Манжийн эсрэг цогтой тэмцэгч Ойрадын Амарсанаа баатар хэдийгээр Манжид ялагдаж, Орос руу зугтаж гараад амь үрэгдсэн бараан тавилантай ч сайхан сайхан хатдаар өөрийгөө чимэглэж явсан хийморьлиг эр байжээ. Амарсанаа 1750-иад оны үед Галданцэрэн хааны ач хөвгүүн буюу өөрийн үеэл Даваачтай эвсэж Галдан бошготын угсааны сүүлчийн хан Ламдаржааг зайлуулах гэж оролдсон ч амжсангүй.

Дайчин жонон ван Цогбадрахын хатан эрх дарь Дэндэвдулам эх дагинын төрсөн дүү агаад гучаад оны дундуур өвчнөөр нас баржээ.
Дайчин жонон вангийн хошууныхан Богд Жавзандамбад хатан өргөмжилсөн хадам хошууны хувьд тус хошууг алба гувчуураас зарим талаар хөнгөвчилж, отгийн зохион байгуулалтад оруулсан байж болохоор байна” хэмээн түүхийн шинжлэх ухааны доктор Д.Гомбосүрэн дүгнэсэн байна лээ. Эх дагинын нутаг хошууныхан Богдын шавь тамгатай хутагт нарын шавь нарын адил отгийн захиргаатай байсан бөгөөд ард олон нь төрийн албанаас чөлөөлөгддөг байсныг бодоход нэлээд эрх дархтай хатан байсан бололтой.

XVII-XVIII зууны Монголын тусгаар тогтнолын тэмцлийн дотроос хамгийн дорвитой нь 1755-1758 онд гарсан ардын том бослого мөн. Тэр бослогыг зохион байгуулж удирдах ажлыг дээр дурдсан Зүүнгарын Амарсанаа, Халхын Засагт хан аймгийн туслах жанжин, Хотгойдын шадар ван Чингүнжав нар гүйцэтгэсэн бөгөөд Хорчин ван эфү Сэвдэнбалжир тэргүүтэй Өвөр монголын хэсэг ноёд бослогын бэлтгэл ажилд идэвхтэй оролцон, Амарсанаа, Чингүнжав нартай нягт холбоотой ажиллаж байжээ. Ингэж Баруун Монгол, Халх Монгол болон Өвөр Монголын нөлөө бүхий том ноёд тусгаар тогтнолын тэмцлийг бэлтгэж зохион байгуулах, удирдан явуулахад идэвхийлэн оролцох болсон нь манжийн ноёрхолыг монголчууд хичнээн дургүйцэн жигшиж, эх орныхоо тусгаар тогтнолын үйл хэргийг хичнээн их эрхэмлэн үзэж байсныг тодорхой харуулж байгаа юм.

Манжийн ноёрхлыг нийт Халхын ард түмэн төдийгүй, II богд Живзундамба хутагт, Түшээт хан Ямпилдорж, Засагт хан Балдир, Сэцэн хан Манибадар, Сайн ноён Дэчинжав, Дамиран гүн зэрэг хамгийн нөлөө бүхий том ноёдууд ихэд дургуйцэн, битүү эсэргүүцэж, тусгаар тогтнолын тэмцэлд талархаж байв. Тэр ч байтугай тэд II Богдын ах шадар чин ван Ринчиндорж нарын зэрэг хүмүүсээр дамжуулан, Амарсанаа, Чингүнжав нартай холбоо барьж, тэдний үйл хэргийг нууц дэмжиж байсан бололтой байдаг.

Буур хээрийн байлдаанд Тэмүжин бусадтай хамтран тулалдсан ба байлдааны ажиллагааг ерөнхийд нь Жамуха удирдсан билээ. Тэгвэл хэн нэгэнтэй хуу хавсралгүй, өөрөө шийдвэр гарган бие дааж цэргээ удирдан тулалдсан хамгийн анхны байлдаан нь “Тайчуудыг дайлсан шөнийн довтолгоон” байв. Тэр байлдааны тухай Монголын нууц товчооны 119 дүгээр зүйлд Тэмүжин шөнө турш явж зуур мөрт тайчуудыг дайрав.

Тэр үед Амарсанаа Даваачийн дэргэд байсангүй, Даваач хаан болмогц Илид очиж суусан, Амарсанаа өөрийн нутаг Тарвагатайн зүг одож, Эрчис мөрний сав газар суусан ажээ. Даваачийн хуучин нутаг Амарсанаагийн нутагтай залгалдаа мөнхүү Тарвагатайд байсан бөгөөд Даваач Нэмэхжаргалд цохигдоод, тэнд зугтан очиж амжсанаар мэдээ хүргэж тусламж гуйлгажээ.

 Галдан Бошгот халхыг эзэлж авсны дараа Сэлэнгэ мөрний эхэнд нутаглаж байгаад 1690 оны 5 дугаар сард зүүн зүгт хөдлөн, Халх гол хүрч хөвөөлөн урагшилсаар Манж Чин гүрний хилд цөмрөн, Өвөрмонголын Үзэмчин аймгийг довтлон уулгалсан байна. Энэ үед Манжийн хязгаарын цэргийн жанжин Арнай хилийн ойр байснаа ашиглан Галданг бутцохин хаандаа их гавьяа байгуулахыг сэтгэн, Энх-амгалан хааны "Яаран байлдаж болохгүй.Нэмэлт цэрэг ирэхийг хүлээ" гэсэн зарлигийг зөрчин, өөрийн дураар хоёр түмэн цэргийг авч, Улхуй голын орчим газар Галданы түрүүлж илгээсэн хошууч цэргийн ангитай учран байлдаж байтал Галдан их цэргээ авч ирэн Арнайг хавчин цохижээ.

Чингис хаан өөрт нь олон удаа тус хүргэж, нөмөр нөөлөг болж явсан эцгийн хуучин анд, алдарт ван хан Тоорилын төрсөн дүү Жаха-Хамбу ноёны  гүнж  Ибагийг өөртөө авч, дүү Сорхогтан хэмээх гоо үзэсгэлэнт охиныг хөвүүн Тулуйдаа хатан болгон авч өгчээ.

Бусад мэдээ

Mar 30, 2020

СҮГСЭЛЗҮҮР

Mar 30, 2020

Үүчүүр

Mar 20, 2020 22

Дэмбээ

Mar 17, 2020 20

Дайралцаа

Mar 17, 2020 15

Буур ботго

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?