Category: Нийтлэл, ярилцлага

  • Ж.БАТСУУРЬ: УДМЫН САНГАА СЭРГЭЭХГҮЙ БОЛ БИД УСТАХ ГЭЭД БАЙНА

     

    -Өнөөдөр монголчууд угийн бичиг хөтлөхөд нэг их ач холбогдох өгөхгүй байна. Үүний нэг тод жишээ нь Боржигон овогтон хүн амын нилээд хувийг эзэлж, түүнийгээ хэдэн янзаар бичих юм. Энэ асуудлыг та юу гэж дүгнэх вэ?

    -Монголчууд өргөн уудам нутагт их цөөхүүлээ амьдарч ирсэн түүхтэй. Аливаа ард түмний хувьд хамгийн үнэт зүйл нь төрөлх газар шороо, хоёрдугаарт удмын сан, гуравдугаарт уламжлалт соёл байдаг юм. Тиймээс улс гүрэн өөрийнхөө хөгжлийн асуудалд цогц хандахыг хичээдэг. Ингэхдээ хүн амынхаа удмын санг ямагт цэвэр ариун, үргэлж тунгалаг байлгахыг зорьдог. Өөрөөр хэлбэл, ямар ч нөхцөлд сэргэлэн цовоо, саруул ухаантай, сайхан бие бялдартай үр удам төрүүлэхийн төлөө л тэмцдэг. Ер нь аливаа амьд амьтан, хүний удмын санд ялгаагүй цус ойртсон шинж тэмдэг илрэхээс зайлсхийдэг. Ийм гайхамшигтай өв соёлыг бидний өвөг дээдэс олон зууны тэртээ бүтээсэн.Энэ өргөн уудам нутагт цөөхүүлээ амьдарч буй ард түмэн оршин тогтнохуйн эл нууцыг мэдэрч, ухаарч, гайхамшигтай өв соёлыг үлдээсэн. Гэтэл энэ гайхамшигтай өв соёлоо мартагнах гээд байдаг болжээ. Зүйрлэж хэлбэл, өнөөгийн залуус аавын талыг авга, ээжийн талыг нагац гэдгийг мэдэж байна. Өөрөөсөө дээшээ хоёр үеэ л муухан мэддэг. Сайн мэдэж байгаа нь овог нэр, төрсөн жил, амьдарч байсан газар нутаг, хэдэн хүүхэд төрүүлснийг л хэлнэ.Тэгээд л түүнээс цаашаа мэдэхгүй болчихдог. Удмын сангийн мэдээлэл ингэж бүдгэрээд ирэхээр ирээдүйд үр удам нь хань ижлээ сонгохдоо ямар төвшинд ураг төрлийн холбоотой байж болох вэ гэдгийг мэдэх аргагүй. Үүнээс болгоомжилж есөн үеэ мэддэг, есөн үе дотроо гэр бүл болдоггүй байсан гайхамшигт өв соёлыг монголчууд тэртээ 800 жилийн тэртээ бий болгосон шүү дээ.Их эзэн Чингис хаан үүнийг их хатуу мөрдлөг болгож авч явсан юм байна. Энэ тухай хүн төрөлхтөний түүхийг бичилцэж байсан гадаадын том эрдэмтэн мэргэд хүртэл гайхширч бичсэн байдаг. Ураг удам, ахан дүүсээ мэдэхгүй хүн гэж байхгүй юм.Өөрөөсөө дээшээ есөн үеэ мэддэг ард түмэн. Ийм учраас үр удам нь хоорондоо гэрлэж, цус ойртох гэсэн ойлголт байдаггүй юм байна гэж бичиж үлдээж байжээ. Тиймээс өвөг дээдсийн гайхамшигтай өв соёлыг сэргээх нь чухал асуудал болоод байна.

    -“Миний хүү, холоос хань ижилтэй болоорой” гэж захьдаг-

    Өнөөдөр зарим аав ээж үр хүүхдээ “Нутгийнхаа хүнтэй л суугаарай. Эцэг эхийг нь мэддэг, уг удмыг нь таньдаг хүн л хань болно” эсвэл “Миний хүү голоосоо л хань ижлээ сонгоорой. Хараа бараандаа амар шүү дээ” гэх маягтай, ер нь үр хүүхдээ хол нутгийн айлд өгөх дургүй, аль болох ойр байх сонирхолтой болсон байна?

    -Энэ чинь манай нүүдэлчдийн сэтгэхүй биш. Монгол хүн угийн бичгээ хөтлөж, овгоо мартах хэмжээнд хүргэсэн. Засгийн газрын нууц тогтоол 1925 онд гарсан байдаг. Үүнийг монголчууд өөрсдөө гаргаагүй нь мэдээж. Өөрсдийнхөө гараар өөрсдийгөө устгах ийм зүйл хийхгүй. Хүн төрөлхтөний түүхийн тавцанд монголчууд эрэмгий зоригтой, ухаантай, бүхнээс дээгүүр соёл иргэншилтэй, гайхамшигтай оюунлаг, цөөхүүлээ хэр нь морин дэл дээрээс дэлхийг талыг эзэлж, гүрэн байгуулж явсан ард түмэн. Нэгэн үе их муу хэлж, яргачин, дээрэмчин, тонуулчин, хүн төрөлхтөний соёл иргэншлийг сүйтгэсэн гээд л байсан.Одоо бол үгүй юм байна шүү, энэ монголчууд чинь хүн төрөлхтөний түүхэнд энх амгалангийн гүрэн байгуулах тэр гайхамшгийг нээж өгсөн юм байна гээд түүхийг ойлгож эхэлж байна шүү дээ. Тиймээс муу хэлж байсан тэр үедээ “Энэ монголчуудыг хүн төрөлхтөний түүхийн тавцанд ахиад гаргачихгүй юмсан. Тэд гараад ирвэл ямар ч гайхамшгийг бүтээж чадна” гэж болгоомжилсон байдаг. Тиймээс чимээгүйхэн шиг цаагуур нь өв соёлыг нь мартагнуулж, өөрийг нь өөрөөр нь устгуулах улс төрийн далд үйл ажиллагаа явагдсан юм болов уу гэж бид таамгалдаг. Өнөөдөр бид жалга довны үзэлтэй, нутгийнхаа хүнтэй гэр бүл болохоо илүүд үзэж, хараа бараатай явахыг чухалчилдаг болсон нь нөгөө л өв соёлыг мартагнуулсны гай. Аав ээж нь үр хүүхэддээ “Миний хүү, холоос хань ижилтэй болоорой. Битгий нутаг усныхаа хараа барааны хүнтэй гэрлэчихээрэй дээ. Тэгэхгүй бол тэнэг маанаг өөрийгөө авч явж чадахгүй төрөл бүрийн өвчин согогтой үр хүүхэд төрдөг юм шүү” гэж хэлж сургадаг байсан гайхамшигийг л мартуулчихсан хэрэг. Тэгээд л ойрхоноос баг сумандаа танилцсан хүнтэй гэр бүл болж болдог юм байна гэдэг ойлголт бий болчихжээ. Нөгөөтэйгүүр, Монгол нутаг их өргөн уудам. Түүхээс харахад засаг захиргааны хувьд ердөө дөрвөн аймагт л хуваагддаг байсан. Хангайгаасаа говь руу очдог, говиосоо тал хээрээр дамжаад хангайдаа ордог. Малаа сайхан оторлож таргалуулаад, нүүдэл бэлчээрээ сэлгэн байгалиа хамгаалж, хайрладаг байжээ. Ингэж явахдаа хол нутгийн залуус хоорондоо танилцаж ижилсэн гэр бүл болдог. Малаа хүртэл цус ойртуулчихгүй гэж малынхаа хээлтүүлгийн үед эцэг малаа холоос сонгох гэж отор нүүдэл хийдэг байж. Монгол Улсад “Малын удсын санг хамгаалах тухай хууль” хүртэл байна. Өвөг дээдсийнхээ малаа цус ойртуулахгүй өсгөж үржүүлдэг өв соёлоо ч мартчихсан байна. Түүнтэй адил хүн амаа хамгаалдаг уламжлалт өв соёлоо мартсан байна.Монгол улсыг дөрвөн аймагт хуваагддаг байсныг 21 аймаг, 331 сум, 1700 шахам баг болгон хуваачихсан. Ингээд хуваачихаар засаг захиргааныхаа хүрээнд л баг сумандаа ажиллаж, амьдарч таарна. Тэр хүрээндээ залуус хоорондоо ижилсэж танилцаад гэрлэдэг.Энэ нь явсаар байгаад цаагуураа чимээгүйхэн цус ойртолтын аюулыг бий болгоод л байна. Өнөөдөр монголчууд соёл иргэншлийн даяаршил гэж яриад байгаа ч хүн амын маань өвчин эсэргүүцэх өвчин даах чадвар эрс буурсан. 1990-ээд оны эхээр чихрийн шижин, хорт хавдартай хүн өдрийн од шиг цөөн байсан шүү дээ. Тэдний тэр гуай тийм хавдар тусаж гэнээ гэхээр аргагүй өндөр настай хүн гээд л ярилцдаг байлаа.Гэтэл өнөөдөр хорт хавдраар хоёр сартайгаас эхлээд бүх насны хүмүүс өвчин болоод байна. Энэ нь нэг талдаа даяаршлын нөлөөгөөр импортоор есөн шидийн хүнс оруулж ирээд идэж байгаатай холбоотой ч нөгөөтэйгүүр өв соёлоо мартсанаас улбаатай. Цаагуураа цус ойртох үзэгдэлд нэлээд орчихсон ард түмэн чинь зохисгүй хүнсний хэрэглээний улмаас янз бүрийн өвчтэй болж хэврэгшээд яваад байна шүү дээ. 

    -Манай улсын хүн амын хэдэн хувьд нь цус ойртолтын аюул тулгараад байгаа вэ?

    -Энэ бол Монгол Улсын хүн амын тэдэн хувь нь тэглээ, ингэлээ гэж тодорхойлж болдоггүй үзэгдэл. Цус ойртолт гэдэг бол нуурийн ёроолд давсны тунадас хуримтлагдаад жил ирэх тусам бага багаар нэмэгдээд яваад байдаг шиг чимээгүйхэн шиг өсдөг өвөрмөц зүйл.Өнөөдөр хүн амын доторх цус ойртолтыг тодорхойлбол тодорхой төвшинд цус ойртоогүй аймаг, сум гэж байхгүй болсон. Тиймээс бид өнөөдөр үр хүүхдээ сум дотроосоо битгий гэрлээрэй гэж хэлэхээс өөр аргагүй болчихоод байна.Үүнийг монголчууд дотроо ярих асуудал. Түүнээс биш гадаадынханд өгөөш болгож олон нийтэд хамаагүй мэдээлээд байх үзүүлэлт биш. Үндэсний онцгой нууцын зэрэглэлтэй байх зүйл. Аливаа улс үндэстэн цус ойртолтоос сэргийлж төрийн тусгай бодлого явуулж ирсэн. Дэлхийн түүхэнд хүн ам нь цус ойртолтын аюул нүүрлээд байсан улс орны ч жишээ бий.

    -Цус ойртолтыг холдуулж байна гээд эрлийзжээд байж болохгүй-

    -Тэдгээр улс орнууд ямар арга хэмжээ авдаг юм бэ?

    -Ийм нөхцөлд тухайн улс хууль гаргаад, хүн амаа хөдөлгөөнд оруулдаг. Тухайлбал, зам харгуй тавьж, залуусыг хооронд нь уулзах сайхан боломжоор хангаж байсан. Цус ойртохоор оюуны хөгжлийн доройтолтой төрөх хүүхдийн тоо өсдөг. Хүн амын оюуны чадавх буураад ирнэ. Ингэхээр шинжлэх ухаан, технологийн гайхамшгийг бүтээх чадвар буураад ирэхээр хаана очих нь ойлгомжтой.Тиймээс хүн амаа цус ойртоогүй байсан ч ойртохоос сэргийлж, ийм үзэгдэлд оруулчихгүй байхыг төрийн хар хайрцагны бодлогоор авч явах ёстой. Цус ойртолтыг холдуулж байна гээд эрэгтэй, эмэгтэйгүй гадаад хүнтэй суугаад эрлийзжээд байж болохгүй. Монгол хүний генийн санд агуу чанар, чадвар нь байгаа. Гагцхүү тэрнийг дотор нь ойртуулж болохгүй учраас монгол хүн бүр өвөг дээдсийнхээ уламжлалыг сэргээх хэрэгтэй. Нэг гэр бүлийн хоёр “Миний хүү аавын талынх нь ах дүү хамаатан садан ийм хүмүүс байдаг юм шүү. Ээжийнх нь хамаатан садан ийм хүн байдаг юм шүү” гэж бүгдийнх нь нэрийг бичээд хооронд нь холбоод зураг болгоод хүүхэддээ өгчих. Тэгээд миний хүү хамаатан садангийнхаа энэ хүрээлэл дотроос хань ижлээ сонгочихов оо. Аль болох холоос ханиа сонгоорой гээд хэлээд өгчих. Хүүхэд чинь аяндаа хөтлөөд үргэлжүүлээд л аваад явчихна. Ингээд явахад нэг л мэдэхэд цэцэг мэргэн оюун ухаантай, хачин сайхан бие бялдартай, сийрэг сэтгэлгээтэй үр удам л төрөөд байх болно. Ер нь аливаа ард түмний дунд цус ойртох үзэгдэл бий болох л юм бол төрөл бүрийн удамшлын өвчтэй, оюуны хомсдолтой хүүхэд төрдөг нь хууль. Герман, Япон, Орос ялгаагүй бүгд адилхан хүн шүү дээ. Гагцхүү тэр ард түмний дунд цус ойртох хүчин зүйлийг бий болгож буй зүйлийг арилгаж, үндэсний аюулгүй байдлын бодлогоороо хүн амын удмын санг хамгаалж ирсэн юм.

    -Гадаадын зарим кинон дээр хааны угсааныхан үеэлтэйгээ сууж байгаа тухай гардаг. Үүнийг залуу үеийнхэн, хүүхдүүд яагаад гэж их асуудаг шүү дээ?

    -Хүн төрөлхтөний генетикийн сургамжууд бий. Тэд хоорондоо гэрлэсээр байгаад хаан угсаа устаж, бүхэл бүтэн овог аймаг мөхсөн нь ч бий. Ийм жишээ олон. Хүн төрөлхтөний өөрсдийн ёс заншилтай холбоотойгоор хаан угсааны цус, харц хүний цустай холилдох ёсгүй гээд дээдсийнх хүрээндээ үржиж өсч байх ёстой гэдэг үзэл баримтлал түүхийн явцад байсан уу гэвэл байсан. Тийм үзэгдлийн үргэлжлэл өнөөг хүртэл байдаг улс орон ч бий. Гэхдээ мөхлөөр л дуусна.
    -Есөн үе өнгөрвөл ураг төрлийн холбоо ариллаа гээд баяр хийдэг-

    -Манж Чин улсын мөхөл ч бас үүнтэй холбоотой юу?

