Category: Нийтлэл, ярилцлага

  • ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ХҮНДЭТГЭН ЗАЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

    “Эдүгээгээс 860 жилийн тэртээ дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Тэмүүжин мэндэлж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулан, Монголын Эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, монгол үндэстний суу алдрыг бадраасан Эзэн Богд Чингис хаан болон өргөмжлөгдөж, дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоосон билээ.

    Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн

    ЗАРЛИГ болгох нь:

    Нэг.Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай.

    Хоёр.Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай.

    Гурав.Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай.

    Дөрөв.Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эе эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай” гэжээ.

  • ХУТАГТ, ХУВИЛГААДЫН ХОЙД ДҮРД ИТГЭДЭГ ГЭНЭХЭН ТЭНЭГЛЭЛД ХЭН, ХЭЗЭЭ ЦЭГ ТАВИХ БОЛ ОО?

    Хүмүүс өөрсдөө аугаа их бурхадын тухай домог зохиож, түүндээ итгүүлдэг арга, технологийг буй болгож, мухар сүсэгт автамтгай хүмүүст сурталчилж, итгүүлж чадсан нь тус тус том шашин болон хөгжжээ. Бүх том шашны гарал, үүсэл яг л ийм байдаг. Ертөнцийн эзний тухай домог, Аллахын талаарх домог, Будда бурхан болон хувирсан тухай домог мэтийг үнэн гэж нотлох, бас худал гэж үгүйсгэхэд хэцүү нь үнэн. Энэ байдалд дөрөөлөн, дээр нь сүм хийдүүдийн нөлөө, нэр хүндийг ашиглаж, бас мухар сүсэг сохор бишрэлийн хүчинд дулдуйдан, мөн аугаа их бурхад, хүчтэнгүүдийн таалал, нигүүсэл, ид шидэд итгүүлэх аргаар л бүх шашин хийгээд жижиг шашинцрууд оршиж байдаг.

    Бүхнийг бүтээх увдистай дээд эзэд, хүчирхэг бурхад, диваажин ба там, хойд нас, буян нүгэл, хувь тавилан, урд төрөл мэтийн хийсвэр ойлголт нь хүмүүсийн бишрэл, төсөөллөөр буй болж, хүн төрөлхтний түүхийн явцад улам бүр газар авч тархсаар өнөдрийг хүрчээ. Хүмүүс зуунаас зуунд ухаажиж, гэгээрсээр ирсэн атлаа шашны хуурамчлалаас салж чадсангүй нь бас нэгэн үнэн юм.

    Дүрсэлж, товчилж хэлэх аваас шүтэж, дээдэлж ирсэн шашин суртлаа “гарын арван хуруу шигээ мэддэг, ойлгодог” хүн нийт сүсэгтэн олны 10 хувьд ч хүрдэггүй ажээ. Сүсэгтнүүдийн 95 орчим хувь нь үндсэндээ л дуурайгчид, даган баясагчид, мухар сүсэгтнүүд байдаг. Гэхдээ тэдний итгэл, бишрэл нэн хүчтэй, тооцох, хүндэтгэн үзэхээс өөр аргагүй хэмжээнд байдаг нь гайхшрал төрүүлдэг. Айх, сүрдэх, бишрэх төрөлх сэтгэлзүй, инстинктэй нь холбоотой болох учир мухар сүсэг нь ойлгож таньсан үзэл, ухамсраас ч илүү их хүчтэй, нөлөөтэй байж чаддаг. Мэддэг аюулаас үл мэдэх аюул илүү их түгшүүр төрүүлдэг гэдэг дээ…
    Айж, эмээж ирсэн бүхнийг, мөн Аллах, Христосыг ч орхиод зөвхөн л шүтэж, биширч ирсэн гуравхан амьд бурхан хэмээгдэгчдийн тухай товч өгүүлье. Энэ бол яг хэрэг дээрээ бидний мэдэх 33 хувь хүний асуудал, хувь заяаны талаарх эргэцүүлэл юм. 14 далай лам, 10 банчин эрдэнэ, 9 богд гэгээний тухай яриа, танилцуулга, хүндэтгэл, харамсал гэсэн үг. Эдгээр хүмүүнийг бид зөвөөр ойлгох, шударгаар үнэлэх, эгэл бус тавиланг нь өрөвдөж хандах учиртай. Тэд өөрсдөө хүсэж ийм амьдралыг сонгож аваагүй. Өөрийгөө болон орчноо үл ойлгох балчир насанд нь тэднийг ийм зам дээр хүмүүс түлхэн гаргажээ. Тэдний олонхид нь чөлөөт амьдрал ч байсангүй, хань ижил, үр хүүхэд ч байсангүй. Хүн болж төрөх ховор нандин хувь заяаны эзэн болсон атлаа эгэл хүмүүний чөлөөт амьдрал, өнөр өтгөн гэр бүлийн амьдрал, хүү охин, ач зээгээ үзэх амьдын жаргал, удам хойчсоо гэх элбэрэл, халамж зэргээс хол хөндий байсаар насыг элээх нь үнэндээ бол ял шийтгэл гэхээр үзэгдэл юм. Төвдийн иргэн болж төрсөн хэдэн мянган хүн ийм зам дээр түлхэгдэн гарч шашны хуурамчлалын золиос болсон бол оо? Энэний хариуцлага, ял, нүглийг хэн хэн үүрэх ёстой вэ? Ийм хуурамчлалыг бодож олсон, анхлан хэрэгжүүлсэн этгээд “тамд тарчилж байгаа болов уу?, диваажинд жаргаж суугаа болов уу?” Энэ асуултанд хэн хариулах үүрэгтэй болж байнаа?

    Тэдний олонхи нь харамсмаар богино насалжээ. Жишээ нь VI Далай лам 23, IX Далай лам 10, X Далай лам 21, XI Далай лам 18, XII Далай лам 18 насалсан байна. 1391-1933 оны хооронд амьдарч байсан Далай лам нарын дундаж наслалт 44 байлаа.

    Төвдөд тодорч Монголд залагдан ирж байсан Жавзандамба хутагтын нэг нь дөнгөж 6 настайдаа, нөгөө нь 15, гуравдахь нь 19-тэйдээ хорвоог орхижээ. Төвдөд тодорсон 6 хутагтын дундаж нас 20, нийт 8 дүрийн дундаж нас 35 байжээ… Тэдний дийлэнх олонхи нь хүүхэд насандаа хүүхдийн хөдөлгөөнт амьдралаар ч амьдарч чадаагүй. Шашны томоохон зан үйлд оролцож, удаан сууж, олон хүнд адис хүртээж, арц хүжний утаагаар амьсгалж, яс болон булчин мах нь хатингиршиж, бүрээ бишгүүр, хонх дамрын их нүргээнд сонсгол нь муудаж, элдэв согогийг олсоор байжээ. Энэ бүхэн нь тэдний богино насны шалтгаан юм. Богд гэгээний хойд дүрүүдийн тухайд бол Төвдийн өндөрлөгийн цаг агаар ба Монголын цаг агаарын ялгаа, хоёр орны хүнс тэжээл, ус, өвчин халдварын ялгаа, зөрөө ч ихээр нөлөөлжээ.

    х х х

    Бурханы шашин, Буддын шашин, Буддын сургаал, гүн ухаан гэх нэрүүдийн дор Төвдийн ламын шашин (шарын шашин) хуурамчлал, луйвар, бизнес болж хувирчээ. Яг ийм шинж, байдал, нүүр царайгаараа Монголд дэлгэрсэн байна. Буддагийн сургаал, номлол нь өөрийн нь амьд ахуйд шашны элдэв хуурамчлалаас хол, хүмүүсийг аливаа гэм нүглээс чөлөөлж ачлал, буяны замд хөтлөн оруулах, гэгээрүүлэх зорилго ба шинжтэй байв. Өөрөөр хэлбэл Буддагийн сургаал, номлол нь мухар сүсэг, сохор итгэлийг биш гэгээрэл, нигүүслэл, ач буян, үнэний зам, мөрийг сурталчилж байжээ. Будда өөрөө энэрэнгүй үзэлтэн, соён гэгээрүүлэгч, үнэнийг эрэлхийлэгч, чин шударгыг эрхэмлэгч, бурангуй бүхэнтэй тэмцэгч байсан нь үнэн юм.
    Буддагийн үзэл, сургаал, нэр хүндийг ашиглаж Бурханы шашин хөгжиж, дэлгэрчээ. Ихэд шашинжсан тэр хэлбэрээрээ Төвдөд тархаад бүр мухар сүсэг, сохор итгэлийг үүдэгч, сүсэгтэн олныг мунхруулагч, мөлжигч болж хувирчээ. Ид шид, урд хойт төрөл, хутагт хувилгаад, тэдгээрийн хойд дүрүүд, тарни шившлэг, сахиус, адистэд, заяа төөрөг, мэнгэ суудал мэтийн олон олон хуурамчлалыг ашиглан сүм хийдүүд, том лам, мяндагтангууд хөрөнгөжиж, шашны зан үйл, үйлчилгээ ч өндөр өртөгтэй болсоор байлаа. Төр ба шашин сүжрэн холбогдож, харилцан тэтгэлцэж, нэг нь нөгөөгөө дэмжиж, хамгаалж, алдаршуулж байх болжээ.

    Төвдийн төр, шашны томчууд бурханы шашныг бусад орон руу экспортлох өөрийн гэсэн уран нарийн арга, технологитой болцгоосон байна. Тийм арга, залийн нэг нь сүсэгтэн олонд хүндлэгдсэн, өндөр нэр төртэй болсон лам нарын (хутагт, хувилгаадын) хойд дүрийг хуурамчлан тодруулж өргөл, барьцын их урсгалыг урьдын адил хэвээр нь хадгалах (сүсэгтнүүдийг мөлжих) том луйвар, хуурамчлал юм. Чухамхүү ийм арга, технологийн золиос, утсан хүүхэлдэй болгож бага насны хөвгүүдийг ашиглаж байжээ. Хэн нэгний хойд дүрээр тодорсон гэх балчир хөвгүүд өөрийн эрхгүй л хутагт, хувилгаадын дүрд бүх насаараа тоглох тавилантай болчихож байв. Тэгэхдээ Далай ламын удаах дүрийг Банчин лам тодруулдаг, Банчин ламын дараах дүрийг Далай лам тодруулдаг байлаа. Шарын шашны нэг ба хоёрдугаар хүмүүс болох учир өөртөө тааламжтай хувилбарыг сонгон авах боломжийг тийнхүү олгож иржээ. Харин Жавзандамба хутагтын удаах дүрийг тодруулахад Далай лам, Банчин лам хоёулаа оролцож Монголын талаас ихээхэн бэлэг, шагнал авч байжээ. Шинээр тодорч байсан хөвгүүдийн ихэнх нь энэ хоёр эрхмийн төрөл садан, хамтран зүтгэгсдийн гэр бүлээс “арын хаалгаар” “сонгогдож” байсан нь ч нууц биш юм. Монголын сүсэгтэн олон ийм арга, залийн тоглоом болж байснаа өнөөдөр ч гэсэн бүрэн гүйцэд ойлгоогүй янзаараа л байгаа нь өрөвдмөөр санагддаг. Нас барсан хүн хэн ч байсан жилийн дараа л хаа нэгтээ (ихэвчлэн Төвдөд, төр шашны нь томчуудын нь хүрээнд) эргэж төрдөг, дахин мэндэлдэг, бүр өмнөх төрлийнхөө эдэлж хэрэглэж байсан зүйлсийг ч таньдаг учир ер үгүй гэдгийг өнөөдөр амьд мэнд яваа найман тэрбум хүний лав л дийлэнх олонхи шууд хэлэх, гэрчлэх бизээ. Гэтэл монголчууд бид хуучин янзаараа итгээд л, залбираад л, тэднээс аврал, ивээл эрээд л, адис хүртээд л байцгааж байна шүү дээ!

    Урт насалж, олныг үзэж, шашны үүсэл, оршил, ач холбогдлын талаар ч үнэн мэдлэг, мэдээлэлтэй болчихсон XIV Далай ламтан Төвдөөс эхлэлтэй зарим зарим хуурамчлалд цэг тавих болов уу хэмээн найдах юм. Энэ хүн 88 насныхаа өндөрлөгөөс өнгөрснийг, өнөөг, бас ирээдүйг мөн ч сайн ойлгож, үнэлж, хэрхвээс зохихыг аль хэдийнээ товлочихсон байх ёстой доо…

    х х х

    Үнэн, худлыг нь шалгах, тогтоох боломжгүй зүйлүүдийг ашиглаж хүмүүст сүсэг, бишрэл төрүүлэх аргыг том жижиг бүх шашин ашиглаж байжээ. Ертөнцийн эзэн байдаг үгүйг тогтоох боломжгүй. Хамгийг чадагч хүчирхэг бурхан Аллах байдаг эсэхийг шалгах, нотлох боломжгүй. Диваажин болон Тамд очоод, үзээд ирсэн гэх хүн бас үгүй. Хойд нас, урд нас, төрсөн од, жил, мэнгэ, суудал, сахиус гэх мэт хийсвэр ойлголтуудын учрыг ойлгоход ч бэрх, мухар сохроор дагахаас өөр аргагүй. Ингэхлээр бүх шашин бүгд л элдэв хуурамчлал дээр суурилдаг ажээ. Дээд тал нь 80, 90 наслаад хүмүүс бүгд алга болдог, шинэчлэгддэг болохоор шашны хуурамчлалууд нь яг үнэн зүйл мэтээр үр хүүхдэд нь автоматаар шилжин өвлөгдсөөр байжээ. Шашны бүх гол зүйлүүд нь нууц, таавар, таамаг мэт, нотлох ба үгүйсгэх боломжгүй, гэхдээ айдас ба түгшүүр, сүсэг ба бишрэл төрүүлэхээр байдагт нь хүмүүс өөрийн эрхгүй автагдсаар, сөхрөн, мөргөн, залбирсаар иржээ.

    х х х

    Төвд харьцангуй биеэ даасан улс орон байсан үед Далай лам, Банчин лам нар Төвдийн төр, шашны ашиг, сонирхлыг хэрэгжүүлж, бусад орон руу шашин суртлаа экспортолж, Лхасыг эргэл мөргөлийн том төв болгож, шашны холбогдолтой бараа таваарыг (судар ном, бүрээ бишгүүр, бурхадын хөрөг зураг, баримал, хонх, дамар, арц хүж, эрих, хадаг гэхчилэн) ихээр борлуулж ашиг олж байжээ. Харин Төвд орон Манж, Хятадын эрхшээлд бүрэн орсноор Далай лам ба Банчин ламын зарим дүр эзэн орныхоо ашиг сонирхолд ил, далд үйлчилж, колонийн бодлогыг нь дэмжих, хамгаалах болсон түүхтэй. Нэг л баримт дурдая. IX Банчин эрдэнэ (Эрдэнэ – Манжийн Энх-Амгалан хаан 1713 онд V Банчин ламд өгсөн цол) Төвд болон Монголыг Хятадын муж хэвээр үлдээх бодлогод үйлчилж 1923 онд Богд хаант Монгол улсад ирж Гоминданы засгийн газрын бодлогод дэм үзүүлэхийг оролдож, 1937 он хүртэл мөнхүү байр сууриа баримталсаар байжээ. Тэрээр Далай ламтайгаа ч зөрчилдсөөр насан өөд болжээ. XIII Далай лам Төвд орныхоо тусгаар тогтнолын төлөө шантралгүй тэмцэж, Монголын тусгаар тогтнолыг дэмжиж, хүлээн зөвшөөрч байсан түүхтэй. XIII Далай лам 1933 онд таалал төгссөнөөр тэдний зөрчил дуусгавар болжээ.

    IX Банчин богдын санаачилга, томилолтоор VIII Богд гэгээний номын багш гэх нэрээр төвд лам Ёнзонхамба Лувсанхаймчигийг 1915 онд Да Хүрээнд ирүүлжээ. Энэ үед Богд гэгээн 46 настай байв! Лувсанхаймчиг бол үнэн хэрэгдээ IX Банчин богдын бие төлөөлөгч, Монголд суулгасан туршуул, Хятадын төр болон Төвдийн шашны ашиг сонирхолд үйлчлэгч нууц ажилтан байв. 1920 онд түүнийг Богд гэгээн Да Хүрээний 21 дэх их хамбаар өргөмжилж нэр, нөлөөг нь өндөржүүлжээ. Богд гэгээн нас барсны дараа IX Банчин богд өөрийгөө Богд гэгээний сэнтийд залуулах оролдлогыг Лувсанхаймчигийг ашиглаж хийж байлаа…
    Монгол орон, монголчууд бол Төвдийн хар, шар ихэс дээдсийн хувьд “сүү ихтэй саалийн үнээ” байв.

    Гэхдээ тэд Монголын сүсэгтэн олонд удаа дараа ихээхэн хор хүргэж, хохирол учруулжээ. Улаан малгайтан ба шар малгайтны хоорондох зөрчилд монголчууд татагдан орж олон мянган цэрэг эрсээ хөнөөжээ. 1932 оны бослогын үеэр 6 мянга гаруй хүнээ, энэний уршиг, үр дагавраар 1937 оны үесэд мөн олон мянган хүнээ хөнөөж 100 гаруй сүм хийдээ нурааж сүйтгэжээ. Энэчлэн тоочих аваас, мөнгөөр үнэлж дүгнэх аваас биет болон биет бус хохирлын хэмжээ хэний ч нүд орой дээрээ гарахаар их нь үнэн болно.

    Төвдийн ламын шашны хорлол, нөлөөгөөр Лхасын ойролцоо монголчууд монголчуудаа хядсан, 1932 онд лам нарын бослогын үеэр бас л монголчууд монголчуудаа хядсан, 1937, 1938 оны их хэлмэгдүүлэлтийн үед ч монголчууд монголчуудаа хядсан, Галдан бошгот ба Занабазарын зөрчлийн үед ч монголчууд монголчуудаа хядсан баримтууд юу өгүүлж байна вэ? Төвдөөс дэлгэрсэн шарын шашин нь монголчуудыг эв нэгдэлтэй болгосон бус харин эвдрэлцүүлж, алалцуулж байжээ дээ? Ингэж л хагарч, талцаж, хоорондоо байлдсаар байгаад монголчууд цөөрч, доройтож, Манжийн эрхшээлд орсон, Хятадын мөлжлөгт ч автсан, бас Хаант Оросын түүхий эдийн бааз, бамбай болж хувирсан. Энэ бүхэнд Төвдийн төр, шашны хор ихтэй зөөлөн бодлого, номхотгогч нөлөө, оюун санааны боолчлол том үүрэг гүйцэтгэсэн нь түүхэн үнэн.
    Будда амьд сэрүүн байсансан бол “Төвдөөс Монголд дэлгэрсэн шарын шашин нь миний номлол, сургаалтай ер холбоогүй, бараг л эсрэг нь шахуу” гэж хэлэх байсан болов уу.
    Буддизм, бурханы шашин, буддын гүн ухааны хиртэж, бохирдоод төрөл арилжсан хувилбар нь Төвдийн ламын шашин. Манай телевизүүдээр үзүүлсээр байгаа “Бурхан багш” олон ангит киног хоёр дахин бүрэн үзсэний дараа надад мөн иймэрхүү бодол төрсөн юм. Олон ангитай уран сайхны кино хүртэл ингэж бодох, дүгнэхэд хүргэж байгаа нь юу өгүүлнэ вэ? Буддагийн эх орон нэгтнүүд, элэг нэгтнүүд, оюунлаг сэхээтнүүд нь (XXI зууны өндөрлөгөөс!) энэ киног бүтээсэн юм шүү дээ. Тэдний өгүүлж, үзүүлж байгаа бүхэнд үнэний хувь өндөр байх учиртай биш гэж үү? Энэ киног лам, харгүй бүгд үзэцгээгээрэй.

    Судлаач, профессор Д.Чулуунжав

  • Билгүүн номч Б.Ринчен гуай хорин долоон насандаа ийн бичиж байжээ.

    Тэгвэл сэтгэлийн гайхамшигт сайхан цэцэг зүрхнийхээ улаан цусаар ургууланхан, намайг хүн болгосон эх орондоо анхилам үнэрээр ачий нь магтан хариулъюу.
    Цаст уулын оргилоос цагаан болъюу толгой минь.
    Тэгээд мөнх билгийн налина лянхуа цэцэг сэтгэл зүрхэнд минь дэлгэрэнхэн цэцэглэж магад буюу.
    Тэгвэл гайхамшигт сайхан цэцгийн анхилам үгээр намайгаа сурган хүмүүжүүлсэн багш нарынхаа ачий нь магтан хариулъюу.
    Сэтгэл минь гүн нуураас амгалан болъюу.
    Тэгээд үгсийн уран бүтээлч болж ч магад буюу.
    Тэгвэл сэтгэл зүрхнийхээ чин үгээр хүсэн сэтгэхүйн гайхамшигт сайхан орд босгон гялалзсан үзэсгэлэн гоогоор нь төрсөн нутаг, ард түмэндээ ачий нь магтан хариулюу.
    Санаа сэтгэл минь одооныхоос сайхан болъюу.
    Тэгвэл сэтгэл зүрхнийхээ нандин бодлын гантигаар хүсэн сэтгэхүйн гайхамшигт хөрөг бүтээн босгож, дур булаам арвисын үзэсгэлэнгээр нь ард түмнийхээ ачтан хөвгүүдийн ачий нь магтан хариулъюу.
    Еншөөбүү Б.Ринчен.
    1932 он.

  • УИХ-ЫН ГИШҮҮН Д.ӨНӨРБОЛОР: УЛС ТӨР ЁС ЗҮЙН МАНЛАЙЛАЛ ЧУХАЛ

    Дэлхий даяар сүүлийн жилүүдэд улс төрчдийн нэр хүндийг унагаасан авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой дуулиан шуугианаас үүдэн ардчилсан инститyцид итгэх олон нийтийн итгэл улам бүр буурч байгааг бид харж байна.

    Edelman Trust Ваrоmеtеr 2022 судалгаанаас харвал судалгаанд оролцсон 28 орны 32 мянга гаруй хүмүүсийн бараг гyравны хоёр нь төрийн институцид итгэх итгэл сул байна гэж гарчээ.

