь хүнд, байгууллага, пүүс, концерн, компанид Монгол Улсад ашигтай хөрөнгө оруулалт хийлгэхээр хугацаатай, төлбөртэй, эзэмшүүлж ашиглуулж, түрээслүүлэхийг зөвхөн төр хариуцах ёстой.
…Алтан дэлхийн хагасыг өмчилж бидэнд үлдээхэд алгын
чинээ болтол нь буцааж бид алдсан…
Хамгийн аюултай нь өнөөдрийн Монголд газрын үнэлгээ хийгдээгүй, хууль ёсоор тогтоогдоогүй байна. Үржил шимтэй нутаг, өвс, ус, булаг шанд, байгалийн баялаг ихтэй нь хэн очих юм?..Үзэсгэлэнтэй нуга хөндий, уул, толгодыг хэн эзэгнэх юм? Өвс ургахгүй талбай, чулуулаг хөрстэй, эсхүл төв суурингаас алс газрыг хэн өмчлөх юм? Монголын газрын хөрсөн доор хаана нь нүүрс, вольфром, зэс, мөнгө, хаана нь алт, рашаан, оюу, номин, хаана нь юу байгааг хэн мэдэж, тодорхойлж байгаа юм?
Улаанбаатарт юм уу, Сүхбаатарт хэн нэг иргэн хувьдаа газар өмчилж авч гэж бодъё. Тэр газар нь Монголд ховор ходоодын ч юм уу, элэг цөсний рашаан байж гэж бодъё. Газрыг өмчилсөн иргэн түүнийг мэдэж захиран зарцуулах уу. Төр мэдэж, буцааж авах уу?…
Үржил шимтэй газар, эсхүл томоохон суурин, соёл иргэншлийн төв рүүгээ газар өмчлөх их нүүдэл эхэлж /тэртээ тэргүй эхэлсэн, түүнийг нь зогсоох аргагүй, Үндсэн хуулинд хүн дуртай газраа амьдрах тухай заасан/ болохоор яах вэ? Хөдөө нутаг, хил хязгаар эзгүйрвэл яах вэ?
Миний өмчилж авсан газар нүүрсний юм уу, алтны уурхай байвал яах вэ?
2 сая гаруй хүний 1 сая нь зөвхөн нийслэлд дөрвөн уулын дундаа газар өмчлөх хүсэлтэй бол яах вэ?
Өмнөговийн ихэнх хэсэгт юм уу, Хөвсгөлийн тайгад хэн ч газар өмчлөхийг хүсэхгүй, харин Хэрлэнгийн хөвөө дагаад хэдэн зуун мянган хүн газар өмчилье гэвэл яах вэ? Ийнхүү үй түмэн асуулт,сөрөг зүйл гарна. Энэ бүхнийг шийдээгүй, газрын ямар ч үнэлгээ, хаа ч хийгээгүй байхад газар өмчлүүлнэ гэдэг дэндүү гоомой явдал юм.
“Алтан дэлхийн хагасыг
Өмчилж бидэнд үлдээхэд
Алгын чинээ болтол нь
Буцааж бид алдсан.
Цаг цагийн чуулган дээр
Нүүдэл нүүдлээр нь бид алдсан
Цагаан хэрэмнээс хойшхийг нь
Түрээс төлбөрт алдсан.
Хаад хаадын чуулган дээр
Уул уулаар нь алдсан
Уул уулаар нь алдахын өмнө
Ухаант мэргэдээ алдсан” гэж манай нэгэн яруу найрагч эмэгтэй бичжээ.Одоо ч гэсэн Улсын Их Хурлын чуулган ийм нүгэл хийхийн ирмэг дээр байна.
1939 онд баривчлагдаж, 1941 оны 7 дугаар сарын 10-нд Сталины тушаалаар цаазлуулсан, Монгол Улсын Ерөнхий сайд, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тууштай зогсогч,эрдэмт хүмүүн А.Амар “Монголын товч түүх” номынхоо оршилд:
“Монгол угсаатан эрт дээр үед ба ялангуяа Чингис хааны үед Ази, Европ орны дунд тэр мэт хүчирхэгээр мандан хөгжиж явсан атал, хожмын үед ийнхүү хэсэг хэсгээр бутарч, зарим нь өөрсдийн үндэс угсаа, зан суртал, газар орон, ашиг хөрөнгөө хамгаалж чадахгүйд хүрч, аль нэгэн хүчирхэг этгээдэд сүсэлж, өөрөө ямар ч хэрэг явуулах ба үйл үйлдэх мэдэл бодлогогүй, ямагт бусдын эрх мэдлийн доор орсноор үл барам, харь этгээдийн бодлого ашгийг гүйцэтгэхийн төлөө зүтгэж явах нь үнэхээрийн гаслалтай байна” хэмээсэн нь өдгөө цагт өөрийгөө монгол гэж явууштай үг даруй мөн.Гавъяат сайд тэрбээр “манж, Хятад зэрэг хүчирхэг түрэмгий улсууд Монгол орныг өөрсдийн худалдааны дэлгүүр болгон дангаар эзлэх буюу үнэ ханшийг санааны дураар тогтоон ашиглаж, мөлжих бодлогыг явуулж байсан бөгөөд одоо хэд бидний нэгэн үндэсний дотоод монголчуудыг эзэрхэг түрэмгий улсууд нь өөрийн худалдааны дэлгүүр болгохын төлөө булаалдан тэмцэлдэж буй бөгөөд мал аж ахуйтан Монгол орон нь харин бусад улсын дэлгүүр болон хуваагдахад хүрчээ” гэж тэр нэгэн цаг дор гаслан асан нь өдгөө ч хэв хэвээр, харин ч бүр долоо дордож, “Дэлгүүр улс” гэдэг оновчтой томъёоллыг нь шинэ цагийн ноёдууд хэрэгжүүлж эхлэв.
Монголын ноолуур, монголын зэс, монголын бүх баялагт харийн эзэд үнэ тогтоож, Монгол Улс нь Америк, Хятад, Япон, Солонгос зэрэг олон улсын “дэлгүүр” болох ажлыг шинэ үеийнхэн сайн дураараа хийж эхлэв.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!
Гавъяат сайд Амарын сүнс нь он оны нягт зузаан ханыг нэвтлэн та бүхэнд хандаж байна.Нэгэн зүйл: “Бидний дээд өвгөдөд эзлэгдэн захирагдаж байсан бусад аймгууд нь харин биднийг эзлэн захирахад хүрээд, бидний өвгөдөөр удирдуулан явсан бусад үндэстэн нь харин бидний багш болоход хүрчээ…” /одоо ч хэвээрээ.О.Д/
Нэгэн зүйл: “… Монголын газар шороог гадаадын хүн өнгийж, ашиг хөрөнгийг гадаадын хүн дураар ашиглан, Засгийн эрхийг гадаадын хүн санааны дураар хамаарч байсан бөлгөө…” /одоо ч хэвээрээ.О.Д/
Нэгэн зүйл: “…Гадаадын хүчирхэг түрэмгий улс бидний өргөн уудам нутаг газар ба бидний баялаг мал аж ахуйд шунаж өнгөлзөх болон амуй …” /одоо ч хэвээрээ.О.Д/
Нэгэн зүйл:”… Монголын мал адуулах газрыг тариалангийн газар болгож, монгол хүний мал адуулж амьдрах байдлыг хувируулан, өөр бэрх байдалд татан оруулах буюу Монгол угсаатны язгуурын хэв суртлыг халж өөрчлөн, өөрсдийн аль нэгэн эрх мэдэл, заншил байдалдаа хавчин оруулж…” /одооч хэвээрээ.О.Д/
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!
Та бидний төлөө, та бидний гэгээн эх орны төлөө, та бидний үр хойчийн төлөө, бусдын нутагт алтан амиа алдсан Монгол Улсын Ерөнхий сайд Анандын Амарын ариун сүнс хэдэн арван жилийн ханыг нэвтлэн ийнхүү шивэгнэж байна. Зүүдэндээ ч бүү мартагтун. Өглөө бүхэн санагтун. Та бид явна, газар нутаг минь үлдэнэ. Та бид буцна, үр хойч минь үлдэнэ. Харин бидний үр хойчид газар нутаг минь үлдэх үү? Үгүй юу? … гэдгийг өнөө маргаашгүй, та бид энэ ордны дотор, энэ олон ширээний ард, өөд өөдөөсөө харан сууж, “газрыг Монголын иргэдэд өмчлүүлэх нэрээр гадаадынхны хоол болгох” гэж буй хуулийн төслөөрөө шийдэх гэж байна.
Нам үнэтэй юү? Эх орон үнэтэй юү?
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!
Та аль намын гишүүн байх нь хамаагүй, харин та Монгол Улсын иргэн л байх ёстой.Монгол Улсын иргэнд бол тусгаар тогтнолоос илүү үнэтэй юм байх ёсгүй. Тусгаар тогтнолын хувьд бол газар шорооноос үнэтэй юм үгүй. Үүнийг мартвал түүх өршөөхгүй.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!