    -Манж Чин улсын мөхөл бол ганц цус ойртолт гэж би хэлж чадахгүй. “Эмэгтэйчүүдээ хамгаалаагүй үндэстэн мөхдөг, эрчүүдээ дээдлээгүй улс сөхөрдөг” гэж мэргэдийн үг бий. Энэ үгний утга ойлгогдож байгаа тийм үү.Тэгэхээр тэр үндэстэн Хятад гэдэг аварга том далай дээрх цайны хөөс шиг юм байсан. Хэдэн зуун сая хүнтэй улсыг толгойлж байсан Манж гээд цөөхөн хүн амтай ард түмэн. Яагаад, юунаас болоод живээд алга болчихсон юм. Тэднийг өнгө мөнгөнд умбуулж, хүүхний сайханд уяруулж, хооронд нь эвдрэлцүүлэх замаар өөрийг нь өөрөөр нь устгуулчихсан.Ер нь хүний генетикийн шинжлэх ухаан хөгжиж ирсэн цагаас л үүнийг мэддэг болсон шүү дээ. Генетикийн шинжлэх ухаан чинь 1900 оноос л хөгжиж эхэлсэн юм. Гэтэл монголчууд генетикийн хуульгүй, энэ шинжлэх ухаан үүсээгүй байхад буюу 800 жилийн тэртээгээс хүний удамшлын шинж тэмдэг яаж өвлөгдөж ирдэг вэ гэдгийг мэдэж байсан байгаа биз. Есөн үеийн дотор гэрлэж болохгүй шүү. Хэрэв гэрлэвэл хүүхэд чинь тэнэг болно шүү гэж цээрлэдэг. Есөн үе өнгөрвөл манай ураг төрлийн холбоо ариллаа гээд баяр хүртэл хийдэг байсан. Энэ уламжлалаа л сэргээе. Монгол гэдэг энэ агуу ард түмэн өөрөөрөө сэргэх цаг нь болсон. Япон хоол гоё, америк тахиа гоё гэж хошуурахаа болих хэрэгтэй. Эхлээд өөрийгөө таньж мэд. Бид алга болох гээд байна. Соёл иргэншил чинь устах гээд байна. Нөгөө гайхамшигтай удмын сан чинь хэцүүдэх гээд байна.Нийгэмд зөндөө сөрөг үзэгдэл байна. Энийг заавал тэр аймгийн, тэр сумын, тэр багийн гээд дэлгэх хэрэг байхгүй. Харин эрдэмтэд судалж, төр холбогдох бодлогоороо ард түмнээ яаж сайн сайхан авч явах вэ гэдэг л анхаарах асуудал. Тиймээс сонссон, мэдсэн бүхнийгээ цахим ертөнцөөр дэлгэж тавиад байх хэрэггүй.
    -Уураг тархиныхаа агуу баялагаар амьдрахыг хичээ-

    -Төрийн зүгээс тодорхой ажил хийж байгаа болов уу?
    -Мэдээж байгаа. Тэр бүхнийг ард түмэнд дэлгэж болохгүй. Бүх юманд хэм хэмжээ, хязгаар бий. Таван настай хүүхдэд тохирсон хэмжээ, 25 настай залууд тохирсон ёс суртахууны хязгаар л хэрэгтэй. Тэгэхгүй бол хүн гэдэг амьтан араатан байхгүй юу. Хүн уламжлалт соёлоо гээвэл араатан л болдог. Юуг ч устгаж, юуг ч барьж идэж, юуг ч хөнөөж чадна.Тархинд уламжлал соёлыг суулгаж өгөхгүй бол араатан шиг загнаж чадна. Уламжлал соёл чинь хүнийг хазаарлаж барьдаг зүйл шүү дээ. Тэгэхээр монгол уламжлалаа сэргээж, дээдэлж байж бид бүтэн Монгол болно. Тэрнээс биш харахад махан бие нь монгол хүн харагдаад байдаг, алхаж гишгэж байгаа нь яриа хөөрөө зан үйл ахуй соёл нь хэн бэ гэж танигдахааргүй болтлоо өөрчлөгдсөн хүмүүс зөндөө болох нь.Одоо монголчууд тэр америк, япон, герман, англи орос солонгос гоё гээд өөрсдийгөө голоод л давхиад байна. Яагаад чи өөрийгөө голоод байгаа юм. Өөрийгөө голохоо больж, өөрийгөө таньж мэдэж, судлаад, харин би яавал хөгжих юм гэдгийг гаргаж ирэх ёстой. Тэгж чадахгүй бол мөхчихнө шүү дээ. Ерөөсөө л тэр. 21 дүгээр зуун бол оюун санааныхаа нөөц баялагт шүтэж, тэрэн дээрээ тулгуурлаж амьдардаг эрин зуун болж байна. Тив алгасдаг атомын бөмбөгтэй, хэдэн тэрбумаар хэмжигдэх хөрөнгөтэй байдаг амьдрал одоо хэрэггүй болсон нийгэм рүү шилжиж байна. Монгол хүн өнөөдөр их мөнгөөр яах юм. Оюун санаагаараа, уураг тархиараа агуу баян байна. Уураг тархиныхаа агуу баялагаар амьдрахыг хичээ. Бурхан өгөөгүй газрыг хувьчилж аваад, тэндээ хаус барина, энд нь ландаа тавина гээд том том ярьдаг бүхэн үеэ өнгөрөөсөн. Оюун санааны эринд хэн оюун ухаанаа хөгжүүлж, үндэстэнээ оюунлаг байлгана тэр улс л тэргүүлнэ.Монголчууд 21 дүгээр зууны оюун санааны тэргүүлэгч гүрэн болох агуу өгөгдөл, оюуны нөөц нь төрөлхөөсөө байгаа. Харамсалтай нь энийгээ үл тоомсорлоод өнгө мөнгөний хойноос хөөцөлдөөд баяжина, мөнгөжинө гэдэг сэтгэлгээнд автаад байна.Энэ бол биднийг мөхөөх зам руу нь явуулна уу гэхээс сэхээхгүй. 21 дүгээр зууныг авч явах, өндөр оюун ухаантай залуусыг бий болгохын тулд өнөөдөр бид энэ мартагдаад байгаа уламжлалаа сэргээж байж л хүн амаа аврана.

    Ярилцсанд баярлалаа.

    П.Нарандэлгэр.

  • Ж.ОДОНЦЭЦЭГ: БИД ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ ЯСНААС ХОЛДОЖ, ЦУСНААС ТАСАРЧ ЧАДАХГҮЙ

    Өвөг дээдэс гэдэг ойлголт хүн бүрд өөр, өөр тусдаг. Хүндэлж боддог хэсэг байхад энгийн л мэт санах хүмүүс ч бий. Нэг талаараа өвөг дээдэс гэдэг нь өнгөрсөн цаг үед амьдарч байсан хэн нэгнийг хэлэх мэт боловч нөгөөтээгүүр бидний яс махнаас үл тасрах холбоо сүлбээг илэрхийлдэг.
    Бид бүхэн өдий хугацаа хүртлээ өвөг дээдсээ харанхуй бүдүүлэг, өчүүхэн хэмээн сэтгэж бидэнд үлдээсэн ёс жудаг, өв соёлоо баримтлан ирсэн үзэл бодлыг умартан хойш тависнаар хазгай гишгэлтрүү орсон. Өвөг дээдсийнхээ бишрэм өндөр гүн ухааны үзэл онолыг дээдлэн зан заншил, үйл, соёлын өв, ёс жудагт зөв үнэлэлт өгч шинжлэх ухаанч байдлаа үнэнээр нь мөрдөх цаг нь болсон. Иймд өвөг дээдсийн минь асар гүн ухааны онолч байдал нь шинжлэх ухааны бүрэн үндэстэй. Шинжлэх ухаанаас илүү ч гарах үзэл онол байгаа.
    Өвөг дээдэс минь үеийн үед үргэлжлэх тасралтгүй холбоогоор бидэнтэй холбогдсон байдаг. Тийм ч учраас бид тэдний үлдээсэн ёс жудаг, үзэл бодлыг томчууд бид үр хүүхдэдээ бага ахуй наснаас нь амьдралд нь энгийн аж байдлаар сургаж өгмөөр байна.
    Өнөөдөр бид хичнээн өвөг дээдсээ хүндэлж байгаа мэт боловч уг үндсийг нь гаргаж ирэлгүй дутуу мэдлэгтэй амьдарч байна шүү дээ. Ердөө урт дээл өмсөж, Монгол гэрт аж төрөх нь дээд үеэс уламжлагдаж ирсэн ёс заншлыг дагасан хэрэг болохгүй.
    Дээд үеийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байж түүний талаарх ойлголтыг энгийн аргачлалаар олж судлах хэрэгтэй. Тэгвэл амьдралынхаа алхам тутамдаа суралцах боломжтой байдаг.
    Мэдээж дээл хувцаснаасаа авахуулаад эдлэл хэрэглэлийг нь судлаж өмсөж зүүх нь зөв. Орчин үед хүмүүс урьд өмнөхөөсөө ч илүү уламжлалт хувцсаа мэддэг болсон нь авууштай хэрэг. Цаг үеийн байдалтайгаа хослуулж шинэлэг дээл хувцсыг ихээр үйлдвэрлэж гаргах болсон шүү дээ.
    Үүнд би нэгэн жишээ дурьдая гэж бодлоо л доо.
    Өвөг дээдсүүдийн маань өмсөж зүүж ирсэн хувцас нь байгаль эхээ хайрласан, дээдэлсэн хэв загвартай байдаг шүү дээ. Тэдний нэг нь ээтэн хоншоортой монгол гутал юм. Хоншоор нь ээтэн байдгын учир нь өмсөөд явахад газар эхээ сэндийчихгүй нөгөө л байгаль эхээ хүндлэн дээдэлж буйн тод илрэл болж байна шүү дээ.
    • Өвөг дээдэс гэдэг нь хэд хүртэлх үеийг хэлж байгаа вэ?
    Үечлэлд хэт их ач холбогдол өгч хуруу даран тоолох бус өөрийн эцгийн эцэг мөн өвөг эцгийн ухаан буюу гал голомтоо хэрхэн цогцлоож авч явдаг байсныг нь сайн мэдэхийг л хэлж байгаа юм. Түүнчлэн энэ талаар мэдлэгтэй боллоо гэж бодоход өвөг эцгийнхээ баримталдаг байсан ёс жудаг, эрүүл мэнддээ анхаардаг байсан аргуудыг илүүтэй мэдэж авах нь чухал.
    Өвөг дээдсээ судал гэдэг нь үүнийг л хэлж байгаа болохоос үе бүрээ цээжээр хэлдэг байх гол биш. Тэгж гүн гүнзгий судлах нь таны толгойг эргүүлж, судлах гэж буй гол утга учраас чинь холдуулна. Гэхдээ угийн бичиг хөтөлдөг, удам угсаагаа сайтар мэддэг хүмүүсийг үгүйсгэж буйн хэрэг биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Товч хэлбэл өвөг дээдсийнхээ өдөр тутмын амьдралдаа энгийн мэт хэрэглэгддэг байсан ёс жаяг, хүндлэл дээдлэл зэргийг алхам тутамдаа бид амьдралдаа хэрэгжүүлж хэвших хэрэгтэй байна.
    • Орчин үеийн буюу өөрсдийгөө Z generation гэж нэрлэх залуу үеийнхэн өвөг дээдэс бүү хэл ургийн овгоо ч мэдэхгүй байх тохиолдол байна. Эдгээр хүүхдүүдэд хандаж өвөг дээдсээ мэдэх нь ямар холбогдолтой талаар хэлэхгүй юу?
    Дээр хэлсэнчлэн алхам тутамдаа Монгол ёс заншлаа мэддэг байх хэрэгтэй. Гэхдээ энэ нь “бид бол Чингис хааны босоо монгол удам” гээд цээжээ дэлдээд байхыг хэлэхгүй.
    Өвөг дээдсээ мэдэх гол ач холбогдол нь тэдний мэргэн ухаан, ахуй амьдралаас суралцахад оршдог. Улс орны хөгжил нэг хүнээс л эхэлдэг шүү дээ. Хойч ирээдүй болсон залуу үе минь дээд үеийнхээ саруул ухаан, амьдралын туршлагад суралцаж ёс жудаг, зөв амьдралын хэв маягийг нь өлгөж авах нь ирээдүйд нь маш хэрэгтэй.
    Өвөг дээдсийн минь амьдралын хэв маягт утга учиргүй зүйл гэж нэгээхэн ч байгаагүй. Сууж босох нь хүртэл цаанаа гүн билэгдэл, учиртай байдаг. Дараа нь өөрийнхөө онцгой шинж чанар, амьдрах хэвшлийг олж мэдэх хэрэгтэй. Мэргэн ухаан, алсын харааг яаж амьдрал ахуйдаа энгийнээр хэрэглэдэг байсан зэргийг л өөртөө өлгөөд авчих ёстой юм.
    Монгол улс минь шударга хэлэхэд Барууны болон Азийн соёлын дунд гацчихсан “эрлийз” байдалд байна. Гаднаа Монгол хүн шиг харагдах боловч цаанаа Монгол ёсоо мэддэггүй, дэг жаяггүй байдал үүсчихсэн. Үүнийг засахын тулд бид амьдралдаа заншил ёсоо хэвшүүлж, энгийн байдлаар үр хүүхдэдээ зааж зөвлөх хэрэгтэй.
    • Өвөг дээдсээ мэддэггүй эсвэл ойшоодоггүй байх нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
    Адаглаад л тэр хүний амьдрал, гэр бүл, ажил үйлсэд нөлөөлж байдаг. Аливаа өндөр хөгжилтэй, сайн яваа улс орныг ажаад байхад өвөг дээдсийнхээ ёс жудгыг мэддэг, амьдрал ахуйдаа хэвшүүлдэг хүмүүс байдаг нь харагддаг. Харин манай улсын хувьд цөөн хэдэн хүмүүс хүндлэн дээдэлж, ёс жудагаа яриад байгаа боловч амьдралдаа хэвшүүлж, хэрэгжүүлж байгаа нь тун ховор. Иймд өвөг дээдэс гэсэн нэршлийг голлон ярихдаа биш дээр хэлсэн бүгд буюу ёс жудаг, эрүүл зөв хооллолт зэргийг амьдралынхаа өдөр тутмын хэвшилд хэрэгжүүлэхгүй байгаа нь бидний буурай байдлын нэгэн хэмт үзэгдлийн шалтгаан болоод байна даа.