    Европын Ардын Нам (Еurореаn People Раrtу)-аас 2О17 онд “Улс төрчийн ёс зүйн дүрэм”-ийг батлан гаргасан байна. Энэ дүрэм нь намынхаа гол зарчмуудыг баталгаажуулаад зогсохгүй иргэд, хэвлэл мэдээлэл, сонирхлын бүлгүүд, бизнес эрхлэгчидтэй холбоотой гарч ирэх элдэв асуудлуудад удирдамж болж, ёс зүйгүй байдалтай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ дүрмээр улстөрчид хараат бус байх ба худалдагдахгүй байх, ёс суртахууны өндөр хэм хэмжээнд захирагдах, хууль дээдлэх ардчилсан зарчмыг дээдлэх, өрсөлдөж буй ашиг сонирхлуудыг тэнцвэржүүлж, жинлэх чадвартай байх, хэт тyйлшрал, популист байдалд автахгүй байх, нийгэмд үйлчилж, ард түмний төлөө нийтлэг сайн сайхны төлөө ажиллах, ард түмний эрх ашигт нийцэж л байгаа бол амаргүй, популист биш шийдвэрийг зоригтой гаргаж байх, зөвшилцөл, буулт хийх нь улс төрийн салшгүй хэсэг мөн, өрсөлдөгчид рүүгээ чиглэсэн хувийн дайралт нь улс төрийн яриа хэлцэлд байх ёсгүй, улс төрийн нам, төрийн ажил ямагт тодорхой заагтай байх, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж болохгүй, хувь xүн, байгууллагyудын өргөх хандив, улс төрийн дэмжлэг нь ил тод, шилэн байх, улс төрийн итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргадаг тул аливаа хандив, бэлэг, ивээлд автахrүй байх үүрэгтэй, санхүүгийн болон санхүүгийн бус бэлэг, давуу байдлаас үүдэн гарч болзошгүй ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх, төрийн албан тушаал хашиж байгаа эрх мэдэлтнүүд үйл ажиллагааrаа зөвхөн нийтийн сайн сайхны төлөө чиглүүлэх ёстой, албан тyшаалтан эрх мэдлээ хувийн зорилгоор ашиглаж л болно гэж маш тодорхой зааж өгчээ. Yүнийг хэрэгжүүлэх, хянах нэгжээр таван гишүүнтэй Ёс зүйн хороо байх ба Европын Ардын Намаас томилогдсон дээд, дунд болон гүйцэтгэх шатны улстөрчид, эрх баригчид тус ёс зүйн дүрмийг хэрхэн сахиж байгааг хянаж холбогдох арга хэмжээ авч байдаг. Нидерланд Улс улс төрчдийн шударга байдлын индекс буюу “Political lntegrity lndех 2022” -ыг зарлалаа.

    2013 оноос хойш гарсан улс төрийн шударга бус байдлын талаарх дуулиант хэрэг, шуугиануудын тоо, төрлүүдийн талаарх мэдээллийг цуглуулан, дүн шинжилгээ хийж олон нийтэд танилцуулсан байна. Энэхүү судалгаагаар 2013-2019 онд улс төрийн шударга бус байдлын 355 дуулиант хэргийг баримтжуулсан бөгөөд ихэнх хувь нь орон нутгийн засаг захирrааны түвшинд байх ба бараг бүх намуудыг хамарсан байжээ. Мөн улс төрч хувь хүмүүсийн зохисгүй үйлдлүүд багтсан байна.

    Улс төрийн шударга байдлын индекс (Pl-index) нь улстөрчдийн шударга байдлын төвшнийг тодорхойлдог шинжилгээ юм. Энэхүү индекс нь шударга ёсыг зөрчсөн байдал хэр олон удаа олон нийтээр хэлэлцэгдэж буруушаагдсан, шударга ёс, ёс зүйн ойлголтын хүрээнд зөрчлүүдийг тодорхойлж тухайн жилийн тоймыг бэлтгэн гаргадаг байна. Ингэхдээ Pl-индексийн суурь ойлголт болох улстөрчдийн шударга байдал гэдэгт юуг багтааж ойлгох, ямар хэлбэрүүдтэй байдгийг тодорхой болгодог.

    Мөн энэхүү индексээр авлига авах өгөх, залилан мэхлэх, мэдээлэлд ойр байдлаа болон эрх мэдлээ урвуулан ашиглах, бусдыг ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, аливаа хүчирхийлэлд орооцолдох, хувийн ашиг сонирхлын үүднээс үйл ажиллагаа явуулах зэрэг янз бүрийн төрөл хэлбэрүүдээр авч үзэж дүгнэдэг байна. Нидерландын индекс боловсруулагчид улс төрийн шударга байдлыг онолын болон практикийн түвшинд харьцуулж байхын тyлд бусад орны судлаачид ч ийм судалгаа явуулж байхыг уриалсан байна. Улс орнууд улс төрчдийн ёс зүйд ийнхүү бодитой анхаараад байгаагийн гол учир утга нь иргэд олон түмний итгэлийг сэргээх rол арга зам учраас тэр юм. Энэ бүхэн улс төрчдийн өөрсдийнх нь гарт байдаг зүйл. Yнэнийг хэлэх, амласан амлалтаа биелүүлэх, үг үйлдэл зөрөхгүй байх, үүрэг хариуцлагаа ухамсарлах, мөн улс төрийн намууд улс төрчдөд, гишүүддээ ёс зүйн ба ёс суртахууны өндөр шалгyураар шаардлага тавьж эрх мэдлийн өндөр албан тyшаалд томилдог байх, эргээд хатуу хариуцлага тооцдог байх, ингэж шударга ёс, тэгш эрх, ил тод байдлыг хангаснаар олон нийтийн итгэлцлийг боломжийн түвшинд аажмаар сэргэж болно гэж үзэж байна. Ес зүйтэй улс төрийн манлайллыг бий болгоё гэвэл улс төрчид ёс суртахуунтай хүн байх, дараа нь ёс зүйтэй удирдагч болохыг эрмэлзэхээс эхэлнэ. Иймийн тулд улс төрийн намууд найдвартай тогтвортой системийг бий болгох шаардлагатай. Жишээ нь АНУ-ын Конгрессын гишүүдэд Сlеаn Legislating and Ethical Accountability Now (CLEAN) Act буюу “Цэвэр хууль тогтоох ба ёс зүйн хариуцлагын хууль” үйлчилж, Конгрессын ёс зүйн бие даасан, хараат бус албыг хамгаалж, тогтвортой, найдвартай ажиллагааг нь хангах үүднээс хоёр жил тутамд шинэчлэгдэж байдаг ажээ.

    Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал шийдвэр гаргагчид болон төрийн албан хаагчдын ёс зүйг илүү тод томруун харууллаа. Хүмүүс хоорондын уялдаа холбоог төдийгүй шийдвэр гаргагчдын бусдад үзүүлэх нөлөөг тод ялгаруулж өгсөн. Цap тахал хүмүүсийн ажлaa хийх, сурах, хаашаа явах, хэнд зочлох гэх мэт энгийн амьдралын дэгийг хүртэл шүүдэг хэлэлцдэг болгосон билээ, тиймээс сүүлийн хоёр жилийн хугацаанд хүмүүсийн амьдрал урьд өмнө байгаагүй ихээр өөрчлөгдлөө.

    Энэ бүхэн ёс зүйн талаар ч эргэж харахад хүргэж байна. 3асгийн газруудад өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд вакцинжуулалт, иргэний эрх чөлөөг хязгаарлах эсэх, засгийн газрын эрх мэдлийн хязгаар хаана хүрэх зэрэгтэй холбоотой маргаан үргэлжилсээр ирсэн. Цap тахал бидний ажил хэргийн чадвар, дадал, арга барилын өөрчлөлт, дасан зохицох, шуурхай, найдвартай байх зэрэг мэргэжлийн ур чадварыг хүртэл ёс зүйн асуудлын хэмжээнд аваачиж тавилаа. Яагаад гэвэл улс төрийн шийдвэр гаргахдаа шинжлэх ухаанч байхаас гадна шударга ёс, хүний амь нас, хүний эрх, аюулrгүй байдлыг дээдэлж, эрх чөлөөний талаарх үнэлэмж дээр тулгуурлах зайлшгүй шаардлага улам чухал болсон. Мэдрэмжтэй, хурдтай, аюулгүй, хүний эрхийг чухалчилсан арга ажиллагаа бол ёс зүйтэй ажил хэргийн чадвар мөн. Ийм чадварыг дэлхий даяар улс төрчид, шийдвэр гаргагчид цар тахлаас дахин суралцлаа. Харин бид суралцаж чадсан уу. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Авлигатай тэмцэх ба шударга байдлын дэлхийн форум”- ыr 2022 oны хавар Парис хотноо цахим хэлбэрээр зохион байгyулжээ. Энэ удаагийн хуралдаанд 146 орны болон Европын Холбооны улсын 70 гаруй шинжээч илтгэгч нар илтгэл тавьж, Э3ХАХБ-ын орнууд “Шударга ёсоор шинэчлэгдье” сэдвийн хүрээнд цар тахлын улмаас үүссэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хямрал нь шударга ёсыг зөрчих, авлига хээл хахууль цэцэглэх шинэ нөхцөл байдлыг бий болгосон учраас засаглалын шударга байдлыг онцгойлж хэлэлцсэн юм. Тиймээс 202З он бол дэлхий дахинд улс төрчдийн ёс зүйн манлайлыг эрхэмлэх жил байх нь. Maнaй улс ч мөн ялгаагүй гэж найдаж байна. 2019 онд 3асгийн газын тогтоолоор төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дyрмийг шинэчлэн баталж, УИХ-д Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо байгyулагдаж ёс зүйн дүрэм журмаа баталсан байдаг. Дүрэм журам багадаагүй харин хэрэгжилт тааруу яваа.

    Мөн НYБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан Авлигын эсрэг конвенцид Монгол Улс аль тэртээ 2005.04.29-ний өдөр нэгдэн орж, Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан байдаг. Ингэснээр манай улс даган мөрдөх, түүний хэрэгжилтийг хангахад хүчин чармайлт тавих үүргийг олон улсын өмнө албан ёсоор хүлээсэн юм.

    Улс төрийн албан тушаалтны ёс зүйн асуудал хууль эрх зүйн орчинд тодорхой хэмжээнд туссан, харин, хэрэгжилт дээр анхаарах ёстой болов уу. Хууль, дүрэм журмын хэрэгжилт сулаас иргэдийн төрд итгэх итгэл алдарч байна. Иймээс иргэдийн итгэлийг сэргээхийн тулд зайлшгүй хийх алхам бол авилга албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж хариуцлага тооцохын зэрэгцээ улс төрчдийн, улс төрийн намуудын ёс зүйн манлайлалд бүх нийтээрээ анхаарал хандуулах цаг болжээ.