Та бүхээс би нам чинь үнэтэй юу? Эх орон чинь үнэтэй юу? гэж асууж байна.
Монголд 70 жил социализмыг механикаар хэрэгжүүлэх гэж оролдсон шигээ, зах зээлийн эдийн засгийг хүчээр хэрэгжүүлэх гэж оролдсоор эцэстээ хүүхдүүд нь гэдэс хоосон, залуус нь толгой хоосон, төр нь билигдэл төдий, хууль нь нэрийтгэл төдий улс болж, үндэсний аюулгүй байдал хохирох вий гэж айж байна.
Тал хээрийн Монгол орон Польшийн эвв санааны нэгдлийн хуулиар хөгжихгүй, Америк маягийн зан суртахуунаар хол явахгүй гэдгийг өнгөрсөн 7 жил бидэнд нотолсон биш үү?
270 сая хүнтэй их гүрнийг тарааж чадсан улсуудад хоёрхон сая хүнтэй Монгол юухан ч билээ дээ.
Зонхилох их гүрнүүд өөрийн ноёрхол эзэмшлийн хүрээг тэлэх бодлогыг экспортлохдоо “ардчилал” гэж цэвэрхэн нэрээр халхавчилж, ачир дээрээ алив буурай улс орны газар нутаг, баялгийг булаан авах стратегийг хэрэгжүүлэхээ урьдал болгодог юм.
Толгойтыг бөхийлгөж, тойгтныг сөгдүүлж явсан монголчуудын үр ач нь өнөөдөр харийн хүн харвал бөхөлзөж, монгол хүнээ харвал хялалзаж эхлэсэн нь юутай гашуун. Гэтэл “Монголын хаад уламжлалт ёс заншил зөрчсөн гадна дотнын хүмүүстэй хатуу тооцоо хийж шийтгэдэг байжээ. Их Монгол Улсын үед гэрийн үүд алдалж, тотго гишгиж, хоёр галын хоорондуур явж ариутгал хийгээгүй зэрэг ёс алдсанаас болж Монголын хаадад яллуулж, цаазлуулж байсан гадаадын хүмүүс ч байдаг байж. Өөрөөр хэлбэл тэр үед монголчууд ёс заншлаа их дээдлэн хүндэлдэг нандин чанартай улс байжээ” /Доктор Чулууны Далай. “Монголын түүх. Их Монгол Улс. 1206-1260” дэд дэвтэр, 243 дугаар хуудас/.
Өдгөө ч гэсэн дэлхийн улс үндэстнүүд хууль дүрмээ дээдэлж, үндэсний аюулгүй байдлаа хэрхэн хамгаалдагийн жишээ нь АНУ-ын нууцыг задалсан Эймс гэгч бүх насаараа хоригдох ял шийтгүүлж, эхнэр нь мэдсээр байж илчлээгүй гэдгээр 3 жил бас хорих ял авсан явдал юм.
“Сингапурт хар тамхи хулгайгаар хил давуулсан нэг энэтхэг, нэг сингапур хүнийг цаазлав. Тэр хоёр хүн 10 кг хар тамхи, мансууруулах бодис нууцаар оруулах гэж оролдоод ийнхүү цаазлуулжээ. Сингапурын хуулиар 12 грамм мансууруулах бодис, 30 грамм морфин, 1.2 кг хар тамхи хулгайгаар хил нэвтрүүлэх гэж оролдвол цаазаар авах ял өгдөг.
Сүүлийн хэдэн жилд 100 гаруй хүнийг ийм хэргээр дүүжилсэн байна” /”Засгийн газрын мэдээ” 1995 он. № 60/302/
Мөн Ван Дамм нэртэй нэгэн Бельги эр ийм ял авч, үүнийг өршөөхийг Бельгийн хатан хаан Сингапурийн дээд удирдлагаас хүсээд ч аварч чадаагүй билээ. Гэтэл манай Ерөнхийлөгч П.Очирбат Канадын Флинн гэгч луйварчин хууль зөрчиж, залилж мэхэлж улс орноор маань “тоглоод” өршөөл үзүүлээд буцаасныг түүх мартаагүй байна.
Учир иймд гадаадынханд найр тавьж, эх орныхоо баялаг, ард түмнийхээ хувь заяа, үндэсний аюулгүй байдлаар тоглогчидтой хатуу тэмцэл явуулж, тэднийг илчлэх нь иргэн бүрийн үүрэг мөн. “… Хэрэв баобо модыг цаг тухайд нь ялган танихгүй бол дараа нь ангижрах аргагүй. Тэр мод бүх гаригийг бүрхэн авна. Түүнийг өөрийн үндсээр нэвт сүлбэн цоолно. Хэрвээ уг гариг маш жижигхэн, харин баобоб олон байвал гаригийг хэдэн хэсэглэн тасдана” гэж Францын их бичгийн хүн Антуан де Сент-Экзюперийн хэлснийг санагтун.
Гэхдээ би гадаадынхан бүгд муу гэж хэлээгүй байна. Харин үй түмэн харийнханд нөхөр ч бий, дайсан ч бий, бүр “баобоб” мод шиг Монголыг тасчих гэж яваа нь ч цөөнгүй бий гэдгийг л сануулах гэсэн юм. “Баобоб” модны аюулаас биднийг аврах гэж боддог нь ч бий л байх.
Харийнхныг хэн тоолно вэ?
Улс орноо баобоб мод шиг хүчирхэг гүрнээр хэсэгчин тасчуулж, сүйтгүүлэхгүйн тулд эртний хятадын нэгэн хаанаас Хүннүгийн Шаньюйд илгээсэн захидалдаа: “хальсан эздийн тогтоосноор цагаан хэрэмнээс хойшхи нумтны нутгийг Шаньюй захирч, урагшлах малгай бүстнийг би эзэгнэдэг бөгөөд … догшин тэрслэгчид үгүй байлгахыг хичээдэг би…Хан, Хүннү хоёр бол мөр зэрэгцэх хөрш гүрэн билээ. Хүннү тэсгим хүйтэн эрт ордог умарт оронд оршдог. Иймд амуу будаа тутарга, торго, хоргой, бөс бараа зэргийг Шаньюйд хүргэхийг түшмэдүүдэд зарлиг буулгасан… Хүннү нар хязгаар үл нэвтэрч, хятадууд хязгаар эс даваг. Үүнийг зөрчигчдийг цаазаар аваачиж байя. /Ли-Дай “Шицзи” боть. 31-32 дахь тал/.
Нэн эрт цагт ийнхүү хятадууд Хүннү-гийн хаадыг эвээр засаж, эдээр хуурч, төрийн нарийн бодлого явуулан, амуу будаа, тутарга, торго, хоргой, бөс бараа зэргийг монгол угсаатны эртний өвөг эздэд хүргүүлэн “догшин тэрслэгчид үгүй байлгахыг хичээдэг” байсан бодлого нь одоо ч хэвээр үргэлжилж буйг Улсын Их Хурлын гишүүн дэд доктор М.Зэнээ нарийн судалж, эдийн засгийн талаар эрхшээлдээ оруулах, газар нутгийг хэсэглэх, шашнаар мунхруулах, хүйсээр уусгах, дотроос нь задлах, ёс суртахуунаар доройтуулах” үндсэн есөн арга хэрэглэж, харийнхан тусгаар тогтнолд маань заналхийж буйг тодорхойлсон юм.
Ноён урваач, нохой шарваач
“Баяжих шунал нь хувь хүний чадал боломж болон нийгмийн түргэн хөгжиж байгаа техник хэрэгслийг ойрын хугацаанд хамгийн орлого өгч чадах байгалийн тэр нөөц, объектыг цөлбөн мөлжих зорилгод ашиглах болов” гэж оросын эрдэмтэн И.Даптев хэлсэн бол Америкийн эрдэмтэн Р.Парсон: “Удаан хугацааны турш, сүүлийн үеийг хүртэл, нефть олзворлож болох газрын эздийн хооронд нефть бүхий газар нутгийг эзэмшихийн төлөө хатуу, ширүүн мулгуу тэмцэл явагдсан байна. Хүн бүхэн аль болох олон цооног өрөмдөхийг хичээж байв. Тэд “булаан авах” үхширмэл зарчмыг баримталж, айл зэргэлдээ хүнийхээ өрөмдсөн газрыг өөрийнхөө өрөмдлөгөөр үр ашиггүй болгохыг оролдох болсон байна. Нефть бүхий газар, ялангуяа бусадтай хил залгаа газар өрөмдлөгийн цамхаг зай засваргүй дүүрсэн байна…/М.Парсон. “Байгаль өр нэхэж байна” 1969-498 дахь тал/“Хөрсөн доорхи зүйлийг хоёрдогч баялаг гэж хэлж болно. Түүнд тийм хялбар гар хүрэхгүй. Эхлээд амьтдын ертөнц, хөрс хохирдог юм. Газрыг ямар нэг панз худалдааны фонд гэж ойлгох болсон нь түүнд ухаангүй тэнэгээр хандахад хүргэсэн байна. Хүмүүс түүнийг үрэлгэн, шунаг, утга учиргүй сүйтгэж байлаа. Хөрсний элэгдэл хүний бараг бүх үеийн турш дагалдсаар ирсэн бөгөөд урьд өмнө үзэгдээгүй их эрчимтэй болжэ.