    Буурай гэдэг маань манайхан оюуны хэт доройтолд орсон, дээрээс нь маш цамаан, залхуу байдалтай байгаа нь энэ нэг жишээ шууд хэлээд өгч байгаа юм. Орон нутгийн идэш бэлтгэж нийлүүлдэг зарим малчид малын гэдэс доторхоо угааж цэвэрлэхээсээ залхуурдаг юм уу гэмээр бүгдийг нь газарт булж хаяж байна. Энэ яг юу гэсэн үг вэ. Үнэхээрийн цочирдмоор зүйл биш гэж үү. Энэ мэтчилэн байдлаар бид буянт мал сүргийнхээ буяныг нь гөвж, байгаль эхээ бохирдуулж байна. Үүнийг дан ганц иргэд, малчид анхаарахаас гадна төр засаг ч анхааралдаа авч ажилламаар байна. Нөгөө л яриад байдаг байгалиа хамгаалж байна гээд хэдэн ширхэг мод тарихаас илүүтэй энэ мэтчилэн асуудалд анхаарлаа хандуулах цаг нь өдийд яг болсон байна.
    Аймгийн хөгжил сумаас, сумын хөгжил багаас гэж яридаг хэрнээ хачир дээрээ таван цул газарт булсан нь төр нийгмийн томоохон албан хаагчидад жижиг мэт асуудал боловч, энгийн мэт яригдаад буй таван цул чинь бидний бие махбод, эрүүл мэндэд хэрэгтэй амин дэмүүдээ бид хаяж байна.
    Өвөг дээдсийнхээ яснаас холдож, цуснаас тасарч чадахгүй. Холбоо нь үеийн үед үргэлжлэх болно.
    • Өвөг дээдсээ хүндэлнэ гэдэг нь зургийг нь авдар дээрээ тавьж шүтэн бишрэхийг хэлж байна уу эсвэл сэтгэлдээ тээж нандигнахыг хэлж байна уу?
    Хүндлэл гэдэг нь сэтгэлдээ тээж, захиасыг нь амьдралдаа хэрэгжүүлэхийг л хэлж байгаа юм. Сүүлийн үед хүмүүс аливаа зүйлийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон. Ингэснээр өвөг дээдсийн амьдралдаа хэрэгжүүлдэг байсан энгийн мэт сонсогдох агуу ёс заншлаасаа холдоод байна. Бид бүхэн эв найрамдал гэж амаараа их яридаг ч, чанар дээрээ хамгийн их дутагдаад байгаа нь энэ юм. Гэтэл өвөг дээдэс минь хонины гэдэс гаргах үедээ саахалт айлууддаа тэнцүү хувааж өгдөг сайхан заншилтай байж. Тэр нь эв найрамдлыг эрхэмлэж, харилцаагаа улам нягт болгож буй их ухаан юм. Үүнийг нь хүүхэд багачууд хараад их зөв үлгэр дуурайлал авдаг. Хүндлэл гэдэг ийм энгийн аргачлалаар л бий болдог зүйл.
    Харин одоо энэ бүхэн алдагдаж гадаадын соёлд хэт их уусаж байгаа нь л өвөг дээдсээ хүндлэхгүй байгаагийн гол илрэл юм. Хэрэв бид түрүүний дурдсан шиг энгийн зүйл дээр ч уламжлагдаж ирсэн алт шиг үнэтэй ёс заншлуудаа хэрэгжүүлж хэвших юм бол тэднийг хүндэлж байгаа хэрэг юм.
    Нөгөө талаас хүн бүрийн яс маханд өвөг дээдсийнх нь өгөгдөл оршиж байдаг юм. Гэр бүлийн хэлхээс дунд нь байсан дайчин нэгний хүч зарим хүний дотор оршиж байдаг. Сайн яваа хүний үйл хэрэг хойч үедээ хадгалагдан үлддэг шиг өвөг дээдсийн онгод сүнс ч хүний дотор оршиж байдаг. Тиймээс хүн гэдэг өөрийн зөн совин, дотоод дуудлагад итгэж байх хэрэгтэй юм.
    • Өвөг дээдэс үгүй бол бид ч байхгүй нь адил, эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлс минь тэр бүхнээс улбаалан үүссэн байх. Харин дотоод өгөгдөл гэдэг ойлголт их өвөрмөц юм. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу.
    Бид агуу өвөг дээдэстэй улс. Түүнээс ирсэн өгөгдөл гэдэг нь оюун ухааны чадамж, увдис, шударга зан, амны билэг зэргээр илрэн гарч байдаг. Зургаа дахь мэдрэхүй нь өндөр хөгжсөн эсвэл өвдсөнийг илааршуулах чадвартай онцгой хүмүүст өвөг дээдсээс нь өгсөн өгөгдөл нь өндөр байдаг гэсэн үг.
    Нэгэн цагт махан биетэй явсан нэгний сүнсэн бие хойч үе дээ очихдоо сайн сайхан зүйл хийхэд нөлөөлж, дотроос нь илэрч гарч байдаг.
    Хүний биеийг хэд базаад хамаг өвчнийг нь авчихдаг нэгнийг улсууд “бариач” гэж дорд үзэнгүй ханддаг. Гэтэл цаад утгадаа тэр хүн чинь өвөг дээдсээсээ авсан хүч, өгөгдлийн бүрэлдэхүүн юм шүү дээ. Түүнийг дорд үзнэ гэдэг нь өвөг дээдсээ үл хүндэтгэж байгаагаас өөрцгүй. Анагаах ухаан талаас нь эмчлэгдэх боломжгүй гэсэн оноштой өвчтөнийг харж, мэдэрч, эдгээж чаддаг увдистай хүмүүс цөөнгүй бий. Бас зарим талаараа уламжлалтын хийж чадаагүй зүйлийг ч анагаах ухаан хийж чаддаг.
    Уг өвөг дээдсээс ирж буй өгөгдлийг улан доороо гишгэж байгаа нь манай улсын хөгжил хоёр тийшээ ганхахад нөлөөлж байгаа гэдэгт итгэлтэй байна.
    • Өгөгдөлтэй хүн өөрийгөө ухаарч ойлгосон бол цаашид чадвараа хэрхэн хөгжүүлэх ёстой вэ?
    Зөв аргачлалаар хөгжүүлэх ёстой. Магадгүй зарим хүмүүс авьяасаа мэдмэгцээ хэдэн төгрөг олчихъё, баян больё, би гэсэн үзэлрүү хэт автдаг. Гэтэл оюун бодлоо ариун байлгахгүй бол онцгой чадварынх нь хэрэг ч гарахгүй. Хичнээн дээд үеэсээ сүнслэг бэлэг авсан ч махан бие нь булингартай байх юм бол хөрсөндөө орох хугацаа хүртлээ буруу замаар явсаар дуусна.
    • Сүүлийн үед айл гэрт “нэг бөө, нэг орифлеймчин байна” гэж шоглох болсон. Хэдий тоглоом ч гэлээ бөө нарын тоо эрс ихсэж байгаа нь үнэн. Эдгээр хүмүүс бүгд өгөгдөлтэй гэж ойлгож болох уу?
    Тухайн хүн нь өөрийнхөө дотор үнэхээр өгөгдөл байгаа эсэхийг нягталж үзэх л хэрэгтэй. Бусад хүн таныг шүүхээс урьтаж та өөрийгөө шүүх нь чухал. Сэтгэлийн угаас гарч байгаа үг тань зөв байна уу, эргээд зөв бодол болж амнаас тань гарч байгаа эсэхийг анхаарч хараарай.
    Болчимгүй зүйл хийх санал ирэх үед нь яаж хүлээж авч байна гэх мэт олон талаас нь өөрийгөө тунгааж бодох хэрэгтэй. Хүний бие л болсон хойно огт сэвгүй байна гэж үгүй. Нийгэмтэйгээ харилцаанд орохын тулд өмсөж зүүхдээ анхааралгүй яах билээ. Гэхдээ эдгээр зүйлсийг зөв хандлага, сэтгэлээр хийж байгаа эсэхээ л бодож үзээрэй. Тэгж бодолгүй бие, сэтгэлийн булингартай хүн мөнгө олохын тулд бөө болох үедээ хүний сэтгэлзүй, амьдралаар тоглож маш их хохирол учруулдаг.
    • “Өвөөгийн сүнс бууж ирэх гэж байна” гэж хэсэг ярьчхаад дараа нь би бөө биш байсан байна гээд явж байдаг хүмүүс бас байдаг шүү дээ. Тэр яг ямар учиртай вэ?
    Утга учраа олоогүй хүмүүс ийм зүйлээр оролдохгүй л байх хэрэгтэй байна. Нэг удаа биедээ сүнс оруулчхаад түүндээ төөрөгдөөд яваад байвал их аюултай. Аажимдаа тэр нь амьдралд нь нөлөөлөөд буруу замаар будаа тээж эхэлнэ.
    Монгол түмэн минь эдийн засгийн хувьд дорой гэхээсээ илүү оюуны хувьд л доройтож байна. Жишээ нь эмнэлэгт үзүүлэхэд маш их зардал гарч удаан эмчилгээ хийлгэх байсан толгойдоо гэмтэлтэй хүүхдийг өөрийн гэсэн увдистай бариач бариад эдгээж байхад тэр хүнийг хүмүүс дорд үзэж, дооглох хандлага гарч байна. Энэ нь ямар их оюуны доройтолд орсныг нь харуулж байна.
    Бид асар баян байгальд амьдарч байгаа ядуу улс болж. Нэгнээ сайн явахыг харж тэвчдэггүй, унагаж, хэмхэлж орхидог.
    Бусдад муу санасан сэтгэл нь эргээд өөрийг нь ороож ажил төрлийг нь нураах, өвчин зовлонд орох шалтгаан болдог. Өвөг дээдсээ үл тоосон энэхүү мунхаг зангаа ухаарч ойлгож чадахгүй бол нийгмээрээ өөдлөхгүй шүү дээ.
    • Хүмүүс өөрийн оюуны чадамжаасаа ч илүү материаллаг зүйлсээр өөрийгөө “чигжих” болж. Энэ бүхэн нь өвөг дээдсээ үл хүндэлж байгаа хэрэг гэж ойлгож болох уу?
    Дотоод өгөгдөл, өөрт заяагдсан мэргэн ухаанаа ашиглаж чадахгүй махан биеийн хүсэлдээ автаж байгааг нь харахад л ойлгомжтой. “Хүн” гэхэд дотоод үзэлрүүгээ орж чадалгүй гадна байрлах “бие” үзэлдээ автчихсан.
    Гаднаа хичнээн гоё сайхан хувцас өмсөж, үнэтэй эд хогшил зүүлээ ч махан дотор байгаа бүхнийг халхалж чадахгүй.
    Адаглаад л амруугаа хийж байгаа хоолноосоо эхлэх хэрэгтэй. Агуу соёлтой Монгол хүнсээ хэрэглэж гэмээнэ өвөг дээдсээ хүндэлж, дотоод “бие”-ээ зөв бүрэлдүүлэх эхлэл тавигдана.
    Хүмүүс үр хүүхдээ асар өндөр төлбөртэй сургуульд сургаад мундаг хүн болгочихно гэж боддог. Хүн чанарт суралцахгүй бол мянга үнэтэй сургуульд яваад яах юм бэ?
    Амар аргаар мөнгө олох гэсэн, хүн муутай бол өндөр боловсрол эзэмшээд ч нэмэргүй.
    • Адаглаад хоолоо зөв идэх хэрэгтэй гэдгийг арай дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч? Яг ямар хүнсийг “зөв” гэж тодотгож байна вэ? Монгол хүн ямар хоол идэх ёстой бэ?
    Монгол хүн монгол хоолоо л идэх хэрэгтэй. Монгол улс нь өргөн уудам нутагтаа өсөж үржих олон малын эзэн. Бүгд байгаль дээр өссөн эрүүл малнууд гэхээр уг нь бидний хувьд том тансаглал шүү дээ.
    Хүн төрөлхтөнд байгаль эхээс заяагдсан хоол болох өвсөн тэжээлт таван хошуу малаа иддэг. Идэхдээ хүртэл ёс жудагтай, зохицуулж иддэг. Зарим хүмүүс махыг, зарим нь цагаан хоолыг илүүд үзэх нь бий. Гэхдээ махыг хэт ихэсгэж болон хориж болохгүй. Манай монголын бэлчээрийн малын мах чанар сайтай. Гэхдээ үүнийгээ зөв зохицуулж идэхгүй болсноос бол хойш биеийн ядаргаа, тамирдал үүссэнээс болж нэмэлт витамин, тариа, эмийг хэрэглэх болоод байна.
    Манай Монгол малын мах тэр аяараа нөгөө яриад байгаа байгаль эхийн ургамал.
    Монгол малын махаар ямар ч хоол хийж идсэн биед эм болно.
    Тэр махаа л идэж байвал бид эрүүл саруул, айх зүйлгүй амьдарна. Даан ч химээр бордуулсан гахайн махаа халуун ногоонд хуурч идсээр байгаад гэдэс ходоодны өвчлөл нь тэргүүн эгнээнд жагсдаг болчихсон.
    Бидний эцэг эх шинэ махаар шөл гаргаж, өөхөн тосонд боорцог хайрч биднийг хүн болгосон шүү дээ. Таван хошуу малаа ихэд дээдэлж хүндэлдэг, элдэв бодис шахдаггүй улсууд юм. Бэлчээрт гаргахдаа хоёр энгэрийг нь шилж сонгож байж бэлчүүлдэг сайхан ард түмэн.
    Гэтэл бид гадаадын юманд хошуурч байгаа нь нөгөө л өвөг дээдсээ үл хүндэтгэж байгаа хэлбэр юм.
    Бидний өвөг дээдсийн агуу ген одоо ч бидний дотор байгаа. Жижиг зүйл дээр ч бид өвөг дээдэс, ёс заншлаа дээдэлж байх хэрэгтэй.
    Өвгөдийн минь ариун сургааль, ёс жудаг, шударга зан, хүндлэл өнөөдөр алт, мөнгөтэй ч зүйрлэшгүй үнэт өв юм шүү.