    УИХ-ын гишүүн Д.Өнөрболор

  • Түүх минь үнэн бичигдэх нь хэмээн…

    Монгол Улсын түүхчид Үндэстэн, Төр гэх хоёр чухал ухагдахууныг ялгаж салгалгүй, өрнийн тариаланч угшлын судлаачдын номоор түүхээ бичсэнээс Монгол Улсын Хүн үндэстэн ард түмэн XIII зуунаас эхлэх нэгэн төрийнхөө түүхээр 2300 орчим жилийн баримтжуулагдсан, үндэстнийнхээ түүхийг охорлож байна. Зүй нь үндэстний түүх нь тухайн үндэстний үүсгэсэн төдийгүй харь үндэстний үүсгэсэн төрийн түүхээс ч иж бүрдэнэ. СИЭ-ий судлаачид эх сурвалж, эх баримтад түшиглэн Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Их монгол болон түүнээс дараах төрүүдийн түүхээс Хүн үндэстний түүх иж бүрдэхийг нотлов. Бүхэл бүтэн 2300 жилийн он дараалан баримтжуулагдсан үндэстнийнхээ түүхээ үгүйсгэж, зөвхөн XIII зууны Их монгол төрийн түүхийг онцлон тасалж, Их монгол улсаас хойших түүхийг буруу найруулснаас Монгол Улсын Хүн үндэстэн ард түмэн буруу найрлагатай, тайрмал охор түүхтэй болоход хүрч байна. Тиймээс үндэстний журамт түүхгүй Монгол Улсын төр XIII зууны төрийнхөө түүхэнд төөрөв.
    Монгол Улсын өнөөгийн төр Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй сав нутагт Монгол Улсын халх, буриад болон бусад ард түмний дээдэс XIII зуунаас урьд нутаглаж байгаагүй, Алтайн уулсад өнөө ч аж төрөх Монгол улсын иргэдийн ойрд дээдэс нь XIII зуунаас урьд нутаглаж байгаагүй, зөвхөн XIII зуунд Хамаг Монголын Тэмүүжинтэй хамт дээрх хоёр нутгийг байлдан дагуулсанд тооцох болов. Монгол Улсын төр Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй сав нутгийг гал голомт нутаг гэж зарлах учиртай бөгөөд энэ сайхан нутгаа гадны төртэй хуваалцан зарлаж хэрхэвч болохгүй билээ. Үтүгэнийг ингэж зарлаваас Алтайн уулс харь шашинт ард түмэнд Үтүгэний “хачир” нь болж, харь шашинтны үндсэн нутаг болно.
    Үүний тод илрэл нь БНТУ-аас явуулж буй үсэг бичиг, түүх соёлын түрэмгийлэл мөнөөс мөн. Үндэстнийнхээ түүхээс төрийнхөө түүхийг ялгаж салгах чадваргүй байх аваас Монгол Улсын төрд БНТУ-аас явуулах Хүн үндэстний үсэг бичиг булаах, түүх соёл түрэмгийлэх бодлогын эсрэг сөргүүлэн тавих үндэслэл үгүй болох билээ.
    Тэгэхээр “Үндэстэн”, “Төр” гэх хоёр ухагдахууныг хамтаар ухаж, тодорхойлохыг хичээцгээе.
    Үндэстэн
    Үндэстэн нь дундын хэл, түүх, соёл, угсаа, нутагтай олон овог, аймгийн хүн амаас иж бүрдэнэ. Тухайн үндэстэн тодорхой цаг хугацаанд өөрөө үүсгэсэн төрийн доор эсвэл бусдын үүсгэсэн төрийн доор аж төрнө. Төр солигдох болох ч үндэстэн үл солигдоно. Үндэстэн урт хугацаанд, төр нь богино хугацаанд оршино.
    Хэл, түүх, соёлоо үгүй хийсэн, угсаа гарлаа (урьдас дээдсээ) мэдэхээ больсон үндэстэн нь үндэстэн биш, зөвхөн ижил гентэй бүлэг хүмүүс болох бөгөөд бүлэг хүмүүс нутгаа бусдад алддаг жамтай.
    ТӨР
    Мал аж ахуйтны төр – тодорхой нэг овог их улс байгуулж, байгуулсан улсаа тухайн овгоос, мөн түүний салбар овгоос үе залгамжлан удирдах эрх мэдэл болно. Төрт улс нь өөрийн хүн ам, мал, хөрөнгө тоолох, татвар ногдуулах тогтолцоотой бөгөөд төр нь аливаа нэгэнд татвар төлдөгггүй. Хэрэв төр нь аливаа гадны төрд татвар төлвөөс бүрэн эрхт, тусгаар тогтнол гэх ухагдахуун үгүй болж, төр гэх ухагдахуун үгүй болно. Хүн үндэстний түүхэнд төр барихын тулд тэд заавал Үтүгэний ард түмнийг хураадаг, мөн Үтүгэнд өргөөгөө заавал байгуулдаг ажээ. Хүн ам, мал сүрэг, амуй тарианы нөөц Үтүгэнд орших тул Мал аж ахуйтны төр нь Үтүгэнд оршино. Өнөө Монгол Улсын нийслэл Улаанбаатар нь Туул голын савд Үтүгэн газар оршино. Төрт улсыг байгуулахын тулд хэн нэгэн нь овог үүсгэх ёстой. Нэгдсэн төргүй үед байгуулсан овгоор бусад овгийг хурааж аймаг байгуулна. Нэгдсэн төртэй үед аймаг удирдах түшмэлийг томилно. Байгуулсан аймгаар төрийг цохиж шинэ төрт улсыг үүсгэнэ. Үүсэж үгүй болох олон түмэн овгоос ганц л овог төр байгуулах боломжтой.
    ОВОГ
    Овог нь мал аж ахуйтны нийгэм байгууламжийн үндсэн нэгж. Овог нь ясту хүмүүс болон иргэд хоёроос иж бүрдэнэ. Аль нэгэн нь байхгүй бол овог байхгүй. Овгийн ясту хүмүүс эд агуурс болон иргэдийг өмчилнө. Иргэдэд нь өмч гэж үгүй. Иргэд татвар төлөхгүй. Овгийн ясту хүмүүс хоорондоо татвар өгдөггүй. Овгийн ястан татвараа аймгаар дамжуулан төрдөө төлнө. Овгийг Их хүнийх нь нэрээр нэрэлнэ. Овог тогтворгүй, богино настай, мөн байнга салбарлана. Тухайн овог үгүй болох нь хэвийн үзэгдэл.
    АЙМАГ
    Аймаг нь олон мянган өрхөөс иж бүрдэх төрийн захиргаа. Төрөөс аймаг удирдах түшмэлийг томилно. Бүх овог, өрх аймагт тоологдож, татвар төлнө. Аймаг нь татвараа төрд тушаана. Төр үймэх үед аль нэг аймаг төрийг булааж авдаг бөгөөд тэд байгуулсан төрөө аймгийнхаа нэрээр нэрэлнэ. Аймгийг газар усных нь нэрээр (Түрэг, Сяньби, Архангай) мөн хэрхэн бүрэлдсэн явцаар нь (Халх, Уйгур) нэрлэх нь элбэг. Шинэ төр үүсэх бүрд хуучин аймгийн удирдлага, аймгийн нэр өөрчлөгдөнө.
    ҮНДЭСТЭН
    Үндэстэн нь урт удаан буюу олон мянган жилийн хугацаанд оршино. Манай он дарааллаар баримтжуулагдсан 2300 орчим жилийн түүхэнд “үндэстэн” гэх үг ганц ч тааралдаагүй ч, ямар ч төрөөс удаан орших, хэд хэдэн төрийнхөө үүсэл мөхлийн гэрч болох үндэстэн гэх тодорхойлолтод тохирох Хүннү, Тэлэ гэх ухагдахуун бий. Энэ удаа үндэстэн, төр гэх хоёр ухагдахууныг тодорхой болгох үүднээс зөвхөн Тэлэ гэх ухагдахууныг бид эх сурвалжаас тайлбарлана.
    НОТ 551-554-р онд Вэй Шоу-гийн бичсэн Вэй Шу буюу Вэй улсын ном нь Умард Вэй төрийн (НОТ 386-535), Өрнөд Вэй төрийн (НОТ 534-550) түүхийг үгүүлэхээс гадна умрын мал аж ахуйтан Өндөр тэрэгтэн Тэлэ, Жужан төрийн түүхийг үгүүлжээ.
    Уг номд Умард мал аж ахуйтны доторх өндөр тэрэгтэн Тэлэ-гийн тухай үгүүлэхдээ НОТ-оос урьдах цаг хугацаанд хамруулжээ. “Тэдний хэл нь Хүннүгийн хэлтэй ерөнхийдөө ижил боловч жаал зөрүүтэй”, “Зарим нь тэдний овгийг үүсгэн байгуулагчийг Хүннүгийн охиноос төрсөн нэгэн гэнэ…” гэх мэт мэдээлэл Вэй улсын бичигт оржээ. Олон аймаг өөрсдийгөө Тэлэ гээн нэрлэдэг ажээ. Дээрх баримтаас Тэлэ нь Хүннүг хүчтэй байх үед үүсжээ гэж дүгнэж болно. Тэлэ үүссэн үе нь НОТ-оос урьдах цаг хугацаа болно.
    IV зуунд өмнөөс цөл (говь) гаталж Тэлэ-гийн нутагт ирсэн Шэлүн тэргүүнтэй Жужанчууд Тэлэ-г хурааж, 100-т, 1000-тын системд хуваажээ. Тэлэ-гийн төв нутаг нь Туул гол болохыг уг номоос мэдэж болно.
    НОТ 569-р онд хэвлэгдсэн Умард төрийн түүх номны Түрэг Тэлэ шастирт “Тэ Лэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно. Төрөл зүйл нь хамгийн олон. Өрнө далайгаас зүүнтшээ уул хавцал даган амьдардаг. Тоогүй олон аж. Ду ло хэ голын хойгуур Пү Гү, Тун Ло, Вэй хэ, Ба е гү, Дян Ло бүгдээр Ай жин гэж нэрлэгдэнэ. Мэн чэн, То Рү хэ, Жин ши, Хун Ху ше зэрэг олон овог буй. Цэрэгт мордох эр хоёр түм буй. И у-гаас баруунтшаа Ян чэ-гээс хойшоо, Цагаан уулын хажууд Чи би, С-но, Н хэ, У ху, Чи гү, Е ши, Ю ни гү зэрэг буй. Цэрэгт мордох эр хоёр түм буй. Алтан уулын баруун өмнө Шю ян то, Үи лэ до, Ши пань, Да чи зэрэг буй. Түмэн өнгөрүү цэрэгтэй…” гэж оржээ. Энэ нь Жужан төрийн сүүл үе мөн бөгөөд 540-552 он байх магадал өндөр. Тэлэ нь Жужанаас хараат биш болсон үе ажээ. Дээрх мэдээллээс олон аймаг буюу захиргаанууд бүгд дундын Тэлэ гэх нэртэй ажээ. Уг эх сурвалжид “Тэлэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно” гэж оржээ. Тэгэхээр Тэлэ нь Хүннүгээс салбарласан уг нэрийн гарал үүсэл НОТ-оос урьдах II зууны сүүлд хамрагдах болов уу. (НОТ-оос “Урьдах” гэвэл Хүннүгийн хойчис бус Хүннүгийн үед үүссэн болчихож байна.)
    НОТ 941- 945-р онд бичигдсэн Хуучин Тан төрийн бичигт: “Тэлэ язгуур нь Хүннүгийн өөр удам (Хүннүгээс салбарлаагүй, Хүннү Тэлэ хоёр дээдэс нэгтэй гэх утга). Түрэгийн үеэс эхлэн хүчирхэгжин мандав. Тэлэ-гийн олон аймаг сарниж бутран харьяат олон өнчирч доройтов. У дэгийн эхний үе (НОТ 618-620-р он орчим) хүрээд Шө янь то, Чи би, Хүй хэ (уйгур), Ду бо, Гу ли гань, До лань гэ, Пу гу, Бае гу (Баргу), Тун ло, Хун аймаг…цөлийн (говийн) араар тархана” гэж оржээ. Аймаг бүр өөрийн нэртэй боловч үндэстний нэр нь Тэлэ ажээ. Хэрэв Тэлэ нь Хүннүгээс салбарлаагүй, Хүннүтэй дээдэс нэгтэй бол Тэлэ-гийн гарал үүсэл НОТ-оос урьдах 318-р оноос урагшилна.
    XII зууны Е Лүн ли-гийн бичсэн “Кидан улсын түүх” номд “Гадны эзэмшлийг хянах тогтолцоо” хэсэгт “Шамофу нь цөлийн (говийн) умард орших газар усыг хянана. …Дадань (татар), мэнгу, дилэ аймгийг хянах зорилготой” гэж оржээ.
    Тэлэ-гийн тухай эх сурвалжуудад Тэлэ Хүннүтэй нэг дээдэстэй, Хүннүгийн хойчис Тэлэ гэх хоёр өөр утга агуулах мэдээлэл орших боловч Тэлэ Хүннүтэй нэг хэлтэй, нэг үндэстэн болох нь тодорхой тэмдэглэгджээ. Энэ удаа Тэлэ-гийн тухай баримтыг эх сурвалжаас цуглуулсан тул “Хүн үндэстэн” гэх ухагдахууны оронд “Тэлэ үндэстэн” гэх ухагдахууныг түр хэрэглэнэ. Гол нь ухагч танд Үндэстэн, Төр гэх хоёр ухагдахууны хялбар тайлбарлахын тулд, олон эх сурвалж дахь мэдээлэлд таныг төөрүүлэхгүйн тулд ийм шийдэлд бид түр хүрлээ.
    Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын савд үеэс үед орших, мөн хамгийн их хүн амтай Тэлэ үндэстэн нь Үтүгэнд оршсон Хүннү төр, Сяньби төр, Жужан төр, Түрэг төр, Уйгур төрийн үүсэл мөхлийн гэрч бөгөөд XII зуунд цөлийн умар нутагт оршиж байсан тухай баримт эх сурвалжид тэмдэглэгджээ. Тэлэ нь Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур төрийн захиргаанд олон хуваагдаж байсан ч XII зуунд Тэлэ гэх үндэстнийнхээ ерөнхий нэрийг 1700-гаас 1300 жилийн турш хадгалсаар байжээ.
    XIII зуунаас хойш буюу Их Монгол улс байгуулсан цаг мөчөөс Тэлэ үндэстэн хайчив? Энэхүү асуултад одоо хариулъя.
    Хамаг монголчууд хүн ам цөөтэй байсныг XIII зууны “Алтан Дэвтэр” /Монголын нууц точвоон/ түүхэн эх сурвалжид бичжээ. Энэ тухай материал хүргэсэн билээ. Хүн амын олонх Найман нь Уйгур гаралтай тухай баримт Судрын чуулганд бйй. Уйгур нь Хүннүгийн хойчис болно. Харин Хэрэйд нь загалмайтны шашин авсан Йогур (Уйгур) болох тухай Плано Карпины номдоо бичсэнийг СИЭ та бүхэнд хүргэсэн билээ. Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй сав нутгийн буюу өргөн утгаар Үтүгэн нутгийн ард түмэн XIII зуунд хаачсан, өнөө хаана байна вэ? Тэлэ үндэстний хойчис хаана байна вэ?
    Хэрэв бид Тэлэ үндэстний үр хойчсыг олбоос үндэстнийнхээ түүхийг сэрээж чадна. Эс олбоос XIII зуунаар үндэстнийнхээ түүхийг огтолсон, үндэстний түүхгүй, зөвхөн төрийн түүхтэй ард түмэн болж хувирна. Энэ нь манай оршихуйг богиносгоно.
    Энэхүү асуултад хариу олцгооё!
    ХЭЛ
    Хамгийн түрүүнд Тэлэ үндэстний үр хойчсых нь хэлийг олж тогтоох ёстой. Үндэстэн гэх ухагдахууны нэгдүгээр шалгуур нь хэл. Үндэстэн нь заавал дундын хэлтэй олон овог, аймгийн хүн амаас иж бүрдэх ёстой.
    Хэл гэх ухагдахууныг “Хэл нь харилцах хэрэглүүр буюу утга гаргах зүй тогтлоор холбогдсон үгс” гэж академик түвшинд тодорхойлжээ.
    Үгсээр утга гаргадаг хэлний зүй тогтолд тухайн үндэстний тийн ялгал, үйлийн явц, үйлийн цаг орно. Халх, буриад ард түмний утга гаргах хэлний зүйн тогтол нь хамаг монголчуудын утга гаргах хэлний зүй тогтлоос их зөрүүтэй. Энэ зөрүү нь аялгын зөрүү биш, хэлний зөрүү буй. Тэмүжин, Жамух хоёрын Хамаг монгол хэл нь тунгус, манж хэлний бүлэгт багтана. Харин халх, буриад ард түмний хэл зүй нь VII-VIII зууны Түрэг, Уйгур төрийн хадан бичээст өнөө орших бөгөөд Үтүгэний ард түмний үндсэн хэл болно. Халх, буриад ард түмний хэлийг Хүн хэл гэж нэрлэх бүрэн үндэслэлтэй. Ойрд дээдэстэй өнөөгийн Алтайн уулс дахь Монгол Улсын иргэдийн хэл нь Хүн хэлээс өөр хэл биш Хүн хэлний баруун аялга болно. Үндэстэн хэлээ хадгална.
    Төр нь хэлэнд хэрхэн ханддаг тухайг төрийн тодорхойлолтоос эргэн харцгаая.
    Мал аж ахуйтны төр – тодорхой нэг овог их улс байгуулж, байгуулсан улсаа тухайн овгоос, мөн түүний салбар овгоос үе залгамжлан удирдах эрх мэдэл. Мал аж ахуйтны төрийн гол үүрэг аливаа төрийн гол үүрэгтэй ижил ард түмнийг удирдах үйл. Төр барих нэгэн нь ямар ч үнээр төрөө үргэлжлүүлэн барихыг хичээнэ. Үтүгэнд төрт улсаа байгуулсан Чингис хаан уйгур хэл, уйгур бичгийг эрдэм мэдлэгийн оргилд өргөмжилснийг, мөн өөрийн үсэг бичиггүй учир монгол хүүхдэд уйгур үсэг бичиг зааж сургах зарлиг буулгасныг Ата Малик Жүвэйни “Ертөнцийг эзлэгч” номдоо бичжээ. Төрөө барихын тулд Үтүгэний ард түмнийг удирдахын тулд Чингис хаан үсэг бичиг, хэлийг нь төрийнхөө үсэг бичиг, хэл болгожээ. Харин Чингис хааны ач Мөнх хаан Рубрукт уйгур үсгээр, өөрийнхөө хамаг монгол хэлээр найруулсан бичиг өгснийг тэр “Дорны улсаар аялсан минь” номдоо бичжээ. Мөнх хааны төрийн бичгийн хэл болгосон хамаг монгол хэлийг 1947 онд БНМАУ Үтүгэн дэх ард түмний Хүн хэлээр сольжээ. Үтүгэний ард түмэн XIII зуунаас 1947 он хүртэл аман хэлээ хадгалжээ. Зарим төр нь Үтүгэний ард түмний хэлийг төрийнхөө албан хэл болгодог, зарим төр нь өөрийнхөө хэлийг төрийнхөө албан хэл болгодог ч Үтүгэний ард түмэн Хүн хэлээ үеэс үед хадгалсаар өнөөд иржээ.
    Иранд төр барьсан Хүлэгийн хойчис төрийнхөө хэлийг перс хэл рүү шилжүүлжээ. Хубилайн хойчис ханз үсгээр төрийн албаа явуулах болжээ. Перс, Бага Азид X-XII зуунд төр байгуулсан Сельджукууд буюу Үсүни мал аж ахуйтан ард түмэн төрийн үйлээ перс хэл дээр явуулж байжээ.
    Өнөө Хүн хэлний үгийн санд хамаг монголчуудын олон үг бий. Үсүний ард түмний үгийн санд олон перс үг оржээ. Үг ижилсэхээс хэл үл ижилсэнэ.
    Эзэмшил улсаа удирдахын тулд төр баригч овгийнхон хүн амын дийлэнх ард түмний хэлийг сонгодог түүхэн жамтай юм байна. Төр баригчдад төрөө удирдах нь чухал. Үндэстэнд хэлээ хадгалах нь чухал. Өнөө Үтүгэний буюу Хүн хэлийг Орчин цагийн монгол хэл гээн манай хэлний нөхөд буруу нэршив. Хамаг монгол хэл нь Хүн хэлээс өөр хэл болно. Үүнийг СИЭ-гийн судлаачид батлав.
    ТҮҮХ
    Үндэстэн гэх ухагдахууны хоёрдугаар шалгуур бол түүх. Үндэстэн нь заавал дундын түүхтэй олон овог, аймгийн хүн амаас иж бүрдэх ёстой.
    Хүн үндэстний он дараалан баримтжуулсан түүх нь 2300 орчим жилийг хамарчээ. Хүн үндэстэний түүх Модун жангар, түүний аав Түмэн жангараас эхлэлтэй.
    НОТ-оос урьдах III зуунаас НОТ II зуун Хүннү төрийн хүн амын дийлэнхийг хүннү, тэлэчүүд бүрдүүлжээ.
    НОТ 89-105-р онд (Хэди-гийн Юн Юаны дунд үеээр) Сяньби төр Хүннүгийн үлдэгдэл арав илүү түмэн өрхтэй нийлж хүчирхэг болжээ. НОТ II-III зуунд Хүннүчүүд төрийнхөө нэрээр өөрсдийгөө Сянби хэмээцгээжээ.
    НОТ IV зууны сүүл, НОТ V зууны эхэнд Жужаны Шэлүн Үтүгэний ард түмнийг хурааж, төрт улсаа байгуулжээ. Жужан төрийн хүн амын үнэмлэхүй дийлэнх нь тэлэ, хүннүчүүдээс иж бүрджээ. Бүгд өөрсдийгөө төрөө даган Жужан гэнэ.
    НОТ 552-р онд Түрэг аймаг Түрэг төр байгуулжээ. Хүн амын үнэмлэхүй дийлэнх нь Тэлэ, Янь да (Цагаан хүннү) нар ажээ. Тэлэ, Янь да-гийн хүчээр Үсүний газар усыг эзэлж, Баруун Түрэг буюу Түргэс улсыг байгуулжээ.
    НОТ 744-р онд Же ли ту фа Басмалыг дарж, өөрийгөө Котлог билгэч хаанд өргөмжилснөөр Уйгур төр үүсэв. “Уйгурын дээдэс нь Хүннүгийн хойчис бөлгөө. Хойно Вэй улсын үед Тэ лэ аймаг нэртэй байв” гэж Хуучин Тан төрийн бичигт оржээ. Уйгур төрийн хүн амын үнэмлэхүй дийлэнх нь уйгурчууд болно.
    XII зууны Е Лүн ли-гийн бичсэн “Кидан улсын түүх” номд “Гадны эзэмшлийг хянах тогтолцоо” хэсэгт “Шамофу нь цөлийн (говийн) умард орших газар усыг хянана. …Дадань (татар), мэнгу, дилэ (тэлэ) аймгийг хянах зорилготой” гэж оржээ. Энэ нь Кидан төрийн сүүл үе буюу НОТ XI зууны сүүл үед хамарна.
    XIII зууны эхэнд Тэмүжин Их монгол төрийг байгуулж, Чингис хаанд өргөмжлөгджээ. Их монгол улсын хүн амын үнэмлэхүй дийлэнхийг Хүннүгийн хойчис Хэрэйд, Найман, Мэргэд, Баргу ард түмэн бүрдүүлжээ. Тэд төрийнхөө нэрээр өөрсдийгөө Монгол хэмээх болов.
    УГСАА
    Үндэстэн гэх ухагдахууны гуравдугаар шалгуур бол угсаа. Үндэстэн нь заавал дундын угсаатай олон овог, аймгийн хүн амаас иж бүрдэх ёстой.
    Угсаа нь өнөөгийн аж төрөх бүлэг хүмүүсийн эртний дээдэс болно. Дээдсийнхээ, хэл, соёл, зан заншлыг тээж буй бүлэг хүмүүсийг угсаа залгамжлагчид буюу угсаатан гэнэ.
    Өнөөгийн халх, буриад болон ойрдын хойчис Этүгэн болон Алтайд аж төрөх ард түмний угсаа нь Хамаг Монголын буюу Тэмүжин, Жамух хоёрын угсаанаас өөр ажээ. Энэ бол факт. Өнөөгийн халх, буриад, түүхэнд бичигдсэн ойрд ард түмний угсаа гарлыг зөв тодорхойлбоос Хүн үндэстний эх түүх зөв сэрнэ.
    Ойрд нь маш эртний төртэй, хүн амаар олон улс ажээ. “Ойрд ястны нутаг нь Секизмөрөн [Найман мөрөн] болно. Эрт дээр үед эдгээр голын саваар Тумат улс нутаглаж байжээ. Уг нутгаас эхээ авах олон гол нийлсээр Кэм [Енисей] мөрөн болно. Кэм мөрөн Ангар мөрөнд цутгана. Тэдгээр [найман] голын нэрсийг Көк мөрөн, Он мөрөн, Кара усун, Саби тун, Укри мөрөн, Акар мөрөн, Джурчэ мөрөн, Чаган мөрөн гэнэ. Эдгээр овог нь эрт дээр үеэсээ олуул, өөр өөрийн нэртэй мөн олон салбарлажээ. Ойрдууд эрт үеэсээ өөрийн эзэнтэй улс ажээ. Чингис хааны үед тэд [монголчуудад] зарим эсэргүүцэл үзүүлсэн ч удахгүй эвлэрэн номхорчээ. Чингис хаан тэдний охидыг бэр болгож, мөн охидоо тэдэнд өгч худ ургийн харилцаа үүсгэжээ. Тэр зуунд [XII зууны сүүл үе] ойрдын эзэн нь Кутук бэки гэгч байжээ. Тэр Иналчи, Төрэлчи хоёр хөвүүнтэй, мөн Огул Каймиш охинтой нэгэн ажээ. Охиныг нь Мөнх хаан авжээ” гэж Рашид “Судрын чуулган” номдоо бичжээ. Ойрдууд маш эртний ард түмэн бөгөөд тэд Хамаг монголчуудаас угсаа гарвал өөр. Тэднийг Хамаг монголчууд XIII зуунд хураасан тул, тэд Их монгол төрийн албат болсон тул тэд өөрсдийгөө төрийнхөө нэрээр “Монгол” гээн дуудах болжээ. Ойрд ард түмний XIII зууны хаан Кутуг бэки нь “дурбан” овгийн хүн гэж Рашид номдоо бичжээ.
    Баргу, кори, тумат нь Хүн үндэстэн болно. “Баргуджин тохумын хавиар нутаглах кори, баргут, тумат ойн овгууд нь хоорондоо ойрхон овгууд болно. Тэдний овог, салбар овгууд жинхэнэ монголчуудад үл хамаарна” гэж Рашид номдоо бичжээ.
    “Тэ Лэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно. Төрөл зүйл нь хамгийн олон. Өрнө далайгаас зүүншээ уул хавцал даган амьдардаг. Тоогүй олон аж. Ду Ло хэ голын хойгуур …Ба е гү (баргу), Дян Ло бүгдээр Ай жин гэж нэрлэгдэнэ” гэж Умард төрийн түүх дэх Түрэг, Тэлэ шастирт бичигджээ. Кори, тумат, баргу бүгд хоорондоо ойрхон овгууд тул тэд Хүннүгийн хойчис болно.
    Хэрэйдийн угсаа нь Уйгур, Уйгурын угсаа нь Хүннү ажээ.
    “Тэдэнд өөрийн овгуудаас гаралтай нэр хүндтэй олон эзэд (хаад) байжээ. Эрт үед тэд бусдаас хамаагүй хүчирхэг байжээ. Тэдэнд Ийсусын дуудлага ирж, тэд түүний шашныг авав” гэж Рашид Судрын чуулгандаа бичжээ. Хэрэйд нь хамгийн олон овог, салбар овогтой ажээ.
    Хэрэйдийн Джиркин овог нь Ван хааны овог ажээ. Хэрэйдэд Конкаит, Сакаит, Тумаут, Албат гэх мэт олон овог бий. Хэрэйд ард түмний угсаа нь хамаг монголчууд буюу Тэмүжин, Жамух хоёрын угсаанаас өөр ажээ. Энэ тухай баримтыг XIII зууны Алтан дэвтэр буюу “Монголын нууц товчоон” түүхэн эх сурвалжид бий.
    “Тодорхой хугацаанд амарсны дараа Чингис дахин аян дайныхаа бэлтгэлийг хангаж Уйгурын нутаг руу дайрав; тэр хүмүүс-несториан урсгалын загалмайтнууд; тэр тэднийг хураав, Татарууд урьд нь бичиг үсэггүй байсан тул тэдний үсэг бичгийг аваад Монгол гэж нэрлэв…” гэж 1246 онд Поп Иннокентий IV –ийн элч, Үтүгэнд ирсэн Плано Карпины “Монголын түүх” номдоо бичжээ. Плано Карпины үсэг бичигт уйгуруудад Үтүгэнд орших неосториан шашинт Хэрэйдийг тодын тодоор тооцжээ. Плано Карпины Таримын хөндийд аж төрөх Буддын шашинт уйгуруудаас неосториан шашинт Хэрэйд ард түмнийг маш сайн ялгажээ.
    XIII зууны “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжид Жамух хоёр түмэн цэрэг, Ван хаан дүү Жакахамбутай хамт хоёр түмэн цэрэг дагуулан замдаа Тэмүжинтэй нийлж болзол газраа хоцорч очжээ. Жамух “Монгол за андгартан бусуту? За дэсээ хочитагсаныг дэргэдэсээ гаргая гэх саналыг” Ван хаанд тавьжээ. Үүнд “Болзал газара гурбан үдүр кочит байв гээн котулакуйи (завшаан болгохыг), чимарлакуйи (чамлахыг) Жамука дүү мэдэтүгэй” гээн хариулжээ.
    Жамух дөрвөн хүнээс хоёр нь хэрэйд, хоёр нь монгол тул хэлсэндээ хүрээгүй нөгөө монголоо буюу Тэмүжинг дэргэдээсээ гаргах зөвшөөрлийг Ван хаанаас авах санаатай дээрх үгүүлбэрийг хэлэв. Тэмүжинээр дамжуулж Ван хаан өөртэй нь харьцсанд эгдүүдсэн Жамух цаашид Ван хаантай шууд харьцахын тулд энэхүү санааг гаргав. Жамухын санааг сайтар ухаарсан Ван хаан хоёр түмэн цэрэг хөдөлгөж ирсэн маань сайн үйл үү, чамлах үйл үү гэдгийг өөрөө мэд гэж Жамухад захирах өнгөөр хэлэв. Жамух эс хариулав. Ван хаан том үйл хийх үед хоёр монголын хооронд орших жижиг зөрчлийг орхи гэх санааг тойруу замаар, хоёргүй сэтгэлээр хэлжээ. Хэрэйдүүдийн угсаа гарал нь монголчуудын угсаа гарлаас өөр ажээ. Хамаг монголчуудын угсаа гарал нь хэрэйдүүдийн угсаа гарлаас өөр ажээ.
    НАЙМАН НЬ УЙГУРЫН ХОЙЧИС АЖЭЭ
    “Чингис хаан наймануудтай дайсагнахаас эрт урьд Найманы хааныг Инанч-Билгэ Буку хан гэдэг байжээ. Инанч гэдэг нь итгэх; билгэ гэдэг нь “аугаа” гэсэн цол. Буку-хаан эрт үеийн аугаа хаан байжээ. Түүнийг уйгур болон олон овог ихээр хүндэлдэг бөгөөд тэд нэг модноос гаралтай гэж өгүүлнэ” гэж Судрын чуулганд бичигджээ. Уйгур, Хэрэйд, Найман нь нэг модноос, буюу нэг үндэстэй гэдгийг хоёргүй санаагаар ийнхүү бичжээ. Инанч билгэ Буку хаан нь VII зууны хаан бөгөөд түүний тухай “Хуучин Тан төрийн бичиг” дэх “Уйгурын шастир”-ын “Түргийн шастир дээд”-д, мөн Жүвейнигийн “Ертөнцийг эзлэгч” номонд тодорхой бичжээ.
    Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид Найманы Таян хаан “энэ дорона цөөхөд монгол буй гэгдэмүй” гэж бичжээ. Найманы Таян хаан сургаар дорно зүгт цөөхөн монгол бий гэдгийг сонсжээ. Найманы хүн ам XIII зуунд хамаг монголчуудаас хамаагүй олон байжээ.
    Ингээд Үтүгэн, Алтай, Найман мөрний XIII зууны ард түмэн нь хамаг монголчуудтай угсаа гарал өөр гэдгийг бид хөдөлшгүй баримтаар батлав. Үүнийг батлах эх сурвалж дахь олон баримтыг бид энэ удаа хэт нуршихгүйн тул эс дэлгэв.
    ХАМАГ МОНГОЛЧУУДЫН УГСАА
    Хамаг монголчуудын дээд угсаа болох Монгу Шивэй болон бусад олон Шивэй нар Түрэг төрийн хур байж, төрөөс 3 тоотон түшмэл Шивэйг хариуцан байжээ. Түрэг төр Тан төрд дагах үед Шивэй нь Танг төрийн хур болжээ. Уйгур төрийн дараа Шивэй нь Тангийн хураас Хятанд шилжсэн ба нийт 270 жил Хятаны хур оршин байгаад Жүрчиний Алтан улс байгуулагдахад бусдын хураас гарчээ.
    Рашид монголчуудын угсааг хоёр салбарлуулан тэмдэглэжээ. Эхний салбар угсааг хоёр дэд хэсэгт Рашид мөн хуваасан байна.
    Эхний дэд хэсэг нь Эргүнэ гүнээс гаралтай жинхэнэ монголчуудын угсаа салбарлалд: нукуз, урянкат, кунгират, икирас, олкунут, куралас, элджигин, кункулаут, ортаут, конкотан, арулат, килингут, кунджин, ушин, сулдун, илдуркин, баяут, кингит овгууд оржээ. Эргүнэ нь Хөлөн нуураас эхээ авч Шилка голд (хуучнаар Онон голд) цутгана. Энэ нь эртний Монгу Шивэй-гийн нутаг ажээ. Дээрх нь Монгу Шивэйгийн овгууд болно.
    Хоёрдугаар дэд хэсэгт Добун Баяны Алан гоа гэргийгээс төрсөн гурван хөүдийн овгийг буюу IX зуунд үүссэн овгийг Рашид оруулжээ. Энэ овог нь хоёр дэд хэсэгт салбарлана: нирун мөн түүний арван зургаан салбар: катакин, салджиут, тайджиут, хартакан, сиджиут, чинос мөн түүнийг нукуз гэнэ, нуякин, урут, мангут, дурбан, баарин, барулас, хадаркин, журъят, будат, дуклат, йисут, сукан, кингият.
    Хоёрдугаар угсаа нь хиад нэртэй нирунууд болно. Хиад нь мөн хоёр салбарлана. Ерөнхий хиад буюу үүнд юркин, чаншиут, хиад ясар, хиад боржигон буюу цэхэр нүдэн гэх утга. Энэ салбар нь Чингис хааны ааваас үүдэлтэй.
    Бодончар мунхаг бүлэг иргэдийг ах нартайгаа хураасан мөчөөс буюу IX зуунаас Бөртөчинын хойчис анх овогтой болжээ. Рашидын дээрх баримт XIII зууны Алтан дэвтэр дэх баримтаар мөн давхар батлагдана.
    Харин Тэлэ, Хүннү хоёрын холбоосыг эх сурвалжид хоёр өөрөөр бичжээ. Хүннү Тэлэ хоёр дээдэс нэгтэй, Тэлэ-гийн дээдэс Хүннүгийн хойчис гэх хоёр хувилбар бичигджээ. Хэрэв Хүннү Тэлэ хоёр нэг дээдэстэй бол бид өөрсдийгөө Ху үндэстэн гэнэ. Хэрэв Хүннүгээс Тэлэ салаалсан бол бид Хүн үндэстэн болно.
    СОЁЛ
    Үндэстэн гэх ухагдахууны дөрөвдүгээр шалгуур бол соёл. Үндэстэн нь заавал дээдсээсээ өвлөсөн уламжлалт соёлтой олон овог, аймгийн хүн амаас иж бүрдэх ёстой.
    Соёл нь тухайн нийгэмд орших зан үйл, уламжлал, хүлээн зөвшөөрөгдөх үйл хөдлөлөөс иж бүрдэхээс гадна уг нийгэмд орших хэсэг бүлгийг төлөөлөх хувь хүмүүсийн мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, хууль, дэг жаяг, ёсоос мөн иж бүрдэнэ. Соёл нь өргөн утгатай ухагдахуун буй.
    Үтүгэнд ирж төр барих аль ч овогтон заавал Үтүгэний соёлыг төрийнхөө зан үйлд шингээнэ. Эх сурвалж бүрд Хүн үндэстний тухайн төр бүрийн соёлыг бичжээ. Энэ бүхнийг нийлүүлээд та бүхэндээ товч толилуулъя.
    Цаг оны 5-р сарын тахилга
    Хүннү төр: 5-р сард Лун хотод их найр хийж дээдэс, тэнгэр, газар, навдаг, савдгийг тахина.
    Түрэг төр: Бас 5-р сарын дундуур бусад хүмүүсийг цуглуулан тэнгэр сахиусаа тахина.
    Монгол Улс: 5-р сарын дундуур буюу Григорян тооллоор 7-р сарын дундуур наадам хийнэ.
    Хоол, хүнс, хувцас
    Хүннү төр: Мал агуурсанд нь голдуу адуу, үхэр, хонь буй. Хөвгүүн нь … саадаг нум татаж хулгана, шувуу харвана. Баахан өсөөд үнэг, туулай намнаж хүнсэнд хэрэглэнэ. Айраг бялслаг иднэ. Арьсаар хувцас хийж өмсөнө.
    Түрэг төр: Мал хариулах, ан агнаж харвахыг адал (ажил) болгоно. Мах идэн айраг ууж арьсан дах өмсөнө.
    Хандлага
    Хүннү төр: Хүчтэй чадвартай нь өөх тостой сайн чанарын хоол иднэ. Үлдэгсэд тэдний дараагаар үлдэгдлийг нь хүртэнэ. Залуу бөгөөд чийрэгдүүг илүүд хүндэлнэ. Хөгширсөн сул доройгоо бага хүндэлнэ.