Европчууд өөрийн газар тариалангийн системийг туйлын тохиромжтой гэсэн бүрэн итгэлтэйгээр дэлхийн өнцөг булан бүрт очиж байлаа. Мянга мянган жилээр шалгагдсан газар боловсруулах аргыг хайр найргүй устган Британи, Испани, Голланд, Португалийн гэх мэт аргаар сольж байлаа.
Дагнасан тариалалтыг шийдвэртэй нэвтрүүлж эхлэв. Цаг уур, хөрсний нөхцөл байдлын ялгааг анхаарч үзэх нь ховор байлаа. Тив дэлхийгээр хар шуурга дайраад өнгөрсөн мэт болжэ.
Газар тариаланчид “бизнесменүүдийн” адил ажилласан бөгөөд тэд үнэхээр ч бизнесменүүд байлаа. Тэдний дурсгал нь тив бүхэнд үлдэж хоосорсон хөндий, үхэж мөхсөн ой болжээ. Авилгач зангаар байгальд хандаж, түүнээс хэт ашиг хожоо хайх явдал нийгмийн дэвшил хөгжлийн төлөө тугийн дор хийгдэж байлаа”. /И.Лаптев, “Оюуны өлгий” 44 дүгээр хуудас/.
Тиймээ, манай Монголд өнөөдөр “нийгмийн дэвшил хөгжил”, “зах зээл”, “ардчиллын тугийн дор байгалийг хайр найргүй цөлмөх”, ямааг “ноолуур”, хонийг “арьс”, бугыг “эвэр”, зээрийг “мах”, баавгайг “доньт” гэж ойлгон эх орноо “дэлгүүр”, газар шороогоо “наймаа” болгон сагсуурагчид мянга мянгаараа сүрэглэн, харийнханд үйлчилж, ихэс дээдэс маань ч
“Уут уут мөнгөөр
Улсаа худалдсан сайдууд гуай
Дэнс, дэнс мөнгөөр
Дэлхийгээ худалдсан сайдууд гуай” болох гэж байна.Манай зууны эхээр
“Магнаг дээлтэй сайдууд гуай
Манийгаа худалдаад гялайв уу” гэдэг дуу гарч, ардын бослого эхэлснийг бүү мартагтун
“Ноён урваач, нохой шарваач” гэдэг үг эндээс гарсныг сануулахад илүүдэх юун. -
БИ ӨМНӨ НЬ СУРГАЛТАНД АЧ ХОЛБОГДОЛ ӨГДӨГГҮЙ БАЙСАН.
-Таньд сургалт хэр санагдав?
-За яг үнэнийг хэлхэд би бас юу л заах гэж байгаа бол доо? Гэж эргэлзэж байсан гэтэл сургалт эхэлсэн өдрөөс эхлээд л маш хэрэгцээтэй зүйл заасан гэж бодож байна. Хэдий бид олон жил бөөлсөн, онгодоосоо мэдээлэл авдагч гэсэн миний мэдэхгүй зүйл их байдаг юм байна гэдгийг ойлгосон. Цаашдаа ч ирэх жилийн сургалтанд хамрагдах хүсэлтэй байгаа шүү. Мөн хөдөө орон нутгаас их улаач нар хүрэлцэн ирсэн байсан. Тэд ч надтай нэгэн адил бодолтой байсан. Мөн тахилага хийхэд газар лусаа шинжих асар том ажил байдаг. Энэ тухай болон түшээ, мөн хээрийн онгодтой золгох гэдэг асар том зүйл болох багш шавийн хоорондын холбоо гээд л их зүйлийг сонсож мэдэж авлаа. Сургалт бол маш хэрэгтэй зүйл байсан гэдгийг дахин хэлмээр байна л даа.
-Та онгод тэнгэрийнхээ хэд дэх үе вэ?
-Би 4 дэх үе нь. Миний өвөг дээдэс ойрын 60 жилд буугаагүй байсан. Үндсэндээ 3 дахь үеээс хойш 60 жилийн дараа би авсан гэсэн үг юм л даа. Миний өвөг дээдэсийн шүтээн онгодууд тэр хэвээрэй л хадаглагдаж би өвлөн авсан.
-Сүүлийн жилүүдэд онгод тэнгэртэйгээ золгоод нэг жил ч болоогүй байж маш олон шавь төрүүлэн гаргасан хүмүүс байна л даа. Та хэдэн шавьтай вэ?
-Одоогоор надад шавь байхгүй ээ гэхдээ 3 час хийсэн шавьтай болно гэж боддог. Тэрнээс илүү бол дийлэхгүй байлгүй дээ. /инээмсэглэв/ энэ сургалтнд суусанаараа багш хүний үүрэг маш их байдаг тухай олон жил бөөлсөн туршлагатай зайран, удган нараас лекц сонссоноор мэдэж авлаа. Мөн МБНЭ-ийн зайран Дарьчулууны шавь босгож байгаа бичлэгийг хараад маш их огшиж байлаа. Тэр бичлэгийг үзээд өөрийн эрхгүй найгачихсан хуураа авч явсан бол хажууд нь очоод хуураа татаад суумаар санагдсан шүү. Үнэхээр сайхан байсан. Өнөөгийн онгод тэнгэртэй гээд байдаг хүмүүс дээр очихоор хуягаа өмсөөд өөрөө бөөлөөд суучихдаг. Тийм байж яаж шавь босгоод, боссон шавь нь ч юу л бол гэж боддог.
-За бидэнтэй сургалттай холбоотой бодолоо хуваалцсанд тань баярлалаа.
-Баярлалаа би ч гэсэн их баяртай байна. Дахиад л хэлмээр байна. Сургалт лекц их хэрэгтэй зүйл байдаг юм байна. Ийм сургалт зохион байгуулсан МБНЭ-ийн хамт олон болон лекц уншсан багш нартаа баярлалаа. -
ЭНХМАНЛАЙ ГАВЪЯАТ САЙН БӨӨ ХЭМЭЭН АЛДАРШИЖ БАЙНА
Бусдыгаа бодвол өвөрмөц имидж, төрхтэй, танхай бардам зантай дуучин Лхагвасүрэн бөөгийн онгодоо хүлээж авахаас татгалзсаны дараа хар тамхи дамлан борлуулсан, хадгалсан хэргээр БЗД-ийн шүүхээс ялын тогтоол уншуулж, долоон жилийн ял сонссон. Өршөөлийн хуульд хамрагдаж, наранд дөнгөж гаруутаа Орхон-Уул аймагт авто аваарын хэрэг хийж, хүний амины хэрэгт холбогдсон. Хэрэв онгодоо хүлээж аваад ном журмын нь дагуу хандсан бол санаанд багтамгүй азгүйтлүүд дуучин Лхагвасүрэнг тойрох байсан гэж шашны ном үзэж, ногоотой шөлийг нь уусан мэргэд ам булаалдан ярьдаг. Ямартаа ч дуучин Х.Лхагвасүрэнгийн орыг Энхманлай гавъяат залгаж бөөгийн онгодоо хүлээж авчээ. Төмөр замаас ажил амьдрал , урлагийн гараагаа эхлэсэн гавъяат уран бүтээлээ хойш тавьж, бөөгийн шашны зан үйлийг судлаад багагүй хугацаа өнгөрч байна. Түүнийг урлагынхан гартаа мэдрэмжтэй, заавал хуяг дуулга өмсөж бөөлөөд байхгүйгээр юм сайн мэддэг хэмээн шүтэж нэг бус хүн шавь орсон гэнэ. Тэр ч бүү хэл Энхманлай гавьяат хүний өвчнийг шууд мэдэрдэг, хамт явж байхдаа хүртэл чиний вийм эд эрхтэн өвдөж сэтгэлийг чинь тийм зүйл шаналгаж байна хэмээн хэлж өгдөг гэнэ.
Эх сурвалж: Шударга.мн -
БӨӨ БОЛСОН ӨДӨР
Хажуугаас 2 багшын шахаан дуу орж гараад л ганганы үнэрт мансуураад л зүрх сэтгэл огшоод омогшиж дуу минь чангарч орилж хашгирч уйлж дуулж цөхөрч шантарж аргадаж эрхэлж зовж зүдрэн байж “Тэнгэр шүтээнээ залгуулсан 9 жилийн ойн өдөр” юм.