    Үргэлжлэл бий…

  • МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ

     

    Монгол ёсонд баатар цолыг чимэгтэй олгодог. Чимэг нь гавъяагаа бататгасныг илэрхийлдэг.Энэ ёс өнөөдөр үндэсний бөхөд хадгалагджээ. Манлай баатар, Хурц баатар, Бодлогот баатар, Ялгуун баатар гэх мэт. Өмнөх нь чимэг, удаах нь цол. Хожим чимэгийн оронд өгдөг болсон “Баатарын алтан таван хошуу” нь цолны тэмдэг ба одон биш юм. Тиймээс Сүхбаатарын одон өгдөг.
    Түүхэнд Ш.Гонгорыг орчин үеийн армийн анхны баатар гэдэг ч хэрэв Олноо өргөгдсөн төрөөс тоолбол биш болох нь. Учир Ардчилсан хувьсгалын дараачаас тусгаар тогтнолын түүхийг 10 жилээр урагшлуулж тооцох болсон билээ. Богд хаант улсын үед зуу гаруй баатар төрсөн. Тэр ч байтугай жанжин Д.Сүхэд 1922 онд “Зоригт баатар” цол шагнасан. Тэгэхээр зөрчил гарч байна. Ш.Гонгор баатарыг анхных гэж үзвэл Ардын засгаар тооцоход л Д.Сүх жанжин, Хатанбаатар Магсаржав хоёр “баатар биш” болж таарах гээд байна л даа.
    1945 оноос орос маягаар зүгээр л “баатар” гэдэг болж. Баатруудын гавъяаг үнэлэх гэсэнгүй. Угаас төр хүндээр үнэлсэн. Зүгээр төрт ёсны тооллоос болж олон баатар орхигдох вий л гэж…
    Жич: Одоо Монгол Улсын баатар цолыг аман ярианд “Улсын баатар” гэдэг нь Ш.Гонгор баатарын чимэг юм. Ш.Гонгор гуай бол Улсын баатар цолтой гэсэн үг. Энэ чимгийг хожим “Хөдөлмөрийн баатар”-аас ялгахын тулд аман ярианд хэрэглэдэг болжээ. 1939 онд Л.Дандар баатарт “Гарамгай баатар” цол олгосон байна. Мөн нисгэгч Д.Дэмбэрэлд “Агаарын зоригт баатар” цол олгожээ.
    1911 оны 7 дугаар сарын Даригангыг чөлөөлөх тулаан, Ховдыг чөлөөлөх байлдаан, Өвөр Монголыг өмгөөлөх Таван замын байлдаан, Зүүн замын байлдааныг дуустал улс үндэстнийхээ төлөө гарамгай гавъяа байгуулсан 101 хүнд баатар цол олгожээ. Үүнд:
    1. Авирмэд. Сэцэн хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу.
    2. Бавуужав. Шударга баатар. Өвөр Монголын Жирэмийн Чуулганы өмнөд Горлос хошуу.
    3. Бадрах. Түшээтхан аймгийн Бадрах гүний хошуу.
    4. Базарваань Сономцэрэнгийн. Засагт хан аймаг.
    5. Балдан Зэвэгийн. Түшээт хан аймаг, Эрдэнэ вангийн хошуу.
    6. Баяр Борхонуудын Түрэмгий баатар. Өвөр Монгол.
    7. Бирваарагчаа. Сайн ноён хан аймаг.
    8. Божи. Өвөр Монголын Зүүн үзэмчин, жүн ван Гомбосүрэнгийн хошуу.
    9. Бумжаргал. Шударга баатар. Сэцэнхан аймгийн Бишрэлт жанжин бэйлийн хошуу.
    10. Ванчиндорж. Зүтгэлт баатар. Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйлийн хошуу.
    11. Волинган. Өвөр Монголын Харчин гүний хошуу.
    12. Галсанцамбантүгжням. Ялгуулсан баатар. Өвөр Монголын Жирэмийн чуулганы Хорчин хошуу.
    13. Гомбо-Идшин Лхамсүрэний. Хичээнгүй баатар. Сэцэн хан аймгийн Ачит ваны хошуу.
    14. Гомбожав. Сэцэн хан аймгийн Үйзэн бэйсийн хошуу.
    15. Гочоо. Шулуун баатар. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.
    16. Гэлэнгүж. Хавтай баатар. Хөлөнбуйр.
    17. Гэлүүсүхэн.
    18. Гэндэн. Сайн ноён хан аймаг, мэргэн гүн Мөнх-Очирын хошуу.
    19. Даваа Төмөрийн буюу Дамбийжанцан-Догшин ноён Хутагт. Түшээт хан аймгийн Бадрах гүний хошуу.
    20. Дагва. Зүтгэлт баатар. Засагт хан аймгийн дархан гүн Маньбазарын хошуу.
    21. Дагдан. Засагт хан аймгийн Жалханз хутагтын Урианхайн киргиз сум.
    22. Далай Жамъяны. Шаламгай баатар. Сайн ноён хан аймгийн Итгэмжит бэйсийн хошуу.
    23. Дамдинсүрэн Жамсраны. Манлай баатар. Өвөр Монгол, Хөлөнбуйр.
    24. Даш. Шударга баатар.
    25. Дашдэндэв. Чамбай баатар. Сэцэн хан аймгийн хурц бэйс Түвдэний хошуу.
    26. Долгор. Шаламгай баатар. Өвөр Монголын Жирэмийн чуулганы чин вангийн хошуу.
    27. Дорждэрэм Мөнхийн. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.
    28. Доржпалам. Зоригт баатар. Өвөр Монголын Хөлөнбуйр.
    29. Дугаржав. Хянамгай баатар. Өвөр Монголын цахар.
    30. Дугаржав Нараны. Хичээнгүй баатар. Сэцэн хан аймгийн Илдэн вангийн хошуу.
    31. Дуваа Донойн. Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу.
    33. ?. Өвөр Монголын зүүн Үзэмчиний жүн ван Гомбосүрэний хошуу.
    33. Дэндэв. Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйлийн хошуу.
    34. Дэчинган.
    35. Дэчинлхаажид. Хурц баатар. Сэцэн хан аймгийн Үнэн сүжигт Илдэн вангийн хошуу.
    36. Жагшимбуу Хурц баатар. Өвөр Монголын цэргийн хорооны дарга.
    37. Жамц Зоригт баатар. Цэргийн Яамны дэс түшмэл, Зүүн өмнө хязгаарыг захирах цэргийг захирах түшмэл.
    38. Жамц. Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу.
    39. Жамсран Шулуун баатар. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.
    40. Жамъян. Сэцэн хан аймгийн Бэйлийн зэрэг засаг, Улсад туслагч гүн.
    41. Заяат Хичээнгүй баатар. Өвөр Монголын цахар.
    42. Илүү Шударга баатар. Өвөр Монголын Хөх хотын Түмэдийн хороо.
    43. Лайсан Хурц баатар. Сэцэн хан аймгийн Доржпаламын хошуу, жагсаалын дарга.
    44. Лувсан Зоригт баатар. Урианхай
    45. Лхам. Сэцэн хан аймгийн засаг тэргүүн зэргийн тайж.
    46. Мааньжав Балданы. Өвөр Монголын харчин.
    47. Магсаржав Сандагдоржийн. Хатан баатар. Сайн ноён хан аймгийн Итгэмжит бэйсийн хошуу.
    48. Манажав. Өвөр Монголын Шилийн голын чуулганы баруун үзэмчин чин ван Содномравданы хошуу.
    49. Мандах Өлзийт баатар. Залан.
    50. Мурунгаа Шалгарсан баатар. Өвөр Монголын Зостын чуулганы Монголжин хошуу.
    51. Мутунбунгаа Шалгарсан баатар. Хороон дарга.
    52. Мөнхравдан Саруул баатар.
    53. Мянбуу Мэргэн баатар. Өвөр Монгол, Хар мөрөн муж.
    54. Наваан Шулуун баатар.
    55. Наваан-Юндэн. Түшээт хан аймгийн Наваан-Юндэний хошуу.
    56. Найданжав Шаравын. Хичээнгүй баатар. Өвөр Монгол.
    57. Нанзад /Барман хэмээгч/ Түргэн баатар. Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу.
    58. Нанзад Дамираны. Түргэн баатар. Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу.
    59. Насантогтох- Хорооны дарга.
    60. Норов. Өвөр Монгол, Зуу-Үдын чуулганы Ар хорчин да вангийн хошуу.
    61. Нолгар Шаламгай баатар.
    62. Өлзийбадрах Дэс баатар. Өвөр Монгол
    63. Өлзийдүүрэн Хянамгай баатар. Сайн ноён ханы хошуу.
    64. Өлзий-Орших Шулуун баатар. Өвөр Монголын Жарууд хошуу.
    65. Пунцаг Базарын. Хичээнгүй баатар. Сэцэн хан аймгийн Лха жононы хошуу.
    66. Пунцаг Шаламгай баатар. Түшээт хан аймгийн Далай гүн Алтанхуягийн хошуу.
    67. Пунцаг Шаламгай баатар. Өвөр Монгол, барга, хорооны жагсаалын занги.
    68. Пүрэв. Захчин гүн Цэрэндоржийн хошуу, тайж.
    69. Саван. Өвөр Монголын Баарин баруун вангийн хошуу.
    70. Сандагдорж. Өвөр Монголын Жирэмийн чуулганы Горлос хошуу, хороон дарга.
    71. Содномдаржаа. Түшээт хан аймаг, Улсад туслагч гүн.
    72. Соном Зоригт баатар. Сайн ноён хан аймгийн зоригт гүн.
    73. Сумъяа Лаварын. Ялгуун баатар. Шинжаан мужийн Ил тарвагатайн хошуу.
    74. Сундуйжав. Өвөр монгол.
    75. Сэргэлэн Эвтэй баатар. Өвөр Монголын Шинэ баргын Хошуу цагааны харъяат, хороон дарга.
    76. Тогтох Энхбилэгтийн. Зоригт баатар. Өвөр Монголын Жирэмийн чуулганы өмнөд Горлос хошууны харъяат.
    77. Төмөр. Өвөр Монголын Түшээт хошууны харъяат, хороон дарга.
    78. Төмөр Шулуун Баатар. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны харъяат.
    79. Түмэннаст.
    80. Хайдав Өлзийт баатар. Сайн ноён аймгийн сайд, бэйс Цогт-Очирын хошууны харъяат, ангийн дарга.
    81. Хишигжаргал. Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйл Бадамгаравын хошууны харъяат, ангийн дарга.
    82. Хорлоо Шулуун баатар. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.
    83. Хохлин. Засагт хан аймгийн жанжин Далай гүний хошуу.
    84. Цогт. Зүүн Үзэмчин жүн ван Гомбосүрэнгийн хошуу.
    85. Цэнд Бодлогот баатар. Сангийн яамны дэд сайд, Өвөр Монголын Хөлөнбуйрын харъяат.
    86. Чагдарсүрэн.
    87. Чимэд Хурц баатар. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.
    88. Чимэд. Сэцэн хан Аймгийн Үнэн сүжигт Илдэн вангийн хошуу.
    89. Чованлүн. Өвөр Монголын Жирэмийн чуулганы Бодлогот вангийн хошуу.
    90. Чойжамц Цогтой баатар. Сэцэн хан аймгийн Мэргэн засгийн хошуу. Түүний үхэр буунд “жанжин буу” цол.
    91. Чойж.
    92. Чулуун. Өвөр Монголын Зост Чуулганы Түмэдийн хошуу. Ангийн дарга.
    93. Чулуун Өлзийтийн. Сэцэн хан аймгийн Сүжигт вангийн хошуу.
    94. Шагдар. Засагтхан аймгийн Дайчин вангийн хошуу.
    95. Шарав. Аравны дарга.
    96. Шаарийбуу. Өвөр Монголын Жирэмийн чуулганы сайд Раашминжүүрийн хошуу.
    97. Шимихи. Засагт хан аймгийн Цогт гүн Дамдинбаашийн хошуу.
    98. Ринчин. Сэцэнхан аймгийн Сэцэн чин вангийн хошуу.
    99. Эрэнцэн. Өвөр Монголын Цахар хошуу.
    100. Ядамсүрэн Цэнгэлийн. Сайн ноён хан аймгийн Түшээт гүний хошуу.
    101. Ярин Мятавын. Хурц баатар-Түшээт хан аймгийн Говийн Со засгийн хошуу.
    Мөн Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он хаврын дунд сарын шинийн 7 (аргын гуравдугаар сарын 15)-нд Богд эзэн хааны зарлигаар “Үүний урьд аливаа цэргүүдийн чухал хэрэглэгдсэн буу зэвсэг зүйлийг сайшаан гаргаж, өргөмжлөн шагнасан зүйлгүй боловч манай Монголчууд тулгар төр байгуулснаас нааш сайд түшмэдийг томилон илгээж захыг сэргийлэн суулгасан тухайд харьяат хязгаарт халдаар ирсэн дайсныг удаагаар сөнөөх нь хэдүй баатар түшмэл цэргүүдийн урагш давшиж шаламгайлан байлдахад итгэх боловч чинад этгээдийн байрлан сууж, бэхлэн далдлах хашаа хэрэм, хавцал бэрх газрыг эвдлэн нурааж, дайсны омгийг дарж, цэргийн сүрийг мандуулсан нь мөнхүү их, бага үхэр бууны үлэмж тусламж, хэтэрхий хүчин төгсөөс болсон бөгөөд үнэхээр гайхамшигтай жанжин хэмээж болмой” гээд хоёр их буунд “Хүчит баатар их жанжин”, 4 бага үхэр буунд “Цогтой баатар дэд жанжин” цол олгохоор өргөн мэдүүлсэн бичигт Богд хаан “Зарлиг Гуйсан ёсоор болгогтун” гэж цохсон байна. Мөн Шалгарсан баатар гүн Мурангаагийн хорооны үхэр бууны сум дайсны үхэр бууны амаар шувтлан гарч, түүний ойр байсан 30-аад цэргийг устгасан нь маш ховор, сонин тохиолдол бөгөөд уг буунд “Олноос онц шалгарсан дуурсгалт мэргэн баатар их жанжин” цол шагнажээ”
    Энэ жагсаалтын бас нэгэн ач холбогдол нь Өвөр Монгол, Шинжааны монгол баатад цөөнгүйд бий юм!
    БНМАУ-ын баатарууд: Энэ жагсаалтанд харин Оросууд (ЗХУ) бараг тал нь байх шүү!
    1. 1922.09.23 — Дамдины Сүхбаатар. Зоригт баатар
    2. 1924.04.24 — Хатанбаатар Магсаржав, Цэргийн Яамны сайд. Ардын баатар
    3. 1936.01.29 — Шагдарын Гонгор, АА-ийн хурандаа. Улсын баатар. Хилийн будлиан зохицуулсны төлөө.
    4. 1936.04.07 — Дамчаагийн Дэмбэрэл, АА-ийн дэд хурандаа, Агаарын зоригт баатар. Хилийн будлиан зохицуулсны төлөө.
    5. 1939.09.07 — Лодонгийн Дандар, АА-ийн хурандаа, Халх голын дайнд гавьяа байгуулсны төлөө. Гарамгай баатар
    6. 1939.10.21 — Цэндийн Олзвой, АА-ийн байлдагч, Халх голын дайнд гавьяа байгуулсны төлөө. Улсын баатар
    7. 1941.07.10 — Хорлоогийн Чойбалсан, БНМАУ-ын маршал. Шалгарсан баатар.
    8. 1945.09.20 — Хорлоогийн Чойбалсан, БНМАУ-ын маршал. Хошой баатар.
    9. 1945.09.26 — Лувсанцэрэнгийн Аюуш, АА-ийн байлдагч, пулемётчин. Чөлөөлөх дайнд гавьяа байгуулсны төлөө (нэхэн)
    10. 1945.09.26 — Сангийн Дампил, АА-ийн хошууч, Чөлөөлөх дайнд гавьяа байгуулсны төлөө
    11. 1945.09.26 — Дашийн Данзанваанчиг, АА-ийн хошууч, Чөлөөлөх дайнд гавьяа байгуулсны төлөө
    12. 1949.01.28 — Самданжамцын Лхагвадорж, ахмад, хилчин (нэхэн)
    13. 1949.01.28 — Баянбалын Тэгшээ, байлдагч, хилчин (нэхэн)
    14. 1949.01.28 — Лхүнрэвийн Даваадорж, байлдагч, хилчин (нэхэн)
    15. 1949.12.17 — Сталин, Иосиф Виссарионович, Генералиссимус
    16. 1957.05.29 — Ворошилов, Климент Ефремович, ЗХУ-ын маршал
    17. 1961.10.17 — Хорлоогийн Дамба, байлдагч.
    18. 1961.12.12 — Титов, Герман Степанович, ЗХУ-ын сансрын Нисгэгч
    19. 1962.07.13 — Жадамбын Нэхийт, АА-ийн хошууч
    20. 1964.09.29 — Лувсандоржийн Гэлэгбаатар, ахлах дэслэгч
    21. 1965.05.12 — Чоймболын Шагдарсүрэн, хурандаа, нисгэгч.
    22. 1965.05.31 — Николаев, Андриян Григорьевич, ЗХУ-ын сансрын нисгэгч
    23. 1966.09.16 — Юмжаагийн Цэдэнбал, БНМАУ-ын маршал
    24. 1967.08.18 — Беляев, Павел Иванович, ЗХУ-ын сансрын Нисгэгч
    25. 1968.06.14 — Баясгалангийн Бадам, Ховд аймгийн Булган сумын ард (нэхэн)
    26. 1969.08.12 — Жуков, Георгий Константинович, ЗХУ-ын маршал. Халх голын дайны ялалтанд оруулсан хувь нэмэр.
    27. 1969.08.18 — Чойн Дугаржав, АА-ийн хурандаа
    28. 1969.08.18 — Даржаан Хаянхярваа, хошууч
    29. 1971.03.12 — Пунцагийн Чогдон, АА-ийн хурандаа
    30. 1971.03.12 — Дүгэрийн Нянтайсүрэн, АА-ийн хурандаа
    31. 1971.05.07 — Конев, Иван Степанович, ЗХУ-ын маршал
    32. 1971.05.07 — Плиев, Исса Александрович, ЗХУ-ын Армийн генерал. Чөлөөлөх дайны ялалтын учир.
    33. 1971.05.07 — Судец, Владимир Александрович, ЗХУ-ын Нисэх хүчний маршал
    34. 1971.06.01 — Горбатко, Виктор Васильевич, ЗХУ-ын сансрын Нисгэгч
    35. 1971.10.13 — Түвдэнгийн Бор, Ухуулагч, эмэгтэй. (нэхэн)
    36. 1971.10.13 — Бэгзийн Гиваан, бага түрүүч. (нэхэн)
    37. 1972.10.01 — Рукавишников, Николай Николаевич, Сансрын нисгэгч
    38. 1973.07.13 — Дуламдоржийн Самдан, байлдагч
    39. 1973.09.12 — Дүгэрийн Гуулин, байлдагч.
    40. 1974.03.06 — Гомбын Цэнд. Ухуулагч, эмэгтэй (нэхэн)
    41. 1974.09.16 — Батын Дорж, Армийн генерал, БХЯ-ны сайд
    42. 1975.07.15 — Федюнинский, Иван Иванович, ЗХУ-ын Армийн генерал. Халх голын ялалтын гавьяагаар.
    43. 1975.09.02 — Магсарын Жанчив. Чөлөөлөх дайнд гавьяа байгуулсан тул (нэхэн)
    44. 1976.12.14 — Брежнев, Леонид Ильич, ЗХУ-ын маршал, ЗХУКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
    45. 1979.02.19 — Косыгин, Алексей Николаевич, ЗХУ-ын СнЗ-ийн дарга
    46. 1979.08.18 — Норпилийн Жамбаа, ахлагч
    47. 1979.08.18 — Самданы Төмөрбаатар, дэд хурандаа
    48. 1979.08.18 — Мазимын Экей, дэслэгч. Халх голын дайнд гавьяа байгуулсан учир, нэхэн.
    49. 1981.03.13 — Бутачийн Цог, Хурандаа генерал, БХЯ-ны сайд
    50. 1981.03.31 — Жүгдэрдэмидийн Гүррагчаа, дэслэгч генрал. БНМАУ-ын анхны Сансрын нисгэгч
    51. 1981.03.31 — Жанибеков, Владимир Александрович, ЗХУ-ын Сансрын нисгэгч
    52. 1981.06.08 — Устинов, Дмитрий Фёдорович, ЗХУ-ын маршал, БХЯ-ны сайд
    53. 1981.10.22 — Коваленок, Владимир Васильевич, ЗХУ-ын Сансрын нисгэгч
    54. 1981.10.22 — Савиных, Виктор Петрович, ЗХУ-ын Сансрын нисгэгч
    55. 1983.06.09 — Дамдины Намнан, хичлин, байлдагч (нэхэн)
    56. 1984.08.15 — Энхийн Шийлэг, байлдагч. Халх голын дайнд гавьяа байгуулсан учир.
    57. 1984.08.15 — Ванчинжавын Шарав. Их буучин. Халх голын дайнд гавьяа байгуулсны учир (нэхэн)
    58. 1985.08.31 — Түүвэйн Дүүдэй. Чөлөөлөх дайнд гавьяа байгуулсны учир.
    59. 1989.07.19 — Жамъянгийн Лхагвасүрэн, Хурандаа генерал, Халх голын дайнд гавьяа байгуулсны төлөө (нэхэн)
    60. 2009 он. Дугарын Гунгаа. Нисгэгч
    61. 2009.12.10 — Эрдэнийн Бат-Үүл. Ардчилсан хувьсгалд гүйцэтгэсэн үүргээр.
    62. 2014.09.03 — Пунцагийн Шагдарсүрэн. Халх гол, чөлөөлөх дайнд гавьяа байгуулсны төлөө.

     

  • Х.УЯНГА: ТЭНГЭРИЙН ХИШГИЙГ ТҮМЭНТЭЙГЭЭ ХУВААЛЦАЖ БАЙЖ Л ЖИНХЭНЭ БӨӨ БОЛДОГ1

    -Сүүлийн үед айл болгонд л онгод, тэнгэр буулаа гаж дуулдах болж. Өөрийн тань хувьд энэ тухай хэзээ хэрхэн яаж мэдсэн бэ?
    -25-ны жил ордог жил.., Цагаан сараас дараахан буюу ханш нээгдэх үеэс л эхэлсэн дээ. Хамаг бие сонин болоод… Ер нь багаасаа л бие эвгүй болоод байдаг байсан юм. Гэхдээ арван жилд байхад ч оюутан байхад ч орой үдэш гадуур дотуур орж гарахаар, гэртээ байсан ч гэсэн хий юм хардаг байсан.
    Тухайн үед хүүхэд байсан болоод ч тэр үү анзаардаггүй байсан. Бүр айхтар зэрэгцээ ертөнцийг харж мэдэрсэн үе бол аравдугаар анги төгсдөг жил. Зуныхаа амралтаар лагертаа гарчихсан байсан юм. Шинийн 15-ны үдэш цонхоор сарны туяа тусчихсан байсан үе л дээ.
    Санаандгүй цонх руу хартал хүн явах шиг болсон. Манай тэр хавиар орой үдийн цагаар хүн амьтан явах ямар ч нөхцөл боломжгүй газар. Анх хий зүйл буюу зэрэгцээ ертөнцтэй таарсан нь тэр үе байж гэж сүүлд л мэдсэн. Сонин юм шүү, тэглээ гээд айж эвгүйцээгүй. Одоо бодоход тэрнээс хойш тийм сонин мэдрэмжтэй болсон.
    Хүнтэй яриад сууж байхад, гэнэтхэн тийм үе, үелзэл гэдэг шиг тухайн хүний дотроо бодож байгаа бодол, гэнэтхэн миний толгойд ороод ирэх ч юмуу тайлбарлаж чадалгүй сонин сонин мэдрэмж төрдөг болсон. Түүнээс хойш хоёр сарын турш тасралтгүй өвдсөн дөө. Шөнө зүүд эвгүйцээд л, унтаж чадахаа больчихсон.
    Дээшээ хараад хэвтэж байхад цээжин дээр хүн дараад эсвэл боогоод байгаа юм шиг бие их эвгүйцнэ. Тухайн үедээ өвдчихлөө гэж бодоод эмнэлгээр их явсан. Зүрх судас, тархины бичлэг хийлгэсэн ч шинжилгээний хариу ямар ч асуудалгүй эрүүл гэж гардаг.