    Түрэг төр: Хөгшнийг хөнгөвчилж, залуусыг хүндэлнэ. Бэлэвсрэхийг ичгүүрт үзнэ.
    Сарыг шинжих
    Хүннү төр: Хэрэг үйлдэхдээ од сарыг шинжинэ. Сар дүүрвээс дайран байлдана. Хиртвээс цэргээ татна.
    Түрэг төр: Сар дүүрэхийг ажиглана. Дээрэм тоноо хийнэ.
    Эрүү шийтгэл
    Хүннү төр: Тэдний хуулиар илдээ тохой урт сугалбаас үхмүй. Хулгай зэлгий хийвээс байсныг нь татна. Бага ял болбоос үе мөчийг нь даруулна. Ил ял болбоос ална. Гянданд ирэхдээ арваад л хононо.
    Түрэг төр: Уравсан, хүн алсан болон бусдын эмийг хүчирхийлсэн, адуу хулгайлсныг бүгдийг нь ална. Садарлаваас бэлгийг нь хэрчиж, ууцыг нь хугална. Бусдын охиныг хүчирхийлэн хүнд болговоос эд хөрөнгөөр нь торгож, охиныг эхнэр болгож авна. Нүдийг нь шархдуулбаас охиноороо төлнө. Охин үгүй болбоос эхнэрийн эд хөрөнгөөр төлнө. Үе мөч хугалсан бол адуугаар төлнө.
    НАРАН УРГАХ ЗҮГИЙГ ХҮНДЛЭХ ЁС
    Хүннү төр: Шанью өглөөгүүр суугаа газраасаа гарч ургах наранд ёслоно. Сууваас үргэлжид зүүн зүгт хандан хойморт сууна.
    Түрэг төр: …хаан нь Үтүгэн ууланд байнга байна. Эсгий гэрээ зүүн зүг хандуулна. Наран ургах зүгийг хүндэлж байгаа шиг байна.
    “Умард төрийн түүх” номны Түрэг, Тэлэ шастирт Түрэг төрийн зан заншлыг Хүннүтэйгээ ихэнхдээ адил гэж бичжээ.
    УРТЫН ДУУ
    Вэй улсын бичигт “Хожим тэдний үр хойчис үржин олширч төрт улс байгуулав. Тэд ийм учир чоно шиг ульж уртын дуу дуулдаг” гэж Тэлэчүүдийг бичжээ. Уртын дууны өв соёл Үсүнь буюу казак, киргиз, узбекийн нутагт үгүй. Уртын дууны соёл үеэс үед Үтүгэнд оршсоор өнөөг хүрэв.
    Дээрх баримтуудыг Сыма Цяний “Түүхэн тэмдэглэл”, Ли Янь Шоу-гын “Умард төрийн түүх”, Вэй Шоу-гын “Вэй төрийн түүх” номноос цуглуулан нийтлэв. Дундын соёлын талаар маш их баримт дээрх гурван номд бий. Мөн бидэнд буй, бидний судалж буй эх сурвалжуудад Хүн үндэстний соёлыг тэмдэглэсэн олон сонирхолтой баримтууд бичигджээ. Энэ болгоныг энэхүү нийтлэлээр хүргэх боломжгүй, мөн үндсэн сэдвээсээ хэт хазайх тул үүгээр зогсооё.
    Үтүгэнд ирж Их улсаа байгуулах төр бүр Үтүгэний ард түмний зүрх сэтгэлийг өөртөө татахын тулд тэдний соёлыг төрийнхөө зан үйлд хэрэглэсээр иржээ.
    НУТАГ
    Үндэстэн гэх ухагдахууны тавдугаар шалгуур бол нутаг. Үндэстэн нь заавал дээдсээсээ өвөлсөн нутагтай олон овог, аймгийн хүн амаас иж бүрдэх ёстой. Нутаг нь мал аж ахуйтан үндэстний мэдэлд үеэс үед орших түүхэн газар ус. Тухайн үндэстэн өөрөө төр байгуулах үед ч, өөр төрийн хур болох үед ч нутаг нь тухайн мал аж ахуйтан үндэстний хувиарт газар ус болж үлддэг ажээ.
    НОТ-оос урьдах I зуунд Сыма Цяни мал аж ахуйтны газар усны тухай “Өвс ус дагаж нүүдэллэнэ. Өөр өөрийн хуваарьт газартай” гэж тэмдэглэжээ. Сыма Цяни “хуваарьт газар” гэх ухагдахууныг олж харжээ.
    Мал аж ахуйтан Хүн үндэстний хуваарьт газар буюу 2300 жилийн он дараалан баримтжуулагдсан түүхтэй гал голомт нь Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын сав нутаг юм.
    НОТ-оос урьдах III зуунаас НОТ II зуун Хүннү төрийн хүн амын дийлэнхийг хүннү, тэлэчүүд гал голомт нутагтаа аж төрсөөр байжээ.
    НОТ 89-105-р онд (Хэди-гийн Юн Юаны дунд үеээр) Сяньби төр Хүннүгийн үлдэгдэл арав илүү түмэн өрхтэй нийлж хүчирхэг болжээ. Хүннүгийн үлдэгдэл арав илүү түмэн өрх гал голомт нутагтаа аж төрсөөр байжээ.
    НОТ IV зууны сүүл, НОТ V зууны эхэнд Жужаны Шэлүн Үтүгэний ард түмнийг хурааж, төрт улсаа байгуулжээ. Жужан төрийн хүн амын үнэмлэхүй дийлэнх нь тэлэ, хүннүчүүд Үтүгэн буюу Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй гал голомт нутагтаа аж төрсөөр байжээ.
    НОТ 552-р онд Түрэг аймаг Түрэг төр байгуулагджээ. Хүн амын үнэмлэхүй дийлэнх нь Тэлэ, Янь да (Цагаан хүннү) нар Үтүгэн нутагтаа аж төрсөөр байжээ.
    НОТ 744-р онд Же ли ту фа Басмалыг дарж, өөрийгөө Котлог билгэч хаанд өргөмжилснөөр Уйгур төр үүсэв. “Уйгурын дээдэс нь Хүннүгийн хойчис бөлгөө. Хойно Вэй улсын үед Тэ лэ аймаг нэртэй байв” гэж Хуучин Тан төрийн бичигт оржээ. Уйгур төрийн хүн амын үнэмлэхүй дийлэнх нь уйгурчууд Үтүгэн гал голомт нутагтаа аж төрсөөр байжээ.
    XII зууны Е Лүн ли-гийн бичсэн “Кидан улсын түүх” номд “Гадны эзэмшлийг хянах тогтолцоо” хэсэгт “Шамофу нь цөлийн (говийн) умард орших газар усыг хянана. …Дадань (татар), мэнгу, дилэ (тэлэ) аймгийг хянах зорилготой” гэж оржээ. Энэ нь Кидан төрийн сүүл үе буюу НОТ XI зууны сүүл үед хамаарна. Тэлэчүүд XII зуунд Үтүгэн нутагтаа аж төрсөөр байжээ.
    XIII зууны эхэнд, Тэмүжин Их монгол төрийг байгуулж, Чингис хаанд өргөмжлөгджээ. Их монгол улсын хүн амын үнэмлэхүй дийлэнхийг Хүннүгийн хойчис Хэрэйд, Найман, Мэргэд, Баргу ард түмэн бүрдүүлжээ. Их монгол төрийн үед Хүннүгийн хойчис Хэрэйд, Найман, Мэргэд ард түмэн Үтүгэн нутагтаа аж төрсөөр байжээ. Баргу ард түмэн Баргужин тохум, Ойрд ард түмэн Найман мөрнийнхөө сав нутагт аж төрсөөр байжээ.
    Хүннү төрийг хүчирхэг болгогч Их Модун жангар “Нутаг төрийн минь ул. Эс барь” гэж хойч үедээ захижээ.
    Ингээд СИЭ-ээс Үндэстэн, Төр гэх хоёр ухагдахууныг та бүхэндээ тайлбарлав. СИЭ ТББ-ын судалгаанаас түүвэрлэн оруулсан дээрх мэдээллийг дүгнэн базацгаая.
    Үндэстэн нь урт хугацааны ухагдахуун, төр нь богино хугацааны ухагдахуун. Тэмүжин, Жамух хоёрын дээдсийн түүх Үтүгэний ард түмний түүхтэй тодорхой төрийн үед нийлж, тодорхой төрийн үед салжээ. Хүннү төр, Сяньби, Түрэг төр, Их монгол төрийн доор Хүн үндэстэн, Тэмүжин, Жамухын Шивэй дээдэс хамт аж төрж байжээ. Жужан төрийн үед хүннүчүүд Жужан төрийн доор, харин Шивэйчүүд ангид аймаг, Уйгур төрийн үед Шивэйчүүд Тан улсын доор аж төржээ. Кидан төрийн сүүл үед Шивэйчүүд аж төрөх үед Хүн үндэстэн Тэлэ аймгийн ард түмэн Киданаас хамааралгүй оршжээ.
    Өнөөгийн халх, буриад болон эртний ойрдын хойчсынх нь хэл нь хүн хэл болно. Хүн хэл нь хамаг монгол хэлээс тийн ялгал, үйлийн явц, үйлийн цагаар өөр бөгөөд Үтүгэн хэлний ангилалд багтана. Хамаг монгол хэл нь тунгус – манж хэлний ангилалд багтана. Хамаг монгол хэл нь хөгжөөд хүн хэл болоогүй гэдгийг Түрэг, Уйгур төрийн хүн үсэгт хадан бичээс дэх тийн ялгал, үйлийн явц, үйлийн цагаар СИЭ-ий судлаачид батлав. Энэ бол хөдөлшгүй, эргэж буцашгүй нотолгоо юм.
    Тэмүжин, Жамух хоёрын буюу Хамаг монголын угсаа нь Монгу Шивэй болно. Харин өнөөгийн халх, буриад болон ойрд ард түмний өнөөгийн хойчсын угсаа Хүннү болно.
    Хүн үндэстний Буган сүлдэт дээдэс Гүй төрийг НОТ-оос урьдах 1600-аад оны орчим байгуулжээ. Үтүгэний ард түмэн НОТ-оос урьдах 1600-р оноос өөрийн байгуулсан төрийн доор, мөн бусдын байгуулсан төрийн доор оршсоор өнөөг хүрэв. Үтүгэнд төр солигдох боловч үндэстэн нь үл солигдоно.
    Хүн үндэстэн нь маш эртний үсэг бичгийн соёлтой ард түмэн. Хамаг монголчууд XIII зуун хүртэл үсэг бичиггүй аж төржээ.
    Хүн үндэстний гал голомт нутаг нь Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй буюу өргөн утгаар Үтүгэн нутаг болно.
    Хамаг монгол ард түмний гал голомт нутаг нь Эргүнэ мөрөн болон Эргүнэ мөрөн рүү цутгах голуудын сав болно. Харин Тэмүжиний өөрийн нутаг нь Онон голын дээд бие болно.
    Зарим хүнийг энэхүү судалгаа цочирдуулна гэдэгт СИЭ-ий судлаачид эргэлзэхгүй байна. Зарим нь харин үнэн түүхтэй болсондоо баярлана. СИЭ-ий судалгааг зөвхөн судалгаагаар л няцаана. Судалгаа хэн нэгэнд таалагдах, үл таалагдах ёсгүй. Судалгаа үнэн зөв, баримт нотолгоон дээр үндэслэгдэх ёстой. Ийм журамт судалгааг СИЭ-ий судлаачид хийв.
    XIII зууны Их монгол төрийнхөө түүхээр Хүн үндэстний 2300 орчим жилийн баримтжуулагдсан түүхээ орлуулсны хор уршгийг одоо авч хэлэлцье.
    Үндэстнийнхээ ой санамжаар биш XIII зууны төрийн ой санамжаар үндэстэн орших, эс орших чухал асуудалд хандаж буй байдлын хор уршгууд:
    1-р хор уршиг: Гал голомт нутаг гэх ухагдахуун үгүй болов.
    XIII зууны ой санамжаар цэнэглэгдсэн нэгэн нь Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй сав нутгийг хүчтэй үедээ буюу XIII зуунд ирж эзэлсэн нутаг, мөн хүчтэй нэгэн нь эзэлж болдог нутаг гэж харна. Тэд Үтүгэн нутгийг “гал голомт нутгаа” гэж хэзээ ч харахгүй.
    Үндэстнийнхээ ой санамжаар харах нэгэн нь Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй сав нутгийг гал голомт нутгаа гэж харж, хайрална. Манай дээдэс мянга мянган жилийн турш гал голомт нутгаасаа хаашаа ч яваагүй, хаанаас ирээгүй гэдгээ эх сурвалж дахь баримтаар баталж чадна.
    2-р хор уршиг: Ганц төрийн буруу найрлагатай түүхтэй болов.
    XIII зууны ой санамжаар сэтгэх нэгэн нь үндэстнийнхээ түүхийг Их монгол улсаас эхлүүлж, Чингис хааны узаорыг (урьдсыг) өнөөгийн Монгол Улсын Хүн үндэстэн ард түмний эхлэл гэж үзнэ. Тэд Тулгар төр үүссэний 2231, Их монгол улсын 816 жилийн ойн Баяр наадам хийхдээ Хүннү төр, Их монгол төр хоорондоо яаж холбогдож буйг үл тайлбарлана. Тэд үүнийг тайлбарлаж чадахгүй. Тэд Хүннү төрийн Модун шанью (жангар), Их Монгол Улсын Чингис хаан хоорондоо ямар сэжмээр холбогдохыг мөн үл тайлбарлана. Тэд Хүннү төрийг өөрийн болгох хүсэлтэй ч, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур төрийг харийн төр буюу харь улс нүүж ирэн суурьшиж байгаад буцаад явсан гэж үзнэ. XIII зууны төрийн ой санамжаар сэтгэх нэгэнд XIII зууны Их Монгол төрд эртний бүх төр харшилна. Төр төрдөө харшлах нь зүй ёсны хэрэг билээ.
    Үндэстнийнхээ ой санамжаар сэтгэх нэгэн Их монгол улсыг Хүн үндэстний XIII зууны ээлжит нэг төр гэж үзнэ. Чингис хааныг манай XIII зууны Их монгол төрийг үүсгэн байгуулагч гэж тэд харна. Үндэстнийнхээ ой санамжаар сэтгэх нэгэн нь Хүннү төрийн Модун, Сяньби төрийн Тайзун, Жужан төрийн Шэлүн, Түрэг төрийн Түмэн, Уйгур төрийн Буку, Их монгол төрийн Тэмүжин нарыг ижил хэмжээнд үзнэ. Учир нь Хүн үндэстэн өнөөгийн халх, буриад, дөрвөд, баяд, өөлд ястны дээдэс дээрх бүх төрд алба хааж, татвараа төлж байсан учир тэд өөрийн төр гэж харна. Хүн үндэстний буюу Үтүгэний ард түмний үүсгэсэн төр нь Хүннү, Уйгур төр мөнөөс мөн. Үтүгэнд гаднаас ирж төр үүсгэсэн аймгуудад жужан, түрэг, хамаг монгол орно. Модун шаньюгийн үед Тэмүжингийн дээдэс шивэйчүүд Хүннү төрийн хур байсан учир, Чингис хаан XIII зуунд Модун жангарын хойчис Үтүгэний ард түмнийг хураасан учир буюу ийм сэжмээр дээрх хоёр хаан холбогджээ. Үндэстнийнхээ ой санамжаар сэтгэх нэгэнд нэг төр нөгөө төрдөө харшилна. Үндэстэнд төр үл харшилна..
    3-р хор уршиг: Үсэг бичгээ үгүйсгэх үйл
    XIII зууны төрийн ой санамжаар номлогдсон нэгэн нь XIII зуунаас урьдах үсэг бичиг хамаг монголчуудад хамаагүй гэх сэтгэхүйгээр харийнх гэж үзнэ. Тэд XIII зуунаас урьдах үсэг бичгийн өвийг судлах дургүй, дэмий цаг үрэх ажилд тооцно. Эртний гэх тодотголтой үсэг бичигт үл мэдэгч сэтгэхүйгээр хандаж, монгол гэх үгэнд хамаатуулж өмчлөхийг урьтал болгоно.
    Үндэстнийнхээ ой санамжаар сэтгэх нэгэн Түрэг, Уйгур төрийнхөө хадан бичгийг судалсаар өнөөгийн халх, буриад, дөрвөд, өөлд ард түмний тийн ялгал, үйлийн явц, үйлийн цагтай ижил болохыг тогтоов. Хүн үндэстэн ард түмний хэл зүйн үнэт өв орших Түрэг, Уйгур төрийнхөө хадан бичээсийг үндэстнийнхээ ой санамжийг тээгчид хайрлана.
    4-р хор уршиг: Буруу ухагдахуун, буруу нэршил хэрэглэх үйл
    XIII зууны төрийнхөө ой санамжаар номлогдсон нэгэн нь Хүннүгийн үе, Сяньбигийн үе, Жужаны үе, Түргийн үе, Уйгурын үе, Их монголын үе гэх түүхэн баримттай огт нийцэхгүй нэршил хэрэглэсээр байна. Сяньбигийн үе, Түргийн үе, Уйгурын үе, Их монголын үе гэхээр Үтүгэнд буюу Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын сав нутгаар Сяньбигийн үед зөвхөн сяньбичууд, Түргийн үеэр зөвхөн түргүүд, Уйгурын үед зөвхөн уйгурчууд, Их монголын үед зөвхөн хамаг монголчууд аж төрсөн болно. XIII зууны төрийнхөө ой санамжаар сэтгэх нэгэн нь түүхийг эх сурвалж дахь баримтаас ангид буюу өөрийн сонссон болон ойлгох хүрээнд л харна. Тэд өөрөөр харж үл чадна.
    Үндэстнийнхээ ой санамжаар сэтгэх нь нь Хүннү төрийн үе, Сяньби төрийн үе, Жужан төрийн үе, Түрэг төрийн үе, Уйгур төрийн үе, Их монгол төрийн үе гэх нэршлийг хэрэглэнэ. Хүн үндэстэн ард түмэн Үтүгэнд оршсон дээрх бүх төрийн хүн амын үнэмлэхүй дийлэнх тул, төр нь солигдохоос ард түмэн нь үл солигдох тул Жужаны үе биш Жужан төрийн үе, Түргийн үе биш Түрэг төрийн үе гэх ухагдахууныг хэрэглэнэ. Төр нь солигдсоноос ард түмэн нь эс солигдов.
    5-р хор уршиг: Үндэстний түүх сэрэхээр Чингис хааны ач холбогдол буурахаас болгоомжлох үйл
    XIII зууны төрийнхөө ой санамжаар сэтгэх нэгэн нь өнөөгийн монголчуудыг дэлхийн хүн ам зөвхөн Чингис хаанаар мэдэх учир XIII зууны төрийнхөө түүхээр явах нь зөв гэх бодлыг баримтална. Үндэстний түүх бидэнд хэрэггүй. “Удахгүй Чингис хаан дахин мэндэлж монголчууд мандан бадарна” гэх санаа олон нийтийн зарим хэсэгт хоногшсоор байна.
    Үндэстнийнхээ ой санамжаар сэтгэх хүмүүс Чингис хааныгаа XIII зууны Их Монгол Улсын аугаа их хаан гэдгээр тодорхойлно. Үндэстнийнхээ ой санамжаар сэтгэх хүмүүс эх сурвалжаа өөрсдөө судалж, он дараалан баримтжуулагдсан 2300 жилийнхээ түүхийг дэлхий нийтэд түгээх байр суурийг баримтална. Дэлхий нийт зөвхөн XIII зууны Чингис хаанаар манай түүхийг мэддэг бол Хүннү төрийн Модун, Сяньби төрийн Тайзун, Жужан төрийн Шэлүн, Түрэг төрийн Түмэн, Уйгур төрийн Буку, Их Монгол төрийн Чингис, Ойрд төрийн Галдан бошигтоор мэдэх ёстой.
    Үндэстнийнхээ ой санамжаар сэтгэх хүмүүс өнөө доройтлын байдалд орших Монгол Улсаа “удахгүй Чингис хаан дахин мэндэлж Монгол Улс сэргэнэ” гэх ухагдахуунаар үл тайвшруулна. Манай Хүн үндэстний баримтжуулагдсан 2300 орчим жилийн түүхэнд төрийн муугаас, байгалыийн гамшгаас улс орон доройтож байсан үе олон бий. Жил дараалсан царцааны нүүдлээс Хүн төр доройтсон, түрэг Жэ Ли хааны охор ухаанаас болж Тан төрийн хур болсон, Уйгур төрийн Са тэ лэ хааны буруу үйлээр Кыргизийн цэрэгт бут цохиулж, хотоо шатаалгуулсан гэх мэт түүхэн баримтуудаас гарах судалгаа нь доройтлоос гарах гарц, мөн ийм төрлийн алдааг хойшд давтахгүй байхын ой санамж мөнөөс мөн. Хүнд үедээ үндэстнийнхээ хүнд үе бүрийг, мандах үедээ мандалтынхаа үе бүрийг судалдаг үндэстэн урт удаан оршино.
    6-р хор уршиг: Харийн улс орон өнөөгийн биднийг гал голомт нутаггүй золбин монголчууд гэж харах болов.
    XIII зууны төрийнхөө ой санамжаар сэтгэх нэгэн нь Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй сав нутагт өнөөгийн монголчууд Чингис хаантай XIII зуунд ирж, уг газар усыг булааж авсанд тооцно. XIII зууны төрийнхөө ой санамжаар сэтгэх Монгол Улсын өнөөгийн түүхчид үүнийг баясгалантайгаар хүлээн зөвшөөрнө. Турк улсын төр, Орос улсын түүхчид Монгол Улсын халх, буриад, өөлд, дөрвөд, баяд болон бусад олон ястныг өөрийн гал голомт нутагтаа биш хүний газар усанд түр аж төрөн буй нөхөд гэж харна. Тэд Монгол Улсын хүн үндэстэнг өөрийн нутаггүй золбин монголчууд, Тэмүжинтэйгээ Үтүгэнд ирсэн “цыганууд” гэх нүдээр харах болов.
    Үндэстнийнхээ ой санамжаар сэтгэх хүмүүс XIII зуунд Хамаг монголын Тэмүжин Үтүгэн нутгийн ард түмнийг хурааж “Чингис” хэмээн өргөмжлөгдсөн нь түүхэн баримтаар батлагдсан үнэн гэдгийг мэднэ. Харин XIII зуунд Чингис хаанд хураагдсан ард түмэн нь өнөөгийн халх, буриад, өөлд, дөрвөд болон бусад олон ястны дээдэс мөнөөс мөн гэдгийг баримтаар нотлов. Хүн үндэстний дээдэс XIII зуунд Үтүгэнд Чингис хааныг дагаж ирсэн ард түмэн огт биш, мөн гал голомт нутаггүй золбин ард түмэн биш, цыганууд шиг харь улсын нутагт аж төрдөг ард түмэн биш гэдгийг эх сурвалжаар, мал аж ахуйтны нийгэм байгууламжийг зөв сэрээн нотлов.
    Энэ мэтээр дурдах хор уршиг тоо тоомшгүй олон бий.
    ҮР ХОЙЧИСДОО ҮЛДЭЭХ ӨВ
    XIII зууны төрийнхөө ой санамжаар сэтгэх хүмүүс хойчисдоо ямар өв үлдээх үү? Үндэстнийнхээ ой санамжаар сэтгэх хүмүүс хойчисдоо ямар өв үлдээх үү? Энэ хоёр асуултад хариулцгаая.
    XIII зууны төрийнхөө түүхээр буюу ганц төрийн түүхэнд баригдаж, уг төрийнхөө түүхийг Хүн үндэстнийнхээ түүхээс ангилж сэтгэдэг хүмүүс үр хойчисдоо XIII зууны Их монгол төрийг үүсгэгч Чингис хааны намтрыг л үлдээж байна. Чингис хааны музей, Чингис хааны зургийг өрх бүр залах гэх мэт үйлээр тэдний үлдээх өв хязгаарлагдана. XIII зууны төрийнхөө ой санамжаар сэтгэх нөхөд үр хойчисдоо Чингис хааныхаа намтрыг л өвлүүлнэ.
    Үндэстнийнхээ түүхээр сэтгэх хүмүүс үр хойчисдоо Хүн үндэстэн бид Үтүгэн нутагтаа мянга мянган жилээр оршсоор буйг ухааруулна. Уг нутагт өнөөг хүртэл олон мянган жилийн турш төр нь солигддог ч Хүн үндэстэн аль нэг үндэстнээр солигдоогүй гэдгийг ухааруулна.
    Үндэстнийнхээ түүхээр сэтгэх хүмүүс Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын сав нутаг нь түүхэн ямар ч Их хаанаас үнэтэй нутаг гэдгийг үр хойчисдоо ухааруулна. Үтүгэн нутаг нь XIII зууны Чингис хаанаас, өнөө түүний намтраас үнэтэй гал голомт гэдгийг үр хойчисдоо ухааруулна.
    XIII зууны төрийнхөө түүхээр буюу ганц төрийн түүхэнд баригдаж, уг төрийнхөө түүхийг Хүн үндэстнийнхээ түүхээс ангид сэтгэдэг хүмүүс XIII зууныхаа түүхийг үр хойчисдоо зөв тайлбарлаж чадахгүй байна. Төрийнхөө түүхийг ард түмнийнхээ буюу Хүн үндэстнийнхээ түүхээс салгасны учир түүхээ зөвөөр харах боломж тэдэнд хаагдав. Тэд Чингис хаан ертөнцийг байлдан дагуулсан баримтыг л үр хойчисдоо үлдээж байна.
    Төрт улс бүрийнхээ түүхийг үндэстнийнхээ түүхэнд суурилуулж судалдаг хүмүүст 2300 жилийн баримтжуулагдсан түүх бүтэн харагдана. Ийм хүмүүс үр хойчисдоо бүтэн түүхээ өвлүүлнэ. Үндэстнийнхээ ой санамжаар сэтгэдэг хүмүүс төр бүрийн их хүний алдаа оноог үр хойчисдоо хэлж өвлүүлнэ. Олон мянган жилийн хугацаанд бидний дээдсийн гаргасан оноо алдаа нь үр хойчсын маань урт удаан оршихуйн дархлаа мөнөөс мөн.
    XIII зууны төрийнхөө түүхээр буюу ганц төрийн түүхэнд баригдаж, уг төрийнхөө түүхийг Хүн үндэстнийнхээ түүхээс ангид сэтгэдэг хүмүүс үр хойчисдоо угсаа гарлыг нь зөв тайлбарлаж дийлэхгүй. XIII зуунд Чингис хаанд хураагдсан ард түмэн бүгд монголчууд, мөн монгол үндэстэн болох ёстой гэдэг байр сууринаас тэд хандаж байна.
    Үндэстнийнхээ ой санамжаар сэтгэдэг хүмүүс тухайн төрийнхөө нэрээр тухайн төрийн ард түмэн угсаа үл харгалзан нэрлэгддэг ёсон буйг мэднэ. 100 түм илүү хүннүчүүд Сяньби төрд хураагдаж, өөрсдийгөө сяньби гэж нэрэлж байсан баримт Хожуу Хань төрийн түүхэнд бий. Их Монгол улсын бүх иргэд, Их Монгол төрдөө албах хааж, татвараа төлж өөрсдийгөө монгол гэжээ. Төрт ёсон тийм. Харин угсаа гарал нь өөр. Угсаа гарлаа хадгалах нь үндэстэн оршихуйн баталгаа. Угсаа гарал нь нутаг усны түүх, үсэг бичгийн түүх, үндэстний түүх, газар усны дархлаатай шууд холбоотой. Иймд үндэстнийнхээ ой санамжаар сэтгэдэг хүмүүс үр хойчисдоо угсаа гарал, үсэг бичгийн соёл үндэстнийнхээ түүхийг өвлүүлж байна.
    Манай Өвөр монгол ахан дүүсийн угсаа гарлын талаар хэдэн үг хэлье.
    Бээжингийн хойно аж төрөх дагуур, хорчин ард түмэн нь хамаг монголчуудтай ижил тунгус манж хэлний бүлэгт багтах болов уу (Хэл зүйн судалгааг СИЭ-ээс хийгээгүй тул бид одоогоор таамаглан буй). Харин говиос өмнөшөө орших өвөр монголчууд хэл зүйгээрээ, түүхэн баримтаараа Хүн үндэстэн болно. Тэнгэр уулын араар нутаглах монголчууд Ойрд ард түмний хойчис тул Этүгэнээс баруун аялгат Хүн үндэстэн болно.
    Энэ мэтээр шүүмжлэх, ухаарах зүйл олон бий.
    СИЭ ТББ юу хийв? Энэ асуултад хариулна.
    Та бидний мэдэх XX зууны эхэн үеийн сэхээтнүүдийнхээ ахуйн сэтгэлгээгээр илэрхийлсэн итгэл үнэмшлийг нь СИЭ ТББ-ын судлаачид эх сурвалжийн баримтад тулгуурлан шинжлэх ухаанчаар тайлбарлав.
    Их зохиолч Д.Нацагдорж:
    “Манай Монгол улс, маш эртний улс аа
    Монголын яруу түүх, магад их гэрэлтэй
    Гэгээн наран мандсаар, хангай говийг гийгүүлсэн
    Хэдэн мянган жилээс, бид энд оршсоор
    Хэдийнээ балар цаг, таван мянган жилийн өмнө
    Хойд газар оршиж, хол ойрыг хувьсгасан
    Хүннүгийн үе хүрээд, хүчирхэг улсыг мандуулсан
    Хянган уулын тэндээс, Тэнгэр уулыг тулсан
    Энэхүү Хүннүгийн улс, хоёр мянган жилийн тэртээ
    Өмнө Нанхиадыг сүрдүүлж, урт хэрмийг цогцлуулсан
    Ромын улсыг хүрч, Европ дахиныг сандруулсан
    Өөрийн дурсгалт зүйлээ, Монгол орондоо хоцроосон
    Сяньби Тобагийн Монгол, шастир түүхийг залгамжилсан
    Түрэг, Уйгуртай нийлж, төрөлх орноо сахисан
    Харь хязгаар газар дор, Хитан улсыг байгуулсан
    Гадаадын дайсан алин дор, хэзээд эрэлхэг явсан
    Хаан Чингисийн үе дор, хамаг улсын тэргүүн дор
    Хөх Монголын үрс, хуяг дуулгаа засацгаасан
    Хоромсого саадгаа агсаж, хүлэг морио ташуурдсан
    Холхи ойрхийг нэгтгэж, хүмүүний түүхнээ манлайлсан” гэх шүлгийн цаад мөн чанарыг Үндэстэн, Төр гэх хоёр ухагдахууныг ялгаж салгасны үр дүнд бид өнөөгийн та бүхэндээ, мөн ирэх үр хойчисдоо тодоос тод болгож чадав.
    Монгол улсын ерөнхий сайд асан Агданбуугийн Амарын 1934 оны “Монголын товч түүх” номны утга санааг СИЭ ТББ-ын судлаачид эх сурвалжаар, баримт нотолгоогоор батлав.
    Их зохиолч Д.Нацагдорж, ерөнхий сайд Агданбуугийн Амар тэргүүтэй XX зууны эхэн үеийн сэхээтнүүдийн сэтгэлдээ тээж байсан итгэл үнэмшлийг нь СИЭ ТББ-ийн судлаачид хөдөлшгүй түүхэн баримтаар, өөрийн судалгаагаар батлав.
    Одоо Монгол Улсын Үндэстний Аюулгүй Байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр таны ажлын үүрэгтэй шууд холбоотой “үндэстэн” гэх ухагдахууны талаар хэдэн үг хэлье.
    1990-ээд оны эхэн үеийн манай парламентын гишүүдын баталсан Монгол Улсын Үндсэн хууль үндэстнийнхээ ой санамжаар бичигджээ.
    Монгол Улсын Үндсэн хуулийн тунхаг хэсэгт: “ – … төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж … ” гэж бичигджээ.
    Мөн Үндсэн хуулийн долоодугаар зүйлийн нэгд: “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэж оржээ. Энд “Монголын ард түмний” гэх бичвэр нь хэл зүйгээр Монгол төрд харьяалагдах ард түмэн, Монгол улсад харьяалагдах ард түмэн гэх утгаар тайлбарлагдана. “Монголын” гэх бичлэг нь Үндэстэн, Төр гэх ухагдахуунтай утга зүйгээр таарч буй.
    Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримталын 1.1.6-аад “ Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэж оржээ. Учир иймд Монгол нь төрийн нэр болохоос үндэстний нэр огт биш гэдгийг ард түмнээрээ ухаарах цаг ирэв. Зөв ухагдахууныг хуулиндаа зөв хэрэглэх нь үндэстэн оршихуйн дархлаа мөнөөс мөн.
    Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тухай хуулийн Хоёрдугаар зүйлд “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь /цаашид “Зөвлөл” гэх/ үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага мөн” гэж оржээ. Тэгэхээр СИЭ ТББ-аас хийж гаргасан Үндэстэн, Төр гэх хоёр ухагдахууны тайлбар судалгаа нь “үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах” гэх заалттай шууд холбоотой тул үүнийг зохицуулах байгууллага нь Монгол Улсын ҮАБЗ мөнөөс мөн болно.
    Үндэсний ой санамжийг эртний үсэг бичиг, түүхэн эх сурвалжаар сэрээгч багш хүний хувьд Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний бие Монгол Улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр таныг үндэстэн гэх ухагдахууныг төр гэх ухагдахуунаас ялгаж салган харахыг хүсэж байна. Өнөө Монгол Улсад Төрийн Тусгай Хамгаалалтын тухай хуулиар Төрийн тусгай хамгаалалтын газрын үндсэн үйл ажиллагаа зохицуулагдаж буй. Уг хуулийн зургадугаар зүйд Төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэнийг заажээ. Төрийн тусгай хамгаалалтын газрын үндсэн үүрэг нь төрөө, төрийн аппаратаа хамгаалахад оршино.
    Монгол Улсын Үндэстний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гол үүрэг нь үндэстэн оршихуй, эс оршихуйн асуудал мөнөөс мөн. Тэгэхээр “Үндэстний аюулгүй байдал” гэх ухагдахуун нь “Төрийн аюулгүй байдал” гэх ухагдахуунаас хамаагүй өргөн, хамаагүй гүн, цаг хугацааны хувьд хамаагүй урт ухагдахуун болно. Монгол Улсын төрийг сонгуульд ялсан нам нь барьдаг. Таван сонгуулийн дараа, арван сонгуулийн дараа үндэстэнд тулгарах аюулыг Үндэстний Аюулгүй Байдлын Зөвлөл харах үүрэгтэй. Үндэстэн нь урт хугацааны ухагдахуун, төр нь харьцангуй богино хугацааны ухагдахуун мөнөөс мөн.
    Иймд Монгол Улсын ҮАБЗ-ий нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр та ажил үүргийнхээ дагуу өнөө Монгол Улсын хэл, түүхийн салбарт орших төөрөгдлийг нэг мөр болгох үүрэгтэй. Хэл, түүхийн салбарын нөхдийг СИЭ ТББ-ын судалгаатай танилцуулж, эрдэм шинжилгээний хурлыг үе дараалалтайгаар хийх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл хэл, түүхийн нөхдийг эх сурвалж дээр ажиллуулж сургах хэрэгтэй байна . Үндэстнийнхээ ой санамжийг гадны судлаачдын заавар, нөлөөнөөс ангид байлгах шаардлагатай байна.
    Монгол Улсад Үндэстний эх сурвалж судлал бий болов. Хүн үндэстний ой санамж тунгалаг, ариг цэвэр байх болтугай.
    Монгол Улсын төрд үндэстэн орших, эс оршихуйн талаар хэлж болох үг гэж бий, хэлэх ёсгүй үг гэж бий. Монгол төр хэлэх ёсгүй үгээ хэлбээс үндэстэндээ аюул учруулах нөхцөл бүрдүүлнэ. СИЭ-ий судлаачдад Монгол төрөөс хэлж чадахгүй үгийг хэлэх “зөөлөн хүч”-ний боломж бий. Сэргэлэн Интэрнэшнл Экспедишн нь төрийн бус байгууллага учир ийм боломж бидэнд бий.
    Монгол Улсын иргэн хүний хувьд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй нэгэн гэдгээ Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний бие мэднэ. Үндэстнийнхээ ой санамжийг сэрээгч багш хүний хувьд олон нийтийн хэрэгслээр юу хэлж болохгүйг мөн ухамсарлаж байна. Иймд хэлээгүй үгээ эхний ээлжинд төр засагтаа нүүр тулж хэлнэ.
    Үндэстний ой санамжаа сэрээгч, багш Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.