Өдийг хүртэл дэргэд минь дэм хайрласан ээж аав,элгэн садангууд,өргөн түмэн жандагууддаа, багшаасаа сэтгэл урваагүй шавь нартаа,хамт олон найз нөхөддөө баярлалаа.Та бүгдийн минь үйлийн үр нь холуур байж,өвчингүй зовлонгүй эрүүл саруул байх болтугай. Хурай! Хурай! Хурай! Өнөөдөр онгод чуулах өдөр. Шинийн-9 Дашнямтай өдөр” хэмээн цахим хуудаснаа бичжээ.2015 оны 5 сарын 27
Эх сурвалж: www.grandnews.mn
-
ДАРЬГАНГА
2. Зvvн гар адуучин. Ухаандайн салаанаас Харгилтай хvртэл Асгат, Дарьганга сумдын нутаг Орлой гурван зээрдээр нутаглана.
3. Баруун гар тэмээчин. Хєшєє цагаан хєєврєєс Тєгрєг жирэм Аргалын уул хvртэл Баяндэлгэр сумын нутаг Дєхєм, Баян, Тээгийн говь буюу Орлой гурван зээрдээр нутаглана.
4. Зvvн гар тэмээчин. Сэвх vvл, Баян булагаас Жингэр цагаан тэмээт, Єєш морин хошууны говь буюу Халхзан, Баяндэлгэр, Онгон, Тєвшин ширээ, Уулбаян сумдын зааг нутагт бїхий говирхог газраар нутаглана.
5. Хоньчин. Их уулаас Дарьганга, Молцогийн онгон элс, Баруун булаг, Шардат, Таван толгой, Бударын чулуу буюу Дарьганга, Онгон, Наран сумд Баяндэлгэрийн Хонгор, Дєхєм бригадын нутгаар сууна.
Дарьгангын сvрэгчин нь Чин улсын vед Жанчхvvгийн Гусай амбанд захирагдан <Дарьгангын таван гар> нэртэй засаг захиргааны нэгжид харъяалагдан байгаад 1912 оноос Богд хаант Монгол улсын Дотоод Яаманд, 1921 оноос Ардын засгийн Дотоод Яаманд шууд захирагдах болжээ. 1924 онд Дарьгангын нутгийн захиргааны дvрэм батлагдан хуучин таван гарыг єєрчлєн Дарьганга уулын хошууг 18 сумтай байгуулж, тамгын газрыг нутгийн тєв Ихбулаг гэдэг газар тєвлvvлжээ. Ингээд тус хошууг 1929 онд хан Хэнтий уулын аймагт харъяалуулсан ба 1931 онд Дорнод аймагт захируулан Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Молцог, Онгон, Халзан, Хонгор сумд болгосон байна. 1942 онд Жавхлант Шарга (Сїхбаатар) аймагт харъяалагдах болгосны дээр 1955 онд Онгон сумын 1, 6, 7, 10-р багаар Наран сум, 2, 10, 11-р багаар Дариг сум байгуулагдсан ба 1956 онд Ихбулаг сум, Онгон, Наран сумдаас тасран байгуулагдаад 1961 онд татан буугдаж Онгон суманд нийлжээ.Ийнхvv Дарьгангын одоогийн байршил тогтож, Сvхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр сумнаа Дарьгангачуул оршин сууж байна.
Дарьгангачуул нь мал маллагааны арга, алт мєнгє дархлах урлалаар монгол даяар нэрлэгтэй билээ.Монголын ард түмний дүрслэх урлагийн соёлд Дарьгангын ард түмнээс оруулсан гайхамшигт хувь нэмэр нь мөнгөн урлал юм.Манжийн дарлалын үед Дарьгангын сүрэгчин хошуунд цагаан мөнгөөр цалин пүнлүү тавьж олгодог байснаас энэ нутагт мөнгө элбэг болсон. Нэгэнт мөнгө элбэг байгаа тул тэр мөнгөөр эдлэл хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйл хийх зайлшгүй нөхцөл бий болсон байдаг.
Дарьгангад мөнгөн урлал чимэглэл өөрийн өнгө хэлбэр, хаана ч дахин давтагдахгүй хийцтэйгээр зуун дамжин хөгжиж ирсэн. Дарьгангын дархчууд, Дарьганга хийцийг манай эрдэмтэн судлаачид багагүй судалж өөрсдийн бүтээлдээ арга барил, мөн чанар, онцлогийг нь тусгасан байдаг. Тухайлбал, эрдэмтэн Ш.Баатар “Хархорум хотынТүмэн-Амгалан тордны тухай” өгүүлэлдээ “Китан нарын ур хийцийг Их Монгол Улсын дархчууд өвлөн авч одоог хүртэл тээж ирсний бас нэгэн илрэл бол Монгол Улсын зүүн хязгаар дахь Дарьганга хийц юм. Дундад Азиас улбаатай соёл бидний өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор байна” гэж тэмдэглэсэн байдаг. Эргэцүүлж бодоход Китан гүрний үеийн түүхийн дурсгалт барилгын хананы болоод гоёл чимэглэлийн зүйл дэх билэгдлийн чанар нь үнэхээр Дарьганга хийцэд уламжлагдан шингэсэн байдаг юм.Дарьганга нутагт 1800-1970 оныг хүртэл зуун дал орчим жилийн хугацаанд хорь гаруй алдартай дархан амьдарч байжээ. Тухайлбал, Сүрэнхор, “хөл” Галай, “жараахай” Балдан, Дугар, Ласран, Очир, Ням, Чойннямбуу, Б.Лхамсүрэн, Д.Молом, Д.Дүйнхэр, Ш.Дондов, М.Сэнгэдоо, М.Балдан-Осор, Д.Цэеэрэгзэн, М.Зундуй, Н.Содов, Загдсүрэн нар байна.
Эдгээр авьяас билэгт урчууд нь олон арван жил хуримтлуулан баяжуулсан бурхан ухаан, уран гар, хурц сэргэлэн нүд, өвөрмөц арга барилаар мөнгөн урлалд Дарьганга хийцийг бий болгосон юм
.
“Матаад давтаад хийнэ л биз
Мангийн Зунзуй нь байхгүй биш
Матар арслан сийлнэ л биз
Дахиад давтаад хийнэ л бизээ
Дондов дархан нь байхгүй биш
Тахиа нохой сийлнэ л бизээ” гэсэн яриа ч нутгийн ард олны дунд түгсэн байдаг.Дарьгангын нэрт дархчуудын уран ухаан, нарийн ур хийцийг төр засаг өндрөөр үнэлж, Дамбын Молом, түүний дүү Д.Дүйнхэр, М.Балдан-Осор, М.Зундуй, Содов нарыг урин залж төрийн захиалгаар алт, мөнгөн эдлэл, бэлэг дурсгал, гоёл чимэглэлийн зүйл хийлгэж байсан түүхтэй.
2011-12-08 15:53:23
Мэдээ оруулсан: И.Чулуунболд -
БИ ХӨХ ТОЛБОТОЙ БУРИАД-МОНГОЛ ХҮН
-Таны хүргэн Эрдэнэ найруулагч таны талаар тун ч их бахархангуй ярих юм билээ. “Манай хадам аав зоригтой, дайчин, хичээнгүй хүн байдаг. Монгол гэхээр л сүйд болдог” гэсэн?
-Баярлалаа. Би Агын Хөвдүүд овогт хорь буриад хүн. Би одоо цагт, өнөөдрөөрөө амьдардаг. Өмнө нь болж байсан муу зүйлийн тухай боддоггүй. Үргэлж сайхан бодолтой, тэвчээртэй, хүнд болон өөртөө үнэнч, сэтгэлээрээ амьдардаг. Хэнээс ч, юунаас ч айдаггүй ч хүнд гэм хийчихвий гэж болгоомжилдог. Надад хангалттай эрч хүч, чадал чадвар бий. Миний хамгийн том баялаг бол гэр бүл, үр хүүхдүүд, мэдлэг боловсрол. Үр ач нартайгаа, ах дүүстэйгээ, цэргийн андууд, орос, монгол, хятад итгэлт нөхөдтэйгээ үргэлж холбоотой байхыг хичээдэг. Бурханы хайрласан өдөр бүрт азжаргалтай байгаадаа баярладаг. Монгол угсаатай гэдгээрээ хэзээ ч хаана ч бахархаж, таниулах үедээ таниулж, тэрсэлдэх үедээ тэрсэлдэж явлаа.
-Аргагүй цөс ихт буриад хөвүүн юм, та. Тийм ч учраас цэргийн хүн болсон байх. Та Монгол нутагт хэдэн удаа ирж байсан бэ?
-Би 1979 онд Новосибирскийн Цэргийн дээд командлалын сургуулийг төгсөж, 1980-1982 онд Афганистаны дайнд явж, ирээд Узбекистанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Би анх 1973 онд Зөвлөлтийн цэргийн бүрэлдэхүүнд Улаанбаатар орчим жил зургаан сарын хугацаатай байсан. Дараа нь 1992 онд мөн Улаанбаатарт ирж, Зөвлөлтийн сүүлчийн цэргийг гаргахад оролцсон. 2007 онд “Байкальские амазонки” авто клубын Монгол улсад хийж буй 3 дахь аялалд эхнэрийн хамт ирж Говь Гурван Сайхан, Даланзадгадаар аялж байлаа. Энэ талаар Монгол, Буриадын сонин хэвлэлд бичигдэж байсан. Манай худгий ч (Эрдэнэ найруулагчийн ээж) энэ шугамаар Монголд ирж байсан. Сүүлд 2012 онд очжээ.