    Би жаахан охинтой. Охиноо тэврээд зурагт үзээд эсвэл хөхүүлээд сууж байхад гэнэтхэн гар тавигдах жишээний Сүүлдээ хүүхдээ тэврч, хөхүүлж ч чадахаа байсан. Хэл ам дарвигнаад толгой эргээд ч байгаа юм шиг…
    Яагаад байгаагаа хэлж мэдэхгүй үгээр хэлэхийн аргагүй, тайлбарлаж боломгүй сонин мэдрэмжүүд төрөх болсон. Тэгээд эмнэлгээр яваад нэмэр болохгүй болохоор нь нөхөртэйгөө ярилцаад үзэж хардаг хүн дээр очьё гэж шийдэн таньдаг хүн дээрээ очсон.
    -Ямар хүн дээр очсон гэж. Аль чиглэлийн шашинд хамаарах вэ гэсэн үг л дээ?
    -Хадам аавын танил. Тэгсэн тэр эгч хараалгасан байна гэдэг юм байна. Манай хүн бид хоёрч бүр гайхаад, ямар юмных нь хараал, хэн яахаараа хараадаг юм бэ гээд сүйд болсон. Тэгсэн чинь, уучлаарай миний дүү, чамайг ахиад сайн татаж үзэхгүй бол нэг л биш байна гээд эрхи, хуураа татаад л байсан.
    Тэгсэнээ чи яах аргагүй онгодтой хүүхэд байна гэсэн.Тэр эгч дээр очих үед бие, оюун санааны хувьд их хүнд байсан л даа. Харахад зүгээр ч өөрөө хаана юу хийгээд байгаагаа ч мэдэхгүй, биеэ захирах ч тэнхээгүй болчихсон байсан. Нөгөө эгч онгодтой байна энэ тэр гээд л…
    Тэгсэн чинь хамаг тархи толгой дүүрээд өөрийн эрхгүй нүд анилдаад явчихсан. Тэгсэн чинь манай нөхөрт, хурдхан архи сүүнд гараад ир. Эхнэр чинь болохоо байлаа гэсэн. Архи, сүү авчраад өргөөд л байх шиг байсан. Нүд өөрийн эрхгүй анилдаад, сонсоод байгаа мөртлөө биеэ захирч чадахгүй болчихдог юм билээ.
    Тэр явдлаас долоо хоногийн өмнө миний хоолой ямар ч шалтгаангүйгээр өвдсөн байсан юм. Тэгсэн нөгөө эгч чинь эрхээрээ нуруу руу ороолгоод нэг юм гуйгаад, надаас өөр хүнтэй юм яриад байсан. Би харж чадаагүй… Тэгсэн хэрнээ сонсох мэдрэмж байгаад байдаг. Одоо бодоход дээдэс онгодыг л тайтгаруулж байсан юм билээ.
    Тэр үед миний хоолой аймаар өвдөөд яг л хүн хоолой багалзуурдаад байгаа юм шиг амь тэмцээд. Хамаг бие сулбайгаад хөгшин хүн шиг ч юм шиг эсвэл дээрээс хүн дараад байгаа ч юм шиг дээшээ өндийх тэнхэлгүй болчихсон. Уг нь би тамхи татдаггүй.
    Гэтэл нөгөө эгч маань тамхи тат гээд миний огт мэдэхгүй хэлээр за та утаа нэр гээд л. Нөгөө тамхийг чинь жигтэйхэн булааж аваад л татсан. Хүүхнүүд чинь тамхийг хоёр хурууныхаа салаанд хавчуулаад л их маяглаж сордог ш дээ. Тийм юм байхгүй нөгөө тамхийг чинь булааж аваад л айхтар гүнзгий сороод…
    Юун хахаж цацах… Хэзээний тамхичин хүн шиг татаж эхэлсэн. Би дотор нь сонсоод байгаа хэрнээ яаж ч чадахгүй кино шиг л юм болоод байгааг мэдээд байгаа юм. Юу л болоод яагаад байгаагаа ч мэдэхгүй, за ингээд л галзуурдаг юм байж гэх бодол хамгийн түрүүнд толгойд буусан.
    Тэгсэн өнөө эгч, за буурай минь ингээд тайван сайхан байгаарай, ойлгохгүй удсан бол өршөөж хайрлаарай л гэнэ. Дандаа л уучлал хүсч, өршөөл ирээд л байсан. Би бол учрыг нь ч олохгүй. Энэ авгай чинь юу гээд солиороод байна аа гэж дотроо бодоод байдаг. Тэгсэн хэрнээ биеэ дийлэхгүй.
    Босч чадахгүй, биен дотор нэг хүн орсон байгаа нь мэдрэгдээд байдаг. Нөгөө тамхийг чинь айхтар татаад л, нөгөө над руу орчихсон хүн чинь цурхиртал уйлаад л байна. Надаас бол уйлах ч тэнхэл гарахгүй байгаа юм чинь. Тэгж байгаад би өөрийнхөөсөө огт өөр дуу хоолойгоор яриад эхэлдэг байгаа.
    -Ямар?
    -Яг 60,70 гарсан өвгөний хоолой надаас гарсан. Нөгөө эгч ч өршөөгөөрэй аль аймгийн ямар гаралтай энэ тэр гэж асуугаад… Тэр өвгөн баруун зүг л гэхээс яг тэр аймаг гэдэг ч юм уу нарийн зүйл хэлээгүй. Энэ бүхнийг би сонсоод л суугаад байгаа хэрэг шүү дээ. Өвөө айхтар уйлж байснаа тас тас хөхрөөд тэгснээ дахиад л уйлаад л…
    Би дотроо ингээд л галзуурдаг юм байж дээ. Амьд явсаных элдвийн юм үзэх нээ гэж бодоод л байгаа юм. Тэгсэн нөгөө эгч, чи сайхан онгод тэнгэртэй юм байна. Би чамайг барж дийлэхгүй, чамайг багш дээрээ аваачина гэсэн. Одоо бодоход тэр хүн бид хоёрт маш их тус хүргэсэн.
    Одоо хүний ертөнцөд байхгүй бурхан болчихсон л доо. Тэгээд багш дээр нь яваад очтол Золзаяа гээд залуухан хүүхэн байж байна Тухайн үедээ бид хоёрт бөө удганы талаар ямар ойлголт ядаж төсөөлөл ч байгаагүй. Тэр эгчийн ажлаас багшийнх нь гэр хүртэл хоёр км зайтай.
    Тэр бага зайг машинаар туулах ахархан хугацаанд хүний сэтгэл зүйгээс гардаг ямар характер байдаг юм бэ, тэр бүгд л гарсан. Нөгөө эгч миний хажууд суугаад, манай нөхөр жолоочийн хажуу сандал дээр суусан байсан юм. Би ч нэг уйлаад л инэгээд л их сонин мэдрэмж төрж байсан даа.
    Манай нөхөр гайхаад, ээ бурхан минь энэ чинь галзуурч байгаа юм биш байгаа гэсэн харцаар хараад л байсан. Тэгээд л багшийнд ирсэн. Хашааных нь хаалгаар орж чадахгүй өвдөг сөхрөөд уначихсан. Нөгөө эгч манай нөхөртэй хамт хоёр талаас чирээд тахилын гэр рүү явж орсон.
    Тэгсэн багш гаднаас орж ирээд шилэн хүзүүн дээр дарж үзснээ гурван удаа харваад орсон байна ш дээ. Энэ хүүхэд бүр болохоо байлаа, үхлээ гэж байна Би бие дээрээ мэдэрсэн хэрнээ л юу вэ үхсний чинь харваад орох, юу балайраад байгаа хүүхэн бэ гэсэн шүү юм бодогдоод бас мухай хараад суугаад байгаа юм.
    Золзаяа багш онгодоо буулганаа гээд онгодоо буулгасан чинь нөгөө өвгөн чинь нөгөө эгч дээр буугаад л… Айхтар догшин онгод шүтээнтэй хүүхэд байна, гурав хоногийн дараа чанартай. Тэр үдэш хамт явахаас өөр арга байхгүй. Тэгэхгүй бол амиа алдлаа гэсэн.
    Тэгсэн нөгөө буусан онгод маань за энэ чанар дээр амжих үгүйгээ хэлж мэдэхгүй байна. Хажууд нь би завилаад суучихсан байсан юм. Миний онгодтой л ярьсан байх. 21 хоног гэсэн чинь зүгээр сууж байсан хүн чинь хэдэн тийшээ намираад нахилзаад уначихлаа. За 21 хоног гэвэл наад хүүхэд чинь тэвчихгүй юм байна.
    14 хоног гэсэн дахиад л нахилзаад уначихлаа, долоо хоног гэсэн дахиад л саваад уначихлаа За гурван хоног гэсэн чинь овоо тогтлоо. Тэгээд яахав дээ, гурав хоногийн дотор юмаа бэлд. Гэр орон, ах дүү, садангаа дуудаж ир, чи яах аргагүй удган болох ёстой хүүхэд гэсэн. Сонин юм билээ.
    Бие дээрээ тийм мэдрэмж аваад хүмүүс тэгж хэлээд байхад ч итгэдэггүй юм билээ. Тэгээд надад нэг эрхи, толь өгсөн. Онгод тэнгэрт чинь буудал суудал гэж юм байдаг, тэрийг нь бичиж ав, өмсгөлийг нь бичиж ав гэсэн нөгөөдүүлийг нь бичиж аваад гэртээ харьсан. Бие ч харьцангуй дээрдчихсэн. Тэгсэн атлаа итгэл байхгүй л байгаа юм.
    -Сонин юмаа тэгээд яаж итгэл төрөв дөө?
    -Овоо гайгүй байж байснаа орой нь бас л эвгүйтээд эмнэлэг эрүүл гэсэн хүн чинь өнөө эгчийн багшид л хандаж байгаа юм чинь… Хурдан наашаа аваад ир наад хүүхэд чинь болохоо байлаа Хэлээд байхад итгэлгүй байгаад байх юм.
    Гурав хоног тэсч чадахгүй нь..Одоо уг наана гэдэг юм байна Тэгээд л уг наах үйлийг хийлгэсэн дээ. Багшийнхаа онгодын өмсгөлийг өмсөөд хэц, хэнгэрэг бүгдийг нь барьж аваад л уг наалгах ёсолгоо хийсэн.
    -Ямар ч бэлтгэлгүй онгод тэнгэрээ хүлээж авчээ. Анхны сэтгэгдэя ямар байв?
    -Үнэхээр эвгүй байсан. Гар хүртэл хүнийх юм шиг л санагдаад… Өнөө хэцийг чинь хачин сурамгай барьж байнаа Яг тэр үйл явдлыг болж байхад манай нөхөр, миний доод талын эрэгтэй дүү хоёр хамт байсан. Манай хоёр хажуугаас хараад, за энэ Уянгаа яах бол гээд л ажаад сууж байсан хэрэг.
    Тэгсэн хэцийг нь бариад л малгайг нь өмсөөд л… Би дотроо мөнхийн айдастай тэгсэн атлаа тэр бүгдийг хэзээний мэддэг юм шиг л байсан. Тэгтэл ч нөгөө өвгөн чинь тас гээд л биен дээр суурьтай ороод ирсэн. Дахиад л уйлаад эхэллээ нөгөө өвгөн чинь. Нэг инээгээд л, нэг уйлаад л байсан.
    Одоо бодоход тэр өвгөн их л хэцүү байдалтай байж байгаад ашгүй ингээд хөрсөндөө буугаад ирлээ. Энэ олон хүүхдийн буян заяаг түгээх үйл минь дөхөж ирлээ гэж бодоод баярлаад л уйлаад байсан юм байна лээ. Нөгөө өвгөн асуулаа. За миний удмын хүүхдүүдээс хэн байна гэж.
    Танай удмын хүүхдүүдээс танай улаачийн төрсөн дүү, нөхөр хоёр нь байна. Тэгээд манай дүүтэй золгоод манай дүү ч өвөө энэ тэр гээд л уналаа. Тэгсэн би дотроо, инээд хүрээд, өвөө энэ тэр гээд байхаар нь сонин санагдаад боддоггүй. Цай ууж, тамхи татаж байгаа энэ тэр нь яг өвгөний үйлдэл.
    Миний үйлдэл гэхээр юм юу ч байхгүй. Манай дүү “өвөө минь би таны улаачийн чинь төрсөн дүү нь байна гээд л дүүгийн толгой тархийг нь үнэрлээд л, мөр энэ тэрийг нь илээд байхаар би өөрөө жүжиглээд ч байх шиг санагдаж байж билээ.
    Дашрамд сонирхуулахад манай дүү хоёр хоногийн өмнө харих гээд автобусны буудал дээр зогсож байж л дээ. Тэгтэл замын хажуугаар явж байсан хэдэн сахилгагүй, согтуу банди нар манай дүүгийн хамрыг нь мурийтал нь цохисон байсан. Өөрөөсөө жаахан хүүхдэд цохиулаад хамар нь далийчихсан байсан юм.
    Нөгөө өвгөн, за хүүгийнхээ самсайг тэгшилж, гоо болгоно гээд л их олон юм ярьсан. Тэр өдрөө манай дүүгийн хамрыг тэгшилчихсэн. Манай дүү, яанаа өвөө цус гарчихлаа ш дээ гээд байсан. Миний инээд хүрээд гайхаад л, хэлэхийн арга байхгүй сонин байсан. Тэгж байгаад за өвөө нь мордлоо гээд явсан.
    Багш маань та хэдэн удаа буух юм бэ гэхэд гурван удаа бууна гээд л мордлоо гээд л явсан. Би дотроо сониуч зан ихээр хөдлөөд… Хэц энэ тэрээ нүдээд мордоод явчихангуут бүх бие нээх сайхан тайвшраад биенээс нэг том юм гараад явчихсан ч юм шиг санагдаад л сэтгэлзүйн хувьд тайван сайхан болчихсон.
    -Тэгээд яав?
    -Шууд дүүгийнхээ хамрыг харсан. Үнэхээр тэгширчихсэн байсан. Манай багш ” За чи харав уу танай онгод чинь анх бууж ирсэн өдрөө дүүгийн чинь хамрыг тэгшилчихлээ, хамар тэгшилнэ гэдэг амаргүй биз дээ гэж хэллээ. Би ч тийм л дээ гэж бодсон хэрнээ, гэхдээ л гэдэг бодол байгаад байгаа юм.
    Багш одоо гурван удаа бууна гэсэн шүү гэж байн байн сануулаад л… Бид өөрөө юун буух энэ тэр гэсэн шүү юм бодоод байж байтал дахиад л хүзүүн дээрээс нэг юм дараад авах шиг болсон. Сүүлд мэдэх нь ээ, шахаа гэдэг нь байсан юм байна лээ. Буух гээд л шахаад байна. Тэгээд яахав, өнөөх өвгөнөө буулгалаа.
    Буугаад ирэнгүүт л мөрөн дээр тээглээд байсан юм чинь байхгүй болчихдог. Тэгээд баахан юм яриад л байсан. Хөрстөд маш олон онгод шүтээнүүд удам болгонд буух ёстой. Хамгийн гол нь зөв зүйтэй сайхан хайрлаж буулгаарай гээд л…
    Манай онгод буух болгондоо зөв зүйтэй үг хэлж, сургааль үг хэлдэг. Ойлгохгүй юмыг ойлгуулах гэж хичээдэг. Тэгээд л гурван удаагийн буултын дараачаас бөөгийн амьдралд орсон доо, би.
    -Бөө болохоор энгийн амьдрал их өөрчлөгдөх үү. Ялгаа байх уу гэсэн үг л дээ. Янз бүрийн дэг ёс сахих гээд л?
    -Удган болсноосоо хойш зөндөө хүнийг эдгээж,бариа хийн, үзэж харж байна. Сонин сонин юм зөндөө л болсон. Эхэндээ итгэхгүй байх асуудал байсан ч одоо эргэлздэггүй. Улаачаараа дамжуулан өвдсөн зовсон хүмүүст тусал. Өөрийн зөн совинг мэдэр.
    Тэнгэрээс чамд ямар мэдээлэл өгч байна вэ, тэрнийгээ харамгүй гаргаж сур. Хүн нэг хувийн авъяас, 99 хувийн хөдөлмөрөөр амжилтанд хүрдэг гэдэг дээ.Тэгэхээр тэр ганц хувийн авьяасаа хөгжүүлж, тордож байх хэрэгтэй. Хичнээн авъяастай байлаа ч зүгээр суугаад байвал ямар хэрэг байх вэ.
    Зовж зүдэрсэн хүмүүст туслахгүй, тэнгэрээс заяасан чадвараа ил гаргахгүй нуугаад байж болдоггүй юм билээ. Харин ч эсрэгээрээ ил гарч, олон түмэнд туслах том үүрэгтэй болсон. Юуг нь нуухав. Эхэндээ их эргэлзээтэй байсан. Наадах чинь худлаа худлаа гээд л… Хамаатан садан.найз нөхөд эргэн тойрны хүмүүс ойлгохгүй.
    Яг миний үзсэн амьдралыг мэдэхгүй учраас сүлжээ, худлаа гэдэгл байсан даа. Тэгээд байхаар хүн чинь нээрээ юу билээ гэж бодно. Нөгөөтэйгүүр дэвэрсэн сэтгэлийг нураагаад байхаар цаг хугацаа харуулна биз гээд өөртөө итгэх итгэлээ нууцлана.
    Иймэрхүү байдлаас болоод онгодыгоо, надад итгэж байсан хүмүүсийн итгэлийг нурааж, урмыг хугалах явдал зөндөө гарсан. Гэхдээ одоо үнэхээр чин сэтгэлээсээ надад туслаачээ гэсэн хүн ирвэл чин сэтгэлээсээ тусалдаг. Хамгийн гол нь намайг тоогоод, онгод буугаад ирсэн.
    Үүний цаана маш том чадвар байдаг юм. Чадвараа олны тусын тулд зориулах ёстой. Үнэхээр эдгэхгүй өвчин тусч, шаналсан хүмүүс зөндөө ирсэн. Тэр болгоны тоог бичдэггүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. 100-аас даваад явчихсан байхаа, ямартай ч…
    -Гадуур сайн муу олон бөө байх юм. Нөгөөтэйгүүр хүн чинь гарах гарцгүй болохоороо бөөд ханддаг. Өнөөдүүл нь айхтар хатуу үнэ хэлээд суучихдаг. Ерөнхийдөө бизнес болчихоод байх шиг санагддаг. Ингэхэд өөрөө ямар өртгөөр хүнд тусалж, засал хийдэг юм бэ?
    -Ийм асуудал миний амьдралд ч тохиолдож байсан. Хүний зовлонг авч, гарзынх нь үүдийг хаагаад байхад гар хүндрүүлэхгүй байж болохгүй гэж дийлэнх хүмүүс ярьдаг л юм. Мэдээж улаач ч гэсэн энэ нийгэмд эгэл хүмүүний амьдралаар амьдардаг. Хүн л юм чинь амьдралтай, үр хүүхэдтэй, ар гэртэй.
    Өөрийн гэсэн амьдралтай учраас бусадтай л адил идэж ууж, өмсөж зүүнэ. Би өөртэйгөө ижил үзэж хардаг хүмүүстэй уулзаж туршлага солилцож үг сонсдог л юм. Тэд ч чи өргөл, барьц ав л гэдэг байсан. Нэг хэсэг энэ замаар явсан. Үнэ тариф ч тогтоосон. Тэгсэн онгод тэнгэр маань, чи өөр хүн шүү дээ.
    Чи тэнгэрийн онгод буулгаж, зон олонд буянаа түгээх ёстой хүн. Тэнгэрээс өгсөн чадварыг үнэлэх ёстой юу, үгүй юу гэдгээ өөрөө тунгаа гэж хэлсэн. Би ч тэр үед тариф тогтоох ёстой юм байна ,өөрийгөө үнэлэх ёстой юм байна гэж бодсон. Их буруу ойлгосон юм билээ. Гэтэл үгүй юм байна.
    Тэр болгоны нарийн ширийнийг цаг хугацаа өнгөрөх тусам онгод минь надад ойлгуулсан. Хүмүүс сэтгэлээрээ буян үйлдэх хэрэгтэй, хатуухан хэлбэл эрхтэй юм билээ. Угаас өөрт тусалсан хүний алгыг тэнийлгэх ёс байдаг шүү дээ. Ямартай ч би энэ чадварыг дамжаанд явж, сургуульд сураад олоогүй.
    Тэнгэрээс хүнд туслаач, олон түмэнд буянаа түгээгээчээ гээд хүрээд ирсэн. Миний ээж, эмээ хоёр гартаа байгаа чадвараа хүмүүст түгээж яваагүй ч ойр тойрныхоо хүмүүсийг анагаагаад л явж байсан. Манай буурай эмээгийн хувьд бөө байсан юм билээ. Олон хүнд тус дэмээ түгээдэг байсан гэдэг.
    Миний хувьд тариф тогтоохоо больсон. Гэмээ ухаараад… Хүн чинь их сонин амьтан. Би ч гэсэн сүүлийн үеийн нийгмийн бүтээгдэхүүн учраас л нэг үе тариф энэ тэр гээд дэмийрч явсан хэрэг. Одоо бол ойлгосоон.
    Хамгийн гол нь миний хийж өгсөн юмыг яг хэлсэний дагуу хийгээд, чин сэтгэлээсээ хандаад буян болох юм бол болоо. Бусадтай адил тариф тогтоох ёсгүйн юм байна гэдгийг маш сайн ойлгосон.
    -Улаач хүн олон түмнийг анагаах ёстой. Тэр үйлээ хийхгүй бол бие нь өвддөг. Эмнэлгээр яваад ч оношлогдоггүй гэсэн үнэн үү?
    -Харин тэгдэг юм билээ. Сонирхуулахад над дээр нэг ямар ч эмчилгээгүй болсон хүү ирсэн. Солонгос руу 70 мянган доллараар явж эмчилгээ хийлгэж байж л эдгэнэ гэсэн оноштой. Тэр хүү миний онгод бууж ирсэн үед надаар дамжуулж бариа хийлгээд гурван сар гам барьсан. Одоо зүгээр болчихсон шүү.
    Эхэндээ би чадах уу гэж боддог байсан бол сүүлдээ эдгэрээд талархаад эргээд хүрээд ирэхээр нь баярладаг болдог юм билээ. Тэр ч утгаараа тэнгэрээс ирсэн чадварыг олон түмэндээ хүргэхгүй нуугаад байж болохгүй. Хэрвээ засал буян бариа хийхгүй байгаад байвал бие өвдөөд л эхэлнэ.
    Хамаг бие хөндүүрлээд, толгой тархи эргээд сонин болоод байдаг юм. Тэрийг хүнд ойлгуулах хэцүү л дээ, их зовиуртай болдог. Ажиглаад байхад тэнгэрээс ирсэн энерги нь хуралдаад байдаг юм шиг байгаа юм. Тэр их энергээ гаргахгүй болохоор өөрт сөргөөр нөлөөлж сэтгэлзүй болоод бие махбодь хэцүү байдалд ордог.
    Х.Уянгатай хөөрөлдсөн яриа ийм буюу.