     

  • Монголчууд АЙМХАЙ, НОМХОН, ХЯНАХАД АМАРХАН болсон нь

    Манж Чин засаг 300 жил Монголд ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй бөгөөд зөвхөн СҮМ хийдүүдийг олноор бариулсан. Сүм хийд олон байвал Сүмд суух лам нар нэмэгдэх ёстой. Одоогийн Монголд байгаа сүм хийдүүд бүгд Манж Чин гүрний үед баригдсан бөгөөд (одоо байгаа 700 гаруй сүм хийдийн 80 гаруй хувь нь 1700 оноос хойш байгуулагдсан байдаг) сүм хийд байгуулахыг хүсэхгүй байсан ч хүчээр бариулж байсан ба зарим мөнгийг нь манжаас гаргаж бариулжээ.
    Монгол айл 5 хүүтэй бол, 2-3 хүү лам заавал байх ёстой гэж хуульд заасан байдаг康熙《大清会典》规定:! бөгөөд лам болсон бол тухайн айл татвар, цэргийн албанаас чөлөөлөгдөж болно гэж хатуу заасан байдаг.
    Сүүлд Цяньлун乾隆帝(1711-1799)
    (6 дахь ) хааны үед Монгол хүүхэд дөнгөж 5 нас хүрэхэд сүм хийдэд суулгаж лам болгодог болжээ. Лам хүн эхнэр авч хүүхэдтэй болохыг хориглоно.
    Эрэгтэйчүүд эхнэр авахгүй байх нь нийгмийн хүн амын бүтцэд нөлөөлж гэрлээгүй эмэгтэйчүүд нэмэгдсэнээр аяндаа бэлгийн зохисгүй зан үйлд хүргэж, улмаар бэлгийн замын халдварт өвчин тархаж, хүн амын өсөлтөд ноцтой нөлөө үзүүлсэн.энэ нь аажимдаа геноцид шинжтэй болж үндэстэн мөхөх дөхсөн.
    Энэ мэтчилэн Монголын хүн амыг цөөлөх бодлого явуулжээ.
    Шарын шашинд итгэсэн Монголчууд АЙМХАЙ, НОМХОН, ХЯНАХАД АМАРХАН болсон нь Манжийн яг хүссэн зүйл байлаа.
    Шашины удирдагч хутагт хувилгаадад манж засгаас асар их шагнал урамшуулал олгож,их хэмжээний хошуу нутаг таслан өгч
    Шашныханы цол хэргэм нь тасралтгүй дээшилж засаг ноёд язгууртнуудаас зарим үед дээгүүр гарч нутаг хошуу тасдан шавь болон хамжлагат ард (зарц)дагуулан өгдөг болтлоо өсчээ. Нийгмийн баялгийг лам нарт өгч , энгийн ардыг шашны хараат албат боол болгож өгч байсаны ҮР ДҮНД Монголын ЯЗГУУРТНУУДЫН эрх мэдэл суларч нутаг хошуу албат иргэдийн тоо цөөрч хүн амын өсөлт зогсож нутаг хошуугаар зааглагдан Монголчуудын хүч үлэмж ихээр суларсан.
    Үүний дүнд ТӨР болон ШАШИН хосолсон Монгол төрийн тогтолцоо үүсэж тогтсон.
    Манж Чин засгийн Дэлгэрүүлсэн шарын шашины секц зорилгодоо хүрсэн.
    1: Баатарлаг, дайчин Монголчууд аажимдаа “буян үйлдэж, буян хураах”болж, тууштай тэмцэгч чанараа аажмаар алдаж, Хүлцэнгүй зан чанартай болж Үндэсний ухамсар нь бараг л устсан, Сэтгэхүйн хямралд орж, Дарангуйлагчидийн эсрэг тэмцэлийн бодлого нь бүдгэрч эхэлсэн байдаг. Дараагийн амьдралдаа азжаргалыг хүлээдэг ламын шашинд бүрэн орсон байжээ .
    2: Сүм хийд их хэмжээгээр баригдсан нь Монголын эдийн засгийг сүйрүүлж, дахин сэргээхэд хүндрэл учруулсан.
    3: Монголчуудын сор болсон ухаантай эрчүүдийг сонгон лам болгож байсан нь нэг талаас Монголын хүн амыг эрс цөөрүүлж, нөгөө талаас Монголын удам угсааг доройтуулан дордуулсан.
    4: Манж Чинг эсэргүүцэгч цэргүүдийг тайвшруулахын тулд шарын шашны дээд түвшний хүмүүсийг байнга ашиглан тархийг нь угааж, дарлагдсан ард түмнийг үргэлж хуурдаг байжээ.
    Цяньлун эзэн хааны 乾隆帝(1711-1799) хэлсэнчлэн:
    乾隆皇帝所说:“以黄教柔训蒙古”Шарын шашинаар Монголыг номхоруулах (зөөлруулэх сургах )нь манж чингийн дээдийн зорилго.
    Монгол үндэстэн Юань гүрнээс хойш дэлхийд нэр хүндтэй, өндөр хөгжилтэй улс байсан ч 200 гаруй жил Чин гүрний эрхшээлд орсны эцэст өндөр хөгжилтэй улсаас ядуу буурай, хоцрогдсон улс болон хувирсан.
    Улс орон өөрийн иргэдээ хөгжүүлэх үүрэгтэй ёстой боловч ангид дарлуулсан нийгэмд, ялангуяа үндэсний дарлалд байгаа нийгэмд дарангуйлагч үндэстнүүд улс төр, эдийн засаг, соёл болон бусад хөгжлийг сааруулах арга хэмжээ авдаг. Манжууд Монголыг захирахдаа улс төрийн дарлал, эдийн засгийн дээрэм, соёл, үзэл суртлын мунхаглалд оруулж байсан тул боолчлох зорилгодоо хүрчээ.
    Манжийн засаг Дөрвөн том амьд Буддагийн буюу… хутагт хувилгаадыг дэмжиж, Монгол болон Түвдэд Шашны болон оюун санааны хүчээр хяналт тавьж удирдаж байжээ.
    Хятадаар бичсэн үгнүүд бүгд түлхүүр үгнүүд бөгөөд эдгээр түлхүүр үгнүүдээр хайлт хийвэл эдгээр бодлогуудын (ЗАРЛИГ, ТУШААЛ, БОДЛОГО) талаар илүү дэлгэрэнгүй их материал олдох бөгөөд эдгээр нь нийтэд нээлттэй болсон баримтууд юм .
    Эдгээр бодлогуудын талаар Монголчуудад хэвлэл мэдээлэл телевиз гээд өргөн хэмжээний мэдээлэл нийтэд түгээх хэрэгтэй бөгөөд эх сурвалж болон түлхүүр үгнүүдийг нийтэлсэн болно.
    Монголын аймаг дүүрэг сум хороо баг сүм хийдээр дүүрчээ . суварга бариагүй уул үлдсэнгүй , хамгийн бага нэгж БАГ дээр хүртэл сүм дугана байх

    Hasar Asar

  • ҮНЭТ ЗҮЙЛЭЭ ГЭЭСЭН ҮНДЭСТЭН ( УГСААТАН ) ӨӨРӨӨ МӨХДӨГ

    Мал аж ахуйг нүүдлээр эрхэлдэг, ан авыг морьтойгоо, нохойтойгоо хамтран хийдэг, халуунд ч халширдаггүй, хүйтэнд ч бээрдэггүй, уул усаа хайрладаг, нар, сар, галыг шүтдэг, эр эмгүй эрэлхэг, элгэмсэг, өтгөс хөгшдөө хүндэтгэдэг, найрсаг, зочломтгой нэгэн ард түмэн ийнхүү буй болжээ.