-Та орос хэл мэддэг монгол хүнтэй оросоор ярихыг хүсдэггүй. Гэтэл хорь буриад аялга сартуул аялгыг бодвол халх хүн ойлгоход жаахан төвөгтэй. Сайн сонсвол жинхэнэ монгол хэл буриад хэлэнд байх шиг. Учир нь нэлээд үгс монгол бичгийн хэлээр байгааг ажиглалаа?
-Та зөв ажиглаж. Манай хуучны эрдэмтэд болох Ц.Жамсрано, Д.Ринчино нар “Бид монгол бичгээ алдвал буриадаа алдана. Модны үндэс хатвал мод хатна. Монгол манай үндэс” гэж дурьдаж байсан. Бид 1931 он хүртэл монгол бичигтэй байгаад энэ үеэс хойш латин, кирилл бичгээр солих явдал эхэлсэн. 1930-аад оны хэлмэгдүүлэлт, 1958 онд Н.С.Хрущёвын улаан харандаагаар улсынхаа нэрнээс “Монгол” гэдэг үгийг даруулснаар бидний хэл соёл, түүх замхрах үе харамсалтай нь эхэлжээ. Мөн түүхийн гурван зуугаад жилийн туршид орос үг их холилдсон. Нэг өгүүлбэрт бүх үг нь орос, зөвхөн дагавар, нөхцлийг монголоор залгаад ярихад буриадууд ойлгох жишээтэй. Энэ бол инээдэм биш ханиадам. Зарим буриад хүмүүс өөрсдийн хэлийг монголоос тэс ондоо, түрэг гаралтай гэж үздэг. Мэдээж би үүнээс болж нутаг нэгтнүүдтэйгээ маргалдана. “За, тийм бол тоо тоолж өгөөч” гэхэд таг болно. Бид нэгэн, хоёр, гурбан, дөрбөн, табан гэж л тоолдог. Маргалдаанаас болж би буриад түмэндээ дургүй хүн болно. Би дуугай байхгүй “Бид яагаад элэнц хуланцаа үгүйсгэж байна?!” гэж сөргөнө.
Зарим нөхөд “Чи монгол хүн, Монгол руугаа яваач” гэнэ. Хариулт бэлэн, “Миний төрж өссөн хайртай нутаг Буриад. Би Монголдоо очвол Байгал нуураа, нутаг орноо аваад явна!” гэж хэгжүүрхэнэ. Газар нутгийн байршил зэргээс шалтгаалж буриад хэл хэд хэдэн аялгатай ч бид эх хэлээрээ ярьвал хэн нь ч ойлгоно. Яагаад гэвэл, бидний бичиг соёл нэг байсан юм. Буриад хэл бол монгол хэлний умард аялга. Халх, буриад, халимаг, хамниган, захчин, үзэмчин, барга, дөрвөд, ойрад бид бүгд монгол үндэстэн. Биднийг нэгтгэж буй хэл, соёл, бичгээ өөрийгөө монгол гэж бодож байгаа хэнбугай ч ямар ч оронд амьдарч байсан сурч, эзэмшиж, нандигнах ёстой. Монгол бичиг бол монголчуудын түүх, соёл, бэлгэдэл, бахархал юм. Энэ хэлний асуудлыг монгол эрдэмтэд нотолж болох хэдий ч улс төрийн асуудал болж өргөжих байх. Монголчууд бид цөөхөн мөртлөө улам цөөн болох хэрэггүй. Одоо казак, татарууд Богд Чингис хааныг маань өөрийн болгох гэж өвчигнөж байна.
-Та ийм үзэл бодолтой хүн учраас босоо монгол бичгээ сурч, тийм үү?
-Бидний үед тавдугаар анги хүртлээ буриад сургуульд явж, аравдугаар ангиа орос сургуулиар төгсдөг байлаа. Намайг 16 настай байхад аавын минь ижий, эмээ минь надад монгол бичиг нууцаар зааж өгсөн юм. Морин дэл дээр ч тэмдэглэл хөтлөх боломжтой дэлхийд цорын ганц босоо монгол бичиг минь. Чаддаг бол Нобелийн шагнал өгмөөр.
-Одоо буриад сургууль байхгүй. Харин Бадам Чагдар хоёрын хүүхэлдэйн кино буриад зоныг нэлээд хөдөлгөөнд оруулж, юм бодогдуулсан байх. Ингэхэд, та гэр бүлээ бидэнд танилцуулаач?
-Тийм ээ, та бүхэн миний хүргэн, охин, зээг маш сайн танина. Би харин ингэж бурж байгаа нь зөв ч юмуу, буруу ч юмуу, бүү мэд (инээв). Манай гурав анх улсын ямар ч дэмжлэггүйгээр гэртээ суугаад л хүүхэлдэйн киногоо хийсэн. Одоо бол өөр хэрэг. Улс, ард олон дэмжиж байгаа. Нэн ялангуяа монгол ахан дүүс маань манай хүүхдүүдийг маш их дэмжиж, эрч хүч, урам зориг өгдөг. Энэ л сайхан шүү дээ. Манайх нэг хүү, хоёр охин, гурван ач, гурван зээ, нэг бяцхан зээнцэр охинтой. Хөвүүн Зоригт цэргийн хошууч, бага охин Жаргал П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн улсын консерваторид дуурийн дуучнаар суралцдаг. Хүргэн минь цаг үеэ олсон маш зөв төсөл эхлүүлсэн. Элэг нэгтнээ сэрээж буй эерэг хандлагын нөлөөллийн үр ашгийг би таашгүй.
Дашрамд дурдахад, Бадам бол миний том ач хүү. Шагдар гэдэг нэрийг сартуул аялгад Чагдар гэдгээс улбаалж Эрдэнэ ийм нэрс өгсөн. Яагаад хоёр өөр аялгаар ярьдаг хөвүүд зохиолын баатар болсныг та бүхэн ойлгож байгаа байх. Эрдэнэ сартуул буриад, эхнэр нь хорь буриад. Ингэснээрээ ч хүүхдүүдэд хэл сурахад илүү өгөөжтэй. Хань бидэн хоёр миний ажил, Эрхүү, Улаан-Үдийн хооронд хэдэн хүүхдүүдийнхээ дунд эргэлдэж явна даа.-Таны эхнэр ач нартайгаа зэрэгцээд чаргаар гулгаж байсан. Та бас хөгжилтэй, наргианч, сэргэлэн баавай шүү?
-(инээв) Хүн хөгшин, залуу байх нь зөвхөн өөрөөс нь шалтгаална. Хэрвээ өтөл насандаа тэнэглэмээр санагдаж байвал өөрийгөө азжаргалтай, залуу хүн байна гэж бод.
-Таныг илэрхийлэх нэг дайчин чанар гайхалтай. Та тэтгэвэрт гарсан хойноо хятад хэлийг бие даан үзэж, Өвөр Монголын жүжигчин Б.Баасанжавын тоглосон “Чингис хаан” олон ангит киног буриад хэлэнд буулгасан гэсэн. Энэ талаараа хуваалцаач?
-Баярлалаа, би эрхэм баян-эрдэм ном гэж бодож явдаг энгийн нэгэн. Би тэтгэвэртээ гарсан ч бие минь эрүүл саруул байгаа цагт санаанд багтсанааараа амьдралаас зулгааж л явна. Хятад хэл сурсанаар Хятадад олон удаа очиж, ажиллаж амьдарч байсан. Тэнд орчин үеийн байшин, нийтийн байр, үнэтэй ресторан, ажилчдын хоол, гудамжны хоол гээд бүгдийг мэдэрч, амсаж, хятад ертөнцийг жаахан таньсан. Өмнөд Хятад, Бээжинд монголтой холбоотой гэсэн музей болгоныг үзсэн. Болж өгвөл монголын түүхтэй хамаатай газар орноор аялаж, зугаалахыг хүсдэг. Одоо ч миний ажилд хятад хэл хэрэг болдог. Бямбын Ринчен гуай хар гэрт сууж байхад харгалзагч “Та ийм настай хүн эндээс гараад юу хийхэв?” Ринчен гуай “Бух хөгшрөхөөрөө мах болдог. Буриад хөгшрөхөөрөө хэлмэрч болдог” гэж. Би Ринчен гуайн хэлснээр бол зөв л явж байх шиг байна (инээв). Күнзийн нэгэн сургаалыг та бүхэнд сонирхуулъя. “Хүмүүс үхэхгүй юм шиг амьдраад, үхэх дөхөөд ирэхээр амьдраагүй юм шиг загнадаг.” Танд ямар санагдаж байна?
-Загнадаг гэдэг үг загнах гэсэн утгатай биш, тийм зан гаргадаг гэсэн үг гэдгийг залуу уншигчдад тайлбарлах ёстой байх. Мөн энэ асуултыг хоёулаа уншигчдад үлдээе.