  • Гал ус мэт харшсан газрын маргаан луйврын үнэн төрх

    Харамсалтай нь даанч тэгж чадсангүй. Төрийн нэр барьсан албан тушаалтан, эрх мэдэлтнүүд тэдний гар хөл бологсод нийлж хавсарч хавсайдаад “Газрын луйвар” хэмээх сүлжээг бий болгож, “хуулийг гууль” болгох их аян олон жил өрнөж байна.
    Өнгөн дээрээ хууль ёсны мэт харагдах боловч ачиртаа хүрэхээр булхай луйвар, төрийн нэрээр хийж болох аль муу муухай бүхний цуглуулга болсон хөлгүй намаг тэнд үүсээд удлаа. Үүнээс болж санхүүгийн боломжтой болчихсон, томоохон бүтээн байгуулалт хийх чин хүсэлтэй шударга хүмүүс түүнийг нь мэдэлгүй гэгээн сайхан зорилго тэмүүлэл, хүсэл мөрөөдлөө дэнгийн гэрэлд өртсөн эрвээхэй мэт шатаалгаж, үгүйдээ л хуйхлуулж хохирсон нь дэндүү олон. Үнэхээр эмгэнэлтэй.
    1. Хуулийн дагуу олгогдсон газар эзэмшлийн эрх
    Түүний нэг бодит жишээ нь орон сууц, үйлчилгээний цогцолбор барих 25.0 га газрыг 3,3 тэрбум төгрөгөөр худалдаж аваад өнөөдрийг хүртэл 10 гаруй жил хохирч яваа “Богд-Асар” ХХК юм.
    Газрын маргаан луйвар хэрхэн өрнөдгийн тод жишээ болгож энэ түүхийг товч тоймлоё. Анх Нийслэлийн Засаг даргын 2007 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 511 тоот захирамжаар “Богд-Асар” ХХК-д орон сууц, үйлчилгээний цогцолборын барилга байгууламж барих зориулалтаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Наадамчдын гудамж, Төв аймгийн замын замын уулзварын зүүн урд талд 25.0 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, ”Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, газар эзэмших эрхийн 0141783 тоот гэрчилгээг 2007 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр 10 жилийн хугацаатайгаар олгожээ.
    Энэ бол 2006 онд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 267 тоот тогтоолоор батлагдсан орон сууцны “Буянт-Ухаа” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ажлын нэгээхэн хэсэг байв. Нийслэлийн ЗДТГ, компани хооронд “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, олгосон газар дээрх бүтээн байгуулалтыг “Богд-Асар” ХХК 100 хувь өөрийн хөрөнгөөр 10 жилийн хугацаанд хийж дуусгах, тэнд баригдсан орон сууцны нийт ашигтай талбайн 2 хувийг нийслэлд үнэгүй, 10 хувийг барьсан үнээрээ шилжүүлэн өгөх үүрэг хүлээжээ. Газрын төлбөрийн нэгжийн үнийг 132 төгрөгөөр тогтоов.
    2012 он боллоо. Орон нутгийн сонгуулийн дараа Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэн байгуулах, тэгэхдээ дуудлага худалдааны анхны нэгж үнэ төлсөн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргаадахав. “Богд-Асар” ХХК Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны үнэ 3,3 тэрбум төгрөгийг Захирамжид заасны дагуу 2013 онд бүрэн төлжээ. Мөн газрын төлбөр 66 сая төгрөгийг тогтмол төлж байв. Нийслэлийн Өмчийн харилцааны газар “Иргэн, хуулийн этгээдэд барилга байгууламж барих болзолтойгоор газар эзэмшүүлэх гэрээ”-г 2013 оны 11 дүгээр сарын 8-нд “Богд-Асар” ХХК-тай байгуулж, Газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгов. Ийнхүү бүх зүйл ном журмын дагуу явж байтал гэнэт асуудал гарлаа.
    2. Худал үнэн холилдсон хэрүүл маргаан
    “Богд-Асар” ХХК-д газар эзэмшүүлэх эрхийг хуулийн дагуу олгосноо Нийслэлийн ЗДТГ хоёронтаа баталгаажуулж, компани зохих төлбөрөө 100 хувь хийсний дараа Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт “Архитектур төлөвлөлтийн даалгавар” авахаар хандав. “Богд-Асар” ХХК-ийн барилгажилтын төслийг 2014 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжин Архитектур төлөвлөлтийн даалгавар бичихээр Нийслэлийн Өмчийн харилцааны газраас лавлагаа автал “Богд-Асар” ХХК-ийн эзэмшлийн газар бүртгэлгүй байна, тэдний эзэмшлийн газар “Туурайн төвөргөөн” ХХК-ийн нэр дээр байна гэх асуудал гарч ирлээ. Гэтэл Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газрын кадастрын мэдээллийн санд хяналт тавих ажлын хэсэг 2014 оны зургадугаар сарын 4-ний өдөр хуралдаж, “Богд-Асар” ХХК-ийн нэгж талбарыг Кадастрын мэдээллийн сангаас устгачихсан байжээ. Газрын маргаан луйвар ингэж эхлэв. Хэргийн учир нь, “Туурайн төвөргөөн” ХХК нь Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 140.0 га газар эзэмшиж байсныг 10 дугаар хороо болгож, Кадасртын мэдээллийн санд буруу бүртгэснээр давхцал үүсгэн “Богд-Асар” ХХК-ийг газаргүйдүүлэх “операци” төлөвлөгөө ийнхүү хийгджээ.
    Мөн “Богд-Асар” ХХК газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэдгээр тэд өөрсдийгөө зөвтгөв. Хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаснаа “Богд-Асар” ХХК шүүхээр нотолчихлоо. Гэтэл “Богд Асар” ХХК-ийн Орон сууц, үйлчилгээний цогцолбор барих зориулалттай 25.0 га газрыг луйвардах замаар эхлүүлсэн газрын маргаан шүүхийн гурван шат дамжиж, дээш доош шидэгдсээр нэлээдгүй хэдэн жил болж байна. “Туурайн төвөргөөн” ХХК 10 дугаар хороонд газар эзэмшиж байгаагүй, тэдэнтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж байгаагүй гэдгээ Анхан шатны шүүх хуралд гэрчээр оролцсон Нийслэлийн газрын албаны ажилтан нотлов. Газрын албаны тухайн асуудлыг хариуцсан хүний нэрийг бичиж, өөр хүнээр гарын үсэг зуруулсан гэдгээ “Туурайн төвөргөөн” ХХК ч хүлээн зөвшөөрчээ. Мөн хоёр компанийн газар анхнаасаа давхцаагүйн нотолгоо нь хороо байршил өөр, газрын төлбөрийн хэмжээ ондоо байгаагаас тодорхой байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын төлөөлөл шүүхэд мэдүүлсэн байдаг. “Богд-Асар” ХХК Хан-Уул дүүргийн тухайн үеийн 10 (одоогийн 8 дугаар хороо) дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 ам метр газрыг 132 төгрөгөөр тооцон газрын төлбөр төлдөг бол “Туурайн төвөргөөн” ХХК 80 төгрөгөөр тооцсон газрын төлбөртэй байдаг нь анхаарал татаж байна. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 216 тоот тогтоолыг үндэслэсэн Нийслэлийн Засаг даргын захирамж 2018 оны есдүгээр сарын 20-ны өдөр гарч, “Богд-Асар” ХХК-ийн газрын эрхийн хугацааг сунгаж, шинээр ААН, байгууллагын газар эзэмших Эрхийн гэрчилгээг олгов.
    Энэ зуур талуудын маргаан үргэлжилж, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба гол хариуцагчийн хувьд асуудлыг шийдэх үүрэг хүлээсэн ч “Богд-Асар” ХХК-ийн ашиг сонирхлыг зөрчиж, Нийслэлийн Засаг даргын захирамж, шүүхийн шийдвэрт авагдсан байрлалыг үл хэрэгсэх хандлага удаа дараа гаргаж байгаа нь үүний цаана тодорхой ашиг сонирхол, албан тушаалын гэмт хэрэг байгаа гэх хардлага төрүүлж байна. Сүүлдээ улаан цагаандаа гарч, Морин даваан дахь таван иргэний эзэмшил газрыг оронд нь өгье, Богд уулын тусгай хамгаалалттай бүсэд газар олгоё, 21-р хороонд газар ав гэсэн саналыг “Богд-Асар” ХХК-д тавьж байгаа нь дуудлага худалдааны мөнгөө хуулийн хугацаанд нь төлчихөөд ажлаа эхэлж чадахгүй олон жил хохирч байгаа “Богд-Асар” ХХК-ийн хувьд хүлээж авах боломжгүй тохуутай санал юм. Ийнхүү “хуулийг уландаа гишгэж, луйврыг амьдралдаа хэрэгжүүлж буй нэг хэсэг нөхөд”-ийн хууль бус үйл ажиллагааны “золиос” болчихсон яваа “Богд Асар” ХХК-ийн газрын маргаантай асуудал өнөөгийн нийгэмд өрнөөд буй авилга, хээл хахууль, шударга бусын хонгил гээчийн сүүдэр ташиж байгаагийн нэг илрэл гэхэд хилсдэхгүй.
    3. Худлыг үнэн ялах цаг ирсэн хэмээх итгэл
    Нийслэл дэх газар олголтод хуудуу их байдаг нь бүхний мэдэх асуудал. Энд далд эдийн засаг, хууль бус ашиг орлого, албан тушаалын бизнесийн асар том “үүр уурхай” бий. Чин шударгаар бүтээн байгуулалт хийх сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүд тэрхүү будлианы золиос болж хохирсон нь дэндүү олон. Гэвч аливаа асуудал чинээндээ тулахын цагт “даравч дардайж, булавч бултайдаг” нь жам. Дуудлага худалдааны үнэ 3,3 тэрбум төгрөгөө тушааж, хуулийн дагуу газар эзэмшлийн эрхийн гэрчилгээгээ авсан ч энэ олон жил ажлаа хэвийн явуулж чадахгүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар маш ихээр хохирч, эдгээр луйврын арга хэрэглэгдэж буй хэсэг бүлэг нөхдийн хөлд чирэгдэж байгаа “Богд-Асар” ХХК-ийн хувьд гомдолтой байх нь аргагүй. Яг ийм асуудалтай тулгараад яахаа мэдэхгүй байгаа, их бага хэмжээгээр хохироод үлдсэн, амьдрал ахуй, ажил бизнес нь доголдсон олон хүн байгаа нь мэдээж.
    Үнэн хэрэгтээ “Богд-Асар” ХХК газар зарж ашиг олох гээгүй, хууль ёсоо чанд мөрдөн ягштал баримталж, төрөөс өгсөн зөвшөөрлийн дагуу бүтээн байгуулалт хийе гэсэн чин зорилго тэмүүлэлтэй явж ирснийг энэ өнгөрсөн 10 гаруй жил бэлээхэн нотолно. Гэтэл маргалдагч тал тухайн газрыг Сонгуулийн үеэр зарах оролдлого хийж, 1 га газрыг нь 1,3 тэрбум төгрөгөөр үнэлэн бусдад санал өгч, 2 га газрыг бусдад зарсан нь нэгэнт тодорхой болов. Газар эзэмшлийн маргаан, луйврын цаад талд хандлагын ийм том зөрүү гараад байгааг төр засаг ер нь анзаарч анхаарч байна уу? гэдэг асуултыг албан ёсоор тавимаар байна. “Эзэн нь юмаа мэддэг, эрэг нь усаа хашдаг”, хууль ёсыг чанд сахидаг, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарладаг чин зүтгэлтэй иргэн болон ААН, байгууллагын эрх ашгийг хэзээ зөрчихөө болих вэ? Хууль бус гүжирдлэг байдлыг таслан зогсоож, шударга ёсыг нийгэмд тогтоох сайн цаг ирэх нь дамжиггүй.
    Газрыг төсөл сонгон шалгаруулалт эсвэл дуудлага худалдаагаар эзэмшүүлэх хуулийн заалттай байдаг. Гэтэл дуудлага худалдааны төлбөрөө бүрэн төлсөн компанийн хууль ёсны эзэмшлийн газрыг төсөл сонгон шалгаруулалтаар биш, дээр нь дуудлага худалдааны төлбөрөө барагдуулаагүй “Туурайн төвөргөөн” ХХК-д дээрэмдэн өгч байгаагийн цаана маш том ашиг сонирхол, луйвар булхай байгаа нь илт мэдрэгдэж байна. Кадастрын мэдээллийн санд бүртгэл давхцуулан будлиан хутгах нь жирийн нэг ажилтан зориглоод хийчих ажил биш. Төрийн байгууллагууд, нийслэлийн цогц бодлого шийдвэрийг үл тоомсорлож, ийм том хэмжээний газрын “дээрэм хийх зүрх зориг” эгэл жирийн ажилтанд байхгүй. Газрын алба, төрийн байгууллагууд, шүүх, прокурор хүртэл оролцсон ээдрээ маргааны цаад үзүүрт хуулиас давсан эрх мэдэлтэй хэн нэгэн албан тушаалтан, эсвэл хэсэг бүлэг этгээд сууж л байгаа. Юу үнэн энэ үнэн болчихоод байгаа нь нууц биш. “Чийгтэй хөрсийг лавхан ухвал ус гардаг”-ийн адилаар олон жилээр хуримтлагдаж, чинээндээ тулчихаад байгаа газрын асуудлыг түүн лүгээ адилаар лавхан хатгавал хэргийн жинхэнэ эзэн идээ бээртэйгээ цуг бүлт үсрээд гараад л ирнэ. Үүний төлөө л нийгэмд шударга ёсыг тогтоож, иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах гэж хууль хяналтын байгууллага ажиллаж, ард иргэддээ үйлчилдэг нь үнэн билээ.
    Улс төр, бизнесийн бүлэглэлийн хууль бус ашиг сонирхол гаарч, галзуурч байсан “зурвас үе”-ийг цэглэж, иргэддээ үйлчилдэг нээлттэй шударга төртэй болох цаг айсуй. 1990-ээд оноос хойш төрийн албан тушаал ашиглан бүх салбарт, хаа сайгүй дээрэм хийсээр ирсэн тогтолцоог илчлэх, идээ бээрийг нь шахах, шударга үнэнийг худал хуурмагийн дээр тавих цаг үе, “НИЙГМИЙН ЗАХИАЛГА” яалтгүй байна. Үүний нэг болох газрын хууль бус наймаа-луйвар түүнийг хамгаалдаг гаж буруу тогтолцоог илчлэх ҮНЭНИЙ ЭРЭЛД бүгдээрээ гарцгаая!
    Урианхан Б.Галаарид

  • Шашин гэж юу вэ?