    Хүннүчүүд гэх нэрийн дор олон зууныг элээж аж төрсөөр, орчин тойрныхоо нүүдэлчдийг хаман нэгтгэсээр эзэнт гүрэн болон томорч, Төв Азидаа жанжилж, Өмнөдийн томчуудтай эн чацууран, эвлэж, бас эвдэрч ч явжээ.

    Хүннү, Сүмбэ, Нирун, Кидан, Их Монгол улс, Чингисийн эзэнт гүрэн гэсэн их замын уртад, цаг цагийн нөлөөнд монгол угсаатан өөрийгөө хадгалсаар, гэртэй, малтай, банхар нохойтой, хөнжил болдог дээлтэйгээ, хөл залгуулдаг морьдтойгоо үлдсээр, явсаар, дордсоор, сэхсээр л байжээ. Энэхүү их замын уртад, их цагийн туршид монголчууд бусад ард түмэнтэй нэгдэж нийлж ч явж, салж тусгаарлаж ч байж, гэхдээ л тэд монголоороо л үлдсээр өнөөг хүрчээ. Ийм угсаатан тийм ч олон биш нь үнэн юм. нэг хилийн дээсэн дотор, нэг газар нутгийн зай талбайд уугуул үндэстэн нь мөхөж, устаж суугуул иргэд, хариас ирэгсэд нь эзэн болчихсон баримт болон бий.
    Монголчууд өвөрмөц нэгэн угсаатны хувьд өөрийгөө хадгалсаар ирсний учир, шалтгаан мэдээжээр олон хүчин зүйлээс хамаарсан нь тодорхой юм. Гэхдээ энд гол үүргийг гүйцэтгэсэн хоёр нөхцөл, шалтгааныг онцолж үзэх ёстой. НЭГДҮГЭЭРТ, монголчууд овог, элкэнээ, эх түүхээ мэддэг, мартдаггүй, хойч үедээ аман болон бичгээр өвлүүлэн үлдээсээр байжээ. ХОЁРДУГААРТ, монголчууд өвөг дээдсийнхээ бүтээсэн биет болон биет бус соёлын их өв санг хадгалсаар, хамгаалсаар, дээдэлсээр, залгамжилсаар өнөөг хүрчээ.

    Тухайн улс орон, ард түмний чухам хэн болохыг нь илтгэн харуулдаг гол хүчин зүйлс бол НЭГД, эх түүх нь, ХОЁРТ, бүтээсэн материаллаг болон оюуны соёл нь билээ.
    Эх түүх нь хүн төрөлхтний түүхтэй чацуурч очихоор урт, бүтээсэн соёл нь хэмжээ ба чанараараа дэлхийн томчуудтай эгнэж байрлахаар их бол тэр үндэстэн, ард түмнийг их үндэстэн, том үндэстэн гэж үздэг ажээ. Чухамхүү энэ шалгуурыг баримтлан ангилж, дугаарлаад судлаачид Их Египет үндэстэн, Их Хан үндэстэн, Их Грек үндэстэн, Их Энэтхэг үндэстэн, Их Япон үндэстэн, Их Монгол үндэстэн гэхчилэн үнэлдэг, бичдэг болоод байна. Олонхи судлаач эдүгээ монголчууд бол дэлхийн хэмжээнд эхний аравт орох том, эртний үндэстэн мөн гэж үзэх болов. Монголчуудыг эхний дөрөв дэх том үндэстэн хэмээсэн санал ч бас бий ажээ.
    Тоогоор цөөхөн ч гэсэн бүр XIII зуунд дэлхийг бараг бүхэлд нь эзлэн захирч байсан үндэстэнг том биш гэвээс өөр аль ямар үндэстэнг том гэх болж байнаа? хэмээн асуудаг түүхчид ч буй. Үндэстэнгүүдийг их, бага гэж ангилахад юуны өмнө тэдний дэлхийн түүхэнд гүйцэтгэж чадсан үүрэг, ролиор нь үнэлэх ёстой биз ээ. XXI зууны эхэн үед ч гэсэн монголчууд НҮБ-ын гишүүн нэг тусгаар улс, мөн их Орос, их Хятад улсад 4-5 автономит Бүгд Найрамдах улсын хэмжээнд оршин буй болно… Цөөхөн тоотой мөртлөө шүү!
    х х х

    Даяаршлын үед улсууд нь байсан ч гэсэн харин угсаатан, үндэстнүүд нь алга болох, мөхөх үзэгдэл шинээр бий болох магадлал өндөрсөхнээ. Монгол угсаатныг монгол болгож байсан өвөрмөц үнэт зүйлүүд бүгд алга болчихвол монгол угсаатан гэгдэх хүмүүс ч бас алга болно. Нэг угсаатныг нөгөөгөөс нь ялгаруулдаг өвөрмөц, сонихон үнэт зүйлүүд угсаатан болгонд байдаг.
    Олон угсаатан буй болж, олон янз соёлыг бүтээж, үнэт зүйлүүдээсээ харилцан суралцаж, сонин хачин бүхнээ солилцож, хэн хэнээ шинэ шинэ зүйлсээр баяжуулж, гайхшруулж, хэн хэнийхээ таних, бүтээх чадавхад сайнаар нөлөөлж байх нь хүн төрөлхтөнд өөрт нь тун ч хэрэгтэй, ашигтай байжээ. XXI зуунд ч гэсэн хүн төрөлхтөн ийм хэрэгтэй, ашигтай, олон янз байдал, соёлоо хэвээр нь хадгалах ёстой. Ингэхийн тулд үндэстэн бүхэн түүхэн уламжлалт үнэт зүйлсээ сэргээж, шаардлагатай аваас эдүгээжүүлж, сонин содон бүхнээ ил болгон сурталчилж байх нь чухал юм. Жишээ нь Монголын морин хуур, уртын дууг япончууд ихэд сонирхож, судалж, олон мянган хүн сайн дураараа морин хуураар хөгжимдөж сурч байна. Япон орны дуу, хөгжим морин хуурын сайхан ая эгшгээр баяжиж, чимэглэгдэх болжээ.

    Үндэстэн бүхэнд зөвхөн манайх, зөвхөн биднийх гэгддэг үнэт зүйлүүд байдаг. Тэдгээр үнэт зүйлийг нэг хэсэг нь материаллаг биет зүйлүүд, харин нөгөө хагас нь материаллаг бус, биет бус соёлын зүйлүүд юм. Жишээ нь монголчуудын хувьд монгол гэр, таван хошуу мал, банхар нохой, монгол дээл, монгол гутал ямар дотно санагддаг билээ дээ. Жилдээ нэг зохиогддог үндэсний их баяр наадам, цагаан сарын зан үйл монгол хүний оюун санааны амьдралд ямар их тааламжтай байж, яаж удаанаар дурсагддаг билээ. Дэгжин эмээл, ганган хазаартай дүүхэлзэн зогсоо хүлэг сайн морийг хараад сэтгэл сэргэдэггүй монгол хүн гэж үгүй. Соёолон морьдын тоосонд орох, хөлсийг дээдлэх сэтгэл зөвхөн монголчуудад л байдаг.
    Манай өвөг дээдэс ан гөрөөгөөр амьдарч байх үедээ чоныг гаршуулж нохойтой болжээ. Энэ цагаас нэлээд хожуу аргаль, янгирыг гаршуулж, гэршүүлжээ. Ингээд нохой маань анч бас хоточ болсон түүхтэй. Зэрлэг амьтдыг гаршуулж, гэршүүлэх соёл магадгүй бидний өвөг, дээдсээс л эхлэл, улбаатай байсан болов уу, Амьдралын ийм хэрэгцээ, шаардлага нүүдэлчид, анчдын хувьд л хамгийн хүчтэй, бас боломжтой байсан нь үнэн юм. Ингэж л мал, нохойг эрхэмлэх онцлог шинж бидэнд буй болсон ажээ.

    Монголчуудыг их азтай хүмүүс, ард түмэн гэж нэрлэж болох юм. учир нь монголчууд өөрсдийгөө, бүтээсэн соёлоо, эх түүхээ хадгалж чадсанаар барахгүй эх нутгийнхаа байгалийг бараг л унаган төрхөөр нь ХХ зууны эцэс хүртэл үлдээсэн хувь заяатан юм.

    XXI зууны эхэнд зэрлэг тэмээ, зэрлэг адуу, зэрлэг хонь, зэрлэг ямаа, хулангийн сүрэг, зээрийг сүрэг, мазаалай мэттэйгээ байж байгаа нь тун ч сайхан баримт билээ.
    Монгол хүн морин дээр насыг элээхдээ үргэлж л бодож, бясалгаж явдаг онцлогтой. Өнгөрснөө дурсаж, өнөөдөртэй холбон бодлогоширч, лавлуулаад маргааштай золгон бясалгаж явсаар замын уртыг, давааны өндрийг туулдаг билээ.
    Сэргэлэн дэнж дээр ярайх гэрүүд, хөндий дүүрэн налайх сүргүүд, морин хуурын уянгалаг, эрдүүн ая, эгшиг, гүүн зэлний танил, дотно үнэр, намар цагийн хонь, хурганы нийлэх, майлах уярам их нүргээн зэрэг нь монгол хүний нүд, чихийг мялааж Монголоо гэх сэтгэлийг хөглөж, бадрааж байдаг.

    Хүннү, Сүмбэ, Нируны үеэс л монголчууд баярлаж цэнгэхдээ хөх тэнгэртээ сүсэглэж, уул усандаа мөргөж, эцэг эх, ахмадуудтайгаа золгож, ая дуу барьж, бүжиг наадам хөгжөөж иржээ. Тэр цагт монголчууд аль нэгэн шашин сурталд нийт олноороо автаагүй, оюун санааны амьдрал нь шашинжаагүй, мухар сүсэг, сохор итгэлд захирагдаагүй байсан онцлогтой. Монгол хүний хувьд хүрээлэн буй байгаль, амьдралын нь ахуй, орчин, өөрсдийн нь бүтээсэн соёл, уламжлалт ёс, заншил л эрхэм, чухал байжээ. Одоогийнх шиг ахуй, амьдралын бүхий л үйл хөдлөлөө сар, өдөр, цаг, зүг чиг, мэнгэ, суудал, ивээл, хорлол, жил, нас мэттэй холбож, ламаас асууж, засал хийлгэж, тарни уншиж, сахиус зүүж, залбиран залбирсаар эхэлж, үргэлжлүүлж, төгсгөж байсангүй. Товчхон хэлэх, дүгнэх аваас тэр цагт монголчуудын оюун санааны амьдрал элдэв мунхрал, төөрөгдлөөс чөлөөтэй, эрүүл байжээ. Орчин цагийн ойлголтоор бол тэр цагт өвөг дээдэс маань тус тус хувийн өмчтэй, чөлөөт иргэд байв. Тэд маань боол биш, хамжлага биш, хөлсний ажилчин, зарц биш, бас мухар сүсэгтэй биш байжээ. Чухам ийм дээрээс тэдний дуулал, мөрөөдөл нь “Дээрээ эзэн байдаггүй, дэргэдээ албат байдаггүй чөлөөт хүн, үхэл үгүй мөнхөөрөө байдаг, үргэлж хорин таван настайгаа байдаг ариун бумбын орон” байлаа. Шашин суртлаас хол, ангид байхдаа нүүдэлчдийн ахуй амьдрал, соёл, ёс суртахуун, хүмүүнлэг энэрэнгүй үзэл, заншил дээр дурдсан онцлог шинжүүдтэй байжээ.

    Улс орон, ард түмэн бүхэн өөр өөрийн түүхэн уламжлалт ахуй, байдлаа хадгалж, өөр өөрийн соёл, ёс, заншлаараа аж төрж, дэлхийн хэмжээнд эе эв, энх тайвныг сахиж амьдрах нь хүн төрөлхтний явах, замнах ёстой тэр гол зам, зөв чиг мөн юм. Элдэв шашин, элдэв -изм зөвхөн л ус болж байснаас биш, тус болж байсангүй.
    Элдэв -измыг хатуу баримталж ард түмнээ дэглэдэг, дарамталдаг улстөрийн намууд, элдэв бурхадыг шүтэж мухар сүсэгт уриалдаг шашнуудын аль аль нь алс ирээдүйд хүмүүсийн оюун санааны амьдралаас зайлуулагдах болно. Тэр цагт хүмүүс хүмүүнлэг ч гэж хачин, хүмүүжилтэй ч гэж хачин, эрхээ ч зөв эдэлдэг, үүргээ ч ягштал биелүүлдэг, шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг л дээдэлж амьдардаг болчихсон байх бий вий.
    “Монголчууд бид үндэснийхээ өвөрмөц үнэт зүйлс, соёлоо хаяж, гээж болохгүй” гэхлээр бөө мөргөлөө сэргээе, галаа тулганд түлье, айргаа нэг хулаар тойруулж ууя, уйгаржин монгол бичгийг сэргээж төрийн бичиг болгоё гэх мэт хэмжээ, түвшинд ойлгодог, ярьдаг хүмүүс ч буй болжээ. “Өсөхөөс сурсан эх хэл мартаж болшгүй соёл, үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон” хэмээх хэллэг, ойлголт бол монгол хэлний тухай болохоос биш түүнийг тэмдэглэсэн үсэг, бичгийн тухай биш билээ. “Уйгаржин монгол бичиг” гэж уйгараас авсан үсэг, бичиг хэмээн шууд, ил хэлж байгаа мөртлөө манай үндэсний бичиг, үсэг гэж нэрлэх нь буруу шүү дээ. Хувилай хаан дөрвөлжин үсэг зохиолгож, Занабазар соёмбо үсэг зохиож “үндэсний үсэг, бичигтэй” тэмцээд, устгах, орхих гээд байсан болж таарахнээ?… Монгол хэлээ, эх хэлээ бид ямар ч үсэг, бичгээр тэмдэглэж, бичиж, уншиж болноо доо? Эх хэл маань чухал болохоос биш түүнийг тэмдэглэдэг үсэг, бичиг чухал биш юм. Гэтэл манай өнөө цагийн хэлзүйчид мэдлэгтэнгүүд биш мэдэмхийрэгчид болчихсон юмуу гэхээр аашлах болсны цаана нь юу нуугдаж байна вэ?

    Өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй, юм үзэж нүд тайлсан эрдэмт хүн тэр өндөр, дээд түвшнээсээ Монголын гэсэн бүхнээ улам бүр төгөлдөржүүлэхийг л хичээдэг болохоос биш бусад улс үндэстний үнэ цэнтэй зүйл, ололтуудыг шууд хуулбарлан авах, сармагчин мэт дууриахыг урьтал болгодоггүй. Гэтэл өнөө үед Монголоор нэг хуулбарлагчид, дууриагчид буй болчихлоо. Яг тийм өрөөсгөл бодолтонгууд боловсролын системийг 30-аад жил үймүүлчихлээ. Нэг сайд гарч ирээд л 4 жил үймүүлдэг. Удаах нь гарч ирээд 4 жил тоглочихдог боллоо. Тухайн сайдын бодлого, шийдвэрийн шинжлэх ухааны үндэслэлийг, манай орчин, нөхцөлд хэр нийцтэй болохыг нам нь ч, яамны хамт олон ч тун няхуур авч үзэх, хэлэлцэх үүрэгтэй шүү дээ. Энэ талын ажил яам болгон дээр маш их үгүйлэгдэж байна.

    Үндэснийхээ үнэт зүйлүүдийг, өвөрмөц, онцгой зүйлүүдийг, зөвхөн л Монголын, бидний гэгдэх зүйлүүдийг авч үлдэх, сэргээх, төгөлдөржүүлэхэд популист байр сууринаас, хоосон мэдэмхийрэгчдийн байр сууринаас, ирээдүй цагийн хэрэгцээ, шаардлагыг үл ухаарагсдын байр сууринаас хандаж болохгүй билээ. Ийм байдлаар хандаад инээдэм болсон баримт, жишээ олширсоор л байна. Монгол гэр гэхэд л өвөг дээдэс маань зуунаас зуунд улам л сайжруулж, улам л боловсронгуй, төгс болгосоор ирсэн юм шүү дээ. Түүнээс биш “Чингис хааны үед ямар байсан тэр хэвээр нь хадгалнаа” гээд зөрүүдлээд, тэнэгтээд байсан биш билээ.

    Цагийн юм цагтаа нэг янз, цаг нь өнгөрөхлөөр бас өөр янз бололгүй яах вэ. Нэг л янзаар байдаг юм гэж үгүй, тийм байх боломж ч үгүй. Мөнх нэг янзаараа байх чанар, биет, хэлбэр гэж үгүйг зааж л “аливаа зүйл хоосон чанартай” хэмээн дүгнэгддэг билээ. Дорнын философи сэтгэлгээний энэхүү үнэмлэхүй дүгнэлтийн эсрэг хандсан байр суурь мэдээжээр үнэн рүү хөтлөхгүй нь тодорхой юм.