-Тэгье, тэгье. Та бас айхтар байна шүү.
-Та өдөр болгон Күнзийн нэг сургаал цээжилж, Катюша дууг хятад хэл рүү орчуулж байгаагаа орхичихлоо шүү?
-Манай буриадууд үеэс үед “Нүгэл гавьяагүй явъя, аргаараа явъя” гэж хүүхдүүддээ сургасаар ирсэн. Байгалиас заяасан даруу монгол зангийн нэг хэлтэрхий юм болов уу. Жишээ болгоход, Буриадад Дэлхийн хоёрдугаар дайнд гавьяа байгуулсан жинхэнэ баатрууд олон байвч сайрхдаггүй байсан. Тува хүмүүс ч ялгаагүй. Намайг бага байхад тува, буриад хүмүүс нийтлэг монгол хэлээрээ харилцан ярьдаг байсан. Одоо нэг ч тува монгол хэл ойлгохгүй. Буриад бид ч онигор нүдтэй оросууд болж байна. Миний яриа хэлний мэргэжилтэн шиг хэл рүү орчихоод байх юм. Бүх монголчуудын голомт Монгол нутгаас холбогдож байгаа болохоор тэр юм уу. Та өршөөгөөрэй!
-Зүгээрээ, таны яриа маш сонирхолтой байна.
-Одоо миний ажиллаж буй Алтайн улсын ихэнх нь уугуул ойрадууд боловч төрөлх хэлээ үзэхээ больсон. Шалтгаан нь том гүрний жижиг ард түмэнд мөнгө хуваарилж ирсэнтэй холбоотой. Тэд хэл, аялгаа мартаж эхэлсэн. Олон монгол гарал угсаатан монгол бүх зүйлээс алсарч байна даа. Өвөр Монгол ч ялгаагүй. Гадаад хэл бол хэрэгцээ, эх хэл бол дархлаа.
Монголчууд: Монгол монголдоо муу, мод ярандаа муу.
Буриадууд: Монгол монголдоо муу, мод барьсан хүн нохойд муу.
Өвөр монголчууд: Монгол монголдоо муу, модон хүрз шаварт муу.
Монголчууд өвөр монголчуудыг муу хужаа, буриад бусад хүмүүсийг муу бага ястан гэх. Бид бие биедээ хүндэтгэлтэй, дотно байж бидний удам үргэлжилнэ. Бид бүгд адилхан хөх толботой монгол ахан дүүс. Эртнээс их гүрнүүдийн удирдагчид “Монголчуудыг нэгтгэж болохгүй, эс тэгвээс дахин Чингис хаан төрнө” гэж айдаг. Энд тэнд явж, элдвийг үзсэн хүний үгийг авах гээхийн ухаанаар хандаж ойлгоорой, эрхэм монголчууд минь.
-Би хувьдаа жинхэнэ буриад хүний сэтгэл зүрхийг таньж мэдлээ гэж бодож байна?
-Ийм бодолтой хүн ганц би бишээ. Монголоо гэсэн нууцхан сэтгэл олон буриад хүний элгэнд байдаг. Агын тосгондоо амьдарч буй миний багын найз зураач Гүрийн Равдан гэж хар залуугаасаа Монгол гэж хашгирч ирсэн сайхан буриад байна. Надаас илүү Монголдоо элэгтэй. Сайхан байна аа, хөх монголын үр сад газрын хол оршин суугаа ч хүсвэл сэтгэл зүрх нь хамт цохилж байна. Би яах вэ, миний хүүхдүүдийг дэмжихэд болно.
-Баярлалаа, тантай ярилцах тун таатай байлаа. Таны гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Мөн хүн төрөлхтөн анх удаа сансарт ниссэний 60 жилийн ойн баярын мэнд хүргэе!
-Маш их баярлалаа. Сансрыг эзэмшинэ гэдэг хүн төрөлхтний нэгэн агуу нээлт. Шинжлэх ухаан бол хөгжлийн гарц. Дэлхийд алдраа дуурсгах олон монгол эрдэмтэд төрөх болтугай!
М.Саруулсайхан -
ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН ХАТАН ХААН НАМСРАЙН СУВД
Наад сэтгэл чинь юунд үймрэв. Охин минь чамд бүсгүй хүний мөрөөддөг элбэг хангалуун амьдрал тав тух, үр хүүхэд байна…
Энэ бол хүссэн хүн бүхэнд олддог юм бишээ. Сайн бодоорой гэх зуураа тэр харанхуйд уусах адил алга болов.
Гэтэл удалгүй гэтэх мэт алхаагаар дахин гарч ирснээ.
-Үгүй ээ! Чи бүү цухалд. Амьдрал гэдэг чинь жаргал зовлон сүлэлдэж байж амттай байдаг юм. Александр чинь чамд хайртай. Чи бүсгүй хүний амсах ёстой бүхнийг амслаа. Анна чи хүн чанараа сонс… гэж хэлээд мөн л алга болно. Энэ бол саяхан Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа тавигдсан Л.Н.Толстойн зохиол “Анна Каренина” романаар бүтээсэн шинэ жүжгийн нэгэн хэсэг юм. Тэгвэл тэр ер бусын хар хувцастай бүсгүй хэн бэ гэвэл найруулагчийнх нь нэрлэснээр “Анна сүнс”.
Уг дүрийг амилуулсан хүн нь төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд л даа. Түүнийг Вронскийтой бүжиглэхдээ тайзыг бараг гурав тойрон сэнс шиг эргэлдэхэд нь үзэгчид энэ чинь үнэхээр Сувд мөн үү гэж эргэлзсэн. Мөн байлаа. Яг л арван наймт шиг харагдсан. Энэ бол жүжигчний авьяасын нэг тал нь. Бүр тодотгоод хэлэх юм бол жүжигчин хүний сэтгэл зүрхэнд үрчлээ суудаггүйг үзүүлсэн нь тэр. Өнөөдөр Сувдын нас хэд билээ. Энэ тухай эргэцүүлэн бодохул хэн нэг залуу жүжигчин тэр вальс эргэхийг яг Сувд шиг хийж чадах байсан болов уу гэж бодогдов. Тайз, дэлгэцийн хатан хаан гэж бичигч миний өргөмжлөн нэрлээд байгаа Н.Сувд ясны жүжигчин хүн. Тэр хэлдэг юм билээ.
-Чи биднийг харж байгаа бурхан гэж бий. Тэр бурхан бол урлагийн өглөг буян. Уран бүтээлч хүн өөрөө өөрийгөө шатааж, элдэж эвхэж нэг үгээр хэлэхэд өөрийгөө зольж явдаг юм. Тиймээс би жүжигчний ажилдаа бүхнийг зориулдаг. Миний бүтээсэн дүрийг харах гэж яардаг. Хараад таашаадаг басхүү шүүж тунгаадаг үзэгч түмнээ ямагт хүндэтгэдэг гэж.
Намсрайн Сувд гэдэг эрхмийг би сартай зүйрлэн бодож үзлээ. Яг л тийм өнгөлөг дотоод сэтгэлээсээ гэрэл цацруулсан хүн. Сарны тухай ойлголт бол гоо зүйн нандин чанартайгаас гадна үл тайлагдах нууцыг өөртөө шингээсэн ертөнц билээ. Сар хүнээс хол мөртлөө ойр санагддаг. Түүн лүгээ санахлаар Н.Сувд хэмээх бодгаль тайз, дэлгэцэд бүтээсэн дүрүүдээрээ бүхэнд танигдсан ч олон олон жүжиг, киноноос түүнийг харж бахархаж, хайрлаж явдаг хэрнээ Н.Сувд гэж чухам хэн бэ гэдгийг хэн ч гүйцэд таньж мэдээгүй гэхэд болно.Харин бүтээсэн дүрдээ ард олноо соён гэгээрүүлэх шинэ санаа сэдэл, сургамжтай бүхнийг шингээж өгч чаддаг уран бүтээлч гэж түүнийг найруулагч нөхөд нь үнэлдэг юм билээ.
* * *
Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд Улаанбаатарын жинхэнэ уугуул. Тухайн үеийн нэгэн элит гэр бүлд төрсөн хүн л дээ. Аав Ц.Намсрай нь эрдмийн талын хүн. Яг үндсэн мэргэжил нь сэтгүүлч. Ижий нь нөгөө зууны сайхан эмэгтэйгээр шалгарч байсан Хөдөлмөрийн баатар, маршал Х.Чойбалсангийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай л даа. Тэдний ууган охин нь Н.Сувд. Тухайн үед ясли, цэцэрлэг гэж ч байсангүй. Тиймээс эх хүн ажлаа ч хийнэ, хүүхдээ ч асарна тийм л.
Л.Цогзолмаа гуай одоо ч ярьдаг. Н.Сувдыг өлгийтэй байхад нь ажилдаа аваад явдаг байлаа. Тайзны ард хаа нэгтэй тавьчихна. Тэсвэртэй өссөн дөө. Ямар сайндаа. 1949 онд Унгарт болсон залуучууд оюутны фествальд аваад явж байхав гэж.
Энэ тухай Гонгорын Хайдав агсны ярьсан нэг дурсамж бий. Тэд Москвад явж байхдаа Кремлийн музей үзэх гэж явтал гоё буйдан дээр нь охин шээчихэж. Үүнийг Бал дарга дуулаад,
-Хожим хуриман дээр нь хөгийг нь хэлэх юм шүү гэсэн гэж. Ингэж л өнөөгийн алдарт жүжигчин Н.Сувд алтан тайзны анир чимээ, урлагийн хүний амьдралыг хар багаасаа биеэ, сэтгэлээрээ үзэж сонсож явсан байгаа юм.
Түүнийг багад нь аав, ижий нь физикч юм уу математикч болгох гэж шалгалт өгүүлж байж. Гэвч хувь заяаны зөн билгэ нь дийлсэн хэрэг үү. Жүжигчний сургуульд явах аз завшаан нэгэн цагт олдсон юм билээ. Тэгээд 1970 онд Москва хотноо Бүх Холбоотын кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлийг 22 настайдаа төгсгөөд иржээ.
Түүнээс хойш Кино үйлдвэр, Улсын драмын Эрдмийн театрт жүжигчин, урансайхны удирдагч, 2000 оноос театрынхаа дэд захирлаар ажиллаж өдийг хүрсэн юм билээ. Олон жил урлагт зүтгэхдээ асар их ачаа үүрсэн хүн хэн бэ гэвэл Н.Сувд гэвэл маргах хүн ховор л болов уу.
Жүжиг, кинонд тоглох урилга, томилолт завсар зайгүй ирнэ. Сүүлийн жилүүдэд удирдах талын алба, элдэв сонгуульт ажлын ачаа бүр нэмэгдсэн байдаг. Аль алиныг нь амжуулж л явж. Амжуулах амжуулахдаа нэр төртэй хийж бүтээж ирсэн гэдэг нь үнэн. Түүний тайзнаа бүтээсэн анхны дүр 1973 онд тоглосон Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Лариса. Кино дэлгэцэд бол “Эхлэл” киноны Хорлоо.
Үүнээс эхлээд яаж амжуулж байсан юм гэмээр бүтээлээ ундруулсан байгаа юм. Заримыг нэрлэбэл “Хоёр эзний нэг зарц”-ын Беатриче, “Отелло”-гийн Дездемони, “Гамлет”-ын Офилия, “Мартагдсан аялгуу”-гийн Бадам, “Нора”-гийн Нора, “Байцаагч түшмэл”-ийн Анна Андреевна, “Цахлай”-гийн Аркадина гээд олон жүжгийн, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо”-гийн сувилагч Цэндсүрэн, “Ичээнд нь”-ийн Солиотой хүүхэн, “Анхны хайрын дууль”-ийн Янжин, “Хань”-ийн Наран, “Хатанбаатар”-ын Жаргал гээд киноны дүрүүдийг нэрлэж болно. Энэ нь түүний уран бүтээлийн зөвхөн эхлэл хэсэг нь. Н.Сувд уран бүтээл дундаасаа гоц олзуурхан бодож явдаг нэг юм нь олон сайхан хатдын дүр бүтээснээрээ бардамхан явдаг юм билээ.
“Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Үхэж үл болно” киноны Өүлэн ижий, “Мандухай сэцэн хатан” киноны Мандухай, “Тэнгэрийн хүү” жүжгийн Монгол хатан гэх зэрэг түүхэн хатдын дүрийг нь үзэгч түмэн андахгүй л дээ.Тэр дотроос Монголын эрэлхэг эмэгтэй Мандухайн дүр гоц. Яагаад гэхээр Мандухай хатан гэхээр Н.Сувд л нүд болоод сэтгэлд буудаг шүү дээ. Тиймээс ч энэ дүрээрээ төрийн шагнал хүртсэн нь чухамхүү нүдээ олсон хэрэг гэж олон түмэн хэлцдэг.
-Та тэр сайхан хатдын дүрийг өөрөө сонгож бүтээсэн үү гэхэд тэр
-Яалаа гэж дээ. Найруулагч л сонгоно. Харин тэр нь надад азтай явдал байсан байж болох. Тийм ижилхэн олон дүрийг өөр хооронд нь ялгаатай бүтээнэ гэдэг жүжигчин миний үүрэг байсан. Олон Мандухайг үзэгчид хүлээж авахгүй шүү дээ. Мандухай нэг л байх ёстой. Өүлэн эх ч гэсэн дээ. Нэг л бодит хүн. Хатдыг хооронд нь ялгаатай гаргахын тулд мэргэжлийн ур чадвар их шаардана. Жүжигчин хүний нэг зовлон тэр гэж хэлсэн бий.
Жүжигчин Н.Сувд ижийгээ дуурайсан сайхан эмэгтэй. Энэ нь ч тэр хатдын дүрийг амилуулахад дөхөмтэй байсан гэж найруулагчид үздэг байх л даа. Анх Мандухайд Н.Сувд тоглох боллоо гэхэд хүмүүс зарим нь арай биш ээ гэсэн аястай байсан гэдэг. Тэгвэл киног үзсэний дараа жинхэнэ Мандухай болж гэсэн яриа байдаг.
Н.Сувд их энгийн ихэрхэх зангүй, зөөлөн сайхан яриатай хүн болохоор эрэлхэг эмэгтэйд тохирохгүй гэсэн санах хүн байж л дээ. Гэтэл морин дэл дээр хийсгэн сэлэм эргүүлж дайтсан нэгэн байж чадсаан.
Киноны аль ч хэсэгт орлон тоглогчгүй ажилласан нь Н.Сувдын дотор бас нэг дайчин Сувд оршин байсан шиг санагдуулдаг шүү дээ. Кино найруулагч Б.Балжинням агсан нэг удаа “Сувдыг Мандухайгүйгээр Мандухайг Сувдгүйгээр төсөөлшгүй санагддаг гэж хэлсэн байдаг. Энэ нь би дүрээ зөв сонгсон гэсэн үг байлаа. Авьяаслаг хүн гэдэг өөрөө сайн дүр бүтээгээд зогсохгүй хамтран тоглогчоо дүрд нь тодруулж эгэл хүний амьдралаар амьдруулж, дурлуулж, сархадад шартуулж, өөртөө дасгаж бас зөвтгөж буруутгаж давтагдашгүй болгож чаддаг байх юм. Тэгснээрээ тэнгэрийн элч мэт хаадыг махан биетэй, цусан зүрхтэй жирийн хүн болгож үзүүлсэн нь Мандухайн дүр л дээ. Бас гайхалтай бөгөөд харамсмаар үхэж чадснаар Исмайлын дүрийг үнэхээрийн үзэн ядмаар адгийн дүр болгосон юм шүү. Нөгөө гэвэл Өүлэн эхийн дүрийг эх хүн төдийгүй жинхэнэ эх оронч ухаалаг болгон бүтээсэн бий. Чингисийг дайнд мордохын өмнө гэртээ орж ирээд гарахад “Битгий яв миний хүү” гэж хэлдэг. Үргэлжлэлийг нь харцнаас нь уншиж болдог. Хасарыг зодуулж байхад юу ч хэлээгүй хэрнээ “Энэ хүний нуруун дээр Монголын төр байгаа юм шүү” гэж бас зөвхөн харцаараа ойлгуулдаг юм. Уг дүрийг задалж үзэх юм бол цааш маш ихийг нэмж мэдэж болох. Жүжигчин хүн үгийн амтыг ам, хэлээрээ биш сэтгэлээрээ мэдэрдэг байхын учир тэр гэж болно. Ер нь Н.Сувд дүр бүтээхэдэ урандархан хүн шиг ажиллаж олон талын судалгаа хийж сэтгэл оюундаа бүрэн багтааж байж дараа нь гаргаж ирдэг байх юм.
Нэг үгийг яруу сайхан хэлж болно. Харин тэр үгтэй цуг ямар дүр зураг харуулахав гэдэг чухал. Энэ бол жүжигчний баримталдаг нэг гол зарчим. Нэгэн бодит бөхийн амьдралаас сэдэвлэсэн “Хань” кино гэж бий. Уг киноны зохиолыг Б.Гомбо найруулагч гол дүрд нь Н.Сувдыг тоглуулна гэсэн зориулалттай бичсэн гэдэг юм. Тэгээд ч тэр үү хүний жинхэнэ хань ямархуу үнэнч, сайхан сэтгэлтэй байхыг Наран гэдэг бүсгүйн дүрээр гаргаж чадсан гэдэг юм билээ. Сувдын хэлдэг нэг алт шиг үг бий. Тэр нь “Би театрт муу ажиллах эрхгүй хүн” гэсэн үг.* * *
Бурхан Н.Сувдад нэг л юмыг өгөөгүй. Тэр нь атаа жөтөө, хувийн шиг завшаанч байхын тухай гэж болно.
Басхүү Н.Сувдад нэг сайхан бахархал байдаг гэдэг. Анх жүжигчин гэдэг диплом өвөртлөөд ирэхэд нь Монголын театрын алтан үеийнхэн хүлээж авсан. Тэдний дунд ёстой л өөхөнд боолгосон мэт өсөж өндийснөө тэр байнга дурсдаг. Тэд авьяасын тэнгэрүүд гэхээр хүмүүс байв. Зохиолч, найруулагч Э.Оюун, Л.Ванган нараас эхлээд ардын жүжигчин С.Гэндэн, Ц.Цэгмэд, Н.Цэгмэд, Д.Чимэд-Осор, Т.Хандсүрэн, Г.Гомбосүрэн, Ц.Гантөмөр, гавьяат жүжигчин Т.Цэвээнжав, Р.Дамдинбазар, У.Осор, М.Бадамгарав, Ц.Цэнд-Аюуш тэргүүтэй ахмад үеийнхэн Н.Сувдыг үр хүүхэд шигээ бөөцийлж ихийг сургасан гэдэг юм.Тэр мундгуудаас сурснаа өнгөлж тордсоор өдийг хүрэхдээ Н.Сувд өөрөө Монголын урлагийн оддын нэгд тооцогдох болж театрынхаа залуу үеийг сургаж үлгэрлэж явна.
1980-аад оноос театрынхаа урансайхны удирдагч дараа нь дэд захирлаар ажилласнаасаа хойш залуу жүжигчдэд тайз, дэлгэцнээ хэрхэн амьдрах ухааныг зааж аяны дөрөөнд нь сүү дусааж өгсөн хүн гэж ч болно. Театрынхаа хойч үеийг бэлтгэхийн төлөө ч ихийг хийсэн юм Урансайхны удирдагч болонгуутаа Ю.Цэдэнбал даргатай биечлэн уулзаж ЗХУ-д хүүхэд сургая бас уранбүтээлчдийнхээ нийгмийн асуудлыг анхаарья гэх зэрэг санал дэвшүүлсэн байдаг. Үр дүн нь ч гарсан. Олон хүүхдийг ЗХУ-д суралцуулсан. Тэд нь өнөөгийн театрын гол хүч болж яваа. Урлагийн ертөнцөд хүч авьяасаа сорино гэдэг бол үнэхээрийн тэвчээр, чадал тэнхээ заасан ажил юм шүү гэж тэр залууст сургадаг. Тиймээс театрынхаа мэргэшсэн жүжигчидтэй байхыг түүчээлсэн хүн хэн бэ гэвэл Н.Сувд гэж хэлэхэд онох л байх. Өнөөдөр Монголын театр дэлхийтэй өрсөлдөхүйц бүтээл хийдэг болсон. Энэнд ч түүний сэтгэл зүтгэлийн нэмэр асар ихийг хэлэхгүй бол алдас болж магадгүй л дээ. Жүжигчдийн хувьд даанч мастер гэдэг цол байхгүй юм. Байдагсан бол Н.Сувд урлагийн нэг мастер нь мөн. Ингэж хэлэх нь Мандухайн дүр бүтээснээрээ төрийн шагнал, 2001 онд гавьяат жүжигчин, 2010 онд Ардын жүжигчин гэдэг эрхэм цол хүртсэнийг нь чамласан юм биш л дээ. Ижийгээсээ хөдөлмөрийн баатар гэдэг дээд цолоор л дутуу яваа. Ер нь уран бүтээлчийн хувьд авсан шагнал бол тоочоод барамгүй. Гэгээн муза цомыг бараг арваад удаа авсан байдаг.
Тэр бүтээсэн олон янзын дүрээрээ амьдралын үнэнг агуулж, алагтай цоогтой түүхийн нэгэн гэрч болж явна. Тайз, дэлгэцийн хатан хаан-хөргийн баатар маань нартын жаран илүүг туулахдаа юу эсийг үзэхэв. Аав, ижийгийн их хайр, залуу нас, хайр дурлал, хамтын амьдрал, хагацал гуниг бүгдийг үзсэн. Гэвч Сувд Сувдаараа л байж чадсан. Нэг удаагийн ярилцлагадаа хувийн амьдралаа цухас нээж арван жилийн сургуульд байхаасаа үерхэж яваад ханилсан хоёр хүүхдийнхээ эцэг авааль нөхрөө өөр хүүхэнтэй боллоо гэхэд
-За Төрөө минь би явлаа. Чи сайн бодсон л байх. Дараа нь эргэж хургав, харамсахгүй биз гэж хэлээд явчихсан гэдэг. Тэгсэн дөрвөн сарын дараа Сувдыг эргээд ирээч гэсэн байгаа юм. Тэр үед “Чиний сонгосон зам шүү дээ” гэсэн байдаг. Уран бүтээлд нь ч ийм явдал зөндөө тохиолдсон л байх. Мандухайн кинонд түүнийг аян дайнаас ирэхэд нь Даянхаан Батмөнхийг Алтжин гэдэг бүсгүйтэй учир ургуулаад байгаа тухай Сатай түшээ хэлдэг. Тэгэхэд Мандухай цөөн үг, ухаалаг харцаараа “Монголын төр л түвшин байх болтугай” гэсэн санаагаа ойлгуулдаг. Энэ бол аугаа чанар. Н.Сувдын залууст хэлж сургадаг үгнээс зөвхөн нэгийг онцлоход
-Алив дүрд том жижиг, гол туслах гэж ялгавартай хандаж болохгүй. Энэ гол дүр юм гээд ур чадвар, сэтгэл зүрхээ зориулсан хэрнээ за энэ ч яахав жижиг дүр гэж түүндээ дутуу дулимаг хандах нь огтоос байж болохгүй зүйл. Үзэгдээд өнгөрөх төдий дүрд ч сэтгэлээ өгч бай гэж сургадаг. Ер нь хүний дотоод сэтгэлийн өгөгдөхүүн гэж нандин юм бий. Даангүй жижигчин хүнийх бүр онцлог. Энэ талаас аваад үзэхэд Н.Сувдын авьяас төрмөл шинжтэй нь мэдрэгдэнэ. Төрмөл төрмөлдөө өөр бусдад хагас дутуу өгөгдсөн байдаг бол түүнд бүтнээрээ заяагдсан болов уу. Ийм бодохлоор жүжигчин Н.Сувдын авьяаслаг аугаа чанар нь амьдралыг гал мэт цоргин дүрэлзэж, гол мөрөн мэт цэлэлзэж явдаг билээ.
Амьдралын алив бүхэн жүжигчин хүний уураг тархинаа өртөж зүрхэн дундуур нь урсаж байдаг гэдэгтэй санал нийлэхүйд ийм. Н.Сувдаас нэг сурвалжлагч асуухдаа
-Ямар ч дүрийг төвөггүйхэн гараас гаргачихна гэсэн бардам бодол танд байдаг уу гэхэд
-Хэзээ ч тэгж бодож явсангүй ээ. Би нэг харцтай, нэг нүүр царайтай, нэг өнгийн дуу хоолойтой. Гэвч тэр бүхнээ лав тавин жил янз бүрээр хувиргаж ирлээ. Сайн талын дүрд ч, саар бүр яадгаа алдсан хүний дүрд ч хувирах шаардлага гардаг. Хэцүү л дээ. Харин нас ахих тусам сэтгэл зүтгэл байлаа ч бие хаа өөр болж санасандаа хүртэл хувирахад жаахан хүнд болох юм гэсэн хариулт өгсөн байв. Тэгвэл өнөөдөр ч энэ хүний жүжиглэлт уран бүтээлийг харахад өөрчлөгдсөн өнгө төр харагддагүй хэвээр. Барагдашгүй авьяасынх нь эрч хүч тэр байхаа.
“Анна Каренина” жүжгийн сүнслэг дүрийг амилуулснаас нь харахад бүр тийм бодол төрсөн дөө.
Жаран дамжсан хоёр зууны өнгөнд Монголын тайз, дэлгэцийн уран бүтээл яндашгүй арвин түүхийг бүтээлцэж яваа энэ эрхмийн хүн чанар, ажил амьдралынх нь тухай бүгдийг энэ бэсрэгхэн хөрөг нийтлэлд багтаахын учир үгүй тул уучлал эрж, эгэл нэгэн алдартан-жүжигчин Намсрайн Сувд гэдэг бүсгүйн дурлалтай, дурсамжтай, дарстай, цэцэгтэй, баяртай нулимстай замнал буюу үзэгч олноо хөгжил дэвшилд хөтөлж хойч үедээ үлгэр үзүүлж яваа намтар юунаас нь хэлтлэн хэлтлэн байж бичиглэхийг эрмэлзсэн минь энэ.
Жүжигчин бүсгүйн цаашдын амьдрал, урлагийн тэнгэр хойшид улам цэлмэг байх болтугай гэсэн ерөөлийг өргөмүү.Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Д.Цэрэннадмид