    Энэ шашин гэдэг бол төр тогтож, улс байхын үндсэн гол асуудал мөн. Шашныг дотроос нь сахил санваараар хашиж, төрийг гаднаас нь хууль цаазаар засдаг бол, хүмүүн бодгалыг дотор сэтгэлийн чанар байдлын талаас нь шашны суртлаар, гадны биеийн ёс байдлын талаас нь төрийн цаазаар гэсгээж, тэгшлэн засна хэмээн судар шастирт номложээ. Энэ нь угтаа хүмүүн бодгалын сэтгэлийг засах, оюуныг нээхийн хоёр аргатай, нэг зорилготой үйл тул төр шашин хоёрыг шувууны хоёр далавч мэт тэгшид ихэрлүүлж, билгүний ир хурц, аргын мөөр зузаан илдээр мунхагийн бүдүүн гол модны үндсийг сая огтолж бармуй хэмээнэ. Энэ үүднээс ч шашингүйгээр төр, төргүйгээр шашин тогтох учиргүйг номлож, баталсан эртний дорно дахины хомт улсуудын төр шашныг хослон зохиож ирсэн үндэсний уламжлалыг улааны суртлын далан илүү жилийг төрөл арилжих хүртэл ор тас орхин огоорсноос өнөө гэнэт төрсөн нялх шашинд өлгийдөх өлгий, өсгөх эх аль аль нь байхгүйгээр үл барам, овоглох нэрлэх овог нэр ч бүдэг балархайболоод, цаашид ямар нүн болгож авах, эр цээл ирээдүй холын санаа зорилго нь тун бүдэг бүрхэг, асрах ачлах эцэг эхгүй өнчний маягаар арван насыг хүрэв.
    Төр хэдийгээр шашнаа бодлогоосоо холдуулж, ивээлээсээ гаргах тусам, төр хэдийгээр шашны, хүнийболон нийгмийн үүргийг өнгөрсөн далан жилийн үзэл суртлын хэмжүүрээр үзэх тусам, төр хэдийгээр манж нэрийн дорхи хятад түшмэлүүдийн шарын шашныг төрийг тогтоох хөлөг унаа болгож ашиглаж байсан тэр бодлогыг шүүмжлэх тусам, Бурханы шашнаар төрийн дөрвөн хөлийг бат суурилуулж, агсаар ирсэн эртний хаадын төрийн тэр бодлого, тэр бүх боломжоо төдий чинээгээр алдаж, өнөөгийн шашныг төрд хэрэглэх ухаанаасаа төдий чинээгээр холдож байгаа юм. Шашин нь хутагт хувилгаадад эзэнтэй, хутагт хувилгаад нь төрд эзэнтэй байж, шашин үндсээ хамгаалж, улс гэрээ тогтоож байсан нь өнөөгийн “Монгол Улсын үндсэн хууль”-ийн доторхи бие биенийхээ нүүр өөдөөс хэзээ ч харахгүй, гурван талаас нуруугаа харуулсан юм шиг шашин төрийн харьцааны гурван заалтаас огт өөр байжээ.
    Ардын хувьсгалын түүхэнд хувьсгалчийг нь яриад, хутагтыг нь хаядаг байсан бол, ардчиллын энэ үед хутагтыг нь яриад, хувьсгалчийг нь орхих болов. Бядуу миний үзэхээр бол хувьсгалч, хутагт хоёр, төр, шашин хоёр ижил тэгшээр төрийг тэтгэж, улсыг тогтоож явсан мэт байна. Ингээд бодохлоор Бурханы шашин хэмээх хүний болоод нийгмийн оюун санаа, улс төр, үзэл суртлын энэ их хүчтэй далд зэвсгийг зөвхөн ганц дундад зууны харанхуй үеийн мухар сүсгийн жишээ үлгэрт уяж, уран зохиол, урлаг мэтийн зүйлээр хөнгөн гоймоод үзүүлэн, ухуулж, ухааруулсаар ирсэн далан жилийн нэг бүхэл бүтэн үеийн буруу үзэлтнээс нь чөлөөлье. Нэгэн орны доторхи олон шашны асуудал ч чухамдаа монгол төрийн бодлогын дотор хэмээвч гадна байна. Ер нь улс гэрийн доторхи олон шашны урсгалыг эрхжүүлэн баталгаажуулсан өнөөгийн Монголын төрийн бодлого нь “XY зууны бага хаадын бутрал”, “XYII- XIX зууны Манжийн талхин дорхи 220 жилийн дарлагдал”, XX зууны эхэн мөчлөгийн Монголын сайн дураараа автономит эрхээ устгасан хэмээн өмнөх түүхээ яллан шүүмжилж ирснээс хэдэн хувь доор, чухамдаа өргүү догшин бух, галзуу согтонги заан, эмнэг ардгийн хөлөн дор өчүүхэн нялхыг орхиод, яаж гарч, яаж үрэгдэж дуусахыг, төрүүлсэн эх, төрсөн эцэг нь тэнсэн хараад зогсож буй мэт, улс гэрийн үндсэн эрх ашгаас урвасан ухаангүй ухваргүй явдал мөн.
    Хэл бичгийн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар

     

  • МОНГОЛЧУУД БИД 1687 ОНД БАЙГАЛЬ НУУРАА АЛДСАН ГЭДЭГ.

    Монголын бүх хаадын “Алтан ургийн бичиг”, Монголын нууц товчоонд бичсэнээр “Чингис хааны өвөг эцэг тэнгис далай гаталж ирсэн…” гэж өгүүлсэн байдаг ба энэхүү тэнгис далай гэдэг нь Байгаль нуур юм хэмээн олонх эрдэмтэд тэмдэглэдэг. “Сибирийн цэнхэр нүд” хэмээн өргөмжлөгдсөн тус нуур нь ОХУ-ын Эрхүү муж ба Буриад улсын нутаг дэвсгэрийн дунд сунаж тогтсон.
    Бидний өвөг дээдэс аргагүйн эрхэнд 1687 онд Байгаль нуурыг оросуудад алдсан юм. – Дэлхийн хамгийн цэнгэг болоод 1637 м хүрэх хамгийн гүн нуур. – Өргөн нь 79 км, урт нь 636 км. – Талбайн хэмжээгээр Бельги улсын газар нутагтай тэнцэнэ. – Эргийн нийт урт нь 2000 км – Цэнгэг усныхаа багтаамжаар дэлхийд нэгдүгээрт бичигддэг. – Дэлхийн хүн амыг 40 жилийн турш ундаалах нөөцтэй. – 336 гол мөрөн цутгадагийн хамгийн том нь Сэлэнгэ мөрөн. – Ганцхан Ангар мөрөн эх авч гадагш урсдаг. – 1996 онд ЮНЕСКО-гийн “Дэлхийн өв”-д бүртгэгдсэн. – Нийт 22 аралтай, хамгийн том арал нь 72 км урт Ольхон арал. – Байгаль нууранд 1200 зүйлийн амьтан бүртгэгдсэн. – 1600 гаруй зүйлийн ургамал бүртгэгдсэн. – Зөвхөн Байгаль нуурт л байдаг амьтад бий. Тухайлбал, Байгалийн нерпа хэмээх нэг зүйл далайн хав,

    Голомянка хэмээх гадуураа хайрсгүй, дотор эрхтнүүд нь нэвт гэрэлтэж харагддаг загас, аманд оронгуут хайлдаг Байгалийн омуль загас гэх мэт байжээ.
    Эх сурвалж: Буян Чой
    “ГЕОПОЛИТИК” гэдэг ойлголтыг та бүгд мэдэх байлгүйдээ. “Газар зүйн улс төрийн бодлого” гэж. Тэгэхлээр 17-р зуунд Оросын геополитикийн бодлого ХҮЧЭЭ АВААД эхлэжээ. Түүнийг тэгээд 1-р Пётр хаан, Екатерина хатан хаан, Елизавета хатан хаан гээд үргэлжлүүлээд ХӨГЖҮҮЛЭ-Э-Э-Э-Э-Д л байсан. Үр дүнд нь Орос улс Алс Дорнодруу гарах ГАРЦТАЙ болсон. Гэтэл монголчууд тэгэж бодлого хэрэгжүүлж ЧАДСАН УУ? 18,19-р зуунд Монгол доройтож, хоцрогдож, хүн ам нь цөөрч тусгаар тогтнолоо АЛДАЖ Манж улсын нэг хэсэг болсон. Ийм байхад чинь аль НЭГДМЭЛ, ДАЙЧИН, ХҮЧТЭЙ улс нь геополитикийн бодлогоор нутаг дэвсгэр олж авдаг юм. Өнгөрсөн борооны хойноос хоосон гаслах УТГАГҮЙ юм.

  • НҮҮРЭНДЭЭ ҮРЧЛЭЭ ҮҮСГЭДЭГ ШАЛТГААНУУДЫГ ИЛРҮҮЛЖЭЭ.

     

    Энэ нь ихэнх хүмүүс үрчлээгээ хэрхэн мэс засалгүйгээр арилгах аргыг мэдэхгүй тулд мэс заслын аргаар үрчлээнээсээ салж байна гэж гоо сайхны мэс засалчид үзжээ.
    Нүүрний гоо сайхны мэс заслын эмч Доктор Жулиан Де Силва хүмүүсийн амьдралын буруу хэвшил дадал нь тэдний царайг хөгширөлтөнд хүргэж байна гэжээ.
    Тэрээр хэлэхдээ хөгширөлтөнд гол нөлөөлөх хүчин зүйлс бол эрүүл бус хооллолт мөн хөдөлгөөний дутагдал болон тамхи ихээр татсанаар арван насаар илүү хөгширч байна гэж хэлжээ.
    Мөн нүүрний үрчлээнд нөлөөлж байгаа гол зүйл бол нарны туяа нүүрний арьсыг үрчлээтүүлж байна иймээс өдөр тутамдаа нарны тос хэрэглэж байхыг зөвлөлөө.
    Гоо сайхны мэс заслын эмч Доктор Жулиан Де Силва нүүрний арьсыг үрчлээтүүлж байгаа гол хүчин зүйлсийг жагсаан бичжээ.
    Үүнд:
    1. Чихэр

    2. Согтууруулах ундаа

    3. Нойгүйдэл

    4. Хэт олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх

    5. Нарны хэт туяа

    6.Тамхи таталт

    7. Хөдөлгөөний дутагдал

    Эдгээр долоон хүчин зүйл нүүрний арьсыг үрчлээтүүлж байгаа учир дээрх 7 зүйлсийг аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
    Г.Нараа

  • ТӨВДИЙН ТУХАЙ АЙМШИГТ ТҮҮХ

    Гэхдээ зэвсэг муутай, хагас өлсгөлөн Хятадын армийн өмнөөс хэн ч босоогүй. Далдын хүчтэй лам нар болон бусад хүн яагаад эсэргүүцээгүй юм бол? 1959 онд Төвөдийн хүн амын гурваны нэг нь боол, бас гурваны нэг нь хамжлага ард байсан. Хамжлага ардууд боолоос ялгаатай нь тэд татвар төлдөг. Боол бол эзнийхээ өмч. Түүнийг мал шиг зарж, өлсгөн доромжилж, тарчлааж болно.
    Үнэндээ Төвөд нь төвөдүүдийнх биш, лам нарын мэдэлд байсан. Сүм бүр тусгай отрядтой. Тэд дайчид биш, залхаан цээрлүүлэгчид бөгөөд сүмийн газар нутаг дээр хамжлага, албатуудыг номхон хүлцэнгүй байлгах үүрэгтэй. Иймээс л тэд хятадуудын эсрэг босоогүй. Тэр үед Төвөд татвартаа баригдсан байв. Бусдын газар дээр хоногловол мөнгө нэхнэ, өгөхгүй бол гар, хөлийг тайрна. Өрөөсөн гартай боол эзэнд хэрэггүй тул бас нөгөө гарыг тайрах жишээтэй.
    1920-иод онд Төвөдийн шашны тэргүүн Далай лам хөршүүдтэйгээ дайтах мөнгө олохын тулд чихний татвар санаачилжээ. Чихтэйгээ үлдэхийг хүсвэл мөнгөө өг, үгүй бол чихээ тайруул. Иймээс Төвөдийн лам нар тайрч хатаасан гар, савар, хөлийн тавхайг зүүх дуртай байжээ. Зарим нь хүний хатаасан арьс, ясыг хэдэн давхар бүсэлдэг байв. 1920-иод онд Төвөд дэх Английн худалдааны төлөөлөгч байсан Д.Макдональд «Төвөдөд цаазаар авах хүнийг арьсан уутанд хийгээд гол руу шиддэг. Таван минутын дараа живж үхнэ. Дараа нь хүүрийг гаргаж, мөчлөөд ус руу чулууддаг. Эндхийн шийтгэл маш харгис. Гар хөл хугалах, халуун тос ба усыг нүд рүү хийж сохлох, хэл сугалах гэх мэт» хэмээн өгүүлжээ.
    Алдарт сэтгүүлч В.Очинников 1950-иад онд Төвөдөд очсон талаараа «Улаан малгайт сектийнхэн залуу лам нарыг телепат харилцаанд маш харгис аргаар сургадаг. Шинэ сүм дуган барих үед өсвөр насны ламаар тахидаг. Түүнийг самадхид оруулаад, шууд л чулуун хавтангуудаа дээр нь тавьж, барилгаа барина. Хожим ламын хүүрээс цацраг ялгарч, телепат хийхэд тусалдаг гэнэ. Би 1990 онд Лхас хотод Төвөдийн их сургуулийн шашны профессортой уулзсан. Тэр багадаа Гандан хийдэд шавилан сууж байжээ. Сүм тахихаар түүнийг сонгосон ч багш нь өрөвдөөд оргуулсан гэсэн» хэмээн бичсэн байдаг.
    XVIII зуунд Төвөд ийм л байсан. Өөрөөр хэлбэл, дундад зууны Европтой төстэй. Боолууд ямар ч эрх мэдэлгүй, хаашаа ч явсан эзнээсээ зөвшөөрөл авдаг. Хамжлага албатуудаас авах татвар гувчуур асар их. Хурим хийх, гэр бүлийн хэн нэгэн нас барах, хашаандаа мод тарих, гэртээ амьтан тэжээх, шашны баяр тэмдэглэх, бүжиглэх, бөмбөр тоглох, шоронд орох, шоронгоос суллагдах, хүүхэд төрөх бүрд татвар төлөх ёстой. Ажилгүй хүнээс ажилгүйдлийн татвар авна. Өөр тосгон руу ажил хайхаар явахад замын татвар нэхдэг. Төлөх мөнгөгүй бол сүм хийдээс 20-80 хувийн хүүтэй зээлж болно. Өр нь хүүхэд, ач гуч нарт шилжсээр эцэстээ сүмийн боол болдог. Энэ бол дундад зуун биш 1950-1960-аад он.
    Лам нар «Хувь заяатайгаа эвлэр» хэмээн ядуус, боолуудад ухуулж, «Энэ бол үйлийн үрийн төлөөс. Өмнөх амьдралдаа нүгэл үйлдсэн учраас ингэж амьдарч байна. Хүлцэнгүй, номхон байвал хойт төрөлдөө сайхан амьдарна» хэмээн итгүүлдэг. Гэвч боол, хамжлага албатууд, ядуус оргож, бослого гаргаж байлаа. Зугтаасан боолыг эзэд нь барьж аваад, хүссэнээрээ шийтгэнэ. Зодож, тарчлаан улам өвтгөхийн тулд шархан дээр нь архи, соод асгадаг. Сүмээс хоёр хонь хулгайлсан Цэрэн Ванг Тугийн хоёр нүдийг сохолж, гарыг нь юу ч хийх аргагүй болтол эрэмдэглэсэн аж. Иймээс тэр «Би буддист байхаа больсон. Гэгээн ламтан миний нүдийг сохол гэж хэлэхэд би шашинд сайн юм огт алга гэж бодсон» хэмээн дурссан байна.
    Хүний амь нас хороохыг буддын сургаалд хориглодог тул ингэж эрэмдэглээд, хөлдөж үхэх эсэхийг бурха шууд III Далай лам болгосон хэмээн М.Гольдштейн баталжээ. III Далай лам өөрийн сектэд харьяалагддаггүй сүмүүдийг булаан эззлж, өөрийг нь Гэгээнтэн гэж хүлээн зөвшөөрөөгүй буддын шашны бүх гар бичмэлийг устгасан аж. IV Далай лам найр цэнгээн хөөж, олон амрагтай байсан учир лам нар өөрсдөө түүнийг хөнөөжээ. 170 жилийн турш таван ч Далай ламыг шадар бараа бологсод, том лам нар хороосон юм. 1660 онд V Далай ламын үед түүний өрсөлдөгч Кагу сектийнхэн Цанг мужид бослого гаргажээ. Иймээс V Далай лам Монголын армийг урин авч ирж, «Өндгийг чулуу руу шидэх мэт эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг устга. Ер нь тэдний ул мөрийг, нэрийг газрын хөр н шийдэг гээд гаргаж хаядаг. Бяцхан хүүхдэд зориулсан өчүүхэн гаваас өгсүүлээд хамар чих тайрах, хөл гар хугалах, шөрмөс таслах,тамгалах, ташуурдах, гэдэс хүүлэх гээд Төвөдийн тамлах багаж хэрэгслийг харахад ч аймаар. Хятадын түрэмгийллийн нэг сайн тал нь боолчлол, хамжлагыг халсан гэдэг.
    М.Гольдштейн «TheSnow Lion and the Dragon:China, Tibet, and the Dalai Lama» номондоо Далай ламын талаар итгэмээргүй баримтуудыг өгүүлжээ. Хятадын эзэн хааны арми хэдэн зууны дараа Төвөдөд ирж, 25 настай Далай ламд тусалсан гэнэ. Тэр өмнө нь хоёр удаа төрөл арилжсан гээд өөрийгөө снөөс үүрд арчаад хая» гэсэн байна.
    1792 онд Кагу сектийн эд хөрөнгийг хурааж, лам нарыг хүчээр Гелуг буюу Далай ламын сектэд оруулсан аж.