    Судлаач, профессор Д.Чулуунжав

  • Ш.ЧОЙМАА: СЭТГЭХҮЙН ЗЭВСГЭЭ ТӨГС ЭЗЭМШИЖ БАЙЖ ГАДААД ХЭЛ СУРАХ ЁСТОЙ

    -Монгол хүний үнэт зүйл гэдгийг өвгөдөөс уламжилсан зайлшгүй баримтлах ёстой зан заншил, бие, хэл, сэтгэлийг залж явахад зориулсан бичигдээгүй дүрэм болсон бүх чанарын нийлбэр гэж нэрлэж болно.
    Хоёрт, Төв Азийн уудам нутагт нүүдэлчин монголчууд хэдэн мянган жил оршин тогтнохдоо бэлчээр, газар нутаг, таван хошуу мал, байгаль, ан амьтнаа шүтэж, байгалийн ивээлд аж төрж ирсэн. Монголчуудын нутаг ус, хөрс, шороо, ан амьтнаа хайрлаж, хамгаалж ирсэн энэ шүтэн барилдсан харилцааг Монголын үнэт зүйл гэж хэлж болно.
    Гуравт, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгчөөр олон жил ажилласан, АНУ-ын нэрт монголч эрдэмтэн О.Латимор “Төв Азийн нүүдэлчид өөрийн бичиг үсэгтэй болох гэж олон зуун жил оролдсон. Тэр дундаас монголчуудын үйлс л бүтэмжтэй болсон” гэж хэлсэн байдаг. Нүүдэлчин монголчууд байгаль, таван хошуу малын ивээлээр аж төрж, амьдрах явцдаа үр хүүхдээ хүмүүжүүлэх, сургаж, боловсруулах, амьдралын ухааныг суулгах, өвөрмөц заншил бий болгосон. Түүний хамт мянган жилийн тэртээгээс өөрийн бичиг үсэгтэй болж, судар ном бүтээж, түүндээ оюун билгийнхээ охийг шингээж, хойч үедээ уламжлуулж ирсэн ард түмэн. Мөн аман зохиолын арвин баялаг сантай. Эртнээс бүхэлдээ хадгалагдаж ирсэн монгол сэтгэлгээ бол яах аргагүй үнэт зүйл.
    -Хүүхдийг үнэт зүйлээ мэддэг, зөв монгол хүн болгон хүмүүжүүлэхэд эцэг, эхчүүд, цаашлаад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам юунд анхаарах ёстой вэ?
    -Монгол шиг олон мянган жилийн улбаатай, цагтаа дэлхийг төвхнүүлсэн түүхтэй, асар уудам нутагтай, байгалийн баялагтай ч гуравхан сая хүн амтай улсын хувьд даяарчлал хэмээх үйл явцаас юуг нь авч, юуг нь орхиж, өөрийн үнэт зүйлийг яаж авч үлдэх вэ гэдэг нь иргэн бүрийн, бодлого боловсруулагч нарын алсын хараатай бодлогоос шалтгаална. Бодлого дөрвөн жилийн хугацаанд хэрэгждэг, өмнөх бодлогыг үгүйсгэлийн үгүйсгэл болгоод байвал бид урагшлахгүй. Одоо сонгуулиас сонгуулийн хооронд бүх зүйл өөрчлөгдөж байна. Тусгаар тогтнолоо олон жил хадгалъя гэвэл алсын хараатай бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Уг бодлогыг ямар ч Засгийн газар гарсан ягштал биелүүлдэг байх хэрэгтэй. Бидний ярьж байгаа зүйл болох Монголын хүүхдүүдийн ирээдүйн төлөө, зөв монгол хүн болгохын төлөө хийж байгаа ажил, зарцуулж байгаа хөрөнгө нь өнөөдөр, маргааш ашиг өгөхгүй. Гэвч 10, 20 жилийн дараа үр дүн нь харагдана. Үр дүнд нь эх орноо гэсэн сэтгэлтэй, түүнийхээ төлөө өөрийн мэдлэг, авьяас, хүч хөдөлмөрөө зориулдаг монгол иргэн төлөвшиж, бий болох юм. Гэтэл манайхан шууд мөнгө болж ирэх зүйлийг үнэлэх хандлагатай байгаа нь өнөөдөр болж байгаа мэт боловч ирээдүйд хөнөөлтэй.
    Зөв монгол хүүхдийг төлөвшүүлэхэд нөлөөлөх хэд хэдэн зүйл бий. Нэгдүгээрт, төр засгийн зөв бодлого хэрэгтэй. Хоёрт, эрх болон үүрэг, хариуцлага тэгш хэрэгжих эрх зүйн орчин хэрэгтэй. Гуравт, гэр бүлийн төлөвшил маш чухал. Хүүхэдтэй ярилцаж, өсгөж хүмүүжүүлэх нь эцэг, эхийн үүрэг. Зөвхөн цэцэрлэг, сургуульд даатган орхиж болохгүй. Монголын түүхээс эхлээд, ёс заншил, буян, нүгэл, зөв бурууг эцэг эх нь ялгаж салгадаг байж зөв монгол хүүхдийг хүмүүжүүлнэ.
    Дөрөвт, цэцэрлэг, сургууль нь зөв тогтолцоотой байх хэрэгтэй. Цэцэрлэг, сургуулийн багш нар хүмүүжлийн ажлын цаг гаргаж өгөх хэрэгтэй. Математикийн хичээл дээр А цэгээс Б цэг хүртэл гэж заахын оронд Улаанбаатараас Эрдэнэт хүртэл гэх зэргээр танин мэдэхүйн зүйлсийг өгүүлбэртэй бодлогод нь оруулаад өгвөл зохимжтой. Нөгөө талаас бурхан шиг багш байсан ч 45 минутад 50-60 хүүхдэд хичээлийг чанартай заах нь боломжгүй шахам зүйл. Өөрөөр хэлбэл, багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлэх хэрэгтэй, нөгөө талд нэг анги 35-аас олон хүүхэдгүй баймаар юм.
    Монголчууд юмыг асар хурдан ойлгодог, дасан зохицдог, авхаалж самбаатай ч гадны ямар нэгэн зүйлд маш амархан дасдаг, уусдаг сул талтай. Телевизээр дандаа гадны нэвтрүүлэг гаргаж байна. Үүний оронд хүүхдүүдэд зориулан үндэсний цуврал бүтээлүүдийг гаргавал тун зүйтэй юм даа. Хүүхдүүд Д.Нацагдоржийн “Миний хэнз хурга”-аас илүү анааш, муур, нохойг таньдаг болж, түүнд хайртай болж байна.
    Хүүхдийг арай том болсон үед нь эх орон, түүх соёлынх нь онцлогийн талаар ярих хэрэгтэй. Ингэснээр хүүхэд харийн зүйлийг чамирхаж хүлээж авалгүй, өөрийн үнэт зүйлээ мэддэг болно.
    Зөв монгол хүүхдийг бэлтгэхэд орчин чухал. Эрт үед зөв монгол хүнийг гэр бүл нь, айл саахалт нь, нутаг ус нь бэлддэг байж. Айл саахалт, нутаг усных нь хүн, танихгүй хүн ч тухайн хүүхдийн болохгүй үйлдлийг ойлгуулж хэлдэг байсан. Буруу үйл хийж байгаа хүүхдийн хажуугаар тоолгүй өнгөрөлгүй, зөв шаардлага тавьдаг байх хэрэгтэй.
    -Элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа сурагчдаас монгол хэл бичгийн шалгалт заавал авч байгаа. Энэ жилийн шалгалтад сурагчдын 16 хувь нь унасан байна. Энэ нь олон зүйлээс шалтгаалж байгаа байх. Дунд ангид нь л монгол бичиг ордог, төгсөх ангид ордоггүй. Төгсөх үед нь гэнэт шалгалт авдаг, монгол бичгийн дуудлага, бичиг ялгаатай зэргээс хүүхдүүд төвөгшөөдөг байж болох юм. Монгол бичгийг хэрхэн төвөгшөөлгүй судлах вэ. Монгол бичгийн гайхамшгийг та юу гэж нэрлэх вэ?
    -Монгол бичгийн цаг бага, дунд ангид л заадаг байсан үе бий. Монгол хэлний тухай хууль батлагдсанаас хойш энэ бүхэн арай өөр болсон. Өнгөрсөн онд VI, VII, XII ангийн монгол бичгийн сурах бичгийг ахалж зохиосон. Тэрний өмнөх жил IX ангийн хүүхдийн монгол бичгийн сурах бичгийг хийсэн. VIII, X, XI дүгээр ангийн сурах бичгийг өөр багш нар зохиосон. Ингээд VI-XII анги сурах бичигтэй болсон. Харин сургууль бүр хөтөлбөрийн дагуу тухайн хичээлийг орж байна уу, хэр чанартай зааж байна вэ гэдэг нь нэг асуудал. Зарим сургуульд долоо хоногт нэг удаа монгол бичгийн хичээл орж байна. Ингэж болохгүй. Долоо хоногт хамгийн багадаа хоёр удаа орох хэрэгтэй.
    Хүүхдүүд монгол бичгийн дуудлага, бичлэг нь төвөгтэй гэсэн хэр нь англи хэлийг сураад л байгаа. Англи хэлэнд дуудлагатайгаа адил бичигддэг үг байхгүй шахам. Англи үгний ард дуудлагыг нь тэмдэглэсэн байдаг шүү дээ. Эртний бичигтэй ямар ч улсын бичгийн дуудлага, бичлэг нь зөндөө зөрүүтэй байдаг. Гэсэн ч тэд төвөгшөөлгүй суралцдаг. Тухайлбал, хятад гэхэд дүрс бичгээс уламжилсан одоо утгын бичиг болоод байгаа ханзаар бичиж байгаа. Гэтэл 10 мянган ханз тогтоосон хүн ном уншиж ойлгодог болдог гэдэг. Монгол залуучууд хятад хэл сайн л сурч байгаа хэр нь монгол бичгийг төвөгшөөж байгаа нь үндэснийхээ бичиг үсгийг эзэмшье гэсэн сэтгэл дутаж байгаа хэрэг. Өөрийн өв соёлоо хүндэтгэн дээдлэх, эзэмших, сурах, сурталчлах тал нь муу байгаагийн шинж. Нөгөө талаас одоохондоо монгол бичгийг албан ёсоор шаардаагүй байгаа болохоор залхуураад хойш нь тавьж байгаа байх.
    Эртний буюу сонгодог бичгийн хэлний үг хэллэгийг социализмын үед феодалын үг гээд хэрэглэхийг цээрлэдэг байсан. Ингээд бичгээ солихдоо өмнөх үеийнхээ яруу тансаг үгийг кирил үгсээр буулгаагүй юм. Үүний улмаас бид монгол хэлнийхээ арвин баялаг өв санг мартжээ. Монгол бичиг нь үг зүйн зарчимд тулгуурласан зөв бичих дүрэмтэй, дүрэм нь хэдэн зуун жилийн туршид өөрчлөгдөөгүй, Төв Азиар тархсан олон монголчуудын олон аялгууг нэгтгэж байдаг. Монгол бичигт о, у болон д, т, бас ц, ч, мөн з, ж-г нэг үсгээр тэмдэглэг. Өвөр Монголд “цагаан” гэснийг “чагаан” гэж уншина. Ингэснээр монгол бичиг олон аялгуутны дундын өв болж байгаа юм.
    Нөгөө талаас үгийн олон утгыг ялгаж байдаг. Шинэ бичгээр шар гэсэн үг өнгө, чимээ, үхэр малын алийг нь илэрхийлж байгааг мэдэх боломжгүй. Монгол бичиг эдгээрийг ялгаж өгдөг. Мөн өмнөх болон хойно нь байгаа үгтэй холбон ухаарч уншдаг. Ухаарч уншдаг үсэг нь тухайн үндэстнийг хүмүүжүүлж байдаг. Аливаа юм хялбар болох тусам танигдахгүй болдог. Аль ч улсын бичиг үсгийн зөв бичгийн дүрмийг авиа зүй, үг зүй, түүхэн уламжлалын зарчимд тулгуурлан зохиодог. Монгол бичгийн дүрэм үг зүйн зарчимд тулгуурлана. Энэ нь монгол сэтгэлгээтэй холбоотой.
    Ярианы хэл маш хурдан хувьсдаг. Ярианы хэлтэй уялдуулж монгол бичгийн дүрмийг өөрчилж болохгүй, хэл эвдэрнэ.
    “ХҮН БОЛЖ ТӨЛӨВШӨӨГҮЙ ХҮНД БОЛОВСРОЛ ОЛГОВОЛ БОСОО ОРООЛОНД АЛТАН ШҮД ХИЙГЭЭД БОЛГОСОНТОЙ АДИЛ”
    -Таны олон жил ярьж байгаа нэгэн зүйлийг дахин яриулах шаардлага байна. Мэдлэг, боловсролтойгоос гадна хүмүүжилтэй хүн бэлтгэх нь чухал. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдээ мэдлэгтэй байхад л анхаарах болж. Бүр багаас нь гадаад хэл сургадаг болсон байна. Хүүхдийг хэдэн наснаас нь гадаад хэл заавал зохимжтой вэ?
    -Хүмүүжил, боловсролыг арга, билиг гэж үзэж болох юм. Арга, билгийг философид олон янзаар тайлбарлах байх. Буддын гүн ухаанаар арга гэдэг нь бусдын тусын тулд бие, хэл сэтгэлээ зориулах бодь сэтгэл. Билиг нь хоосон чанарыг оносон, чанад хязгаар хүртэл үнэнийг ухаарсан чанар. Арга нь хүмүүжил, билиг нь боловсрол. Хүнд энэ хоёр хамтдаа байх ёстой.
    Монгол ёсоор эхлээд хүн болж төлөвшөөд, түүн дээр боловсролыг нэмэх ёстой. Манай Чой.Лувсанжав багш “Хүн болж төлөвшөөгүй хүнд боловсрол олговол босоо ороолонд алтан шүд хийгээд болгосонтой адил” гэж хэлсэн юм. Энэ үнэхээр үнэн үг. Бие, хэл, сэтгэл нь төлөвшөөгүй хүнд орчин үеийн нарийн боловсролыг эзэмшүүлвэл тухайн хүн мэдлэгээ ашиглаад юуг ч мэхэлж, хулгайлж, сүйтгэж болно. Олсон боловсролоо өөртөө болон өрөөлд, цаашлаад хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйлд зарцуулж чадах суурь нь хүмүүжлээр тавигдана.
    Эх хэлний үгийн сан зохих төвшинд хүрч, монгол хэлээр бодож, ухаарч, сэтгэдэг чадвар бүрэлдээгүй байхад гадаад хэл заахаар эх хэлний сэтгэлгээ царцанги байдалд ордог. Цэцэрлэг, бага ангид нь гадаад хэл заах ёсгүй. Харин 12, 13 настайдаа хүүхэд гадаад хэл сурахыг хүсч эхэлдэг. Тэр үед нь залхаалгүйгээр гадаад хэл зааж болно. Энэ үеэс хойш хүүхэд хэдэн ч хэл сурах боломжтой болдог. Монголчууд хэл сурах авьяастай ард түмэн.
    Хэл гэж юуг нэрлэх талаар гүн ухаантан, мэргэдийн олон тодорхойлолт байдаг. Тэнд хэл харилцааны хамгийн чухал хэрэглүүр, мөн сэтгэхүйн зэвсэг гэж бий. Хэл сэтгэхүйн зэвсэг гэдэг нь эх хэлэнд бууж байгаа юм. Харин харилцааны хамгийн чухал хэрэглүүр гэдэг нь хэлний мэдлэгээр дамжуулан мэдлэг олж авах. Тиймээс хамгийн эхэнд сэтгэхүйн зэвсгээ төгс эзэмших хэрэгтэй. Сэтгэхүйн зэвсгээ хурц байлгахын төлөө үе үеийн сэхээтнүүд тэмцэж байсан.
    -Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед сөрөг мэдээлэл хөврөх боллоо. Нийгэм яагаад хүндээ ээлгүй, аюултай болчихов. Энэ нийгмийг яаж өөрчлөх вэ?
    -Нэгдүгээрт, телевизээр ийм сөрөг, тун таагүй мэдээллийг дамжуулж байгаа нь зарим хүнд ийм зүйл байдаг мэтээр тусах аюултай. Тиймээс телевизээр дамжуулах мэдээний алийг гаргах, үгүйг бодолцох л ёстой. Үүнд гадны аймшигтай кино нөлөөлж байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Даяарчлалд муу зүйл хамгийн эхэнд нэвтэрдэг юм байна. Бас энэ байдал нь эрх яриад, үүрэг, хариуцлага гэдгийг орхигдуулсны гай. Үүргээ биелүүлж чадахгүй бол хариуцлага хүлээдэг зарчим хаана ч байх ёстой зүйл.
    Мөн одоо үед ээж, аав нар хүүхдэд хоол хийж өгчихөөд л утсаа маажаад суудаг болж. Ингээд хүүхэд зурагт үзэхээс өөр сонголтгүй болж байна. Тиймээс хүүхдийг унтах үед телевизүүд 30 минутаас нэг цаг хүүхдийн нэвтрүүлэг гаргадаг болвол тун өгөөжтэй зүйл болно доо. Ингэхдээ гадны нэвтрүүлэг, хүүхэлдэйн киног хуулах хэрэггүй. Өөрийн үндэсний ёс, уламжлал, ухаарал, уран үг хэллэг шингэсэн нэвтрүүлэг байх ёстой болов уу.

  • ТҮҮХИЙГ ЧИНЬ БҮТЭЭХ ГЭЖ, ХАМГААЛАХ ГЭЖ ОЛОН МОНГОЛ БААТАР ЭРС АМИА АЛДСАН.

    Өнгөрсөн оны наймдугаар сарын эхээр Хэнтий аймгийн Дадал сумын Агц багийн нутаг “Хадны өвөр” гэдэг газарт эртний байх магадлалтай булш ухсан байна гэх мэдээллийн дагуу шалгахад сэжигтэй зүйл мэдэгдээгүй аж. Уг газарт дээхнэ үед нэгэн баян лам амьдарч байсан гэх яриа нутгийнхны дунд байдаг аж. Тэрээр өөд болохоосоо өмнө гэрийн буурин доороо бурхан, хэрэгслүүдээ булсан гэх яриа ч байдаг гэнэ. Харин Онон Балжийн байгалийн цогцолбор газар, сумын төв хоёрын завсарт айлын буурь ухах гэж байсан зургаан хүнтэй таарчээ. Сэжигтэй зургаан иргэд саатуулагдахдаа 1:50000 масштабын нарийвчлалтай газрын зураг, буу, ажлын багажтай явсан гэнэ. Дээрх зургаан иргэн Улаанбаатар хотын харьяат. Ахлагч нь болох 60 орчим настай, Тунгалаг гэдэг эмэгтэйг 20-30 настай таван залуу дагалдаж явжээ. Тэд булш ухан, эртний хэрэгслүүд олдвол Улаанбаатарт зардаг гэж сумын байгаль хамгаалагч, мэргэжлийн хяналтынхан таамаглаж, айлын гэрийн буурь ухах гэж байсан иргэдийг Дадал сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ. Харин хэсгийн төлөөлөгч тэднийг шалгаж үзээд булш, гэрийн буурь ухаагүй, эрүүгийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр чөлөөлсөн аж.
    Энэхүү баримтыг сөхдөгийн учир нь булш бунхан, хиргэсүүр ухах, түүх дурсгалын өв, бурхан тахил хайх, эртний эдлэл худалдаалах, хил давуулах наймааны бизнес нь маш нууц “далд” явагддаг гэсэн дам яриаг тодруулах гэж зорьсон юм. Дээрх баримтаас харахад баригдсан зургаан сэжигтэн 1:50000 масштабын нарийвчлалтай газрын зураг, буу, ажлын багажтай явж байсан ч талийгаач ламын нуусан эд зүйлийг олоогүй байхдаа баригдсан нь тэднийг аварсан бололтой. Олныг нуршихаа түр хойшлуулан эртний эдлэл, булш бунхан ухаж, бурхан тахил, соёлын өв зэргийг Өмнөд хөрш рүү хил дамнуулан худалдаалдаг байсан нэгэнтэй ярилцсанаа сонирхуулья. Мэдээж түүнд надад үзүүлэх зураг, баримт байгаагүй. Учрыг асуухад “Яалаа гэж өөрийгөө барьж өгөх баримт үлдээх вэ дээ. Тэр бүх зарж борлуулсан зүйлс зөвхөн миний л нүдэнд харагддаг” гэж хариулсан юм. Тэрбээр өөрийгөө Чука гэж танилцуулж, энэ төрлийн бизнес эрхэлдэг нөхдүүд намайг танинаа. Гэхдээ би одоо хаана юу хийж, байгаагаа хэлэх боломжгүй гэдгээ учирласан бөгөөд надтай ярилцсанаасаа хойш тун удалгүй хилийн дээс алхаж, харь нутагт амьдарч байгаа. Түүнтэй ярилцаж суухад “гайхмаар”, “харамсмаар”, “халагламаар” мэдээлэл цөөнгүй байсан ч итгэх эсэх нь уншигч таны л “эрх”…
    Сур: Сайн байнуу, хоёулаа эхлээд танилцья
    Чука: За тэгье. Өөрөө ямар учиртай хүн гэлээ?
    Сур: Би нэгэн сонины сурвалжлагч байна.
    Ч: Ойлголоо
    Сур: Би өөрөөс чинь хэдэн зүйл тодруулах гэсэн юм. Боломжтой бол ярилцлага авч болох уу.
    Ч: Тэг тэг, асуу асуу
    Сур: Анх та өөрийн эрхэлдэг ажлаа эхлэхдээ юу бодож байсан, одоо юу бодож байгаагаа илэрхийлбэл?
    Ч: Яг одоогоор эрхэлсэн ажил байхгүй ээ. Хувиараа л байна.
    Сур: Би хувиараа хийдэг ажлыг тань л сонирхоод байна л даа.
    Ч: Чи алтны тухай асуух гээд байнаа даа. Хамаагүй ээ асуул даа.
    Сур: Тийм. Бас түүхийн олдвор олсон тухай.
    Ч: Би өөрөө ч сэтгэл эмзэглэж явдагийн хувьд мэдэх юм аа хэлье. Түүхийн олдвороос гадна палеонтологи, археологийн маш сонин, ховор дурсгалт зүйлс хэнд ч хэрэггүй болж байгаатай таарч байсан шүү.
    Сур: Энэ асуудлаар таны мэдэх бүгдийг мэдмээр байна. Та хамгийн анх, хэзээ алтанд явдаг болсон бэ?
    Ч: 10-аад жил болж байна. 2000 оны эхээр энэ бизнест орж эхэлсэн.
    Сур: Та аль нутгийн хүн бэ?
    Ч: Би хотын уугуул хүн.
    Сур: Нэг л өдөр алт ухаж, их мөнгөтэй болно гээд гэрээсээ гарсан уу?
    Ч: Хэн ч тэгж бодох л байх. Миний хувьд би тохиолдолоор энэ ажил руу орсон.
    Сур: Яаж?
    Ч: Тухайн үед би Улаанбаатар-Увсын чиглэлд фургон машинтай хүн зөөдөг байлаа. Нэг удаа Архангай, Өвөрхангайгаас хоёр хүн миний тэргэнд нэмэгдэж суусан юм. Тэдний яриаг зам зуур сонсож яваад, танилцаж, удалгүй тэдэнтэй хамт явдаг болсон. “Алтны нинжа” гэдэг дээ.
    Сур: Хувиараа алт олборлож яваад эртний эдлэл олсон гэж үү?
    Ч: Нинжагийн ажлыг 2003 оноос больсон. Хүмүүсийн дам ярианаас Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ойролцоо түүхийн өв байгаа гэж дуулаад зургуулаа “доншуучилж” яваад 10-аад эртний ном судар, 22 ширхэг алтан бурхан олсон. Долоон ширхэг нь эрхий хуруун чинээ хэмжээтэй. Хамт явсан нэг залуугийн маань олсон 15 ширхэг бурхан нь мөнгө, зэс цувимал байсан.
    Сур: Тэр олсон эртний олдворуудаа дараа нь яасан бэ?
    Ч: Зарахгүй, өөр яах вэ дээ. Угаасаа бүгд л зарж байгаа шүү дээ.
    Сур: Хаана?
    Ч: Энэ бизнест авдаг, зардаг дамжуулдаг, алга хийдэг бүхэл бүтэн дамжлага бий. Дамжлагаар яваагүй хэд нь хил дээр баригдаад байгаа юм. Өдөрт хичнээн юм хилийн чанадад гардаг гэж бодож байна. Чи итгэхгүй л дээ.
    Сур: Юуг итгэхгүй гэж?
    Ч: Би хоёр удаа урагшаа явахдаа Хятадуудын цуглуулсан зүйлсийг хараад гол минь харлаж байсан. Гэхдээ яая гэхэв дээ. Бүгд л зөөж байгаа юм чинь.
    Сур: Мөнгө хэрэгтэй гэж үү ?
    Ч: Мэдээж, би зөөхгүй бол тэр зөөнө. Чамд 20 сая төгрөг өгье. Хээрээс олсон эрдэнээ зараач гэвэл чи зарна л биз дээ. Битгий л худлаа цагдаад өгнө гэж хэлээрэй дээ.
    Сур: Та ер нь хичнээн удаа гадагшаа “юм” зөөсөн бэ?
    Ч: Ах нь ямар ч боловсролгүй хүн. Тийм болохоор асуултаа ойлгомжтой тавихгүй бол хэцүү шүү. Чи юу ч асуусан би хариулна. Угаасаа сэтгэлд үргэлж буглаатай явдаг юм.
    Сур: Та ойролцоогоор хэдэн удаа түүхийн олдвор олсон бэ?
    Ч: Зөндөө. Би яг булш бунхан ухдаг хүн нь биш л дээ. Гэхдээ тэдний тухай ихийг мэднэ. Харин зүгээр “алтны нинжа” л гэгдэх хүн.
    Сур: Тэгвэл алт ухаж явахдаа алт эрдэнэс олдог гэж үү?
    Ч: Чи уул нь надаас асууж байхаар яг газар дээрээс нь очоод эсвэл хамт яваад үзвэл дэндүү гэхэд дэндүү харамсана даа.
    Сур: Тэгвэл дараа хамт очиж үзье.
    Ч: Харамсалтай би хамт явах боломжгүй. Монголоос бүр мөсөн явж байгаа. Монгол улс гадаадад эзлэгдээд байгаа бишээ, яг Ром шиг дотроосоо муудаж, өмхийрч дууслаа. Энэ хэдэн улс төрчид гэх луйварчид өөдтэй байсан бол, энэ хэдэн археологичид өөдтэй бол бид үнэндээ эх орныхоо түүхийг өвийг зөөвөрлөхгүй байсан. Бас улс шиг улс байсан бол бид ингэж явахгүй гэж сэтгэл өвддөг.
    Сур: Булш бунхан ухдаг хүмүүс ер нь ажлаа яаж хийдэг юм бэ?
    Ч: Тэд чинь метал хайгчаар бараг дуугарсан болгоныг шалгадаг.
    Сур: Шалгасан газраа сэндийчээд л орхих уу. Олох нь хэр байдаг юм бол?
    Ч: Орхоны хөндий, Хар хорины ойролцоох сүм хийдийн туурь, хиргисүүр булшийг бол бараг метр алдахгүй нэгжээд дуусгасан.
    Сур: Тэд бас олсноо урагшаа гаргах уу?
    Ч: Нинжа нар цөм булш бунхан ухдаг хүмүүстэй. Гадаадын бурхан ухдаг хүмүүстэйгээ нийлвэл 20 мянга хол гарна шүү. Энэ хүмүүсийн 5/1 нь метал хайгчтай болоод байна. Мэдээж урд л үнэтэй авна шүү дээ. Гаргадаг хүмүүсээ ч цаадуул нь мэднэ. Чи биднийг буруутгаад үзэн ядаж магадгүй. Гэхдээ бид бол бага гарууд шүү дээ. Жинхэнэ том гарууд чинь дээр сууж байгаа.
    Сур: Тэгэхээр гадагшаа гаргадаг хүмүүс нь гол юм байна. Тийм үү?
    Ч: Ер нь бол бүхэл бүтэн музейг, архивыг, үнэд хүрч болох бүхнийг зөөж байгаа.
    Сур: Хамгийн гол нь уг үндсийг нь унагааж чадахгүй гэхэд ганхуулах хэрэгтэй
    Ч: Энэ асуудал бүүр архагшаад хүчээ авсан. Одоо Улаанбаатарт л гэхэд хуучны эд эдлэл авна гэсэн хүмүүс, дэлгүүрүүдийг шалгавал. Арай ч дээ гэмээр зүйл их байдаг ш дээ.
    Сур: Бидэнд яг одоо мөнгө хэрэгтэй. Надад ч хэрэгтэй. Гэхдээ түрүүний таны хэлдэгээр Монгол Улс оршин тогтнох уу, үгүй гэдэг гол асуудал байна.
    Ч: Өө, энэ асуудал чинь нэгэнт тодорхой болсон шүү дээ. Тусгаар тогтнолоо алдахгүйгээр улс үндэстнээ алдсан шүү дээ.
    Сур: Магадгүй 10-20 жилийн дараа бидний үр хүүхэд хэний эрхшээлд ороод яаж амьдрах бол гэж санаа зовдог.
    Ч: Аль 10 жилийн өмнө. Санаа зоволтгүй.
    Сур: Эхэлсэн гэж үү?
    Ч: Бидний үр хүүхэд бүгд байдгаараа байна. Гэхдээ Монгол гэж танигдахгүй эрлийзжсэн байна биз дээ. Мэдрээгүй явсан гэж үү? Одоо нэгэнт оройтсон. Галт тэрэг хөдлөөд хурдаа авсан. Хурдлаад явж байгаа галт тэргийг тэмцээд зогсооно гэнэ үү?
    Сур: Тэгвэл нүдээр харж, сэтгэлийг чинь эмзэглүүлж байгаа бүхнээ бич л дээ.
    Ч: Чи одоо бод доо. Түүхийн музей гэж байна. Чи орж үзсэн үү? Бид бол судлаач байхгүй юу. Яагаад гэвэл хужаа нарт олсон бүхнээ шахахын тулд музей үзэж, ойролцоо хэлбэр дүрстэй зүйлийн нэрийг нь зээлддэг. Гэтэл одоо үзмэрүүдийн хамгийн үнэтэй гэх ховор нандин зүйлс бүгд алдагдсан. Энэ музейн хүмүүс энд тэнд өөр улсад үзэсгэлэнгээ гаргаад буцаагаад авчирахдаа нандин юмсыг бүгдийг сольдог. Хуулбарыг энгийн хүн байтугай мэргэжлийн хүмүүс ч ялгахгүй. Усан онгоц живж байна. Хүмүүс усан онгоцноос өөртөө хэрэгтэй гэснээ өөрийн жижиг аврах завиндаа ачаад явж байгаатай Монгол улс яг адилхан байна.
    Сур: Жишээ нь?
    Ч: За би жаахан юм оллоо. Дараа нь дунд гарын ченжүүд надаас авна. Үнээ нэмнээ дээ. Тэгээд том гарын ченжэд өгнө. Тэд нар “дамжуурга”-д өгнө. /Дамжуургад тагнуул, цагдаа, гаалийн ажилчид орно/ Хилийн цаана гаргаад хужаа нарт зарна. Тэр хужаа нар нь Хятадын түүхийн музейн ажилчдад зардаг. Тэд тэр бүгдээс өөрийнхөө хувийг аваад явна. За тэр мөнгө нь яахав. Хамгийн гол нь Монголын түүхийн эд өлгийн зүйл, алт эрдэнэсийг хужаа нар өөрийнхөө улсад хэвлэсэн хэдэн цаасаар худалдаж байна. Чихрийн цаас шиг эрээн мөнгөөр. Үнэндээ мөнгө бол цаас, алт бол алт шүү дээ.
    Сур: Тэгээд хужаа нар судлаад хэдэн жилийн дараа Монголын гэсэн бүхнийг манай улсаас гарал үүсэлтэй, бид тийм газраас зарлах нэг арга нь бололтой. Тийм үү?
    Ч: Тэгнэ. Тэрнээс гадна Монгол гэдэг Хятадын нэг салшгүй хэсэг хэмээн түүхийн баримт нотолгоогоор баталж чадна. Энэ л хамгийн аймшигтай асуудал даа. Манайд түүх соёл, археологи, палентеологийн судалгааг улсаас ер нь анхаардаггүй. Тун харамсмаар ховор, нандин, дахин давтагдашгүй сонин юмсыг хятад хүмүүст худалдчихаад дараа нь уйлдаг хүмүүс ч бий.
    Сур: Жишээ нь?
    Ч: Манай хоёр найз нэг хатны булшнаас шүрэн хөнжил олчихоод тэрийгээ хужаа нарт зарсан. Дараа нь тэр тухайгаа надаа согтуу байхдаа ярьж уйлсан. Яагаад гэвэл тэр хатны булш нь үнэхээр их сэтгэл гаргаж оршуулсан байсан гэнэ лээ.
    Сур: Шүрэн хөнжил хэдэн төгрөгөөр зарагдах уу?
    Ч: Замбараагүй үнэтэй биз дээ. Нэг ширхэг жинхэнэ шүр ямар үнэтэй байдаг билээ дээ. Тэгээд хөнжил гээд бод л доо. Гадаадад музей энэ тэрээр орж үзсэн. Тэд түүхийн холбоотой зүйлсээ гайхамшигтай хамгаалж байна. Нарны гэрэл шууд тусахааргүй байрлуулсан байгаа нь хүртэл үнэхээр айхтар. Тэрийг хараад үнэхээр сэтгэл хөдөлсөн. Нээрээ энэ алтны уурхайнууд эртний булш, арслан зааны яс болон бусад эд өлгийн зүйлийг ёстой будаа болгодог шүү дээ.
    Сур: Гадагш гаргаж зарах уу?
    Ч: Үгүй, зүгээр л будаа болгож, юу ч биш болгон орхидог. Мөн энэ доншууч хужаа нар Дэлүүн болдогийн ойр орчмоор бол ухаж, төнхөөд дуусгаж байгаа. 1000 хол давсан хужаа нар ойн гүн рүү орж байхыг харж байсан. Тэд өвөл зун гэхгүй ажилладаг, маш сайн багаж хэрэгсэлтэй, метал илрүүлэгчтэй, бүрэн хувцас хунар, хоол хүнстэй мэргэжлийн гэмээр хүмүүс байсан. Гэтэл манай монголчууд “Арай л болохгүй, өвгө дээдсийн маань ариун газар” гээд ойртохгүй шүү дээ. Бурхан халдунаас хужаа нар 200-д хайрцаг олдвор машинд ачиж байхыг би нүдээрээ харсан. Хамгийн сонирхолтой нь тэднийг монголын цагдаа хамгаалж байсан. Бид нутгийн залуустай нэгдэж, тэдний олсон эд юмсыг булаая гэж бодсон юм. Гэтэл тэдэнтэй хамт явсан нэг монгол залуу “Энэ хужаа нар маш олон бурхан, ном судар, янз бүрийн аяга сав олсон. Тэгээд гурав хоногийн дотор энэ хайрцагтай юмнуудыг савлаад буцаж байна” гэж ярихыг сонсож байсан.
    Сур: Тэгээд юу болсон?
    Ч: Бид тэднийг Чингис хааны онгоныг олоод ухсан юм болов уу гэж хардаж байсан. Сүүлд сонсоход 20-30 ухсан хонгил, цооног 50 гаруй ширхэг байна гэсэн. Нээрээ Монголын газар нутгийн 70 орчим хувь нь цианит натри болон бусад хортой бодисоор хордсон байгаа. Надтай хамт явж байсан өвөр монгол залуу нэг удаа уугаад сууж байхдаа уйлж байгаад ярьсан нэг зүйл бий. Тэр залуу бүтэн 12 жилийн турш Монгол Улсыг оролдож байж нэг ирсэн юм билээ. Ирэнгүүтээ Чингис хааны хөшөөнд сунаж мөргөөд л байсан. Дараа нь бид хөдөө явах үед тэр маш их гутарсан гэнэ. Учир нь Эрээнээс дутахгүй олон хужаа нар байна. Би хужаа нарыг явдлаар нь л танина гээд халаглаж байсан. Гэтэл миний нүдээр бүгд л монгол хүн харагдаж байв. Тэгээр бас Энхболд, Баярцогт нарыг 100 хувь хятад гэдгийг баталсан. Өвөрлөгчид ар Монголын төрд байг эрлийзүүдийг маш сайн мэддэг юм билээ.
    Сур: Хамгийн дээд тал нь хэдэн төгрөгөөр юу зарж байсан бэ?
    Ч: Сүхбаатар аймгийн Бат-Өлзийтөөс алтан эдлэл, бурхан, ном судар, ээмэг зүүлт олсоноо 250 сая төгрөг хүргэж зарсан. Одоо ахиж тэр ажлыг хийхгүй. Бид баригдвал дуусаа шүү дээ.
    Сур: Одоо та юу хийе гэж бодож байна?
    Ч: Би одоо юу ч хийхгүй ээ. Одоо зүгээр л нэг гэрээ бариад зүлгэн дээр амьдрана даа. Гэхдээ монголдоо биш ээ. Монголдоо дахин очихгүй. Надад хагас сая доллар байна. Одоо болно. Энийгээ гамтай идээд энэ насаа дуусгана.
    Сур: Гэр бүлийнхэн нь хамт байгаа юу?
    Ч: Би гэр бүлгүй ээ. Миний эхнэр, хүүхэд олон жилийн өмнө нас барсан. Намайг энэ ажлаа эхэлсэнээс хойш удалгүй автын ослоор өөд болсон. Тэр хоёрыгоо жаргааж чадаагүйдээ их харамсдаг. Гэхдээ сүүлд нэг бүсгүйтэй танилцсан.
    Сур: Та тэгээд Монголдоо ирэхгүй юм уу?
    Ч: Эргэж очихгүй. Намайг мэдэх нэг нь мэднэ.
    Сур: Таны олсон эд өлгийн зүйлс, олдворын зураг нь байгаа юу?
    Ч: Бид баримт үлдээдэггүй зуршилтай. Уучлаарай, өөрийгөө шоронд хийлгэх баримт цуглуулна гэж үү? 35 см алтан бурхан багш өмнө чинь байна гээд зүгээр л нүдэндээ төсөөл дөө. Эр шүрэн хөнжил бол наад зах нь. Тэр алтан бурхан 22 ширхэг. Ямар гоё юм байсан гээч.
    Сур: Зарахад хайран санагдсан зүйл нь юу байсан бэ?
    Ч: Сүнс хорогдмоор байсан нь энэ хэд, судар ном. Мөн Хэнтийд хятадууд 200 хайрцагтай юм ачиж байхыг хараад “бид үнэхээр жижиг гар юм даа” л гэж бодсон. Бидэнтэй гар нийлдэг Тагнуулын нилээн хариуцлагатай алба хашдаг нэг хүн байсан юм. /одоо нас барсан/ Тэр надад хэлж байсан юм. “Монгол Улсын нууц гэж байдаг даа. Тэр нууцаа гадаад улсаас биш монголынхоо иргэдээс л нууж хаадаг. Мөн тагнуулын ажилчид улсын архив, тагнуулын архивын хамаг мэдээллийг урагшаа зөөдөг” гэж билээ. Тагнуулчдын ачаа бараа болон дипломат ачааг хил дээр шалгахгүй нэвтрүүлдэг. Энэ маш харамсалтай асуудал.
    Сур: Та энэ ажлаа хэзээнээс больсон юм?
    Ч: Би хар амиа бодож Монгол Улс үндэстнийхээ олон зүйлийг бусдад зарсан нүгэлээ даахгүй харьд амьдрахаар шийдсэн. Надад миний аавын хэлсэн үгс энэ ажлыг орхих гол хөшүүрэг болсон юм.
    Сур: Ямар үг?
    Ч: “Миний сайхан хүү энэ ажлаа боль. Наад түүхийг чинь бүтээх гэж, хамгаалах гэж олон Монгол баатар эрс амиа алдсан. Наад алт эрднэсийг чинь хэвлийдээ хадгалах гэж байгаль эх хэдэн зуун жилээр өнгө төрхөө өөрчилсөн юм. Байгаль эхийнхээ гэдсийг яраад сийчиж байгаа хүн бүр сайн зүйлтэй учрахгүй ээ” гэж хэлээд нас барсан юм. Энэ үг түүний надад хэлсэн сүүлчийн үг байсан. Алт угаах, бурхан тонох талаар над шиг мэргэшсэн хүн бараг байхгүй. Би одоо монголд хаана юу байгаа, яаж ухахыг бүгдийг мэднэ. Би хэрэв Монголд дахиад нэг сая доллар хийе гэвэл хоёр сарын л ажил болyk. Гэвч би аавдаа амласан.
    FB post

     

  • МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО БОЛ ЧИНГИС ХААНЫ ТҮҮХ, БУРХАН ХАЛДУН БОЛ ТАХИЛГЫНХ НЬ ГАЗАР ЮМ

    Илтгэлд “Чингис хаан бидний үнэт зүйл төдийгүй дэлхийн дахинд Монголчуудын нэрийн хуудас юм. Их хаан Чингис хүчирхэг эзэнт гүрэн байгуулсан нь хүнд тохиож болох бүхий л шинж чанарыг агуулсантай холбоотой. Монголчууд төдийгүй хүн төрөлхтний анхаарлыг татсан юм. Чингис хаанд харизм байна, ес суртахуун дээд хэмжээнд байна, хүнлэг зөөлөн сэтгэл байна, дайчин чанар байна. Бүгдийг энэ хүн цогцлоожээ. Үүнийг түүхэн сурвалжид тэмдэглэн үлдээсэн байдаг. 1990 онд Монголын нууц товчооны 750 жилийн ойг тэмдэглэсэн нь үндэсний үзлийн хувьд том сэргэлт болсон. Дэлхийн олон Монголч эрдэмтэн цуглаж, их хурлаа хийж Чингис хаан судлалыг хэлэлцсэн. Монголын нууц товчоо бол Чингис хааны түүх, Бурхан халдун бол тахилгын газар нь юм. Тиймээс үндэсний үзлын их сэргэлтийн гол үнэ цэн нь Чингис хаан байсан юм” хэмээн дурдсан.
    Хүн төрөлхтөн буюу гадаад ертөнцөд ч гэсэн Чингис хааныг олон талаар хүлээн зөвшөөрдөг. 1996 онд АНУ-ын “Вашингтон пост” сонины Мянганы агуу суут хүнээр их эзэн Чингис хааныг нэрлэсэн нь гал голомтыг сахиж, төр улсаа авч яваа монголчуудад дэлхий хүндэтгэл үзүүлсэн түүхэн үйл явдал болсон гэдэг.
    Ийнхүү хэлэлцүүлгийн дараа асуулт хариулт өрнөсөн.
    Оролцогч: -“Чингис хаан” музейг байгуулсны дараа гаднын жуулчдад үзүүлсэн. Музейн IV давхарт харь угсаатны буюу Түрэг, Уйгур, Киданы үзмэр байсан. Харийн өөр угсаатны түүхийг “Чингис хаан”-ы музейд харь улс гэсэн тайлбартай байршуулах нь зөв үү. Музейн үзмэр бол эд өлгийн зүйл. Үнэт зүйл гэж ярих нь буруу юм биш үү?
    С.Чулуун: -“Чингис хаан” музейд төрт улсын түүхийн хэсэг бий. Танхимын нэр дээр, ялангуа тайлбар дотор харь улс гэж байхгүй. Монгол нутаг дахь эртний төрт улс гэж бичсэн. Ийм асуулт ирнэ гэдгийг би мэдэж байсан. Музейн ханан доторх бүх үг үсгийг би өөрөө бичсэн юм. Түрэг, Уйгурыг Монгол гэх хаашаа юм, биш гэх нь хаашаа юм. Ямартай ч Монголд нутагт 100-аад жил оршин тогтносон эзэнт гүрнүүдийн өвийг манай өвөг дээдэс 1000 жил тээж авч үлдээсэн соёл юм. Энэ түүхийг эзэмшигч монголчууд, өмчлөгч нь Монгол Улс юм. Тиймээс энэ бол Монголын дурсгал. Угсаа гарлыг дараагийн судалгааны үр дүнгээр хэлэх биз. Хоёр дахь асуултын тухайд үнэт зүйл гэдэгт сэтгэлгээ харах уу, материалыг харах уу гэдгээс шалтгаална. Миний ойлгож буйгаар үнэт чанарын асуудал юм. Түүхэнд ч бий. Бид шинжлэх ухаанд ямар нэр томъёогоор орсон, юу гэж баримталж буйг дагахаас аргагүй. Миний илтгэлийн агуулга нь эд материал талаас уу, сэтгэлгээ зүрх сэтгэлийн мөн чанараас уу гэдгийг сонсогч та бүхэн салаа утгагүй ойлгосон байх. Энэ асуудлыг үзмэр гэж буй үнэт зүйл гэж хараарай.
    Оролцогч: -Чингис хааныг олон газар булаалдах юм. Казахууд Казах хүн гэж хэлдэг. Турк чинь Түрэг юм уу, биш юм уу?
    – Турк чинь Түрэг юм уу, биш юм уу гэдэг нь судалгааны үр дүн. Энэ асуулт Чингис хааны үнэт зүйлээс халиад байна. Тиймээс савандаа л ярья. Ер нь бол Монголд байсан хөх Түрэг бол Турк гэж би хэлэхгүй. Чингис хааныг манайх гэж хэлэх эрх Монгол туургатанд бий. Чингис хаанд захирагдаж байсан хүмүүс манай хаан гэж хэлж болно. Харин Чингис хаан казах хаан гэж хэлэхийг зөвшөөрөхгүй. 2014 оноос Казахстануудтай ажилласан. Нэн тэргүүнд шинжлэх ухааны сэтгүүлүүд дээрээс “Монгол бол казахын уугуул нутаг. Чингис хаан бол казах хүн мөн” гэдэг үг өгүүлбэрүүдээ шинжлэх ухааны сэтгүүл дээрээсээ авч байж Монголтой харилц гэдэг шаардлага тавьсан. 2016 оноос хойш Казахстаны эрдэмтдийн шинжлэх ухааны сэтгүүлд дээрх утгатай нэр томъёолол, нэг үсэг өгүүлбэр ч гараагүй. Энэ бол дэвшил юм. Чингис хаан бол Бурхан халдуны сав, гурван голын эхэнд төрсөн Монгол хүн. Монголчууд бид Хүннүгийн төр улсын Монгол гэж хэлэхээсээ илүү одоогийн Монголын нутаг нь Хүннүгийн төрт улсын голомт юм. Хэнээс ч айхгүй үзэл бодлоо илэрхийлж байх хэрэгтэй. Чингис хаан бол хүн төрөлхний хаан. Үзэл санааныхаа хувьд хүн төрөлхтөн Чингис хааныг хүндэлж байна. Энэ бол дэлхийн судлаачдын гавьяа.
    -Эзэн хааны судалгаатай холбоотой төлөвлөгөө, ажлыг эртнээс мэдэж баймаар байна. Хаанаас мэдэж болох вэ?
    -Манай музей бол Чингис хаан, Монголын эзэнт гүрний судалгаа мэдээллийн хамгийн чухал төв байх ёстой. Эндээс хүмүүс мэдээллээ авдаг байх ёстой. Мөн манай судлаачид “хачин зантай”. Өөрөө өөртөө зориулаад хийгээд явдаг. Тиймээс олон түмэнд зориулж долоо хоног бүр Чингис хаан, Монгол гүрний тухай семинар хийх төлөвлөгөө гарсан. Үүнийгээ хүүхдүүдэд зориулж, дэлгэрүүлнэ. Ирэх жилийн төлөвлөгөөнд энэ бүхнийг тусгана. Энд мөн Чингис хаан, түүний түүхтэй холбоотой 5000 гаруй ном цуглуулсан. Ирэх жил үүнийг илүү их баяжуулна. Үүнд илүү их анхаарна. Номын сан байгуулна. Музей бол үнэтэй хөөрөг хадгалдаг газар биш. Эрдэм шинжилгээ, соён гэгээрлийн төв юм.