     

  • Т.БАЯРХҮҮ: МОНГОЛЧУУД БИД СҮҮЛИЙН 400 ЖИЛД ХАРИЙН ЯВЦУУ ХИЙРХЛҮҮДЭД ЭЗЛЭГДЭН МУНХАРСАН…

    Монголчуудын төрөлх есөн эрдэм, есөн шид

    Өвөг дээдэс маань Эрдэм, эрдэнэ хоёрыг хослуулж сургахдаа “Эрдэм, Эрдэнэ хоёр эгч дүү”, ” Эрдэм хүсвэл мэд, Эрдэнэ хүсвэл ажил”, ” Эрдэм танин мэдэхийн дээд, Эрдэнэ байгалийн үнэт эд” ( “Монгол хэлцийн толь”-х-179) , ” Эрдэм-элдэв хэрэг бодосыг зөв тусган чадах тогтолцоот гүн мэдлэг, Эрдэнэ-ховор эрхэм юм (” Монгол хэлний толь”-х-303) гэх мэтээр ялгаа заагийг нь тогтоосон нь Эрдэм чухал ч Эрдэнэ бас хэрэгтэй гэсэн санаа болой. Монгол хүний есөн эрдэм ухаан, есөн эрдэм төгс, есөн хүсэл тэгш, есөн эрдэмд гэгээрэх, есийн бэлгэдэл,есөн туг, есөн өрлөг, Есүхэй, Есүй, Есүдэр, Есүнбай зэрэг( Монголын нууц товчоонд дурьдагдсан) олон нэр бүгд Есөн эрдмийн бэлгэдлүүд юм. Есөн эрдэм гэж хураангуйлдаг энэ эрдэм ухаануудаа эргээд сэргээн хөгжөөх цаг ирсэн гэдэгт итгэмү…Ирээдүй цаг хүлээмү. Эрдэм гэдгийг ” Эрдмээс илүү нүд үгүй, Мунхагаас илүү харанхуй үгүй”, ” Эрдэмтэй хүн далай, Эрдэмгүй хүн балай”, ” Эрдэмд оройгүй, ёроолгүй. Эрэлд хягааргүй”, “Эрдмийг гэвэл сурлага, Эрүүлийг гэвэл ариун”, “Эрдэм ухаанд, Эрдэнэ ууланд”, “Эрдмийг бүү гол, Эрийг бүү бас”, “Эрдэмгүй толгой, Илдгүй гар” гэх мэт сэцэлсэн тодорхойлолт мэргэн тоймууд эрдмийг хэр дээдэд үздэгийн илрэл болно. Есөн эрдэм бол өнөөгийн хятадын түвд нутагт 400-д жилийн өмнө Зонхава гэдэг газарт( зонхава гэдэг нь сонгино ургасан сонгинотой уулын ам гэсэн түвд үг) төрж Гандан хэмээх хийд байгуулан ( манай гандан хийд яг тэр загвараар байгуулагдсан) буддын гүн ухааныг түвд хувилбарт оруулсан( миний түвдизм гээд байгаа) Лувсандагва хэмээх ламын ч юм уу, 70-д жил монголд нутагших гэж оролдсон Ленин гэдэг хүний зохиосон эшитэй Зөвлөлтизмийн номлол ч юм уу, 1990-д оноос манайд оруулж ирсэн газар нутгийг минь эзэмдэх, мөнгө хүүлэх залиар ахуй амьдралаар маань өрөнд оруулж барьцаалах зорилготой түгээж буй Мильтон Фридман гэгч жүүдийн нэрийг ашигласан Нео-либерал номлол мэтийн түүнийг цээжлэх, бясалгах, мунхруулах, төөрөлдүүлэх зэргээр үр дүнд хүрдэг үзэл биш, Монгол өвөг дээдсүүдийн маань хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш Орчлон ертөнц, огторгуй, хорвоогийн жам хуулийг танин мэдэж бүтээн хураасан онол ухаан эрдмүүд тул бидний хувьд төрмөл, төрөлх эрдмүүд юм.
    Ухааны эрдэм, гарын эрдэм, удирдах эрдэм гэх мэтээр чадварын үнэлэмжийг нь хэлэлцэнэ. Эрдмийн уг утгыг Монголын ууган толь бичиг “Хорин наймт”-д(х-98)( Монголын ууган толь бичиг “хорин наймтыг зохиогч есөн эрдэмтний нэг нь миний аав тэнгэртээ буцсан Холбоос овогт Өлзийтогтохын Төмөрдөш билээ) …

    Сэтгэл нь зүйд бүрдсэн ёсон дор нийлэлдсэнийг эрдэм хэмээмүй” гэх утгаар тайлсан байдаг. Энэ нь хүүхдийн сэтгэл амьдрал аливаа зүйлд бүрдэх, (үнэн зөвд сурах), ёс жам (хүний ёс ертөнцийн жам)-д нийлэлцэхийг хэлдэг гэсэн гүн утга юм. Тийм гол есөн эрдэм байдаг аж. Бурхны ном хэмээгч нь эши онолын эрдэм хэмээмүй. Заалган суралцаж судалсан түүнээ гүн нягтлан бясалгаж олсныг онолын эрдэм хэмээчүхүй гэж “Хорин наймт”-д сургасан нь буй. Эрдэнэ бол Ратна гэх санскрит үг, тэр нь “Сэтгэлийг хангагч чандманаас( шунах эд) дараалан туйлын их үнэтэй бодосыг хэлнэ. Алт мөнгө ширү( шүр) субуд (сувд) тэргүүтнийг мөн эрдэнийн зүйл хэмээмүй” гэжээ. Үнэхээр тэр шүр, сувд, тана гэх мэт нь Монголд байдаг ч үгүй чулуулгууд байх. Жишиж нэрлэсэн Оюу толгой( Эрдэнэт) Номин тал( баян тал) гэх мэт гоёчилсон хэлцүүд бий л дээ. Чулуун хөөрөг түвд лам нарын гаралтай, Монгол биш чамирхал юм. Нангиадууд чулуунаас цээрлээд нэвтрүүлсэнгүй, Түвдүүд ч хүйтэн чулуу өвөртлөхгүй гээд ширээн дээрээ тавьдаг заншилтай байх. Гэтэл Монголчууд шохоорхсон тул “Жунго” чулуучид бараг 19-р зууны дунд үеэс янз бүрийн чулуугаар хөөрөг хийж түүнийгээ “энэ нь нүдэнд сайн энэ бол элгэнд эм болбаа” , ” Энэ чулуу баяжуулна”, “энэ бол тархи зүрхэнд сайн тул тамхи хийваа” гээд хөөрөгдөн гүйлгэж өгч…Тэгээд ч эрхэм баян үр хүүхэд, удаах баян эрдэм ном, адгийн баян эд хогшил гэдэг нүүдэлчин өвөг дээдэс маань тэр есөн Эрдэнэ гэдгийг шүтэж байсан баримт сурвалж үгүй, хэрэглээ төдийгөөр үздэг байсныг харин ч түүхэн эд хогшлууд гэрчлэх. Есөн эрднээр бичсэн Түвд судар гэхэд нэрнээсээ эхлээд ойлгомжтой бидний унаган юм биш байх. Гэтэл өнөөдөр өнгөрсөн цаг, түүх уламжлал, эцэг эх ер хамаагүй, гагцхүү баяжих ирээдүйг олох хайхын тулд амьдрах, урагшаа харах, улс төрд шургалж мөнгөтэй болохыг хүсэх зэрэг гүехэн бодлын( үүнийгээ алсын хараа, хэрсүү ухаан гэж андуурсан, эсвэл увайгүй шуналаа зөвтгөсөн, буруу ухаарч мөчигдсөн) их сэрэлтийн өмнөх их мунхралын цаг үед амьдрах аж бид. Ямар ч хүүхэд эцгээс үүдэж эхээс мэндлэхдээ ямар нэгэн саятан, тэрбумтан, гавьяат, англи хэлний эрдэмтэн, орос хэлээр ус цас шиг ярьдаг хүн болох гэж орчлонд мэндэлдэггүй. Бид удам ургаа залгах, хэл соёл угсаа язгуураа өртөөлөх ганцхан төрөлх үүрэгтэй төрдөг. Хорхой,шувуу, тарвага, чоно, ямаа… бүгд тийм л үр хойч хүсч хамгийн чадалтай эрийн үр удмыг төрүүлэх ой санамж хадгалж байдаг. Тэр хорхой, ямаа, арслан…бүгд эм амьтандаа хүчирхэг болохоо харуулж шалгарч байж ертөнцийн жамд нийцдэг. Би энд ямар нэгэн негрийн ч юм уу, Америкийн эсхүл, Хятад улсад цагаачлан эрлийз, хурлийз заяа үүсгэн өвөг дээдсийн цус, эс, ясаа булингартуулан харьд уусах хувийн цэнгэл амьдралын хөнгөн хялбарыг хайгч,
    “эрх чөлөөний эзэд” ( өнөө цагийн нео либералууд-глобалистууд) гэх хувилбарын амьдрал сэтгэлгээг яриагүй билээ.

    Хүний ямар явах нь эцэг дээдсийн өв ухаан, удамшсан онолоос хамаардаг үнэн бий. Хүүхдүүддээ “ухаан суулгадаг”,”ажил амьдралын дөртэй болгох”, “цээжийг нь гэгээрүүлье”,”өвөг дээдсийн эрдэм ухаанаар гийгүүлэх”, ” эртний мэргэн сэцэн үг утгаар хүмүүнжүүлэх” гэх мэтээр захидаг үндэс язгууруудыг тойм төдий товч таниулбаас доорхи хэдэн онол( оносон) , цэгц багц эрдэм ухаануудыг өнгөц ч гэсэн сонжин амьд ёс зүй хэмээн ухаараасай.

    Эдүгээ жинхэнэ Монгол амьдрал, ухаан эрдэм хөдөө нутагт л бүдэгшсэн ул мөрөө хадгалж үлджээ. Тэд хэзээ ч хэнээс ч хоцрогдоогүй. Үр хүүхдээ насанд хүрэхэд эцэг эх нь гэр орон бэлдэж (Монголын төр ч гэсэн бүх ард түмнээ үр хүүхдээ гэж үзэн орон сууц, байрыг нь эцэг эх нь бэлдэж өрх тусгаарладаг шиг ард түмнээ орон сууцжуулах, түүнийгээ мөнгө хүүллийн барьцаа болгохгүй байх үүрэгтэй) гал голомт тусгаарлаж, олон үеийн өвөг дээдсүүдийн буян хишиг хөрөнгө мал хишиглэн( монгол төр байгалийн баялгаа бүх ард түмний хамтын дундын өмч гэж үндсэн хуулинд маш тодорхой, хоёрдмол утгагүй томьёолон 6.2- р заалтыг засаж, байгалийн баялагаасаа нийтээрээ тэгш хүртэх эрхийг баталгаажуулах ёстой) бэлэглэн, өмчлүүлдэг, аав ээж нагац авгын нь билэг ерөөл сургаал дунд айл өрх болгодог жам бол Монголчуудын онол-хөгжил юм. Энэ нь одоо цаг буюу үр хүүхдээ өөд татаж амьдралд хөл тавиулж байгаа ёс. Бас үр ач зээгээ ( ирээдүйгээ) үзэх гэж зүтгэх хайр юм. Эхлээд сурлага-сахилга-тахилга гэх гурван гол эрдэмд сургадаг. Сурлага-хичээнгүй сурамхай чанар, ажилд чадамхай дадамхай хүн болгох. Сахилга-орчлонгийн зохицол ёс, хүний мүс чанар, төр гэр эрийн ёс, эрхтэй эмхтэйн үүргээ гажилгүй сахих. Тахилга- гэдгийг онцлох нь бүх шүтээн ёс түүнд ичээстэй байдагт юм. Жишээ нь тэнгэрийн тахилга, гал голомтын шүтээн тахилга, уул усны тахилга шүтлэг гэх мэт Монгол онол гүн ухаан тэдний хөтөч нь учир. Онол бол нээсэн гэсэн утга бус оносон гэх санаа мөн. Гурвал онол гэснээрээ Монголчуудын гурамсан сэтгэлгээний мөн чанарын нууцыг, Дүүрэн чанарын онол гэснээрээ Монголчуудын бэлгэдэх ерөөх зөгнөх их эрдмийг багцлан зөв гаргаж оносон эсэхийн үнэлэмж болно. Мөнх тэнгэрийн онол гэвээс агуу хязгааргүй энгүйн цараатай удамшсан ухаан, сэрээсэн ой. Гэтэл төрөлх үндэсний энэ их баялгаа хөсөр хаян гээгээд түвд хэлний шашин, орос хэлний зөвлөлтизм, англи хэлний глобалист нео либерализм номлож хүүхэд залуучуудаа хүмүүжүүлье гэж сэтгээд байгаа гашилсан толгойтнууд, сэтгүүлэх гэж оролдож, оролцож байгаа харь измүүдтэй сүлэлдсэн оюун санааны алуурчид, цагаачдын удмыг яалтай. Монгол улсын их сургуульд түвд хэл дээрх шашин судлалын олон эрдэмтэдтэй атлаа мөнх тэнгэрийн онол гэж юу байдгыг цухас ч гэсэн эргэцүүлсэн нэг ч судлаач байхгүй… Бид өөрсдийгөө Монголчууд гэдгээ яагаад мартаад байнаа??? Ой ухаан орчин тойрон ахуй амьдралаа байж байгаа аж төрлөө харцгаагаач!!! Бодож тунгааж сэхээрээч!!! Монгол ухаан Есөн эрдэм бол
    1. Үндэсний шүтэхүйн-сүсэглэхүйн-мөргөхүйн соёл.
    2. Өвөг шинжлэх ухаан.
    3. Ой ухааны удамшсан гол өв сан ОЙ САНАМЖ-ОЙ УХААН-ОЙ БИЛЭГ
    Бид Хүн гүрэн, Их Монгол улсынхаа ид оргил хөгжил мандлын үед гайхамшигтай ОНОЛ, ОЙ УХААН, ЭРДМИЙН язгуур сан удмын төрмөл дархлаатай байсан бол сүүлийн 400-д жилд Түвдизм, зөвлөлтизм, Америк маягийн нео либерилизм гэх мэтийн харийн явцуу хийрхэл-хэнээрхлийн үзэл үнэмшлүүдэд эзлэгдэн мунхарч үндэстнийхээ хувьд мөхөх, улсынхаа хувьд сүйрэх осолд дөхсөөр. Өнө эртнээс Монгол хүн бүрийн эрдэм мэдлэг байсан, үр хүүхэддээ өвгөдийн мэдлэгээ уламжлан, ухаант цаг үеэс нь шинэчлэн ухаан суулгадаг тэр улбаа ой ухаан эрдмийн өв ЕСӨН ЭРДЭМ, ( есөн бэлгэдэл, есөн хүсэл) Монголын их онол бөгөөд ийм гайхамшигт дархлаатай өвөг дээдсийн удам учраас ядарч ягтавч хийморьлог- тэнгэрлэг- ухаанлаг гэж босоо заяандаа итгэдэг билээ бид. Тэр есөн эрдмийн зах зухаас цухас бичиглэн танилцуулбаас нурам цог нь ийм бөгөөд гал дөл болгон дахин мандаан бадраах их хутаг ерөөлийг энэ цагийн мэргэн удамт та бүхэндээ захин зөгнөх, ерөөх цагийн зуулга энэ болвой.

    Эдийн засгийн ухааны доктор
    Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү